2019 оны 8-р сарын 19
8 цаг 10 минут

ЖИНХЭНЭ ЖДҮ: "ЖДҮ-гийн зээл горьдож сууснаас хөдөлмөрлөсөн нь дээр"

ЖДҮ-ийн хөгжил ямар байхаас шалтгаалж ажлын байр нэмэгдэж, эдийн засаг өснө. Жинхэнэ ЖДҮ яагаад чухал вэ. Өөрөөр хэлбэл ЖДҮ өнөөдөр ямар байдалтай байна вэ. 

Жинхэнэ ЖДҮ-чид бизнесийн хөрөнгөө яаж "босгодог" вэ гэж үү. Тиймээ тэдний 50 гаруй хувь нь өөрийн хөрөнгөөр ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ эхлүүлдэг. Өнөөх алдартай ЖДҮХС-гаас гарах зээлээр ердөө 1 хувь ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байна. Товчоор хэлбэл ЖИНХЭНЭ ЖДҮ-чдэд ТУСЛАМЖ хэрэгтэй байна. Төрийн тусламж нь очих ёстой хүмүүсээсээ тойрдог энэ цаг үед хийж бүтээхээр зорьж буй иргэдээ бид л дор бүрнээ дэмжих цаг ирээд байна. Ингэж байж л тэд "хөл" дээрээ босч, эдийн засаг сайжирч, ажлын байр бий болно. ЖИНХЭНЭ ЖДҮ-чид тэрбумаар нь зээл хүсдэггүй гэдгийг та мэдэх үү. Тэд тав хүртэлх жилийн хугацаатай, 5-50 сая төгрөгийн санхүүжилт л хүсдэг юм.

Тиймээс үндэсний тэргүүлэгч Zaluu.com сайтын зүгээс ЖДҮ эрхлэгчдээ дэмжих зорилгоор "ЖИНХЭНЭ ЖДҮ"  гэх булангаараа дамжуулж томоос нь жижиг хүртэлх бүхий л ЖДҮ эрхлэгчдийнхээ хийж бүтээж буй сонин хачинг уншигч та бүхэндээ хүргэхийг зорьж байна. Мөн оролцохыг хүссэн бүх ЖИНХЭНЭ ЖДҮ-чиддээ манай сайт нээлттэй гэдгийг онцолж байна. 

 Ингээд энэ удаагийнхаа дугаарт эсгий шаахай үйлдвэрлэн амьдралаа өөдрөгөөр бүтээж яваа, цаашлаад эх орныхоо өв соёлыг гадныханд сурталчлах хэмжээнд хөдөлмөрлөж яваа нэгэн бүсгүйг урьж оролцууллаа.  10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийж гадаад, дотоодын үзэсгэлэнд бүтээлээрээ гайхагддаг нэгэн урлаачийг бид онцолж байна. Тэр бол ээжийнхээ хамт “Цагаан солонго” эсгий урлалын үйлдвэрийг байгуулан амжилттай ажиллаж яваа Б.Номин-Эрдэнэ юм.

-Сайн байна уу. Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Б.Номин-Эрдэнэ гэдэг. Би уг нь Хуульч мэргэжилтэй л дээ. Гэхдээ 13 настай байхаасаа ээждээ эсгий бойтог хийхэд нь тусалдаг байсан. Үүнээс улбаалаад өөрийн хүслийг дагаад эзэмшсэн мэргэжлээ орхиж эсгий урлалыг сонгосон юм. Манай ээж эсгий урлал хийдэг, амьдрах ухааны багш мэргэжилтэй О.Эрдэнэчимэг гэж хүн бий. Ээжтэйгээ хамтраад 2013 онд эсгий урлалын “Цагаан солонго” үйлдвэрийг байгуулаад өдий хүртэл ажиллаж байна.

-Яагаад заавал эсгий урлалыг сонгосон юм бэ?

-Монголын үндэсний уламжлалт соёл бол яах аргагүй ширмэл ширдэг. Монгол эмэгтэйчүүдийн хадгалж авч үлдсэн ширмэл ширдэг, олбог Монголын өв соёлыг агуулсан байдаг юм байна. Судлаад мэдээд ирэхээр хээ угалз бүр өөрийн гэсэн утга учир бэлгэдэлтэй. Үүнийг зүгээр л нэг гараад ирсэн зүйл биш гэдгийг ойлгосон. Бид хоёр 2013 онд эсгий урлалын үйлдвэрийг байгуулсан. Үйлдвэр гэж том хэмжээнд яриад байна л даа. Гэхдээ том байлгахын тулд л хичээж байгаа юм.

Хүн бүр гэртээ ингээд ширмэл ширдэг ширэх биш. Тодорхой стандарттай болгож олон хүнд хүргэх юмсан гэсэн хүсэл зорилготой. Мөн орхигдоод байгаа өв соёлоо хадгалаад аваад үлдэх юмсан. Түүнийгээ олон нийтэд таниулан сурталчлаад бас өвлүүлэн үлдээх юмсан гэсэн зорилготой компаниа байгуулаад 6 жил өнгөрчээ.

Бид хоёрыг анх эсгий урлалын салбарт орж ирэхэд эсгийний талаар мэдэгдэхүүн маш бага байсан. Эсгий углааш гэхэд л 1500 төгрөгөөр үнэлэгддэг байсан бол одоо 30 мянга гараад явчихсан. Эсгий урлалыг монголчууд төдийгүй дэлхий дахин гайхаж, сонирхдог цаг үе ирсэнд баяртай байгаа.

-Эсгий бүтээгдэхүүний давуу тал нь юу вэ?

-Эсгий ширмэл хийнэ гэдэг бол маш их ухаан тэвчээр гаргахаас гадна судалгаа хийсэн байх ёстой. Бидний түүхий эд бол хонины ноос. Энэ материалаа уламжлалт гар аргаар боловсруулаад эсгий болгодог. Түүнийгээ эсгий хэлбэрээр нь үлдээх биш. Дээр нь зураг зурж тэрийгээ хэдэн арван мянган хатгалтаар хатгаж хүссэн бүтээгдэхүүнээ гаргаж ирнэ. Энэ бол маш их сорилтуудын нэг л дээ. Манай үйлдвэрийн бүх зүйл гар ажиллагаагаар хийгддэг.

Хонины ноос нь өөрөө бүдүүн ширхэгтэй дундаа агаар агуулж байдаг. Эсгий бүтээгдэхүүнийг өөрөө амьсгалдаг бүтээгдэхүүн гэж ярьдаг. Өвөл, зун халуун, хүйтэн орчинд температураа барьж байдаг. Өвөл дааруулахгүй, зун халууцуулахгүй. Тийм болохоор эсгий олбог зэргийг хүмүүс автомашиндаа өвөл, зундаа хэрэглэж байна. Олбогийг ажлын өрөө, гэртээ гал тогоондоо хэрэглэж болно. Хүн ихэнх цагаа сууж өнгөрүүлдэг. Суухдаа юун дээр, тухайн сууж байгаа зүйл нь яаж нөлөөлж байгааг хүмүүс тэр болгон мэддэггүй.

-Ноосоо худалдаж аваад өөрсдөө боловсруулаад бүтээгдэхүүн болгож гаргана гэдэг маш их шат дамжлагатай. Ер нь их хөдөлмөр шүү?

-Анх малчны хотоос шивтэртэй ноос аваад угаагаад хатаагаад, сэмлээд, самнаад, зулаад бүх ажлыг гар аргаар хийдэг байсан. Харин одоо техникийн хөгжлийг ашиглаад үйлдвэрээс угааж цэвэрлэсэн ноосыг аваад өөрсдөө эсгий болгож эцсийн бүтээгдэхүүнийг гаргаж байгаа.

Тэгэхээр түүхий эд материалаасаа хэрэглэгчид хүрэх хүртлээ хүний гар, хүний оюун ухаанаар бүтсэн зүйлүүд гарч байгаа юм.

-Иргэд эсгий ширмэл бүтээгдэхүүнийг хэр сонирхдог вэ. Захиалагч ихтэй байдаг уу?

-Монголчууд хэдэн зууны турш хэрэглэж, эмэгтэйчүүд нь гэртээ эсгий ширмэл хийж, үр хүүхдэдээ гал голомтоо тусгаарлахад гэрийн иж бүрдэл ширмэл ширдэг ширж өгдөг байсан. Гоё эсгий ширмэл авах хүсэлтэй байдаг. Залуучуудын хувьд ширмэл ширдэг, эсгийн урлалыг ерөөсөө мэддэггүй. Тийм учраас залуучуудад хүргэхийн тулд юу хийх ёстой. Энэ цаг үетэйгээ нийлэхийн тулд яах вэ гэж шинэ санаа хайсаар дөнгөж сая шинэ загварын бүтээгдэхүүнүүдээ гаргасан.

Орчин үетэйгээ нийцүүлж бүтээгдэхүүн гаргаж байгаа. Энэ нь гар утсаа хийхэд тохиромжтой, өвөл утас бээрэхгүй, зуны улиралд том цүнх үүрээд байх шаардлагагүй жижиг цүнхний загвар гаргасан.

-Эсгий урлалын хэчнээн төрлийн бүтээгдэхүүн хийж байна вэ. Манай зах зээлд аль нь илүү эрэлттэй байдаг вэ?

-Арав гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Эсгий ширмэл ширдэг, олбог эсгий цүнх, бойтог, малгай, сувинер зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнээс хүүхдийн бойтог их эрэлтэй байдаг. Яагаад гэхээр нярай хүүхэд биеийн халуун дулаанаа барьж чаддаггүй шүү дээ. Хүүхдийн хөл хөрөөд байдаг. Тийм болохоор эсгий бойтгийг эцэг эхчүүд хүүхдэдээ сонгодог.

-Өөрийн тань хэлснээр эрт дээр үеэс Монгол айл бүр эсгий ширмэл ширдэгтэй байсан. Дараа нь бүгд хивс хэрэглэх болсон. Харин одоо эсгий ширмэл ширдгийг хэр сонирхож байна вэ. Эргээд хэрэглэх хүсэл сонирхол байна уу? 

-Ширмэл ширдэг сонирхож байгаа хүмүүсийн хандалт нь маш их болж байгаа. Яагаад гэвэл хивсийг хэрэглэхээр их хэмжээний тоос, шороог өөртөө татаж нян бактерийг үржүүлдэг. Тиймээс хүмүүс хивснээс татгалзаад ширмэл ширдэг сонирхож байна. Дээрээс нь бид хүмүүсийн хэрэгцээнд нийцүүлээд нарийн ноосоор хийгээд хялгас цувахгүй байдлаар шийдэж өгсөн учир хэрэглэгчдийн хэрэглээнд нийцэж байгаа.

-Яаж арчилдаг юм бэ?

-Ширмэл ширдгийг цэвэрлэхэд тийм төвөгтэй биш. Хөөстэй бүлээн усны хөөсөөр нь арчаад дараа нь элгэн даавуугаар арчихад маш цэвэрхэн болно.  Мөн хуурай хими цэвэрлэгээнд өгч болно. Ноос өөрөө тэр болгон хиртээд байдаггүй. Бид эсгий хийхдээ усаар норгоод илээд хийдэг учир ус, ундаа гэх мэт шингэн зүйл асгалаа гэхэд цааш шингэж нэвтрэхгүй бөнжигнөөд байж байдаг. Энэ нь нягтшил ихтэй байгааг харуулж байгаа юм. 

-“Цагаан солонго” эсгий урлалын үйлдвэр хэчнээн хүнийг ажлын байраар хангаж байна вэ. Хараад байхад өөрийн чинь хамгийн том туслагч ээж тань юм шиг байна?

Манай үйлдвэр 7 ажилтантай. Гэртээ хүүхдээ хараад байж байгаа ээжүүд гэрээсээ ажлаа хийгээд байх боломжтой байдаг. Гэрээсээ ажлаа хийх боломжтой гэсэн үг юм. Захиалга ихтэй үед үйлдвэр дээрээ ирээд хамтдаа ажлаа хийчихдэг. Мэдээж миний хамгийн том туслагч, зөвлөгч багш маань ээж минь. Миний ээж надад бүгдийг зааж сургасан. Бид хоёрын гар ч их нийлдэг. Хамтдаа суугаад ярилцаад бүтээлээ урлахаар надад хамгаас сайхан байдаг. Мөн гадаад дотоодын үзэсгэлэнд үйлдвэрээ төлөөлөөд бид хоёр явж бүтээгдэхүүнээ танилцуулдаг. Ээж минь багш хүн болохоор бас эсгий урлалын сургалт явуулдаг. Гадаад, дотоодын олон шавьтай болсон.

-Гадаад дотоодын үзэсгэлэнд оролцдог гэсэн. Гадныхан манай эсгий урлалыг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Өв соёлоо таниулан сурталчлах зорилгынхоо хүрээнд бид үзэсгэлэн худалдаанд байнга оролцохыг хүсдэг. Түүгээрээ дамжуулан ийм гайхалтай гар урлал байдаг юм шүү. Энийгээ бид хэрэглэх ёстой юм шүү гэдгийг сануулахыг хичээж ажилладаг. “Мишээл экспо”-ийн үзэсгэлэн худалдаанд байнга оролцдог бас Хөх хот, Ордост болсон үзэсгэлэнд оролцоод ирлээ. Гадныхан их сонирхож хүлээж авдаг. Бүх зүйл гараар бүтсэн гэхээр их сайшаадаг. Манай лангуунд орж ирээд жаахан ч гэсэн зүйлийг аваад л гардаг. Ялангуяа манай Өвөрмонголчууд биднийг дэмжиж, худалдан авдаг. Манай ихэнх захиалга ч гадаадаас ирдэг. Мөн гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд үндэснийхээ үйлдвэрийг дэмжээд захиалж авдаг. 

-Таны ирээдүйн зорилго нь юу вэ?

-Мэдээж тогтвортой үйл ажиллагаатай болмоор байна. Илүү олон хүнийг орлоготой болгомоор байна. Өөрийн гэсэн нэрийн дэлгүүртэй болмоор байна гээд яриад байвал маш их зүйл байна. Залуу хүн зорилготой байж урагшаа алхдаг учир уулын оргилоос ч өндөр зорилго, мөрөөдөл тээгээд явж байна.

-13 настайгаасаа л эсгий урлалын бүтээгдэхүүн хийж сурсан гэсэн. Анхны бүтээл нь юу байсан бэ. Хэдий хугацаанд хийж байв?

-Миний анхны бүтээл хүүхдийн бойтог байсан. 13 настай байсан учир сайн санахгүй байна. 2-3 хоног болсон байхаа. Одоо бол бүхий л бүтээгдэхүүнийхээ загвар дизайныг өөрөө гаргаж, гардан оролцож хийдэг.

-Эсгий ширмэл бүтээлийг гар аргаар хийж байгаа гэхээр мэдээж нөр их хөдөлмөр шаарддаг нь харагдаж байна. Иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэхээр дийлдэхгүй үнэтэй байдаг гэдэг шүү дээ. Үнэ цэнийг нь хэрхэн хүлээж авч байна вэ?

-Манайхан гар ажиллагаа гэдгийг тэр болгон ойлгодоггүй. Хятад суудлын бүрээсийг өндөр үнээр авчихдаг хэрнээ үндэсний үйлдвэрлэлийн олбог гэхээр хямд гэж боддог. Гэтэл тийм биш шүү дээ. Олбог хийхийн тулд өнөөдөр хавтангаа бэлдээд маргааш нь бүтэн нэг өдрийн турш оёдог. Хоёр өдөр хийсэн бүтээгдэхүүнээ 30 мянган төгрөгөөр зарах хайран шүү дээ. Гэхдээ бүх сандалд тохирох стандарт хэмжээтэй олбог маань 60 мянган төгрөгөөр худалдаалах боломжтой байдаг. Тухайн зүйлийнхээ үнэ цэнийг мэддэг сонирхдог хүн бол гар ажиллагаагаар хийгдсэн бүтээгдэхүүнийг мэддэг.

-Ширмэл бүтээгдэхүүн гэхээр маш бат бөх харагддаг л даа. Бүтээгдэхүүндээ хэдэн жилийн баталгаа өгч чадах вэ?

-Ширнэ гэдэг бол шир шиг хатуу бат бөх болгож байна гэсэн үг. Эсгий бол өөрөө цас шиг цагаан, яс шиг хатуу байдаг. Мөн чанар нь ингэж хатуурч чаддаг юм. Би бол нэг авсан байхад насны хэрэглээ гэж хэлнэ дээ.

-“Уран хатгамалч” цол тэмдгээр шагнагдсан гэсэн ямар бүтээлээр уралдаанд оролцсон бэ?

-Сая ээж бид хоёр уран хатгамалчдын улсын гуравдугаар уралдаанд Молор-Эрдэнийг эсгий урлалаар бүтээсэн. Тэгээд улсын уралдаанаас “Монгол улсын уран хатгамалч” гэсэн цол хэргэмийг авсан. Энэ шагнал бол ширмэл ширдэг бол уран хатгамлын нэг төрөл мөн юм шүү гэдгийг баталсан гэж боддог. Эсгий ширмэл ширдэг дээр Молор-Эрдэнийг зээгт наамлаар бүтээж, нарийн оёдол гаргаж өгсөн бүтээлийг минь ингэж үнэлсэнд их баяртай байгаа.

-Зах зээл багатай, ажиллагаа ихтэй ийм бизнес рүү орно гэдэг бас их зориг шаардсан зүйл. Хэцүү санагдаж шантрах үе байв уу?

-“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн "Мишээл экспо" дээр гардаг. Бид бүр багаас нь эхлээд л хэдхэн углааш гаргадаг байлаа. Анх бүр цаасан хайрцаг дээр таваас арван эсгий углааш тавьчихаад зогсдог байсан. Лангууны төлбөрөө төлж чадахгүй байх үеэс л эхэлж байсан. Тэгээд л бага багаар явсаар өдий зэрэгт хүрч байна.

Энэ хугацаанд шантрах үе зөндөө байсан. Уйлаад л гүйдэг байлаа. Хэний төлөө, яагаад ингэж явж байгаа юм бэ, амьдралд минь ямар өөрчлөлт гарав зэргээр чамлалттай санагдаж гутарч болих талаар их боддог байсан.

-Ажлын байраа гэр шигээ тохижуулжээ. Олон цагийг энд өнгөрүүлдэг байх. Өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?

-Ээж бид хоёрын хувьд цаг хугацаа их хурдан өнгөрдөг. Өөрийн сонирхдог, дуртай зүйлээ хийж байгаа учраас цаг хугацааг ч анзааралгүй нэг мэдэхэд орой болчихсон байдаг. Мэдээж өөрсдөдөө зав гаргах үедээ гаргана. Гэхдээ л энэ ажлын байр минь өнөөдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг.

-Аливаа бизнесийн эхлэл нь хөрөнгө мөнгө байдаг гэдэг. Та хоёр ЖДҮХС-гаас зээл тусламж авч байсан уу. Санхүүгээ хэрхэн зохицуулж байна вэ?

-Тэр ЖДҮ-гийн зээл бидэнд хүртээлгүй юм билээ. Зээл хүсээд горьдлого тээж сууснаас хөдөлмөрлөсөн нь дээр юм билээ. Эхэлснээсээ өнөөдрийг хүртэл хөдөлмөрөөрөө олсон мөнгөөрөө болгож байна. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх маягаар л оршин тогтнож ирсэн. Харин саяхан "Бизнес эмэгтэйчүүдийг дэмжих төв"-ийн төсөлд оролцоод 5 сая төгрөгийн зээл авч оёдлын машинтай болсон.

-Танай үйлдвэрийн эсгий урлалыг худалдан авахыг хүссэн болон захиалга өгөх хүмүүс хэрхэн яаж холбогдох вэ?

-Манай бүтээгдэхүүнийг онлайнаар захиалдаг. Гар урлал гэдэг нь цөөхөн тоогоор маш чанартай байх ёстой. Мэдээж түүнийгээ үнэлж чаддаг байх хэрэгтэй. Бид дэлхийн зах зээлд гарах гээд байх даа биш. Гадныхан өөрсдөө зорьж ирэх ёстой гэж би боддог. Миний хийсэн бүтээгдэхүүнийг авах гээд зориод Монголд ирдэг байгаасай гэж би их хүсдэг. Онлайнаар захиалга өгөхийг хүсвэл “esgii urlal цагаан солонго” гэсэн page-рүү ороод сонирхоод захиалга өгөх боломжтой. 

Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Х.Соёл

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.27.145Зочин   • 9 сарын 8. 21 цаг 32 минут

UG NI JDU-G HUMUUS HEREGTEI GEED BAIGAAN ENE HUN HEREGGUI GEHIIN YAMAR UCHIRTAI YUM TEGEED.

117.111.9.182Зочин   • 8 сарын 24. 10 цаг 58 минут

tuuh soyol gej ireed l....tuuhendee esgii uglaashaa 30kr zarj bgagui bha uglaash 30k gechheed zaluus toohgui bna geh buruu ...het ashig hootsoldoj bgaa hun uuh tuuh soyoloo hamgaalj bna gej yarij taafahgui shude ...busdaaraa hodolmorloj bgaa ni sain bna amjilt husie.

88.130.155.6Зочин   • 8 сарын 19. 20 цаг 36 минут

saihan zuils urlaj baigaa busgui bna amjilt husie... doorhi humuust handaj helhed alivaa zuil bagaas ehelj tomorts devshin deeshildeg tsanar,dizain saijirdag jm shuu...

202.9.42.233Зочин   • 8 сарын 19. 20 цаг 27 минут

Энэ эмэгтэйг харахад ажилч хичээнгуй нямбай хун байгаа биз харин одоо нарийн мэдрэмжтэй торолхийн уран бутээлч хун л хэрэгтэй байна даа хамтрана гэж тэр шуу дээ тэгж байж эдний бутээгдэхуун гое узэмжтэй болно

103.212.119.19зочин   • 8 сарын 19. 20 цаг 02 минут

Хүн хийж,бүтээж цаг хугацаатай уралдаж амидардаг юм,хөшүүн хойрго бэлэн юм нэхэж суугаа хүмүүсээс хамаагүй илүү бүтээлч хөдөлмөрч хүмүүс юм бна,дэлхийн том брэндүүд,том нэртэй kампоний бараа, бүтээгдэхүүнүүд жижигхэн зүйлээс эхэлсэн шүү дээ,ерни монголчууд бор зүрхээрээ хийж бүтээж бгаа хүмүүсээ битгий ингэж гоочилж бай,сайн бна,хий, бүтээ,амжилт хүсие.манайхан ном уншиж сэтэхүйгээ хөгжүүл,заавал худалдана авах,авахгүй дээ биш,хийх ёстой зүйлээ хийж чадвал тэр хандах зүг өөрөө тогтдог жамтай

112.72.12.10Зочин   • 8 сарын 19. 17 цаг 03 минут

ЖДҮ -Г луйвардсан нь ч тэр эсэргүүцэн тэмцээд авах гээд байгаа варгууд нь ч тэр хоорондоо чанарын ялгаагүй л нөхөд яриад байгаа харагдана лээ. ХОЛ ОЙРООС ХУЛГАЙ ХИЙГЧ ХҮН ХИЙГЭЭД ХОТЫГ ГЭТЭГЧ ЧОНО ХОЁРЫН АВАН ИДЭХИЙН АГААР НЭГЭН БУЙ гэдэг шиг КККККККККК

202.9.42.233Зочин   • 8 сарын 19. 16 цаг 59 минут

Естой хун тоож авахаар юм алга нэгэнт ходолмор цагаа зарцуулж юм хийж байгаа бол хун авмаар хэрэгцээт бутээгдэхуун хийлдээ шашуун ч гэсэн унэн хэлж энэ эрээн мяраан хээ угалзаа больлдоо болохгуй бол гадны бутээгдэхуун дуурай яадгийн мужигаас санаа ав икеагаас санаа ав уйлдвэрлэлийн дизайнер гэж мэргэжилтэн байдагуу монголд

202.55.188.35Зочин   • 8 сарын 19. 15 цаг 43 минут

Уг нь зѳв. Гэвч бор зүрхээрээ явахад асуудал их бий. Эхэн хэсэгтээ ѳрнѳѳс салахгүй. Нѳгѳѳх л ждүчин Содбаатар, оймс гутлын авилгачидын нэмэлт дарамтан дундаас босно гэдэг амаргүй.

202.9.43.27Зочин   • 8 сарын 19. 15 цаг 01 минут

chi yasan tuux soyol urlalaa doromjilson nobsh be chinii xiiseng xarya xaryylchix

202.9.43.25Зочин   • 8 сарын 19. 13 цаг 26 минут

Хүн тоож авахаар бүтээгдэхүүн байхгүй байна. Чааваас даа.

202.21.108.131Иргэн   • 8 сарын 19. 16 цаг 40 минут

Чи авахгүй байл даа өөрөө юу ч бүтээхгүй байж

103.10.21.57Narankhuu   • 8 сарын 19. 13 цаг 59 минут

Mash saihan buteeluud baina, bi bolon manai mongol humuus bol durtaiya avch hereglene, taniig harin oilgohgui baina!

124.158.75.8БЭЭТ   • 8 сарын 19. 9 цаг 22 минут

Цагаан Солонго Эсгий урлал-99188571

202.9.43.3erka   • 8 сарын 19. 9 цаг 04 минут

utas aa bucheereii

Шинэ мэдээ

Дина Аверина Уран сайхны гимнастикийн дэлхийн аварга болжээ7 минут 11 секундын өмнөЗасгийн газрын хуралдаан болж байна12 минут 11 секундын өмнөУкраинчуудын бараг 80% нь Зеленскийд итгэж байна17 минут 11 секундын өмнөЭ.Цэндбаатар Ирландын боксчинтой медалийн төлөө тоглоно22 минут 11 секундын өмнөАНУ нь "Saudi Aramco" руу хийсэн дайралтад Иран хамааралтайг нотлох баримтыг НҮБ-д танилцуулна27 минут 11 секундын өмнөШилдэг наймд шалгараад буй Б.Болортуяа дагах барилдаанаа Киргизстаны бөхтэй хийнэ32 минут 11 секундын өмнөАфгинастанд ерөнхийлөгчийн сонгуулийн суртчилгааны үеэр дэлбэрэлт болж 26 хүн амиа алджээ37 минут 11 секундын өмнө“БИДНИЙ ХОТ” сэдэвт нийтлэл, нэвтрүүлэг, контентын уралдаанд бүтээл хүлээн авч байна42 минут 11 секундын өмнөЗ.Тедеев: Хизриевийн Токиогийн олимпод зодоглох зам хаагдаагүй47 минут 11 секундын өмнө“НИЙГМИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛОВСРОЛ” залуучуудын хөгжлийн сарын аян үргэлжилж байна52 минут 11 секундын өмнөХятад Оростой хийх худалдаагаа 200 тэрбум доллар болгон нэмэгдүүлнэ57 минут 11 секундын өмнөЧөлөөт бөхийн ДАШТ: С.Цэрэнчимэд Японы Кавай Рисакотой барилдана1 цаг 3 минутын өмнөБНСУ-д гахайн мялзан өвчин илэрчээ1 цаг 8 минутын өмнөБаримт: Ц.Гарамжав 10 тэрбумын өрөө ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ хугацаа дууссан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгуулжээ1 цаг 13 минутын өмнөХонконгт 55 хүнийг баривчилжээ1 цаг 18 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 23 минутын өмнөВенесуэлийн Засгийн газар болон сөрөг хүчин хэлэлцээр байгуулжээ1 цаг 28 минутын өмнөС.Амарсайхан: Хот байгуулалтын дундын мэдээллийн сан бий болгох ажил хийгдэж байна1 цаг 33 минутын өмнөХятадын Сангийн дэд сайд АНУ-ыг зорино1 цаг 38 минутын өмнөЛ.Чинбат МҮБХ-ны албан ёсны тамга тэмдэгийг  Б.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгчээ1 цаг 43 минутын өмнөХүндийн өргөлтийн ДАШТ эхэллээ1 цаг 48 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 53 минутын өмнөСолилцсон цамц 100 мянган ам.доллараар зарагджээ1 цаг 58 минутын өмнө“Штэйн Мюллер инженеринг” компанийн төлөөлөгчидтэй уулзав2 цаг 18 минутын өмнөУИХ-ын гишүүд  тойрогтоо ажиллаж байна2 цаг 28 минутын өмнөУИХ-ыг тараах тухай сенсаацийг АН ба МАХН эсэргүүцэж байна2 цаг 38 минутын өмнөГ.Билгүүн: Б сорьц өгсөн бөхийн шинжилгээний хариу ирээгүй байна2 цаг 47 минутын өмнөУИХ-ыг тараах асуудлаар хэн, юу хэлэв2 цаг 58 минутын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь3 цаг 8 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 18 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.