2019 оны 8-р сарын 20
11 цаг 15 минут

Бан Ги Мүн: Монголчууд дэд бүтцээ ухаалгаар хөгжүүлэх хэрэгтэй


        Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хурал болж байна. Бага хурал энэ сарын 19-21-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа билээ.

Тус форум нь бүс нутгийн орнуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийг гол зорилгоо болгодог бөгөөд манай улс уг үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцохыг зорьж ирсэн. Форумын бага хурлыг Монголд анх удаа зохион байгуулах нь БНХАУ зэрэг Азийн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Форумыг Гадаад харилцааны яам болон Бизнесийн зөвлөлөөс хамтран зохион байгуулж байна.

Боао форумын даргаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн оролцож буй бөгөөд өчигдөр Монгол Улсад ирсэн юм. Тэрбээр хурлын сэдвийн талаар болон Азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярихдаа “НҮБ-аас “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг батлан, дэлхийн улс орнууд үүнд дурдсан зорилтыг биелүүлэхээр ажиллаж байна. Хүрэлцээтэй өсөлтийн үр дүнд баялгийг хүн бүр тэгш хүртэх боломжтой. Аль аль талдаа ашигтай байх ёстой буюу улсууд бие биенийхээ ард үлдэж болохгүй. Нөгөө талаар улс орнууд хамтдаа хөгжин дэвших нь Монголд Улсад ч ашигтай. Иймд “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн улсууд том, жижгээс хамаарахгүйгээр чөлөөт худалдаа эрхлэх боломжтой байх ёстой. Бид олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлыг орхигдуулахгүйгээр эдийн засгийн хувьд аль аль талдаа ашигтай байх хэрэгтэй. Ийнхүү хамтын хөгжил бий болгоход харилцан ойлголцол, хүндлэл чухал үүрэгтэй.

Сүүлийн жилүүдэд үндэсний үзэл, худалдааны хориг ихсэж байна. Азийн орнуудын ДНБ-ийн өсөлт ирээдүйд ч өндөр хэвээр байх болно. Эдийн засгийн өсөлт тэгш бус байдлыг бууруулахад чиглэх ёстой. Хэн ч ард үлдэж, хоцорч болохгүй. Гэвч уур амьсгалын өөрчлөлт гэх мэт сорилт Азийн орнуудад тулгарч байна. Тухайлбал Монгол Улс байна. Бид хурлын үеэр уурын амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хөндөх болно. Монгол газар нутгийн хэмжээгээрээ 18-т ордог маш их эрдэс баялагтай орон. Иймд эдийн засгаа хурдан хөгжүүлэх боломжтой. Ингэхдээ дэд бүтцээ ухаалгаар хөгжүүлэх хэрэгтэй. Дэд бүтэц муу байвал хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй. Мөн ОХУ, БНХАУ-аас гадна бусад улсуудтай ч харилцаагаа өргөжүүлэх хэрэгтэй. Монголчууд Азийн орны өвөрмөц соёл, Чингис хааны үүх түүхээ өнөөг хүртэл хадгалан авч үлдсэнд би бахархдаг.” Гэжээ.

Б.БУРМАА

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.122.58Зочин   • 8 сарын 20. 12 цаг 17 минут

NUB -g Mongold baiguulchih heregtei, tegvel ded butets sain bolno

202.131.227.178Зочин   • 8 сарын 20. 11 цаг 36 минут

удирдлагуудаа үтэр солиод зөв аргаар зөв газраа хөгжүүл гэсэн үг

66.181.161.100Aмармэнд   • 8 сарын 20. 11 цаг 34 минут

Маш ухаалаг хүчирхэг хүн дээ.

66.181.183.45Зочин   • 8 сарын 20. 11 цаг 32 минут

chamd ymar hamaatai uym sdakaa zob l uym yrij bna oilgohgui bol duugui bj sur

66.181.166.134Зочин   • 8 сарын 20. 11 цаг 25 минут

ухаалгаар гэдэг нь яаж хөгжүүлэхийг хэлээд бгаа юм бэ? Ерөнхий юм яриад л. Энэ өвгөнийг ер нь хэн нааш нь авчирсын?

Шинэ мэдээ

LIVE: Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчид жагслаа35 секундын өмнөЯпоныг худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа хасжээ5 минут 35 секундын өмнөКонор: Миний хариу тулааныг Москвад товлочих10 минут 35 секундын өмнөАваргуудын лигийн эхний тоглолтууд явагдлаа15 минут 35 секундын өмнөМодон жорлонд 1,8 настай хүүхэд унаж амиа алдлаа20 минут 35 секундын өмнөОросын хилчид рүү дайрсан Хойд Солонгосын хулгайн загасчдыг саатуулжээ25 минут 35 секундын өмнөLIVE: МСНЭ-ээс УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг нарын хооронд үүсээд байгаа асуудлаар мэдээлэл хийж байна30 минут 35 секундын өмнөХээрийн судалгааны баг 27 зүйлийн 558 шувууг бөгжилжээ35 минут 35 секундын өмнөДина Аверина Уран сайхны гимнастикийн дэлхийн аварга болжээ40 минут 35 секундын өмнөЗасгийн газрын хуралдаан болж байна45 минут 35 секундын өмнөУкраинчуудын бараг 80% нь Зеленскийд итгэж байна50 минут 35 секундын өмнөЭ.Цэндбаатар Ирландын боксчинтой медалийн төлөө тоглоно55 минут 35 секундын өмнөАНУ нь "Saudi Aramco" руу хийсэн дайралтад Иран хамааралтайг нотлох баримтыг НҮБ-д танилцуулна1 цаг 1 минутын өмнөШилдэг наймд шалгараад буй Б.Болортуяа дагах барилдаанаа Киргизстаны бөхтэй хийнэ1 цаг 6 минутын өмнөАфгинастанд ерөнхийлөгчийн сонгуулийн суртчилгааны үеэр дэлбэрэлт болж 26 хүн амиа алджээ1 цаг 11 минутын өмнө“БИДНИЙ ХОТ” сэдэвт нийтлэл, нэвтрүүлэг, контентын уралдаанд бүтээл хүлээн авч байна1 цаг 16 минутын өмнөЗ.Тедеев: Хизриевийн Токиогийн олимпод зодоглох зам хаагдаагүй1 цаг 21 минутын өмнө“НИЙГМИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛОВСРОЛ” залуучуудын хөгжлийн сарын аян үргэлжилж байна1 цаг 26 минутын өмнөХятад Оростой хийх худалдаагаа 200 тэрбум доллар болгон нэмэгдүүлнэ1 цаг 31 минутын өмнөЧөлөөт бөхийн ДАШТ: С.Цэрэнчимэд Японы Кавай Рисакотой барилдана1 цаг 36 минутын өмнөБНСУ-д гахайн мялзан өвчин илэрчээ1 цаг 41 минутын өмнөБаримт: Ц.Гарамжав 10 тэрбумын өрөө ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ хугацаа дууссан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгуулжээ1 цаг 46 минутын өмнөХонконгт 55 хүнийг баривчилжээ1 цаг 51 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 56 минутын өмнөВенесуэлийн Засгийн газар болон сөрөг хүчин хэлэлцээр байгуулжээ2 цаг 1 минутын өмнөС.Амарсайхан: Хот байгуулалтын дундын мэдээллийн сан бий болгох ажил хийгдэж байна2 цаг 6 минутын өмнөХятадын Сангийн дэд сайд АНУ-ыг зорино2 цаг 11 минутын өмнөЛ.Чинбат МҮБХ-ны албан ёсны тамга тэмдэгийг  Б.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгчээ2 цаг 16 минутын өмнөLIVE: Замын хөдөлгөөний 09:10 минутын мэдээллийг дамжуулж байна2 цаг 21 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 26 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.