2019 оны 8-р сарын 20
10 цаг 35 минут

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан “Бид мартахгүй” үзэсгэлэн гаргана

Одоогоос 80 жилийн өмнө дэлхий нийтийн анхаарлыг татсан нэгэн үйл явдал Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон нь түүхэнд “Халхын голын” хэмээн нэрлэгдсэн байлдаан юм.

Монголын ард түмэн нийтээрээ дайны буюу япон, манжийн цэргийн түрэмгийллийн эсрэг тэмцэж, улсын төсвийнхөө ихэнх хувийг батлан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулж байсан хүнд бэрх цаг үед Монгол Ардын Хувьсгалт Цэргийн бие бүрэлдэхүүн эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах гол хүч болохоо харуулан Зөвлөлтийн Улаан армийн хамт дайсны эсрэг амжилттай тулалдан ялалт байгуулсан.

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Монгол цэргийн музей Бид мартахгүй” үзэсгэлэнг нийтийн хүртээл болгож байна.

 Энэхүү үзэсгэлэн нь өнөөдрийн бидний энэ эрх жаргалант амьдрал ямар их үнэ цэнээр өвлөгдөн ирснийг таниулах, та биднийг цэрэг, эх оронч үзлээр төлөвшүүлэх зорилготойгоор дэглэгдэж, Халхын голын байлдааны оршил үе, үндсэн үе, төгсгөл үеийг харуулсан түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа, мэдээлэл, танин мэдэхүйн ач холбогдол бүхий баримт, гэрэл зургийн самбарууд, архивын эх баримтууд болон 100 гаруй үзмэр эд өлгийн зүйлүүд дэлгэгдсэн бөгөөд мөн Халхын голын байлдааны ялалтанд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн “Баянцагааны тулалдаан”-ны үйл явдлыг харуулсан орчинг бүрдүүлж үзүүлснээрээ онцлог болж байна.

Үзэсгэлэнгийн нээлт 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 11.00 цагт Монгол цэргийн музейн үзэсгэлэнгийн танхимд болно.

Монгол цэргийн яруу алдар мөнхөд бадрах болтугай

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дина Аверина Уран сайхны гимнастикийн дэлхийн аварга болжээ5 минут 52 секундын өмнөЗасгийн газрын хуралдаан болж байна10 минут 52 секундын өмнөУкраинчуудын бараг 80% нь Зеленскийд итгэж байна15 минут 52 секундын өмнөЭ.Цэндбаатар Ирландын боксчинтой медалийн төлөө тоглоно20 минут 52 секундын өмнөАНУ нь "Saudi Aramco" руу хийсэн дайралтад Иран хамааралтайг нотлох баримтыг НҮБ-д танилцуулна25 минут 52 секундын өмнөШилдэг наймд шалгараад буй Б.Болортуяа дагах барилдаанаа Киргизстаны бөхтэй хийнэ30 минут 52 секундын өмнөАфгинастанд ерөнхийлөгчийн сонгуулийн суртчилгааны үеэр дэлбэрэлт болж 26 хүн амиа алджээ35 минут 52 секундын өмнө“БИДНИЙ ХОТ” сэдэвт нийтлэл, нэвтрүүлэг, контентын уралдаанд бүтээл хүлээн авч байна40 минут 52 секундын өмнөЗ.Тедеев: Хизриевийн Токиогийн олимпод зодоглох зам хаагдаагүй45 минут 52 секундын өмнө“НИЙГМИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛОВСРОЛ” залуучуудын хөгжлийн сарын аян үргэлжилж байна50 минут 52 секундын өмнөХятад Оростой хийх худалдаагаа 200 тэрбум доллар болгон нэмэгдүүлнэ55 минут 52 секундын өмнөЧөлөөт бөхийн ДАШТ: С.Цэрэнчимэд Японы Кавай Рисакотой барилдана1 цаг 1 минутын өмнөБНСУ-д гахайн мялзан өвчин илэрчээ1 цаг 6 минутын өмнөБаримт: Ц.Гарамжав 10 тэрбумын өрөө ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ хугацаа дууссан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгуулжээ1 цаг 11 минутын өмнөХонконгт 55 хүнийг баривчилжээ1 цаг 16 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 21 минутын өмнөВенесуэлийн Засгийн газар болон сөрөг хүчин хэлэлцээр байгуулжээ1 цаг 26 минутын өмнөС.Амарсайхан: Хот байгуулалтын дундын мэдээллийн сан бий болгох ажил хийгдэж байна1 цаг 31 минутын өмнөХятадын Сангийн дэд сайд АНУ-ыг зорино1 цаг 36 минутын өмнөЛ.Чинбат МҮБХ-ны албан ёсны тамга тэмдэгийг  Б.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгчээ1 цаг 41 минутын өмнөХүндийн өргөлтийн ДАШТ эхэллээ1 цаг 46 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 51 минутын өмнөСолилцсон цамц 100 мянган ам.доллараар зарагджээ1 цаг 56 минутын өмнө“Штэйн Мюллер инженеринг” компанийн төлөөлөгчидтэй уулзав2 цаг 16 минутын өмнөУИХ-ын гишүүд  тойрогтоо ажиллаж байна2 цаг 26 минутын өмнөУИХ-ыг тараах тухай сенсаацийг АН ба МАХН эсэргүүцэж байна2 цаг 36 минутын өмнөГ.Билгүүн: Б сорьц өгсөн бөхийн шинжилгээний хариу ирээгүй байна2 цаг 46 минутын өмнөУИХ-ыг тараах асуудлаар хэн, юу хэлэв2 цаг 56 минутын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь3 цаг 6 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 16 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.