2019 оны 8-р сарын 21
9 цаг 20 минут

Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна

Нийгмийн даатгалынхан “явуулын үйлчилгээ” гэх шинэ ажил эхлүүлээд хагас жил шахам болж байна. Төрийн үйлчилгээ гэхээр хүнд суртал, урт дараалал төсөөлдөг иргэдийн хувьд өөрийнх нь ажил, гэрт хүрч үйлчилнэ гэхээр ихээхэн олзуурхаж байгаа юм.

Тус үйлчилгээг гурван үе шаттайгаар явуулж байгаа юм байна. Эхний ээлжинд Нийслэлийн төвийн зургаан дүүргийн томоохон зах, худалдааны төвүүд дээр очиж үйлчилгээ үзүүлжээ. Нийт 25 удаа зохион байгуулсан тус ажлын үр дүнд 4353 иргэн ажлаа хийнгээ нийгмийн даатгалын зөвлөгөө мэдээлэл, үйлчилгээ авч амжсан байна. Эрүүл мэндийн даатгалд 354, сайн дурын даатгалд 207 иргэнийг шинээр хамруулж, шимтгэлээ төлж амжаагүй 247 даатгуулагч шимтгэлээ төлж, дэвтрээ баталгаажуулсан байна. Мөн нийгмийн даатгалын орлого зарлагаа хянаж, хуулийн мэдээлэл авах боломж бүхий Нийгмийн даатгал гар утасны аппликэйшнийг 508 иргэн шинээр суулган ашиглаж эхэлжээ.  

Зуны амралт, аяллын үеэр иргэдийн байрладаг хотхон хороолол, зуслангийн бүсүүдэд явуулын үйлчилгээг хүргэж эхэлсэн бөгөөд нийтдээ 6 бүсэд зохион байгуулж, 475 даатгуулагчид үйлчилжээ. Хороолол, зуслангийн бүсэд зохион байгуулахдаа иргэдийн оролцоог хангах зорилгоор амралтын өдрүүдэд үйлчилгээ үзүүлснээрээ онцлогтой.

Харин дараагийн удаад явуулын үйлчилгээг их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Ирээдүйн даатгуулагч болох оюутан суралцагчдад нийгмийн даатгалын ач холбогдлыг тайлбарлаж өгөх нь хариуцлагатай даатгуулагчийн тоог нэмэгдүүлнэ гэж тэд үзэж байгаа аж.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.123.36Zochin   • 8 сарын 26. 17 цаг 22 минут

Oyutan baisan 8 jiliin daatgalaa aviyaa.

112.72.12.6Зочин   • 8 сарын 21. 10 цаг 13 минут

Ккккк цусаар тээгэлсэн муу луйварчид иргэдэд хүрч үйлчиллээ гэчижээ бас. Уран үгээр хуурч айлгаж байгаад өөрсөддөө л баахан мөнгө хурааж авсан л байна ш дээ. Түүнээс хохирол барагдуулаад иргэдэд нөхөн олговор олгосон мэдээ биш байна. Манай улсын даатгал авдаг болохоос өгдөг даатгал биш ш дээ

Шинэ мэдээ

Хойд туйлын нохой чарганы уралдаанд өрсөлдөж байгаа Ч.Даваадуламыг дэмжээрэй3 цаг 44 минутын өмнөИх зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 112 жилийн ой өнөөдөр тохиож байна4 цаг 13 минутын өмнөХолeр өвчний голомттой улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна4 цаг 28 минутын өмнөЦ.Элбэгдорж: Би зугтаад хаачих вэ дээ, төрийн хамгаалалт нь дагаад явж байна4 цаг 39 минутын өмнөАлбандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ4 цаг 43 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 58 минутын өмнөЦаг агаарын мэдээ5 цаг 14 минутын өмнөЭмэгтэй бөхчүүд маргааш хүрэл медалийн төлөө барилдана11 сар 16. 18:29Кымган уулан дахь барилгуудаа буулгахыг шаардсан бичиг хүргүүлжээ11 сар 16. 15:00Туршилтын журмаар “like”-н тоог нууцалж эхэллээ11 сар 16. 14:55Хамгийн өгөөмөр тэрбумтан Чарльз Фини 15 долларын цаг зүүдэг11 сар 16. 14:50"Ниссан" концерн 444 мянган машинаа эргүүлж татна11 сар 16. 14:45Бэлтгэлгүй бэлгийн харилцаа нэг насны харуусал11 сар 16. 14:40Болзоонд тохиромжтой залууг хэрхэн сонгох вэ11 сар 16. 14:35Манай гарагийн хамгийн ухаалаг амьтад11 сар 16. 14:30НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно11 сар 16. 14:30Т.Ариунаагийн фэн, дуулиантай ч даруухан бүсгүй11 сар 16. 14:25Залуу үетэйгээ учирсан 22 алдартан11 сар 16. 14:20NIKE “AMAZON”-р дамжуулж шууд борлуулалт хийхээ болино11 сар 16. 14:15Хятадын хамгийн том хогийн цэг тооцоолсноос 25 жил урьтаж дүүрэв11 сар 16. 14:10Хан-Уул дүүрэгт угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллаж байна11 сар 16. 14:05Дугуй хэлбэртэй, хөвдөг аралтай нуур эрдэмтдийг алмайруулж байна11 сар 16. 14:00Эрдэнийн хүлэг мориныхоо эрдмийн гэрэлт шастирыг нээмүй11 сар 16. 13:55Улаангомын бүүдгэр, бүрсгэр өдрүүд эхэллээ11 сар 16. 13:50Хөргөгчинд хадгалж болохгүй 10 хоол хүнс11 сар 16. 13:45Хүүхдийн эмч нар ОХУ-д хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр суралцана11 сар 16. 13:40Диснейн гүнжүүдийг огт өөр өнцгөөс харуулах эвлүүлгүүд11 сар 16. 13:35NBA-ын шилдэг 10 үзүүлбэр (19-11-15)11 сар 16. 13:30Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна11 сар 16. 13:25“August” баг “Extremesland-2019” тэмцээнд оролцож байна11 сар 16. 13:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.