2019 оны 8-р сарын 20
13 цаг 20 минут

"Хүмүүс булш, бунхан ухаж үнэт эдлэл олох гэдэг ч үнэндээ хугархай яс, хагархай ваар л гардаг"

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг дахь тоногдсон 100 гаруй булшнаас алтаар хийсэн нар, сарны дүрс, хас, луу, домгийн амьтдын дүрстэй торгон дээлний хэсгүүд, өрөм, шар тос бүхий ваар гээд 700-800 жилийн тэртээд хамаарах археологийн үнэт олдворуудыг судлаачид малтлага хийж илрүүлсэн билээ. Хэрвээ булш, бунхан тоногчид тэдгээр булшийг сүйдлээгүйсэн бол түүх соёлын маш олон ховор олдворыг Монголчууд төдийгүй, дэлхий нийт харах боломж байлаа. Манай улсад түүх соёлын өвийг хадгалсан булш бунханг тонох явдал хавтгайрчээ. Уг асуудлаар “Соёлын өвийн үндэсний төв”-ийн Аврах хамгаалах газрын дарга Г.Анхсанаатай ярилцлаа.

-Тоногдсон булшнаас Монгол, Америк судлаачдын хамтарсан баг маш ховор олдворууд олсноо өнгөрсөн 7 хоногт танилцууллаа. Малтлагаар гарч ирсэн эд зүйлсийг хараад хэрвээ тэрхүү булшийг тоноогүй байсан бол өөр ямар ховор нандин эд зүйлсийг харах байсан бол гэх бодол төрсөн. Булш тоногчдоос соёлын өвийг хамгаалахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Булш тонох асуудал манай улсад хавтгайрсан. Юм хэрээс хэтэрнэ гэж байдаг шүү дээ. Тийм л зүйл болоод байна. 2015 онд Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнд тайлангийн хурал болоход Цагдаагийн байгууллагаас түүх соёлын өвийг хадгалсан булш, бунхан тоносон 20 орчим хэргийн тухай танилцуулж илтгэл тавьсан юм. Тухайн үед булш тоносон хүмүүсийн дийлэнх нь нутгийн иргэд байсныг хэлж байсан. Нөгөөтэйгүүр говийн бүсэд гар аргаар ашигт малтмал олборлодог хүмүүс булш ухаж байна. Тэр хүмүүс металл хайгч багаж дохио өгсөн газруудыг ухаж, санаатай эсвэл санамсаргүйгээр булш, бунхан ухсан тохиолдлууд гарсан. Хөвсгөл аймгийн Дархадын хотгорт судалгаа хийсэн Монголын Үндэсний музейн судлаачид, Ж.Баярсайхан доктор өнгөрсөн жил тонуулчид булш тонож байгааг холбогдох газруудад нь хэлж ярьж байсан. Гэвч арга хэмжээ аваагүй юм шиг байна лээ.

-Соёлын өвийг сүйтгэгч, булш тоногчдын үйлдлийг таслан зогсоохын тулд юу хийх ёстой вэ?

-Хоёр асуудал байна. Нэгдүгээрт булш тоносон хүмүүст хариуцлага тооцох асуудал. Булш тонох явдал маш их гардаг. Гэтэл тоносон хүмүүст хариуцлага тооцох нь маш бага байна. Соёлын өвийг хамгаалах тухай хууль гэж бий. Энэ хуулийн 3-р зүйл дээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс баг, хорооны засаг дарга хүртэл бүх шатны хүмүүсийн эрх үүргийг зааж өгсөн байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлээд явах юм бол соёлын өвийг хамгаалах боломжтой. Миний харж байгаагаар хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Өнгөрсөн хавар Архангай аймагт хэсэг хүмүүс Хүннүгийн үеийн язгууртны булш тоносон хэрэг гарсан. Цагдаагийн алба хаагчид тэр хүмүүсийг барьж авсан байдаг. Гэтэл наадмын дараа булш тоногчдыг тавиад явуулсан гэдгийг дуулсан. Яагаад тавиад явуулсан гэхээр нийгэмд хохирол учруулаагүй, хуулийн зохицуулалт нь болоогүй гэж байсан. Гэтэл нэг тавигдсан хүн дахиад л ухаад явна шүү дээ. Нөгөө талаас соёлын өвийн талаарх иргэдийн боловсрол муу байна. Булшнаас үнэтэй эд зүйл олдог гэсэн ойлголт түгээмэл байх шиг байна. Гэвч үнэндээ хугархай яс, хагархай ваар л гардаг. Булшнаас алт, мөнгө олж баяждаг гэсэн цуу ярианууд худлаа.

-Булш тоногчдоос эд зүйлс худалдаж авдаг хүмүүс байгаа учраас ийм үйлдэл тасрахгүй байгаа байх?

-Эртний эдлэлийн хууль бус наймаа булш тонох сэдлийг хүмүүст өгөөд байна. Орон нутгаар явж эртний эдлэл худалдаж авдаг хүмүүсийн тухай сураг бас дуулддаг. Цахим орчинд хуучны эдлэл худалдан авна гэсэн зар их байдаг шүү дээ. Энэ бүхэн олз ашиг хайсан хүмүүс булш ухахад түлхээс болдог гэж хувьдаа боддог.

-Булш тоногчдын учруулж буй хохирлын талаар та хэлж өгөөч?

-Соёлын өв гэдэг маш өргөн хүрээтэй. Би таны тухайлж асуусан булшны тухай ярья. Нэгдүгээрт бидний өвөг дээдсийн эд өлгийн соёл юм. Энэ бол алт, мөнгөөр хэмжигдэхгүй. Булшнаас олдсон жижиг сур, ясны эдлэл гэдэг маш чухал. Хоёрдугаарт Монголчуудын оршуулгын зан үйлийг судлах, нас барсан хүний толгойг аль зүгт харуулж вэ, шаант, чөмгийн тавьсан байна уу, үгүй юу гээд биет бус өвийн уламжлалыг мэдэх боломж юм. Гуравдугаарт булшнаас гарч байгаа мал, амьтны яс маш чухал. Монголчуудын удамшил, ген, ДНК-г судлах их том эх сурвалж юм. Шинжлэх ухаан хөгжөөд молекул, эд, эсийн түвшинд судалгаа хийдэг болсон шүү дээ. Өөрөөр хэлбэл Монголчуудын угсаа гарвалыг биологийн талаас хөөж тодруулах ач холбогдолтой. Энгийн хүмүүс бол булшнаас хүний хугархай дунд чөмөг, сурын хэлтэрхий гарч ирлээ гэж хардаг. Гэтэл мэргэжлийн судлаачдын хувьд энэ бол маш их үнэтэй зүйл байхгүй юу.

-Булш бунхныг хамгаалахын тулд ямар ажлуудыг хийх ёстой вэ?

-Ор тас юу ч хийхгүй суугаад байгаа хэрэг биш л дээ. БСШУСЯЦЕГМХЕГ, Соёлын өвийн үндэсний төв, ШУА-ийн түүх, археологийн хүрээлэн, судлаачид гээд маш олон газрууд ажиллаж байна. Илүү өргөн хүрээнд ажиллахын тулд соёлын өвийг хамгаалах иргэдийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй юм.

-Олдсон олдворуудыг хамгаалах ажил яаж хийгддэг юм бэ?

-Тоногдсон булшнаас эсвэл булш тоносон хүмүүсээс хураан авсан олдворуудыг тухайн орон нутгийн музейд хүлээлгэн өгөх ажил хийгддэг.

-Соёлын өв бүхий газарт уул уурхайн лиценз олгох тохиолдол их гардаг уу?

-Манай улсад 3 мянга орчим ашигт малтмалын талбай байна. Тэр болгонд булш бунхан, үл хөдлөх дурсгал байгаа. Гэхдээ хуультай. Тухайн газарт авран хамгаалах хайгуул хийнэ. Дурсгал илэрвэл малтлага судалгаа хийнэ. Манай улсын булш бунхан, соёлын өв төсөөлшгүй их.

Ярилцсанд баярлалаа.

Г.Дугар

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.58Вирус   • 2019, 8 сарын 24. 13 цаг 43 минут

Хун торолхтонг ухуулэх овчин булшнаас л гардаг юм. БУЛШ ухагчид овчний вирус тараад явдаг

182.160.36.121Я   • 2019, 8 сарын 20. 13 цаг 23 минут

Хөвсгөлд хэдэн жилийн өмнө нилээн том булш олдсон гээд нутгийн хүмүүс ярьдаг гэсэн тэрний талаар хөөж судлах хэргэтэй ДЭЭ. Тэр булшний эд зүйл буруу гараар орсон гэсэн шүү Нилээн том булш гэсэн шүү....

66.181.166.134Зочин   • 2019, 8 сарын 20. 10 цаг 46 минут

манай монголчууд хөгийн ядуу хүмүүс шүү? Булшинд нь юу ч байхгүй, дээдэс ноёдыг үхэхэд нь булшинд нь эдэлж хэрэглэж бсан юмыг нь хийдэг гэсэн худлаа юу?

66.181.168.81зочин   • 2019, 8 сарын 20. 10 цаг 42 минут

булш бунхан ухаад байгаа хүмүүс бол өөрсдөө шүү дээ олж авсан мэдлэг мэдээлэлээ ашиглан хүн явуулаад л мөнгө төгрөг өгөөд л ухуулдаг, нутгийн хүмүүс тийм юм хийхгүй харин хүндэтгэл бишрэлтэй ханддаг

202.21.109.100УХААЛАГ АРГА   • 2019, 8 сарын 20. 10 цаг 39 минут

ЭНЭ БУЛШ БУНХАН УХДАГ ҮЗҮҮРГҮЙ ТЭНЭГ, УХААНГҮЙ ШУНАГ ҮЗЭШГҮЙ МУЛГУУ ҮЙЛДЛИЙГ ҮҮРД ТАСЛАН ЗОГСООХ НЭГ Л АРГА БН. ЭРТНИЙ БУЛШ БУНХАН БҮХИЙ ГАЗРУУДАД ГҮНИЙ ӨРӨМДЛӨГ ЮМУУ ТҮҮНТЭЙ ТӨСТЭЙ АРГААР ХИЙМИЙН ХОРТ ХИЙ, ЭСВЭЛ ТЭСРЭХ БОДИС Ч ЮМУУ ХИЙЖ ХАМГААЛВАЛ УЛС НИЙГЭМДЭЭ ӨЧҮҮХЭН Ч ТУСГҮЙ ӨӨДГҮЙ ШААР ШУНАЛТНУУД ХЭСЭГ ҮХЭЭДЛ НАМ БОЛНО. ХАРИН ДАРАА АЛБАН ЁСНЫ МАЛТЛАГА ХИЙХДЭЭ ТЭР БҮХНЭЭ ХОР АЮУЛГҮЙ БОЛГОХ АРГАЧЛАЛАА УРЬДЧИЛАН БЭЛДЭЖ НУУЦЛАХ ШААРДЛАГАТАЙ. ӨӨДГҮЙ ТЭНЭГҮҮДЭЭР ДҮҮРСЭН ӨНӨӨ ЦАГТ ӨӨР АРГА БАЙХГҮЙ ДЭЭ

103.229.122.58Зочин   • 2019, 8 сарын 20. 10 цаг 04 минут

бас тэтгэвэртээ өндөр албан тушаалтан болон геологичид нь газрын баялаг руу гадныхыг дагуулаад гүйж байдаг, тэтгэвэртээ гарсан шүүгчид нь юу хийдгийг бүгд мэднэ дэ...

202.131.234.194Зочин   • 2019, 8 сарын 20. 9 цаг 11 минут

нэг хэсэг тэтгэвэртээ гарсан архелогич хүмүүс дагуулан булш бунхан ухдаг гэсэн яриа байсан одоо харин гайгүй болсон шиг байгаам, гэхдээ эрүүл ухаанаар бодоод үздээ хэдэн зуун жил болсон булшнаас өгөршсөн яс, үжирсэн таар л гарна шдэээ харин тэр мэргэжлийн хүмүүс нь ухаж гаргаад түүх он цагийн мэдээлэлээр нь гаргаж байвал түүхийн давтагдашгүй олдвор болох буюу

112.72.11.112Зочин   • 2019, 8 сарын 20. 8 цаг 56 минут

хуулиа чангалах хэрэгтэй

122.201.23.84zochin   • 2019, 8 сарын 20. 8 цаг 32 минут

Хятад шиг булш бунхан соёлын өв тоносон этгээдүүдийг цаазаар авах ял өгөх хэрэгтэй. Эсвэл 40 жил хорих ялаар шийтгэ

Шинэ мэдээ

УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...1 сар 25. 12:25Үхань хотод зохиогдох олимпийн эрх олгох боксын тэмцээн цуцлагдлаа1 сар 25. 12:20Цаг үеэсээ ХОЦРОГДОЖ яваагийн 10 шинж1 сар 25. 12:15Өмнөговь аймгийн ЗӨСТ томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх халдваргүйтгэл хийлээ1 сар 25. 12:10Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо1 сар 25. 12:05Турк улсад 6,8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ1 сар 25. 12:00Леброн Жеймс өрнөд, Яннис Адетокумбо дорнод бүсийг тэргүүллээ1 сар 25. 11:55Дэлхийн усны нөөцийн групп манай улс руу ажлын хэсэг илгээж, хамтран ажиллахаар болов1 сар 25. 11:50УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...1 сар 25. 11:45Коронавирусний халдварын улмаас 41 хүн нас баржээ1 сар 25. 11:40Д.Сарангэрэл: Халдвартай тохиолдол бүртгэгдээгүй ч халдвар хаалга тогшиж байна1 сар 25. 11:40Өнгөрсөн долоо хоногийн тойм1 сар 25. 11:35Тагнуулын ерөнхий газраас мэдэгдэл гаргав1 сар 25. 11:30ОУХМ Ц.Намуунцэцэг Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд түрүүллээ1 сар 25. 11:25ТОЙМ: Коронавирус, тагнуулынхны дээрэм, Н.Номтойбаяр,казиногийн цуу тарсан долоо хоног1 сар 25. 11:20ДЭМБ коронавирусний дэгдэлтэй холбоотойгоор зөвлөмж өглөө1 сар 25. 11:15Бага дэлхийн аварга гэгддэг "Алтан гран при"-д Б.Шоовдор, Ц.Намуунцэцэг нар түрүүллээ1 сар 25. 11:10Мэн Ваньжоуг шилжүүлэн өгөхтэй холбоотой эхний шүүх хурал дуусжээ1 сар 25. 11:05Ш.Даваадорж: Медалиа зарж тэмцээнд орох зардлаа бүрдүүлэхээр болсон ч одоогоор худалдаж авсан хүн байхгүй байна1 сар 25. 11:00Бээжинд эрүүл мэндийн аюулын түгшүүр зарлав1 сар 25. 10:55Коронавирус нь хөнгөн болон хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг1 сар 25. 10:50Уханьд шинэ вирусээр халдварласан хүмүүсийг эмчлэх эмнэлгүүд барьж эхэлжээ1 сар 25. 10:45Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллахаа ярилцлаа1 сар 25. 10:40Энэ өдрийн зурхай1 сар 25. 10:35Цаг агаарын урьдчилсан мэдээ1 сар 25. 10:30Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа1 сар 24. 19:35Н.Номтойбаяр: Би өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх шийдвэр гаргана гэж хэлээгүй1 сар 24. 19:27ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн эрэн сурвалжлагдаж байгаа хүнд дипломат паспорт олгожээ1 сар 24. 18:05Турк Истанбулын хоолой төслөөс жилд 1 тэрбум ам.долларын орлого олно1 сар 24. 18:00Сансрын нисэгчид туршилтын зууханд жигнэмэг хийжээ1 сар 24. 17:55
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.