8-р сарын 19
8 цаг 40 минут

Б.Хурц нарын шүүх хурал зургаа дахь өдрөө үргэлжилж байна

Төв аймаг дахь Сум  дундын Эрүүгийн  хэргийн анхан  шатны  шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарыг шүүх хурал зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Тодруулбал, энэ сарын 12-нд буюу өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт эхэлсэн маш нууцын зэрэглэлтэй тус шүүх хурал таван өдрийн турш цаг сунгаж хуралдсан ч дуусгаж амжилгүй завсарласан юм.

Хамгийн сүүлд /2019.08.16 14.00/ Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Бичгийн нотлох баримт буюу хавтаст хэргийг шинжлэн судлах ажил явагдаж байна. Одоо шүүгдэгчийн өмгөөлөгч нотлох баримтыг шинжилж байна. Үүний дараагаар дүгнэлтээ гаргана. Дүгнэлтээ хэдий хэр хугацаанд гаргахыг одоо урьдчилан хэлэх боломжгүй. Шүүх хуралд, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар оролцож байгаа. Биеийн байдал нь сайн байна" гэх мэдээллийг өгсөн. 

Харин үдээс хойш нь Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Д.Оюунчимэг “2019 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагаас хойш тасралтгүй таван өдөр илүү цагаар ажилласан, 17 өмгөөлөгч, хоёр улсын яллагч таван өдөр хэлэлцсэн хэргийнхээ талаарх хууль зүйн дүгнэлтийг танилцуулна. Энэ нь өнөөдөр ажлын цагт багтахгүй учраас ирэх даваа гараг хүртэл шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хурлыг өнөөдөр өглөөний 09.00 цаг хүртэл хойшлуулсан юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, шүүх бүрэлдэхүүн өнөөдөр шийдвэрээ гаргаж, Б.Хурц нарын есөн хүнийг яллах, цагаатгах, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах эсэхээ шийдэх аж.

 Тэднийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгаж, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэргээр шүүж байгаа юм.

Шүүх хурлын талаар бид цаг тухайд нь шуурхай мэдээлэх болно. 

Т.ГЭРЭЛ

 

 

 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.45.103Зочин   • 8 сарын 24. 13 цаг 07 минут

ene 2 xvn vnexeer xetsvv bnaa xiigeegvi xeregiin tuluu zowj shanlaj ervvl mendeeree xoxirch xelmegdej bn sullax tsag ni boloogvi ymuu

124.158.95.138иргэн   • 8 сарын 23. 14 цаг 06 минут

Хууль байгууллага цагдаа шүүх прокурор өмгөөлөгчид гэж жирийн иргэдээс долоон дор нөхдүүд байдаг учраас л энэ цайчихсан луйварчидад боломж гарцтай болж тэдний гар хөл болсон нөхдүүд хаа сайгүй хууль бус үйлдэл хийж хаацайлуулан болдог гэж ойлгочихсон ичиж айхаа болчихсон цайчихсан нөхдүүд байнаа. Шүүхдэж шүүхдэж тэгээд агаарт замхарна биз, ХЗЯ сайдаа танай байгууллагууд олон ч ойлгомжтой хэргийг дарж хаасан шүү.

202.179.26.157Нямаа   • 8 сарын 20. 7 цаг 40 минут

Сайд болохоосоо өмнө Нямдорж илэрхэд бэлэн гэж хэлсэн биз дээ. Яг илрэх болохоор яагаад хэргийг буцаагаад задлах гээд байна. Нямдоржийг шороэд хийгээч. Тэгээд хаа хамаагүй Хурцыг шоронд хийх гээд байгаа нь сонин. Тэр улсын нууц гээд байгаа материалуудыг нууцаас гаргаач ээ. Хурц гэж байснаас Бат Үүл,Нямдорж 2 - ыг байцаасан шиг ээ байвал олж магадгүй. Тэгээд дээр нь О. Содбилэгээс байцаалт авахад болдоггүй юм уу.

202.9.44.147Зочин   • 8 сарын 19. 18 цаг 44 минут

xudalaa yal awsan nertei garaad l duusax blgvi de yaagaad ch nemergvi bxa

202.21.115.126Зочин   • 8 сарын 19. 17 цаг 43 минут

Ял авсанч шоронд суухгүй өнгөрнө.Нэг их сүржин зүйл болохгүй харин ирээдүйн жоохон бүрхэг болчихлоо.Гантулга шиг эр зориг гаргаад ч явцгүй болсон байх аа.

66.181.161.65Зочин   • 8 сарын 19. 12 цаг 42 минут

Муу хүний гай олонд

202.126.88.186Зочин   • 8 сарын 19. 12 цаг 23 минут

yugii ni ingej udaagaad bdg yum bol.yaj iij argalah geegui yum bol taslaal hayach.hurst gej hun yal avj yal edelj boldoggui horvoo yumuu.hiisen hereg ni todorhoi bhd

124.158.95.138зочин   • 8 сарын 19. 9 цаг 44 минут

Заваарсан юмаа хууль прокурор шүүх нь үнэхээр л шудрага байсан бол энэ хүмүүс энэ луйварчид ингэж гаарлаа юу. Хуулийг гууль болчихоод энэ олон хүмүүсийг энэхүү байдалд олруулчихаад ард нь ингэж ч суух гэж дээ. Хайран цаг хугацаа эрдэнэт хүмүүсийг орчин цагт хэлмэгдүүлээд дараа нь энэ асуудалдаа орооцолдоод байж байгаа хуульчид ичээч дээ ард түмнээсээ

Шинэ мэдээ

Ховд аймгийн өрхийн эмнэлэгийн салбар зөвлөлийн мэндчилгээ4 цаг 28 минутын өмнөӨнөөдөр автомашингүй ӨДӨР4 цаг 40 минутын өмнөНомын баяр өнөөдөр үргэлжилж байна4 цаг 56 минутын өмнөӨнөөдрийн зурхай5 цаг 10 минутын өмнөЦаг агаарын мэдээ5 цаг 25 минутын өмнө“Ослын үеийн удирдлагын систем” сургалт боллоо5 цаг 51 минутын өмнөЦагаанхаданд галын улмаас хоёр машин, гурван айл шатжээ9 сар 14. 20:01Сүхбаатарын талбайд "Үндэсний номын баяр" болж байна9 сар 14. 15:30Засгийн газрын нээлттэй өдөрлөг даваа гаригаас эхэлнэ9 сар 14. 15:11Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 15:00КПОП: Хамгийн өндөр болон хамгийн намхан эрэгтэй уран бүтээлчид9 сар 14. 14:55Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин 14 хоног хоригдох ял сонслоо9 сар 14. 14:50Австралид гарын эрхий хурууных нь оронд хөлийн эрхий хуруу залгаж эмчилжээ9 сар 14. 14:45Ulaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ9 сар 14. 14:40БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулжээ9 сар 14. 14:35Төрсөн өдрөөрөө дахин төрсөн минь9 сар 14. 14:30Адель салах өргөдлөө өгчээ9 сар 14. 14:25Шилдэг сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль тэргүүлжээ9 сар 14. 14:20“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан9 сар 14. 14:15Уэйн Рүүни мөрөөдлөө ярив9 сар 14. 14:10Куба улсын эсрэг авсан хоригийг нэг жилээр сунгажээ9 сар 14. 14:05Өөскө жүжигчний мэргэжлээ тамирчнаар сольж, Азийн медальтан боллоо9 сар 14. 14:00Ерөнхийлөгч Трамп БНАСАУ-ын удирдагчтай шинэ хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ9 сар 14. 13:55“Toyota Motors” компани “Pruis”-ийн шинэ загварыг туршлаа9 сар 14. 13:50Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй9 сар 14. 13:47"Алмастай" цагдаа Эр Шене тааралджээ9 сар 14. 13:45Орон сууцны нэг давхарт зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаж байжээ9 сар 14. 13:44Бүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент9 сар 14. 13:40Замын цагдаагийн гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг даваа гаригт нээнэ9 сар 14. 13:35Дэлхийн хамгийн агуу хөшөө9 сар 14. 13:35
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.