2019 оны 8-р сарын 20
11 цаг 25 минут

Б.Гончигдамба: Миний шинжилгээ эерэг гарсныг мэдэгдсэн. Допинг хэнээс илэрсэн нь тодорхой байгаа шүү дээ

Үндэсний их баяр наадмын дунд шөвөгт шалгарсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг уламжлал 2002 оноос хойш тогтсон. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл баяр наадмын үеийн допингийн шинжилгээнд 19 бөх бүдэрсэн байдаг. Дийлэнх нь шинээр улсын цолонд хүрсэн, татаас багатай, залуу бөхчүүд өртдөг нь нууц биш.

Баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээны хариуг эрх бүхий албан тушаалтнууд нуун дарагдуулдаг, тэр битгий хэл допингийн шинжилгээний хариугаар шантаажилж бөхчүүдээс их хэмжээний мөнгө нэхдэг гэх мэт барьцгүй яриа бөхийн хүрээнийхэн дунд тасралтгүй хөвөрч ирлээ.

Өнөө жилийн баяр наадмын шинжилгээний хариу БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос иржээ. Үүнийг допингийн эсрэг үндэсний төвөөс баяр наадмыг зохион байгуулах комисс, бөхийн салбар хороонд 8-ны өдөр хүлээлгэж өгсөн байна.

Допингийн шинжилгээний хариу ирсэн мэдээтэй зэрэгцээд шахуу шинжилгээнд хамрагдсан бөхчүүд фэйсбүүк хаягнаасаа мэдэгдэл хийж эхэлсэн юм. Тэд баяр наадмын зохион байгуулах комисс, бөхийн салбар хороог допингийн шинжилгээний хариуг нэн даруй яаралтай зарлахыг шаардсан юм. Энэ нь зохион байгуулалттай шинжтэй ч юм шиг. Баяр наадмын зохион байгуулах хорооны нарийн ерөнхий бичгийн дарга Э.Содномжамц сэтгүүлчдэд “Манайд допингийн шинжилгээний хариуны талаарх албан ёсны мэдээлэл одоогоор ирээгүй байна” гэж илт худал мэдээлэл тараасан нь шинжилгээний хариуг нуун дарагдуулах гэж байна гэх хардлагыг эдгээр бөхчүүдэд төрүүлсэн байх.

Бүр тодорхой хэлбэл, улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж нарын 15 бөх бидний шинжилгээний хариунаас хориотой бодис илрээгүй талаараа хувийн цахим хуудсаар дамжуулж мэдэгдсэн юм. Олны өмнө гарч төдийлөн нээлттэй байдаггүй улсын арслан Цэдэвийн Содомдорж “Хоёр бөх допингийн асуудалд холбогдсон байна. Үүнийг яаралтай зарлах шаардлагатай байна” гэж хамгийн эхэнд Монгол Улсын шадар сайдад хандаж мэдэгдсэн нь олныг шуугиулсан. Үүнд шахагдсан баяр наадмыг зохион байгуулах комисс, бөхийн салбар хорооноос өчигдөр мэдээлэл хийлээ.

Бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн “Энэ жилийн баяр наадмаар тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Допингийн шинжилгээний хариу Үндэсний бөхийн салбар хороонд наймдугаар сарын 8-нд ирсэн. Шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн хоёроос нь допингийн төрлийн бодис илэрсэн. Нэгээс нь дөрвөн төрөл, нөгөөгөөс нь нэг төрлийн бодис илэрсэн байгаа. Бид допингийн шинжилгээний хариуг бөхчүүдэд утсаар мэдэгдсэн. Харин допинг илэрсэн хоёр бөхийн хувьд нэг нь энэ сарын 9-нд, нөгөө нь 11-нд ирж шинжилгээний хариутайгаа албан ёсоор танилцсан. Хэрвээ “А” сорьцын хариутай санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд “Б” сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ 10 хоногийн дотор гаргаж болдог. Одоогоор “Б” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй байна. Олон нийтийн зүгээс нэрийг нь зарлахыг шаардаж байна. Бид ямар нэгэн байдлаар бөхчүүдийн нэрийг нууцлаад байгаа юм биш. Дүрмэндээ “А” сорьцын хариуг шууд зарлах боломжгүй байдаг. Хэрэв допинг илэрсэн хоёр бөх энэ сарын 19-ний дотор “Б” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ гаргахгүй, допингийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрвөл нэрийг нь шууд зарлана.

Хэрэв дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргавал “В” сорьцын шинжилгээний хариу гарсны дараа нэрийг нь зарлана” гэв.

Бөхийн салбар хорооны зүгээс хоёр бөхөөс допингийн төрлийн бодис илэрснийг албан ёсоор мэдэгдлээ. Допингийн эсрэг үндэсний төвөөс бол хэдэн бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн талаарх мэдээллийг өгөхөөс татгалзаад байсан юм. Хуулийн дагуу тус мэдээллийг бөхийн салбар хороо хийх үүрэгтэй ажээ.

УЛСЫНГАРЬДБ.ГОНЧИГДАМБА: МИНИЙ ШИНЖИЛГЭЭ ЭЕРЭГ ГАРСНЫГ МЭДЭГДСЭН. ДОПИНГ ХЭНЭЭС ИЛЭРСЭН НЬ ТОДОРХОЙ БАЙГАА ШҮҮ ДЭЭ

Улсын наадамд шөвгөрсөн 16 бөхийн 14 нь бөхийн салбар хорооноос “Допингийн шинжилгээгээр ямар нэгэн хориотой бодис илрээгүй” гэх мэдэгдлийг утсаар хүлээж авснаа цахим хуудсаараа дамжуулаад танилцуулчихсан. Харин улсын наадмын түрүү бөх шинэ аварга Э.Оюунболд, энэ жилийн улсын их баяр наадмын их шөвөгт шалгарсан улсын гарьд Б.Гончигдамба нар ямар нэгэн мэдээлэл хийлгүй тунаж үлдээд байсан юм. Бид улсын гарьд Батнасангийн Гончигдамбаас тодруулга авлаа.

-Баяр наадмын шөвгийн 16 бөхийн допингийн шинжилгээний хариу гарчээ. шөвгөрсөн бөхчүүд тус тусын цахим хаягаар дамжуулж шинжилгээгээр ямар нэгэн хориотой бодис илрээгүйгээ мэдэгдчихлээ. Таны хувьд чимээгүй байгаа нь допингийн асуудалд холбогдсон гэх хардлагыг олонд төрүүлээд байна?

-Надад санаа зовох асуудал огт байхгүй. Би ойрын өдрүүдэд сүлжээгүй газар явж байгаад нөхдүүдээс жаахан сүүлдэж мэдэгдлээ. Энэ нь хардлага төрүүлээд байх шиг байна.

-Бөхийн салбар хорооноос тан руу шинжилгээний хариуг тань албан ёсоор мэдэгдсэн үү?

-Бөхийн салбар хорооноос над руу мессэж илгээж мэдэгдсэн байсан. Хоёр хүн зарлах нь тодорхой болчихлоо . Ер нь хэн гэдэг нь ойлгомжтой байна шүү дээ. Энэ хоёр “Б” сорьцоо өгнө гэвэл хууль дүрмийн дагуу харах ёстой. Зарлах нь цаг хугацааны л асуудал болжээ. Энэ сарын 19-20 гээд л хэн гэдэг нь тодорхой болох биз.

-Та бүхэнд шинжилгээний хариуг бөхийн салбар хорооноос утасдаж мэдэгддэг юм уу. Ямар нэгэн тамгатай, бичиг цаас хүлээлгэж өгөхгүй юу?

-Бидэнд ямар нэгэн цаас өгдөггүй. “Шинжилгээнийх нь хариу чинь эерэг гарсан шүү” гэж утсаар мэдэгддэг. Надад ийм маягаар мэдэгдсэн гэв.

Харин бид шинэ аварга Э.Оюунболдтой холбогдох оролдлого хийсэн ч утаснууд нь салгаатай байлаа. Багш, дасгалжуулагч ойр тойрныхонтой холбоо барих оролдлого хийсэн ч тоймтой мэдээлэл өгөх хүн нэг ч гарсангүй. Утсаа салгасан юм. Баяр наадмаас хойш олны анхаарлын төвд буй залуу аварга одоогоор хаана юу хийж яваа нь мэдэгдэхгүй байна. Энэ нь ойлгомжгүй байдал үүсгээд байна.

Хэрэв түрүүлсэн бөхөөс допинг илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар бөхийн салбар хорооноос тодруулахад “Журмандаа хоёр арга хэмжээ авна гэж заасан байдаг . Баяр наадмын комиссоос барилдах эрхийг нь хоёр хүртэлх жилээр хасна. Хоёрдугаарт, түрүү бөхөд олгосон бай, шагнал, цолыг нь хураана. Гэхдээ цол, чимгийг Ерөнхийлөгч олгодог учраас Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх асуудал” гэж хариулсан юм.

БӨХЧҮҮДИЙН ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АКТ ХААНА ХАВ ДАРАГДААД БАЙНА ВЭ

Баяр наадмаар допингийн шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн хариуг мэдэгдэхдээ илрээгүй бөхчүүд рүү “Таны шинжилгээ цэвэр гарсан” гэж утас цохиж байгаа нь хорин нэгдүгээр зуунд инээдэмтэй асуудал. Өнөө хэд нь ямар ч баримт сэлт байхгүй улаан нүүрээрээ лайв хийж “Миний шинжилгээний хариу цэвэр гарсан” гэж хэлж байгаа нь хэний ч эргэлзээг төрүүлж байна. Ядаж л лабораторийн тамгатай цаасыг нь бөхчүүдэд хүлээлгэж өгөх хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр захын эмнэлэгт очоод шээсний шинжилгээ өгөхөд актаар баталгаажуулдгийг бид бүгдээрээ мэднэ. Дэлхийн допингийн эсрэг агентлагт итгэмжлэгдсэн БНсУ-ын лабораторийнхон допингийн эсрэг үндэсний төв рүү орчуулагч ашиглаж утас цохиж хариу хэлдэггүй л байлтай.

Бид өнөө жилийн улсын баяр наадмын үзүүр бөх, улсын аварга Н.Батсууриас мөн тодруулга авлаа.

-Таны шинжилгээний хариунаас ямар нэгэн допингийн төрлийн бодис илрээгүйг хувийн цахим хуудсаараа мэдэгдэж байсан. энэ талаараа та ярихгүй юу?

-Одоохондоо яриа өгөх болоогүй байна. Харзнаад л сууж байна.

-Бөхийн салбар комиссоос шинжилгээний хариуг танд яаж мэдэгдсэн бэ?

-Шинжилгээнд хамрагдсан бүх бөхчүүдэд утсаар л мэдэгдсэн байна лээ. Энэ жил ч ялгаагүй надад утсаар мэдэгдсэн.

-бнсУ дахь лабораториос допингийн эсрэг үндэсний төв рүү шинжилгээний хариу ирүүлэхдээ арай ч утас цохидоггүй байлгүй дээ. энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Мэдээж цаасаар л ирнэ шүү дээ. Үүнийг нь яг хааш нь хийдэг юм, би мэдэхгүй байна гэж хэлсэн юм.

Наадмын үзүүр бөх улсын аварга Н.Батсуурийн тухайд бүх бөхчүүдэд допингийн шинжилгээний хариуг утсаар мэдэгдсэнийг мэдэж байгаа юм. Үүнээс үзэхэд мэдэгдэл хийсэн бөхчүүд өөр хоорондоо харилцаа холбоотой байсан нь анзаарагдаж байна. Н.Батсуурь аваргын тухайд одоохондоо байдлыг харзнаад сууж байгаа аж. Харин допинг хэрэглэсэн бөхчүүдийн шинжилгээний хариуг хольж солих асуудал байвал бөхчүүд бөөнөөрөө чангахан дуугарахаар зэхэж байгаа бололтой.

Допинг илэрсэн бөхчүүдийн шинжилгээний хариу тамга, тэмдэгтэй цаасаар ирдэг юм байна. Үүнийг нь бөхийн салбар хорооноос допинг хэрэглэсэн бөхчүүдэд хүлээлгэж өгдөг ажээ. Тухайн бөх 10 хоногийн хугацаанд “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах эсэхээ шийддэг журамтай аж. Анх шинжилгээ авахдаа шээсийг хоёр саванд хувааж хийдэг учраас “А”, “Б” шинжилгээний хариу зөрөх магадлал 0 хувь гэж мэргэжилтнүүд үздэг юм байна. Допингийн төрлийн бодис илрээгүй тамирчны хариуг танилцуулахад ямар нэгэн баримтгүй утсаар танилцуулж байгаа нь бөх сонирхогчдод эргэлзээ төрүүлж, хэн нэгнийг хардахад хүргэж байна. 2002 оноос эхэлсэн допингийн шинжилгээний бүх хариу допингийн эсрэг үндэсний төвийн архивт байж л таараа. Үүнийг бүгдийг нь л ил гаргаж бөх сонирхогчдын эргэлзээг тайлмаар байна. Хэн хэн цэвэр, хэн ямар бодис хэрэглэснээ нуун дарагдуулсан нь олонд ил байг л дээ.

Бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний хариуг мэдэгдсэн даруйд бөхчүүд өөр хоорондоо тохиролцож бараг нэг цагт тус тусынхаа цахим хуудсаараа шинжилгээний хариугаа зарлалаа. Допингийн шинжилгээний эргэлзээтэй хариунаас хаширсан бөхчүүд энэ удаа бөхийн салбар хороонд шахалт үзүүлсэн нь өчигдрийн хэвлэлийн хурлаас тодорхой болж байна. Энэ жилийн допингийн шинжилгээнийн хариунд өмнөх жилүүдийнх шиг ямар нэгэн “но” орохгүй нь бололтой. Хэн хэрэглэсэн нь бараг л тодорхой болж байна даа. Цахим хуудсаараа мэдээлэл хийсэн 14 бөхийн дунд худлаа ярьсан байх магадлалтай нэг л нөхөр бий. Бөхийн хүрээнийхэн ч үүнийг гадарлаж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

О.Дашням

52
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

52 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.93.31Зочин   • 8 сарын 25. 16 цаг 45 минут

Эерэг гэж илэрсэн гэсэн үг

202.179.31.27Irgen   • 8 сарын 21. 10 цаг 10 минут

Naadmaar tavaas deesh davsan shuvgursun buhchuuded shuud tsol olgoh hereggui yum bish uu. Dopingiin shinjilgeenii hariu garsnii daraa erunhiilugchiin zarligaar buhiin tsol bai shagnaliig ugch baival margaan garahgui bizdee. buhuus doping ilersen tohioldold tuund unasan buhchuuded tsol chimegiig ni uguh bolomjtoi biz dee. Bair mashin shagnald avaad hereglechihsen zarj ursen idchihsen bol yah yum be.

103.57.94.111БӨХ   • 8 сарын 21. 8 цаг 04 минут

ЦАГ ХУГАЦААНЫ Л АСУУДАЛ !!! СОЛИГДОНО ГЭЖ БАЙХГҮЙ!!! МӨНГӨӨ ТӨЛӨӨД В СОРЬЦОО ШИНЖЛҮҮЛВЭЛ ШИНЖЛҮҮЛ ГҮЙЦЭЭ !!! Б.БАТЭРДЭНЭ , Ш.АДЬЯАХҮҮ НАР ОЮУНБОЛДЫГ ЦУСГҮЙ АЛАВ !!!

202.70.33.242jak   • 8 сарын 21. 7 цаг 49 минут

нарийн ерөнхий бичгийн дарга гэж бас байна аа ,бодвол шинэ албан тушаал биз ккк,

90.187.120.13zub zub   • 8 сарын 21. 5 цаг 41 минут

zub zub .......jinken buk kun eyereg baidiin ......kkkkkkkkkkkkkkkk

90.187.120.13Gunchigdamba   • 8 сарын 21. 5 цаг 39 минут

....kkkkk...miniikh pos. baisoon .... kkkk

99.241.37.76Зочин   • 8 сарын 20. 22 цаг 39 минут

Shinjilgee eereg baina gevel DOPING-toi baina gesen ug muu debil min. Naad zahiin bolovsrol baihgui haranhui malnuudaa tolgoi deeree zalcan ene mongolchuud neeree yaana daa yaana.

99.241.37.76Зочин   • 8 сарын 20. 22 цаг 39 минут

umbuunuudiin doping hend hamaatai um. ta nar tiim mundag um bol delhiin devjeend garaad baraildaad medal av. cahdahgui sdhe. hudlaa l ene neg jalgandaa l hoorondoo merelchees. novshnuud. gadaadad temceend yavhaaraa shalnii alchuur bolood irdeg baij.

99.203.14.236Зочин   • 8 сарын 20. 20 цаг 51 минут

Gonchigdamba uvsiinhand tal zasaj baij gants turuu goridoj yavaa yum bainadaa zailuul.Iim daldaga zan hereggui baidiimdaa.Tiimees zavhanaas odoo hurtel avarga arslan turuhgui 60 ,70 jil bolj bna.

64.119.18.221avarga   • 8 сарын 20. 20 цаг 18 минут

mangaraa ereg gedeg chini doping hereglesen gesen ug sh deee kkkkkkkk bas oyunbold hereglesen ni uneheer unen bat erdene avarga helsen shuu dee

198.16.66.196томах   • 8 сарын 20. 20 цаг 01 минут

гончиг минь дээ эерэг гэдэг чинь хэрэглэсэн гэсэн үг шүү дээ

64.119.19.172Зочин   • 8 сарын 20. 19 цаг 17 минут

Нэг допинг хэрэглэсэн бөх нь олдохгүй байсан чинь энэ Гончигдамба юм биш үү. Махан толгой чинь эерэг гэдэг үгнийхээ утгыг сайн ойлгохгүй тэнэгтээд байгаа юм биш үү.

203.91.115.42баатар   • 8 сарын 20. 17 цаг 52 минут

нэгэнт хууль дүрмээ мөрдөх ёстой юм бол яагаад тогтоосон журмаас өмнө хэн бөхчүүд рүү ярьж шуугиан дэгдээв тэр хүнийг нхлээд шалгах ёстой

94.234.38.242Зочин   • 8 сарын 20. 17 цаг 13 минут

Ene bol mash utgagui zavharal gej haragdaj bna. Ih l durem juram yariad, zarlah esgui, B soritsiin daraa zarlah estoi l yum bol budad n ilreegui gej medegdeh n iim ***** baidald oruulj bna sh dee. Esvel zoriudaar zohion baiguulalttai hiij baigaa ajillagaa bolj taarna. Ug n tiim l hunii erh, yum bol zuvhun ilersen humuus n medegdej shiidiig n huleegeed estoi zarlahaa bolohoor bugdiig n zarlah estoi l baimaar yum.

203.217.138.1батсуурь   • 8 сарын 20. 15 цаг 16 минут

Баянмөнх үхэхээс нааш хэрүүл үл тасармой

202.126.89.86Зочин   • 8 сарын 20. 13 цаг 57 минут

энэ удаагийн допингийн шинжилгээний дараа Оюунболд аваргаас бусад бөхчүүд нь ямар зохион байгуулалт сайтай шууд лайв хийв ээ. хар баян-үх өвгөн, хэрүүлч нямдорж өвгөн тэргүүтэй УВС хүмүүс наадам бузарлаад байх болжээ. Ер нь батсуурь уначихаад тэр дороо л тахимаа өгөхөд нь үзэж байсан миний хувьд хачин ёрлосон маань чухам үнэн байжээ. энэ хазгай хэлтнүүд Монгол төрийн наадмыг хийлгэхээ болилоо л доо.

202.5.202.130Зочин   • 8 сарын 20. 14 цаг 46 минут

harin chuhma chuhma tantai sanal neg bn golig ni olod helchihle

66.181.161.121Зочин   • 8 сарын 20. 13 цаг 56 минут

Эерэг сөрөг үгнийхээ учираа ч мэдэхгүй махан толгой вэ. Эерэг гэдэг чинь асуудалтай гэсэн үг ш дээ малаа

108.172.125.153buruu oilgolt   • 8 сарын 20. 13 цаг 23 минут

ter 1 bohod dopingiin shiljilgeenii hariu chin eyreg garsan gesen bol ter hunees ilersen gesen ug sh dee. ooroo medehgui yavj bgaa um bish uu? Ilreegui tohioldold negative buyu sorog result, harin um ilersen tohioldold positive buyu asuudaltai um ilersen gesen ug sh dee. Hoorhii ter buh ooroosoo ilersniig medehgui yavaa um uu

66.181.176.143зочин   • 8 сарын 20. 13 цаг 05 минут

Үндэсний бөх хөгжсөн ч юмгүй улам л шороонд хутгалдаж их спортдоо гай болсоор байна. Энэ том биетэй аймгийн олон арслангуудаас хүнд жинд чөлөөт,жудо, боксоор хичээллэвэл олон агуу тамирчид гарна даа. Олимпийн төрлөөр азийн аварга болсноос аймгийн арслан болохыг илүүд үзэж байна даа

202.179.24.251зочин   • 8 сарын 20. 12 цаг 33 минут

бөхийн холбооны хагарлын золиос нь хөөрхий Оюунболд болжээ, Баянаа аварга увс бөх түрүүлэхгүй бол үймээн дэгдээдэг энэ балиар заншлаа хэзээ болих вэ, энийг нь өнгөрснөөс нь хойш батсуурь бүрэнтөгс энэтэр нь залгамжлах уу. Бат-эрдэнэ аваргыг холбоог тэргүүллээ гээд үхлээ л дээ, жудагтай ухаалаг сайхан бөх энэ холбоог тэргүүлэх ёстой, чинбат зүгээр л татгалзаач. Энэ 2 холбоог тараагаад зүгээр сонирхогч нарын төлөөллөөс тэргүүн болговол яадгийн бол, бөхчүүдээрээ ч тоглож дууслаа, нэр хүндийг нь ч унагаж гүйцлээ, төрийн наадмаа ч шаварт хутгалаа.

202.5.202.130Зочин   • 8 сарын 20. 14 цаг 49 минут

tantai sanal neg bna tanig demjij bn OK

103.57.93.23mongol khuukhed   • 8 сарын 20. 16 цаг 20 минут

zuiteiii demjij bn

103.212.118.137Зочин   • 8 сарын 20. 12 цаг 16 минут

Хар хурэн юм болоод чинэрч мэнчийгээд байгаам даа зүрх асуудалтай байна уу

83.97.157.201Зочин   • 8 сарын 20. 12 цаг 15 минут

Eireg garsan gedeg chini doping ilersen gesen vg sh dee, naiz aa. Shinjilgeenii hariu sain garsan geed helchihgvi dee. Eireg, surug geed deed toony hvnd hvnd ner tomiéo hereglej bhaar

202.9.44.147Зочин   • 8 сарын 20. 11 цаг 55 минут

gariddaa ulam ix amjilt xvsie

202.9.42.165Зочин   • 8 сарын 20. 11 цаг 47 минут

Сайн урцалдаж хэрэлдээрэй. Хийх ажил өөр алга. Зөвхөн хэрэлдэх л ажил бололтой.

202.179.26.146Зочин   • 8 сарын 20. 11 цаг 47 минут

Бөхийн холбоог тараах хэрэгтэй. Монгол бөх гэж нэг дампуурсан спорт байх юм даа. Юу ч хийж магадгүй хэдэн хүмүүс

66.181.161.97Зочин   • 8 сарын 20. 11 цаг 47 минут

Эерэг гарна гэдэгчинь допинг илэрсэн үг шүү гончигоо

122.201.24.167зочин   • 8 сарын 20. 11 цаг 34 минут

Алдар нэр, шуналын төлөө улс төрчид, бөхчүүд, уяачид гээд ямар их муухай юм дуулдана вэ? Шударга ёсны төлөө тэмцсэн нэгнийгээ доош нь нухчин дардаг, нрщнэр төрийг нь гутаадаг, долигоносон 2 нүүртэнг дэмждэг цаг хугацаа хэзээ дуусах бол. Бөх, морь 2 допинг хэрэглэдэг болж дээ. 19 бөх допингод бүдэрсэн гэдэг том тоо шүү.

99.241.37.76Зочин   • 8 сарын 20. 22 цаг 41 минут

odoo sur harvaachid nemegdsen baina le shdee huu. unuudriin medeen deer baina lee

192.82.65.120Б   • 8 сарын 20. 11 цаг 33 минут

Хэрэглэснээ хүлээж байгаа хэрэг үү. Эерэг гарсан шүү гэсэн гээд ярьж байгаа нь.

213.171.206.26Zochin   • 8 сарын 20. 11 цаг 33 минут

bayanmonh terguutei heden bohchuud bii. Ed nariin l sedsen hereg gej bodoj bna. Ali neg aimag bohoor davamgailah bus, er byartai chadaltai mehtei ni turuuleg l dee. neg tiim handlaga ajiglagdaad bgaa ni unen. Yalanguya bayanmonh bol hor nairuulj suudag ovgon bolchihood bnaa. Ene hunii tsoliig ni huraah sanal eronhiilogchid oruulbal yasiin.

202.5.202.130Зочин   • 8 сарын 20. 14 цаг 51 минут

OK OK

203.91.118.180Зочин   • 8 сарын 20. 11 цаг 32 минут

Баяр наадмын зохион байгуулах хорооны нарийн ерөнхий бичгийн дарга Э.Содномжамц гэж ямар нөхөр байнаа.

202.5.202.130Зочин   • 8 сарын 20. 12 цаг 30 минут

bas neg luibarchin mongoni shunaltan bnle

202.5.202.130Зочин   • 8 сарын 20. 14 цаг 52 минут

luibarchdin gar hol bolson amitan bna yah geb ene buzrar

103.212.118.137Зочин   • 8 сарын 20. 12 цаг 17 минут

Сумын гачин цолтой нөхөх байгаа

202.5.202.130Зочин   • 8 сарын 20. 11 цаг 25 минут

2009-2019 oni horond shinjilge ogson bohchudin hariug bugdig olon nited il gargaj tabih heregtei ter nohdud zarimig ni argalsan ugui ni tegj baij todorhoi bolno....tegeher garud tabihgui ni todorhoi dopingin shinjilgeni tobin luibarchdig uneher hardaj bn hunig helmegdulj bolohgui heres heterle tor zasag unig anharalda abch etses bolgohgui bol.....balarla shu undesni woh

202.131.254.50Чоно   • 8 сарын 20. 11 цаг 23 минут

Эерэг гдг чнь хэрэглэсэн гсн үгшдээ. Сөрөг гэвэл хэрэглээгүй гэж тайлбарлагдана.

150.129.141.215Зочин   • 8 сарын 20. 11 цаг 23 минут

Ард түмэнийг баясгагч бөхчүүд хор хутгаж суугаа нь төрөөс өгдөг цолноос болсон хэрэг. Увсаас бөх түрүүлбэл хүлээн зөвшөөрдөг өөр аймгаас бөх түрүүлбэл боож үхэх дөхдөг хэсэг бүлэг хүмүүсийг Цэдэнбалтай нь нулимая.

202.5.202.130Зочин   • 8 сарын 20. 14 цаг 53 минут

OK Ok

202.5.202.130Зочин   • 8 сарын 20. 14 цаг 34 минут

tim shu ok tnig demjij bn

150.129.141.215Зочин   • 8 сарын 20. 11 цаг 20 минут

Л.Оюунэрдэнэ санхүүжүүлээд Хүрэлсүх дэмжээд гадаадруу тусгай бэлтгэл хангуулахаар явуулахад л улс төр бизнесын бүлэглэлийнхэн хороо найруулаж эсрэн пиар хийж эхэлсэн. Ноён ууланд ноён суух санаатай хорчин гаруудын гар хөл болсон хэвлэлийнхэн. Ард түмэнээч тайван байлгачихаж чадахгүй. Чоно борооноор гэхчээр гавихгүй гарууд нь цолоо өөрчилчих гээд үхлээ ш дээ. Новшнуудад төрөөс цол өгдөгийг нь болиод ард түмэнийг баясгагч болгох хэрэгтэй.

202.72.244.172batgerel   • 8 сарын 20. 11 цаг 09 минут

UNDESNII BOHIIG TORTEI HOLBOJ HUULICHILSAN HUULIA ODOO HUCHINGUI BOLGOO ERONHIILOGCHIIN ZARLIGAAR TSOL OLGODOGOO ZOGSOOGOOCHEE TORTEI UNDESNII BOHIIG HOLBOSNOOS BOLJ UNDESNII BOH DAMPUURCH DUUSLAAS HUUDEE

202.55.191.194Зочин   • 8 сарын 20. 11 цаг 03 минут

сөрөг гарсан гээч эугэж бж та мултарна

202.5.202.130Зочин   • 8 сарын 20. 11 цаг 29 минут

obogin huch byarig dilehgui bolohoro busad wohchud er ni tulhchih gedle baih yuma...huni mos mon chanara gej monch gorigui bolje....unen yalnada harjil bgarai

202.5.202.130Зочин   • 8 сарын 20. 11 цаг 39 минут

Han-Hentiges 12 turulsen aldart Bagi abragin aras 6 turuleh Obo abraga garad ireher uhna Hurle toms Chinbar har Bayana narar tolgoilulsan heseg humus estoi hun ch alj medeher bn...bolhpmjtoi bgarai ard irgede huchni tuil zalu abraga Obogo hamgaliya hairlaya

202.5.202.130Зочин   • 8 сарын 20. 12 цаг 22 минут

Gonchig garid saihan judagtai juramtai woho ydaj horon sanagui

202.5.202.130Зочин   • 8 сарын 20. 12 цаг 28 минут

Obo abragig busad wohchud uneher dilehgui bsn shude...ner torig ni harlulj gutah gebel ard ni MGL uisin eronhilogch eronhi sair zasgin gazrin hereg erhleh gazrin darga nar bnda...

202.5.202.130Зочин   • 8 сарын 20. 13 цаг 38 минут

MGL Ulsin hodolmori batar Chinbat guaig gaihad baihin ene hun yu dutla gej zuger saihan undesni wohin holbog bujignulad shunad shunaltad bna...sabra tatad chimegui toniloldo batara...uhamsar doroi uhna Hurleteich yu yrihab jinhene luibarchin

202.5.202.130Зочин   • 8 сарын 20. 13 цаг 59 минут

Ubsas oirin jiluded ymarch mgl wohin shihj helber galbirgui yumnud beltgel mongoni hucher garch ired wohig wohin barildanih wohin holbog uimuled samrad bn tend OBO DAMBA narin huchig dileh hun uhehde alga times horon sana agulad...

Шинэ мэдээ

LIVE: МСНЭ-ээс УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг нарын хооронд үүсээд байгаа асуудлаар мэдээлэл хийж байна6 минут 17 секундын өмнөХээрийн судалгааны баг 27 зүйлийн 558 шувууг бөгжилжээ11 минут 17 секундын өмнөДина Аверина Уран сайхны гимнастикийн дэлхийн аварга болжээ16 минут 17 секундын өмнөЗасгийн газрын хуралдаан болж байна21 минут 17 секундын өмнөУкраинчуудын бараг 80% нь Зеленскийд итгэж байна26 минут 17 секундын өмнөЭ.Цэндбаатар Ирландын боксчинтой медалийн төлөө тоглоно31 минут 17 секундын өмнөАНУ нь "Saudi Aramco" руу хийсэн дайралтад Иран хамааралтайг нотлох баримтыг НҮБ-д танилцуулна36 минут 17 секундын өмнөШилдэг наймд шалгараад буй Б.Болортуяа дагах барилдаанаа Киргизстаны бөхтэй хийнэ41 минут 17 секундын өмнөАфгинастанд ерөнхийлөгчийн сонгуулийн суртчилгааны үеэр дэлбэрэлт болж 26 хүн амиа алджээ46 минут 17 секундын өмнө“БИДНИЙ ХОТ” сэдэвт нийтлэл, нэвтрүүлэг, контентын уралдаанд бүтээл хүлээн авч байна51 минут 17 секундын өмнөЗ.Тедеев: Хизриевийн Токиогийн олимпод зодоглох зам хаагдаагүй56 минут 17 секундын өмнө“НИЙГМИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛОВСРОЛ” залуучуудын хөгжлийн сарын аян үргэлжилж байна1 цаг 2 минутын өмнөХятад Оростой хийх худалдаагаа 200 тэрбум доллар болгон нэмэгдүүлнэ1 цаг 7 минутын өмнөЧөлөөт бөхийн ДАШТ: С.Цэрэнчимэд Японы Кавай Рисакотой барилдана1 цаг 12 минутын өмнөБНСУ-д гахайн мялзан өвчин илэрчээ1 цаг 17 минутын өмнөБаримт: Ц.Гарамжав 10 тэрбумын өрөө ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ хугацаа дууссан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгуулжээ1 цаг 22 минутын өмнөХонконгт 55 хүнийг баривчилжээ1 цаг 27 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 32 минутын өмнөВенесуэлийн Засгийн газар болон сөрөг хүчин хэлэлцээр байгуулжээ1 цаг 37 минутын өмнөС.Амарсайхан: Хот байгуулалтын дундын мэдээллийн сан бий болгох ажил хийгдэж байна1 цаг 42 минутын өмнөХятадын Сангийн дэд сайд АНУ-ыг зорино1 цаг 47 минутын өмнөЛ.Чинбат МҮБХ-ны албан ёсны тамга тэмдэгийг  Б.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгчээ1 цаг 52 минутын өмнөХүндийн өргөлтийн ДАШТ эхэллээ1 цаг 57 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 2 минутын өмнөСолилцсон цамц 100 мянган ам.доллараар зарагджээ2 цаг 7 минутын өмнө“Штэйн Мюллер инженеринг” компанийн төлөөлөгчидтэй уулзав2 цаг 27 минутын өмнөУИХ-ын гишүүд  тойрогтоо ажиллаж байна2 цаг 37 минутын өмнөУИХ-ыг тараах тухай сенсаацийг АН ба МАХН эсэргүүцэж байна2 цаг 47 минутын өмнөГ.Билгүүн: Б сорьц өгсөн бөхийн шинжилгээний хариу ирээгүй байна2 цаг 56 минутын өмнөУИХ-ыг тараах асуудлаар хэн, юу хэлэв3 цаг 7 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.