2019 оны 8-р сарын 20
8 цаг 10 минут

АЛДРЫН ЭЗЭД: Хоёр биенээ хурцалж бас хөглөж яваа ихэр шатарчид буюу ирээдүйн их мастерууд

Спорт гэдэг олон төрөл. Төрөл бүр нь тэр хэрээрээ сонирхолтой бас онцлогтой. Тэр дундаа оюуны спорт буюу шатрын спорт нь хүүхэд багачууд төдийгүй залуусын хүртэл тархийг "хөглөж", ухааныг тэлдэг учиртай.

Манай Zaluu.com сайт Монголынхоо спортын шилдэг тамирчид, баг дасгалжуулагчдынхаа  тэмцээн уралдаан, амжилт ололт, бэлтгэл сургуулилалт болон эгэл амьдралынх нь талаарх олон зүйлсийг элдэв нэмэлт хачиргүйгээр өгүүлэхийн тулд уншигчид та бүхэндээ 7 хоног бүр "АЛДАРЫН ЭЗЭД" цуврал ярилцлага, нийтлэлийнхээ буланг бэлтгэн хүргэх болно.

Ингээд хамгийн эхний дугаартаа нэгэн гэгээлэг бяцхан тамирчдын амжилт ололтыг хүргэх болно. Тэд хэдийгээр зургаахан настай хэдий ч тив дэлхийн тэмцээнд эх орныхоо нэрийг аль хэдийнээ өндөр өргөж яваа ихрүүд билээ.

Саяхан Тайланд улсад болсон Зүүн Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээнээс стандарт, рапид, блиц гэсэн 3 төрөлд Монголын баг багаараа алтан медаль авлаа. Тэмцээнд 13 орны 260 гаруй өсвөрийн тамирчид оролцсоноос Монголын багийн ихэр охид бүх төрөлд медаль авсан нь багийн амжилтад ихэд нөлөөлсөн талаар багш нь бахархан ярьж байв. 4 наснаасаа шатрын спортоор хичээллэж эхэлсэн ихэр охид 2 жилийн хугацаанд шаггүй сайн шатарчид болж тус тэмцээнээс  5 цом, 15 медаль авчээ.

Ихэр охидын аавыг С.Отгонбаяр гэдэг. С.Отгонбаярынх 4 хүүхэдтэй. Тэд бүгд шатарчид. Том ах О.Чингүүн нь шатрын спортын дэд мастер цолтой. Харин удаах ах О.Чинзориг нь тэр бүр шатрын тэмцээн уралдаанд оролцоод байх зав байдаггүй ч мундаг шатарчин хүү аж.

“Шатрын ихэр охид” болох О.Энхжин, О.Мөнхжин нар хоёр ахаараа анхны нүүдлээ заалгаж, хамтдаа өрсөлдөн тоглосоор тэмцээн уралдаанд оролцох хэмжээнд хүрч, цаашлаад Олон улсын тэмцээнд оролцох болжээ.

Биднийг сурвалжлахаар очиход ихэр охид тэмцээнд оролцож байсан бөгөөд хүн орж ирж байгааг ч үл анзааран анхаарлаа төвлөрүүлжээ. Тоглолт дуусч О.Энхжин хожиход О.Мөнхжин хожигдчихлоо гээд уйлав. 

 Гэртээ ах нартайгаа шатар тоглож чөлөөт цагаа өнгөрүүлдэг ихэр охид амралтын өдрөөр ууланд авирах дуртай. Өглөө эртлэн босч бэлтгэлээ базаагаад Богд уул руу алхаж хөдөлгөөн хийдэг аж. Олон цагаар сууж тоглодог шатрын спортынхонд хөдөлгөөн их чухал тул ээж Л.Отгонжаргал нь ийн санаа тавьдаг бөгөөд одоо бассейнд явуулж хөдөлгөөнтэй байлгана гэж байв.

Л.Отгонжаргал: Пөөх шатар тоглодог ихэр охид гээд л хүмүүс их өхөөрддөг

Ихэр охидын ээж Л.Отгонжаргалтай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Таны 4 хүүхэд 4-үүлээ шатрын спортоор хичээллэж багагүй амжилт гаргаж байна. Аав, ээж хоёр нь бас шатар тоглодог уу?

-Үгүй бид хоёр нүүдэл мэдэхээс цаашгүй. Хүүхдүүдээ гадаад, дотоодын  тэмцээн уралдаанд явахад нь би л дагаж явна. Тэгсээр байгаад шатрын спортын талаар мэдлэгтэй болоод байгаа.

-Хүүхдүүдээ яагаад шатрын спортоор хичээллүүлэх болсон юм бэ?

-Манай аав шатар тоглодог хүн байсан. Ер нь би өвөөгийнх нь хүсэл биелэж байна гэж боддог. Спорт хүүхдийг төлөвшүүлдэг гэдэг шүү дээ. Шатар тоглодог хүүхэд сууж сурна. Тэвчээртэй байж аливаа зүйлийг өргөн хүрээнд харж шийдвэр гаргадаг юм болов уу гэж боддог.

Тэрнээс биш шатрын спортоор насан туршид нь явуулна гэж бодоогүй. Гэтэл хүүхдүүд минь өөрсдөө тэмцээн уралдаандаа оролцоод цаашдын том, том олон улсын тэмцээнд оролцох эрх аваад оролцохоор болчихдог.

Шатар их давуу талтай спорт юм билээ. Юу гэхээр юмыг олон талаас нь харж удаан бодож зөв шийдвэр гаргадаг болно. Мөн сүүлийн үед хүүхдүүд гар утас, телевиз их харж, цахим тоглоом өдөр шөнөгүй тоглох боллоо гээд л байдаг шүү дээ. Тэгэхэд шатар тоглодог хүүхдүүд тэгэхгүй. Хичээл номоо хийчихээд л шатраа л бариад авна. Телевиз ч асааж үзэхгүй. Тэгээд л хоорондоо тоглоод арга туршлага судлаад сууж байдаг.

Харин манай ихэр охидын тухайд би хөгжим бүжигт дуртай урлаг уран сайхны хүн болгоно гэж бодоод энэ талаар яаж хөгжүүлэх вэ гээд судлаж байтал том ах О.Чингүүн нь Англид болсон шатрын тэмцээнд оролцож, хоёр төрөлд нь түрүүлсэн юм. Тэгээд ирэнгүүтээ эмэгтэй хүүхдүүд шатар тогловол амжилтанд хүрдэг юм байна гээд хоёр дүүдээ шатрын нүүдэл зааж  өгсөн. Тэгэхэд ихрүүд их сонирхож сүүлдээ гэрийнхэнийгээ тоглоё гээд тайван суулгахаа больсон л доо.

-Хүүхдүүдээ хожоод медаль авах мөчид юу бодогддог вэ?

-Шатрын тэмцээн уралдаан бусад спортыг бодвол хаалттай болдог юм шигээ. Эцэг, эхчүүд нь гадаа л хүлээгээд сууна шүү дээ. Заримдаа зөвшөөрөл авч зураг дарчихаад л гарна. Тэгээд байнгын хүлээлттэй яаж байгаа бол доо гэсэн бодолтой тэр урт цагуудыг хүлээж өнгөрүүлдэг. Хамгийн багадаа нэг тоглолт нь 1 цаг 30 минут үргэлжилдэг. Тэгээд л хожоод л гараад ирэхээр нь мэдээж хүүхдүүдээрээ бахархдаг. Цаашдаа улам ихийг сургаж амжилтыг нь ахиулахын төлөө, тэднийгээ хөгжүүлэхийн төлөө хичээдэг.

-Нэг тоглолт нь л багаар бодоход 1 цаг 30 минут үргэлжилнэ гэхээр тэр хэрээр бэлтгэлийг удаан хийдэг үү. Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?

-Ийм жаахан хүүхэд хэдэн цагаар сууж тоглодог болохоор нь заримдаа өрөвддөг. Мэдээж өргийн ард хожигдоно гэж суухгүй шүү дээ. Тийм болохоор олон цагаар тэвчээртэй суудаг. Бэлтгэл дээр бол хүүхдийн анхаарал хурдан хугацаанд төвлөрөөд сатаардаг гэдэг утгаар нь завсарлага авах байдлаар өдөрт 1, 2 цаг л бэлтгэл хийдэг. Харин тэмцээн уралдаанд явах болохоор нь сарын өмнөөс өдөрт 2-3 цаг тогтмол бэлтгэл хийдэг.

-Хоёр ихэр шатарчид маань багштай юу?

-Охидод анх ах нь шатрын нүүдэл заасан ч сонирхоод тоглоод сурахаар нь баярлаад багштай болгоё гэж шийдсэн. Анхны багш нь н.Дамдин гэж багш бий. Түүнээс хойш бараг таван багш сольсон байна. Зарим нь өвдөөд явчихна. Зарим нь ажил нь амжихгүй гэсээр таван багш сольжээ. Одоо Ц.Энхбат багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Ер нь хүүхдийг шатрын спортоор хичээллүүлээд амжилтыг нь ахиулья гэж бодож байвал ганцаарчилсан бэлтгэл хийлгэх хэрэгтэй юм билээ. Дугуйлан, клубт явуулахаар 10 юм уу 20 хүүхдэд нэг багш заана шүү дээ.

-Хоёр ихэр тэмцээн дээр, бэлтгэл дээр ч тэр хоорондоо тоглодог байж таарна. Хоорондоо их өрсөлддөг байх?  

-Хоёулаа болохоор нэг талаараа хоёр биенийгээ дасгалжуулааад байдаг. Нөгөө талаараа өрсөлдөнө. Хожигдсон нь уйлна. Муудалцана. Ингэж хоорондоо өрсөлддөг учраас шатрыг их хурдан сурч, ахиж дэвшиж байна гэж боддог.

-Ер нь шатрын спортод ихэр тамирчин байдаг уу?

-Би том хүүгээ шатар тоглож эхэлсэн цагаас эхлээд 13 жил тэмцээн уралдаанд нь хамт дагаж явж байна. Энэ хугацаанд ихэр шатарчид гэж сонсоогүй.

-Ихэр гэхээр хүмүүс их өхөөрддөг байх даа?

-Тийм. Ихэр юм уу. Пөөх гээд л хүмүүс их өхөөрддөг л дөө. Багш нар нь ч гэсэн “Би ихэр шавьгүй. Ихэр шавьтай болмоор байна” гээд дуртай авдаг.

Сая 8 сард Тайландад болсон тэмцээнд Азийн шатрын холбооны ерөнхийлөгч шагнал гардуулсныхаа дараа хүрч ирээд “Хоёр ихэр юм уу. Ямар гоё юм бэ. Шатарчин ихэр охид байна. Хамт зургаа авахуулья” гээд зургаа авахуулсан. 

Ингээд дөнгөж сургуулийн босгыг алхаж байгаа ч гайхалтай амжилтын эзэд болж чадсан “Шатрын ихэр охид” болох О.Энхжин, О.Мөнхжин нартаа  спортын их амжилт хүсье.

 

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

89.187.174.34Зочин   • 2019, 8 сарын 22. 9 цаг 32 минут

Хар нялхаараа бж яасан ч олон багш сольсын. Зүүн азийн тэмцээнд ангилалд нь 7 8хан хүүхэд оролцсон юм бна шүү дээ

37.175.141.30Yeee yasan oolgon ymbee   • 2019, 8 сарын 21. 1 цаг 27 минут

Yasan oolgon mundag bytshan ohiduud vee! Amjilt husyee bytshan shatarchdad

64.119.23.53Зочин   • 2019, 8 сарын 20. 23 цаг 43 минут

Мундаг

31.164.62.64unshigch   • 2019, 8 сарын 20. 20 цаг 06 минут

mundag, hoorhon hyyhdyyded bygded ni az jargal. eryyl enh, amjilt Hysen erooe

202.9.44.145Зочин   • 2019, 8 сарын 20. 18 цаг 49 минут

neg ni yag aav nuguu ni yag eej tanai shatarchdad ulam ih amjilt husye

202.126.88.73зочин   • 2019, 8 сарын 20. 15 цаг 46 минут

Монголын ирээдүй мундаг

202.131.243.190ДЭЭГИЙ   • 2019, 8 сарын 20. 15 цаг 12 минут

Шатарчин Ихэр охидод спортын өндөр амжилт хүсье, Сайн байна Баяр хүргье,

122.201.19.99Зочин   • 2019, 8 сарын 20. 14 цаг 53 минут

myndag

66.181.161.125Uugii   • 2019, 8 сарын 20. 12 цаг 22 минут

Amjilt huurhun ohidoo

66.181.169.66Solongoo   • 2019, 8 сарын 20. 12 цаг 06 минут

Yostoi mundag yumaa Ulam ih amjilt gargaarai 2 shn ohin mini

202.9.44.147Зочин   • 2019, 8 сарын 20. 12 цаг 01 минут

estoi mundag ymaa 2 xuurxun oxindo bayr xvrgie

202.179.31.4Зочин   • 2019, 8 сарын 20. 9 цаг 24 минут

Otgoogiin 2 ohind bayr hurgey

202.21.113.238uka   • 2019, 8 сарын 20. 9 цаг 17 минут

Mundaguuddaa eruul enhiig husey

119.40.98.162123   • 2019, 8 сарын 20. 9 цаг 11 минут

Ямар хөөрхөн юм бэ. Улам их амжилт гаргаж, улс эх орон, эцэг эхийнхээ нэрийг мандуулж яваарай. Аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсье. Би бас ихэр охидтой. Ихэр хүүхдүүд хөөрхөн шүү.

66.181.170.130Зочин   • 2019, 8 сарын 20. 8 цаг 55 минут

saihan ohiduudad bayar hurgie.

122.201.26.172Bold   • 2019, 8 сарын 20. 8 цаг 30 минут

Ih master bolj Mongol ulsiinhaa neriig undurt urguurei. 2 Jaahan duudee sain saihniig husen eruue.

66.181.179.13Зочин   • 2019, 8 сарын 28. 0 цаг 30 минут

Ихрүүддээ амжилт хүсьe. Ёстой мундаг юмаа

Шинэ мэдээ

Ө.Энхтүвшин: Ухань хотод байгаа 31 оюутныг авчрах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргалаа9 минут 58 секундын өмнөИх, дээд сургуулийг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл амраахаар боллоо44 минут 25 секундын өмнөЕвропын Холбоог хэлэлцээрээ зөрчиж байна хэмээн буруушаалаа1 сар 25. 15:00Ихэр байлдагч1 сар 25. 14:55КДРАМ: 2020 оны нэгдүгээр сарын хамгийн шилдэг жүжигчид1 сар 25. 14:50СУМО ТОЙМ: Тэрүнофужи Г.Ган-Эрдэнэ жүрёо зиндаанд түрүүллээ1 сар 25. 14:45УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...1 сар 25. 14:40Түлэгдсэн иргэдийн тоо буурахгүй байна1 сар 25. 14:35Таксины тухай СОНИН ХАЧИН1 сар 25. 14:30Гэргий танаа1 сар 25. 14:25Леброн Жеймс трипл дабл гүйцэтггэж багаа хожилд хөтөллөө1 сар 25. 14:20Ан амьтдын өвөлжилт хэвийн байна гэж дүгнэжээ1 сар 25. 14:15Шулуун гэдсэнд хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэх хоргүй арга1 сар 25. 14:10“Brexit”-н нөхцөлүүдийн тухай хэлэлцээрт Б. Жонсон гарын үсэг зуржээ1 сар 25. 14:05Австралид коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ1 сар 25. 14:00Монгол Улсад коронавирусийн халдвар гарах эрсдэлийн түвшин "дунд" гэж ДЭМБ дүгнэсэн байна1 сар 25. 13:55"Токио 2020" олимпийн тасалбарын загварыг танилцуулав1 сар 25. 13:50Эрдэмтэд хортой могойн булчирхайг анх удаа ургуулжээ1 сар 25. 13:45Ирэх сарын 1-ний өдрөөс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно1 сар 25. 13:40Халдварт өвчний сэжигтэй тохиолдол илрээгүй1 сар 25. 13:35Манай гурван бүсгүй өнөөдөр алтан медалийн төлөө барилдана1 сар 25. 13:30Ухань хотын голомтод ажиллаж буй эмч бодит байдлыг бичлэгээр цацлаа1 сар 25. 13:25Хилийн боомтуудыг хаалаа1 сар 25. 13:20Коронавирусний улмаас Ухань хотын эмч нас баржээ1 сар 25. 13:15Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж1 сар 25. 13:10"Токио-2020" олимпийн эрх олгох боксын тэмцээн Йордан улсад болно1 сар 25. 13:05Гүн үрчлээг хэрхэн арилгах вэ1 сар 25. 13:00Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж байна1 сар 25. 12:55Короновирус Европ тивд илэрлээ1 сар 25. 12:50"One team" клубийн тамирчин Д.Батгэрэл Лас-Вегаст тулалдана1 сар 25. 12:45
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.