2019 оны 8-р сарын 20
8 цаг 20 минут

ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Эрхээ хасуулж, тэргээ ачуулах тэнэг үйлдэл хийгээгүй жолооч нартаа баярлалаа

  www.zaluu.com сайтын сурвалжлах баг та бүхэндээ шөнийн сурвалжилга бэлтгэн хүргэж байна. Энэ удаад бид Тээврийн цагдаагийн албаныхантай хамтран нийслэл хотын шөнийн нөхцөл байдал, зам дээр гарч буй осол хэрэг, зөрчлийг алба хаагчид хэрхэн газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байгааг сурвалжлан хүргэж байна.

-НОЦТОЙ ОСЛЫН УЛМААС НЭГ ХҮН ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЭВ-

Биднийг сурвалжлагаа эхлэх үед түр зуур буюу тав орчим минут маш хүчтэй аадар бороо орсон юм. Гэтэл энэ үеэр үзэгдэх орчин хязгаарлагдсанаас болсон уу аравдугаар хорооллын замд зам тээврийн ноцтой осол гарсан байв. Азаар хүний амь нас эрсдээгүй бөгөөд нэг машины жолооч нь гэмтэж түргэний тэргээр эмнэлэг рүү хүргэгдсэн. Харин нөгөө машинд тав зургаан залуу шахаад явж байсан учраас гэмтэл аваагүй өнгөрсөн нь аштай. Тэднийг нэгдүгээр эгнээгээр хурдтай явж байхад туслах замаас нөгөө машин нь гэнэт орж ирж мөргөснөөс ийм осол боллоо гэж тэд тайлбарлаж байлаа. Приус 10 маркын автомашины урд дугуй нь салж шидэгдсэн байх бөгөөд машиных нь урд хэсэг юу ч үгүй эвхэгдсэн харагдана. Осол хэргийн газар дээр хэмжилтийн багийнхан ирж хэмжилт хийж эхэлснээр бид дараагийн газар луугаа хөдөлсөн. Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч Ч.Чимэдбатын хэлж буйгаар энэ осол шөнө орой, харагдах орчин хязгаарлагдсан үед хурд хэтрүүлсэн, нэгэндээ хүлээцгүй хандсанаас үүдэлтэй хэмээж байсан юм.

-ЖОЛООДОХ ЭРХГҮЙ ЖОЛОО БАРЬЧИХААД “ЯВУУЛЧИХ Л ДАА” ГЭЖ ГУЙХ ХҮҮХДҮҮДЭД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ-

Бидний дараагийн шалгалтаар жолоодох эрхгүй, үнэмлэх аваагүй, жолооны курсэд дөнгөж сууж буй 18 настай охин машин бариад явж байсныг зогсоов. Тэр охин найз залуугийнхаа машиныг бариад, хажуудаа тав зургаан залуу суулгаад явж байхыг алба хаагчид зогсоож, автомашиныг нь ачиж, 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авлаа. Жолоодох эрхийн үнэмлэхээ авах нь байтугай дөнгөж жолооны дромонд сууж буй хүн тав зургаан хүний амь хариуцаад жолоо бариад явж байгаа нь тун хариуцлагагүй, бодлогогүй үйлдэл гэдгийг алба хаагч тэдэнд сануулсан. Тиймдээ ч “явуулчих л даа” хэмээн гуйх тэдгээр хүүхдүүдэд сануулга, анхааруулга өгч тээврийн хэрэгслийг нь ачиж, хуулийн дагуу ажилласан юм.

-НЭГЭЭС БУСАД ЖОЛООЧ ОНЦ ДҮН АВЛАА-

Энэ шөнийн хамгийн баярлаж бахархмаар хэсэг нь согтуу жолооч илрүүлэх ажиллагаа байлаа. Өөрөөр хэлбэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нарыг илрүүлэхээр драйгер үлээлгэж, шалгалт явуулахад манай жолооч нар “онц” дүн авсан. Алба хаагчид жолооч нар зам буруулж, зугатах боломжгүй хэсгийг сонгож үлээлгэдэг юм байна. Аравдугаар хорооллын зам дагуу, Гэмтлийн эмнэлгийн зам дагуу гээд хэд хэдэн газарт шилжиж жолооч нарыг үлээлгэж шалгав. Гэтэл согтууруулах ундаа уугаад тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч бараг илэрсэнгүй. Бараг гэсний учир шалгалтын ажиллагаа дуусахын алдад нэг бүсгүй шалгалтад бүдэрчихэв. Гэхдээ түүнд айж сандарч байгаа зүйл огт байсангүй. Харин ч “эндээ тохиролцчихъё” хэмээн хээв нэг хэлэх нь сонстов. Гэвч хууль бол хууль. Түүний машиныг ачиж, жолоодох эрхийг нь хассан. Ямартаа ч нэг шөнийн гэнэтийн шалгалтад бүдрээгүй, эрхээ хасуулж, тэргээ ачуулах тэнэг үйлдэл хийгээгүй жолооч нартаа баярласнаа энд дурдахгүй бол болохгүй нь. Түүнчлэн энэ бүхний гавьяаг үргэлж сэрэмжлүүлж, сэрээж байдаг Тээврийн цагдаагийн албаныхандаа яалт ч үгүй үүрүүлэх нь зүйтэй биз ээ. Тээврийн цагдаагийн албаныхны Баянгол дүүрэгт үүрэг гүйцэтгэсэн нэг л шөнийн ажлын нэгээхэн хэсгээс ийн сурвалжлан хүргэлээ.

Б.БУРМАА

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.212Зөв найруулж бич   • 2019, 8 сарын 20. 19 цаг 08 минут

Хамгийн баярлаж бахархмаар хэсэг нь согтуу жолооч илрүүлэх ажиллагаа...... энэ тийм сайхан зүйл үү.

103.57.94.37Зочин   • 2019, 8 сарын 20. 16 цаг 43 минут

Pizda

103.57.94.37Зочин   • 2019, 8 сарын 20. 16 цаг 43 минут

*****

103.57.94.37Зочин   • 2019, 8 сарын 20. 16 цаг 42 минут

Mashinaa achuulami ayakhlaaraa ***** yidel boldog yum?

202.9.45.208Зочин   • 2019, 8 сарын 20. 12 цаг 47 минут

Hogiin tsagdaa nar

32.97.110.59Zochin   • 2019, 8 сарын 20. 22 цаг 17 минут

Chi uuruu hogiin ***** amitan

122.201.19.99Зочин   • 2019, 8 сарын 20. 10 цаг 52 минут

Мөнгө ****** наад цагдаа нар чинь өөрсдөө явуулчихнааа санаа зоволтгүй сэитгүйл нэртэй малууд байсан болхоор шударга царайлсан банйа

66.181.182.178Зочин   • 2019, 8 сарын 20. 9 цаг 27 минут

Хогийн цагдаа нар хэвлэл мэдээллийнхний өмнө нэг их шударга царайлж гэнэ .

43.242.242.6зочин   • 2019, 8 сарын 20. 9 цаг 15 минут

буруутан нь гуйж таараа хохь нь шүү дээ

202.55.188.84Зочин   • 2019, 8 сарын 20. 8 цаг 53 минут

Сайн байна. Гэхдээ нэг зүйлийг анхаар. Комунист зарчмаар бүх юм ок гэж хѳнгѳхѳн баярлаад ѳнгѳрѳх эрт байна. Эндээ тохиролцчихъё гэдэг чинь асуудлын гол юм шүү дээ. Угтаа бол тэр эмэгтэй биш наад цагдааа нар чинь хясан боогдуулах замаар авилга авлаг гэсэн үг. Нэг удаа гардуулахад ямар дүнтэй мѳнгѳ яригддагийг мэдэхгүй л биз дээ? Дор хаяад 500 мянга шүү дээ. Тэр эмэгтэй хэрхсэнийг уг нь буцаж сурвалжлах ёстой юм.

Шинэ мэдээ

SOS: Корона вирусын голомт гэгдэж буй Ухань хотоос 100 гаруй оюутан Монголд ирсэн үү5 минут 16 секундын өмнөБүх оддын тоглолтын санал асуулгыг Леброн Жеймс тэргүүлжээ20 минут 16 секундын өмнөЦахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ25 минут 16 секундын өмнөДональд Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хурдасгасан журмаар хэлэлцэнэ30 минут 16 секундын өмнөД.Гантулгын гомдолтой давж заалдах шүүх хурал болно35 минут 16 секундын өмнөШинэ төрлийн аюул тив алгасан тархаж байна40 минут 16 секундын өмнөТрамп Boeing-д сэтгэл дундуур байгаагаа ярьжээ45 минут 16 секундын өмнөТэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэг ч унаагүй тэргүүлж байна50 минут 16 секундын өмнөФэйсбүүкээс 23 хууль бус групп, 17 хуурамч хэрэглэгч, 87 контентийг устгажээ55 минут 16 секундын өмнөАНУ хилээр нэвтрэх хоригийн жагсаалтаа өргөтгөж магадгүй1 цаг 1 минутын өмнөТохилог сууц, тухтай орчин1 цаг 6 минутын өмнө"Лестер" хожиж, "Манчестер Юнайтед" дахиад хожигдлоо1 цаг 11 минутын өмнөТОДРУУЛГА: Хулгайчид машины яндангаас үнэт метал гарган авах бус үнэ нэмж дамлан зардаг1 цаг 16 минутын өмнөГрек улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болов1 цаг 21 минутын өмнөӨнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаантай1 цаг 26 минутын өмнө“Шимэгч”-ийн хар цагаан хувилбарыг БНСУ-ын кинотеатруудаар гаргана1 цаг 31 минутын өмнөХятад эмэгтэйд тусалж олны талархлыг хүлээсэн Б.Нурболаттай ярилцлаа1 цаг 36 минутын өмнөАНУ “Нэг их наяд мод” эко санаачилгад нэгдэнэ1 цаг 41 минутын өмнөУлсын хэмжээнд 15162 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүлээд байна1 цаг 46 минутын өмнөФото: Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын эргэн тойронд1 цаг 51 минутын өмнөЦахилгаан соронзон галт тэрэг ийм байна1 цаг 56 минутын өмнө“Mitsubishi Electric” компанийн мэдээллийг Хятадын хакерууд хулгайлжээ2 цаг 1 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм2 цаг 11 минутын өмнөТөлбөрийн шинэ систем бий болгохоо мэдэгдэнэ2 цаг 16 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 21 минутын өмнөБ.Сайнбаяр: Хуурамч шатахуунаас болж нэг жолооч жилдээ 500 мянган төгрөгийн зарлага гаргаж байна2 цаг 51 минутын өмнөЖ.Энх-Амгалан: Сургууль,цэцэрлэгийн хүртээмж 2020-2021 онд бүрэн шийдэгдэнэ3 цаг 11 минутын өмнөТатвар нэмснээс болж алдсан 893 тэрбум төгрөгтэй дүйцэх 6.7 тонн алтыг гишүүдээр төлүүл3 цаг 21 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 41 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 51 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.