2019 оны 8-р сарын 18
12 цаг 00 минут

Ирэх долоо хоногт чуулган, байнгын хороод хуралдана

УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт чуулган, байнгын хорооны хуралдах хуваарийг төлөвлөжээ. УИХ-ын ээлжит бус сонгуулиар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байгаа юм. Үүнд: 

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

08 дугаар сарын 19-ний Даваа гарагт:

•Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

•Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

08 дугаар сарын 19-ний Даваа гарагт:

•Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгүүдийн хуралдаан:

/Хуралдааны танхим, цагийг жич зарлана/

-Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан;

-Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан;

-Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан;

-Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан;

-Томьёоллын ажлын дэд хэсгийн хуралдаан;

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсгийн хуралдаан.

08 дугаар сарын 19-ний Даваа гарагт:

•Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

08 дугаар сарын 20-ны Мягмар гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

•Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, үргэлжилнэ/.

ДӨРӨВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

08 дугаар сарын 21, 22, 23-ны Лхагва, Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

•Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"Барса" хожигдож, "Реал"-д хүснэгтийг тэргүүлж боломж бүрдлээ18 минут 38 секундын өмнөЗахуудыг хаах эсэхийг Онцгой комиссын хурлаар шийдвэрлэнэ29 минут 57 секундын өмнөӨ.Энхтүвшин: Ухань хотод байгаа 31 оюутныг авчрах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргалаа41 минут 13 секундын өмнөИх, дээд сургуулийг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл амраахаар боллоо1 цаг 16 минутын өмнөЕвропын Холбоог хэлэлцээрээ зөрчиж байна хэмээн буруушаалаа1 сар 25. 15:00Ихэр байлдагч1 сар 25. 14:55КДРАМ: 2020 оны нэгдүгээр сарын хамгийн шилдэг жүжигчид1 сар 25. 14:50СУМО ТОЙМ: Тэрүнофужи Г.Ган-Эрдэнэ жүрёо зиндаанд түрүүллээ1 сар 25. 14:45УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...1 сар 25. 14:40Түлэгдсэн иргэдийн тоо буурахгүй байна1 сар 25. 14:35Таксины тухай СОНИН ХАЧИН1 сар 25. 14:30Гэргий танаа1 сар 25. 14:25Леброн Жеймс трипл дабл гүйцэтггэж багаа хожилд хөтөллөө1 сар 25. 14:20Ан амьтдын өвөлжилт хэвийн байна гэж дүгнэжээ1 сар 25. 14:15Шулуун гэдсэнд хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэх хоргүй арга1 сар 25. 14:10“Brexit”-н нөхцөлүүдийн тухай хэлэлцээрт Б. Жонсон гарын үсэг зуржээ1 сар 25. 14:05Австралид коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ1 сар 25. 14:00Монгол Улсад коронавирусийн халдвар гарах эрсдэлийн түвшин "дунд" гэж ДЭМБ дүгнэсэн байна1 сар 25. 13:55"Токио 2020" олимпийн тасалбарын загварыг танилцуулав1 сар 25. 13:50Эрдэмтэд хортой могойн булчирхайг анх удаа ургуулжээ1 сар 25. 13:45Ирэх сарын 1-ний өдрөөс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно1 сар 25. 13:40Халдварт өвчний сэжигтэй тохиолдол илрээгүй1 сар 25. 13:35Манай гурван бүсгүй өнөөдөр алтан медалийн төлөө барилдана1 сар 25. 13:30Ухань хотын голомтод ажиллаж буй эмч бодит байдлыг бичлэгээр цацлаа1 сар 25. 13:25Хилийн боомтуудыг хаалаа1 сар 25. 13:20Коронавирусний улмаас Ухань хотын эмч нас баржээ1 сар 25. 13:15Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж1 сар 25. 13:10"Токио-2020" олимпийн эрх олгох боксын тэмцээн Йордан улсад болно1 сар 25. 13:05Гүн үрчлээг хэрхэн арилгах вэ1 сар 25. 13:00Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж байна1 сар 25. 12:55
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.