8-р сарын 18
11 цаг 30 минут

Оюутан цэргүүд тангараг өргөлөө

Монгол Улсын Засгийн газраас 6 дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалт өндөрлөж, оюутан цэргүүд тангаргаа өргөлөө. БХЯ-ны харьяа ҮБХИС-ийн Шархад дахь хээрийн сургалтын төвд болсон тангараг өргөх ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, БХЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн тамгын газрын реферант, бригадын генерал Ч.Сайнтөр, Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын ерөнхийлөгч, ХААИС-ийн ректор, профессор Т.Хэрүүга, ҮБХИС-ын захирал, хурандаа П.Жаргалан, МОХ /Монголын оюутны холбоо/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жигжид болон албаны бусад хүмүүс, оюутан цэргүүдийн ар гэрийн төлөөллүүд оролцлоо.

 "Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулснаар өвөг дээдсийнхээ дайчин өв уламжлал, өнөөгийн цэрэг, армийн ололт амжилтаас суралцсан, эх оронч хүмүүжилтэй, оюунлаг, өндөр боловсролтой өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой юм. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд оюутан цэргийн тангараг өргөх ёслолыг нээж хэлсэн үгэндээ "Цэргийн албаа хааж, тангараг өргөнө гэдэг хуулиар хүлээсэн нэг үүргийнхээ ард нь гарч дуусгалаа гэсэн үг огт биш. Харин энэ мөчөөс эхлээд эх орондоо хэрэгтэй үедээ бэлэн жагсаж түүний төлөө амь, биеэ үл хайрлан хамгаалах насан туршийн алба эхэлж байна гэсэн үг юм. Богино хугацаанд шахуу хөтөлбөрөөр амаргүй шалгуур, бэрхшээлийг давж албаа дүүргэсэн хөвгүүддээ чин сэтгэлийн баяр хүргье" гэв.

 Мөн тэрээр "Оюутан цэрэг" сургалтыг зохион байгуулж, хэрэгжүүлэх арга хэлбэрээ боловсронгуй болгох, сургалтын чанарыг улам сайжруулж, материаллаг баазыг бэхжүүлэхийн тулд өмнөх жилүүдийн туршлагадаа тулгуурлан аль аль талаасаа санал, санаачилга гарган хамтран хэрэгжүүлнэ гэдгийг онцолсон. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг "Орчин үед цаг хугацааны болон мэдлэг, чадварын үнэ цэнэ улам бүр нэмэгдэж байна. Оюутан залуус сонгосон мэргэжлээ эзэмшин суралцахын зэрэгцээ цэргийн алба хаах үүргээ давхар биелүүлэх нь хувь хүндээ наалдацтай ховор боломж төдийгүй улс орны батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх, цэргийн хэргийн мэдлэг, чадвартай иргэн болж бэлтгэгдэж байгаа нь нэн ач холбогдолтой юм" гээд "Оюутан цэрэг" сургалтыг амжилттай хэрэгжүүлж буй Батлан хамгаалах яам, ЗХЖШ, ҮБХИС-ийн удирдлагуудад талархал илэрхийлж, оюутан цэргүүдэд баяр хүргэв. "Оюутан цэрэг-2019" сургалтад Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн хэмжээнд нийт 60 гаруй их, дээд сургуулийн 1000 гаруй оюутан хамрагдсан байна.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ховд аймгийн өрхийн эмнэлэгийн салбар зөвлөлийн мэндчилгээ3 цаг 38 минутын өмнөӨнөөдөр автомашингүй ӨДӨР3 цаг 50 минутын өмнөНомын баяр өнөөдөр үргэлжилж байна4 цаг 5 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 20 минутын өмнөЦаг агаарын мэдээ4 цаг 35 минутын өмнө“Ослын үеийн удирдлагын систем” сургалт боллоо5 цагийн өмнөЦагаанхаданд галын улмаас хоёр машин, гурван айл шатжээ9 сар 14. 20:01Сүхбаатарын талбайд "Үндэсний номын баяр" болж байна9 сар 14. 15:30Засгийн газрын нээлттэй өдөрлөг даваа гаригаас эхэлнэ9 сар 14. 15:11Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 15:00КПОП: Хамгийн өндөр болон хамгийн намхан эрэгтэй уран бүтээлчид9 сар 14. 14:55Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин 14 хоног хоригдох ял сонслоо9 сар 14. 14:50Австралид гарын эрхий хурууных нь оронд хөлийн эрхий хуруу залгаж эмчилжээ9 сар 14. 14:45Ulaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ9 сар 14. 14:40БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулжээ9 сар 14. 14:35Төрсөн өдрөөрөө дахин төрсөн минь9 сар 14. 14:30Адель салах өргөдлөө өгчээ9 сар 14. 14:25Шилдэг сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль тэргүүлжээ9 сар 14. 14:20“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан9 сар 14. 14:15Уэйн Рүүни мөрөөдлөө ярив9 сар 14. 14:10Куба улсын эсрэг авсан хоригийг нэг жилээр сунгажээ9 сар 14. 14:05Өөскө жүжигчний мэргэжлээ тамирчнаар сольж, Азийн медальтан боллоо9 сар 14. 14:00Ерөнхийлөгч Трамп БНАСАУ-ын удирдагчтай шинэ хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ9 сар 14. 13:55“Toyota Motors” компани “Pruis”-ийн шинэ загварыг туршлаа9 сар 14. 13:50Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй9 сар 14. 13:47"Алмастай" цагдаа Эр Шене тааралджээ9 сар 14. 13:45Орон сууцны нэг давхарт зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаж байжээ9 сар 14. 13:44Бүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент9 сар 14. 13:40Замын цагдаагийн гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг даваа гаригт нээнэ9 сар 14. 13:35Дэлхийн хамгийн агуу хөшөө9 сар 14. 13:35
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.