2019 оны 8-р сарын 20
8 цаг 40 минут

АТГ-аас “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д хэрэг үүсгэн, шалгаж байна

Өнгөрсөн дөрөвдүгээр сард иргэн О.Одсүрэн болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хооронд дулааны шугам сүлжээний холболттой холбоотой маргаан үүсч, Зайсан дахь 15 компанийн дулаан хангамжийг хаах тухай асуудал яригдаж, багагүй шуугиан дэгдээсэн.

Тодруулбал, иргэн О.Одсүрэнгийн эзэмшлийн Зайсангийн зүүн талын дулааны шугамыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдүүдэд ашиглуулж байсан нь гурван шатны шүүхээр тогтоогдож, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК -ийг зөвшөөрөлгүйгээр дулаанаар хангагдаж байгаа 15 компанийн гэрээг цуцалж, шаардлагатай бол О.Одсүрэн болон МФикскапитал ХХК-тай тохиролцон гэрээнүүдийг шинэчлэн хийх ёстой гэсэн шүүхийн шийдвэр 2018 оны 10 дугаар сард гарсан байдаг. 

Гэтэл, тус асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК гурван шатны шүүхийн шийдвэрийг үл тоож, иргэн О.Одсүрэнг хохироосоор байгаа юм байна.

Тиймээс О.Одсүрэн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд өнгөрсөн тавдугаар сард АТГ-т гомдол гаргасан байна. Тэрээр гомдолдоо, "Бүх шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж, цаашид иргэд, аж ахуй нэгж, төрийн байгууллагуудын дунд аливаа нэгэн маргаан, зөрчил үүсэхгүй байхад анхаарч, шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллахыг хүсье" гэжээ.  

Энэ талаар АТГ-аас тодруулахад,  "Иргэн О.Одсүрэнгийн гомдлын дагуу “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д хэрэг үүсгэн, шалгаж байна" гэв. 

Зөвшөөрөлгүйгээр дулааны шугам сүлжээнд холбогдсоны улмаас шүүхийн шийдвэрээр дулаан нь салгагдахад хүрээд буй 15 компанийн нэрс:

1.     Бөхбат ХХК-ийн Түшээ гүн хотхон

2.    Сипоко ХХК-ийн Энхжин-2 хотхон

3.    Номин холдинг ХХК-ийн Цэцээ гүн хотхон

4.    Голден вилл ХХК

5.    Далай омбо ХХК-ийн Хан түшээ хотхон

6.    Гантулга бор ХХК

7.    Хан бэлчир ХХК-ийн үйлчилгээ, АОС

8.    Зайсан максим АОС, Иргэн Л.Туяа

9.    Баатар дулаан хан ХХК Тохилог Зайсан хотхон

10. Эх газрын эрдэнэс ХХК-ийн Гэрэг вилла хотхон

11. Рома инвест ХХК

12. Ромбон газар ХХК-ийн Солар жарден хотхон

13. Жи энд Моторс ХХК /The peak residences/

14. Софт трэйд ХХК

15. Жинхэнэ Уянга ХХК 

Шуурхай.мн 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.23.84зочин   • 8 сарын 21. 7 цаг 25 минут

Иргэн О.Одсүрэн гэдэг чинь УИХ-ын гишүүн байсан Гүндалайгийн эгчийнх нь хүүхэд. Шүүх олон иргэдийг хохироосон шийдвэр гаргаж болохгүй байсан юм

66.181.182.178Зочин   • 8 сарын 20. 9 цаг 30 минут

АТГ "Барилаа , үзлээ , тавилаа " яг спорт загасчлал шиг .

Шинэ мэдээ

Конор: Миний хариу тулааныг Москвад товлочих1 минут 56 секундын өмнөАваргуудын лигийн эхний тоглолтууд явагдлаа6 минут 56 секундын өмнөМодон жорлонд 1,8 настай хүүхэд унаж амиа алдлаа13 минут 54 секундын өмнөОросын хилчид рүү дайрсан Хойд Солонгосын хулгайн загасчдыг саатуулжээ16 минут 56 секундын өмнөLIVE: МСНЭ-ээс УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг нарын хооронд үүсээд байгаа асуудлаар мэдээлэл хийж байна21 минут 56 секундын өмнөХээрийн судалгааны баг 27 зүйлийн 558 шувууг бөгжилжээ26 минут 56 секундын өмнөДина Аверина Уран сайхны гимнастикийн дэлхийн аварга болжээ31 минут 56 секундын өмнөЗасгийн газрын хуралдаан болж байна36 минут 56 секундын өмнөУкраинчуудын бараг 80% нь Зеленскийд итгэж байна41 минут 56 секундын өмнөЭ.Цэндбаатар Ирландын боксчинтой медалийн төлөө тоглоно46 минут 56 секундын өмнөАНУ нь "Saudi Aramco" руу хийсэн дайралтад Иран хамааралтайг нотлох баримтыг НҮБ-д танилцуулна51 минут 56 секундын өмнөШилдэг наймд шалгараад буй Б.Болортуяа дагах барилдаанаа Киргизстаны бөхтэй хийнэ56 минут 56 секундын өмнөАфгинастанд ерөнхийлөгчийн сонгуулийн суртчилгааны үеэр дэлбэрэлт болж 26 хүн амиа алджээ1 цаг 2 минутын өмнө“БИДНИЙ ХОТ” сэдэвт нийтлэл, нэвтрүүлэг, контентын уралдаанд бүтээл хүлээн авч байна1 цаг 7 минутын өмнөЗ.Тедеев: Хизриевийн Токиогийн олимпод зодоглох зам хаагдаагүй1 цаг 12 минутын өмнө“НИЙГМИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛОВСРОЛ” залуучуудын хөгжлийн сарын аян үргэлжилж байна1 цаг 17 минутын өмнөХятад Оростой хийх худалдаагаа 200 тэрбум доллар болгон нэмэгдүүлнэ1 цаг 22 минутын өмнөЧөлөөт бөхийн ДАШТ: С.Цэрэнчимэд Японы Кавай Рисакотой барилдана1 цаг 27 минутын өмнөБНСУ-д гахайн мялзан өвчин илэрчээ1 цаг 32 минутын өмнөБаримт: Ц.Гарамжав 10 тэрбумын өрөө ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ хугацаа дууссан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгуулжээ1 цаг 37 минутын өмнөХонконгт 55 хүнийг баривчилжээ1 цаг 42 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 47 минутын өмнөВенесуэлийн Засгийн газар болон сөрөг хүчин хэлэлцээр байгуулжээ1 цаг 52 минутын өмнөС.Амарсайхан: Хот байгуулалтын дундын мэдээллийн сан бий болгох ажил хийгдэж байна1 цаг 57 минутын өмнөХятадын Сангийн дэд сайд АНУ-ыг зорино2 цаг 2 минутын өмнөЛ.Чинбат МҮБХ-ны албан ёсны тамга тэмдэгийг  Б.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгчээ2 цаг 7 минутын өмнөХүндийн өргөлтийн ДАШТ эхэллээ2 цаг 12 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 17 минутын өмнөСолилцсон цамц 100 мянган ам.доллараар зарагджээ2 цаг 22 минутын өмнө“Штэйн Мюллер инженеринг” компанийн төлөөлөгчидтэй уулзав2 цаг 42 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.