8-р сарын 23
16 цаг 41 минут

Л.Пүрэвдорж: “Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-аас батална” гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасах ёстой

Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын Депутат, УИХ гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-аас батална” гэсэн Үндсэн хуулийн одоо хэрэгжиж буй заалтыг хасах ёстой талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гол зорилгыг манай улсын тогтвортой, урт хугацааны, хүртээмжтэй, алсыг харсан хөгжлийг хангах гэж харж байгаа. Өнөөдөр яагаад эдийн засаг савлаад, эсвэл шударга бус явдал байна вэ гэхээр улс орны бүхий л амьдрал, эдийн засгийн хөгжилд нам, бүлэглэлийн оролцоо хэтэрхий их болчихоод байгаа юм. Улс төрийн нам, улстөрчид дөрвөн жилийн хугацаанд яаж дахин сонгогдох вэ гэдгээ л бодож ажиллаж байна. Тийм учраас улс орны ирээдүйг харсан бодлого нь үндсэндээ “орон гаран” болчихоод байгаа юм.

Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангахын тулд нэг талаас Үндсэн хуулиар төсвийн бодлогын бие даасан байдлыг хангах, “76 Сангийн сайд” байхыг хязгаарлах, мэргэжлийн Засгийн газар үүргээ биелүүлж, хариуцлага хүлээх чиглэлийн заалтууд оруулж өгсөн нь амин чухал зүйл. Ингэснээр төсвийн тогтвортой байдлыг хангаж болох ч нөгөө талд мөнгөний бодлогын талыг орхигдуулбал, эдийн засгийн бодлого маань доголдоно. Эдийн засгийн бодлогын нэг хөл нь бат бэх, нөгөө хөл нь сул болно. Нөгөө талаас Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлт нь гүйцэд, сайн болж чадахгүй. Тийм учраас мөнгөний бодлогын бие даасан байдлыг хангаж, мөнгөний бодлого руу улстөрчид, нам, мэргэжлийн бус хүмүүсийн оролцоог багасгах ёстой. Үүний тулд болж өгвөл одоогийн Үндсэн хуульд байгаа “Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-аас батална” гэсэн заалтыг хасах ёстой. Хасдаггүй юм гэхэд ямар заалт нэмэх ёстой вэ гэхээр “Монгол Улсын төрийн мөнгөний бодлогыг Монголбанк хараат бусаар, бие даан хэрэгжүүлнэ” гэдэг өгүүлбэрийг л тусгаж өгөх ёстой. Үүнийг баталгаажуулахын тулд “Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ-аас 6 жилээр томилно” гэсэн хоёр заалт л хэрэгтэй байна.

Яагаад гэвэл мөнгөний бодлогыг УИХ хэлэлцэхээр “76 Монголбанкны Ерөнхийлөгч” бий болчих гээд байдаг. Хоёрдугаарт, Монголбанк мөнгөний бодлогоо сайн, муу хэрэгжүүлж байна гээд л мөнгөний бодлогод улстөрчид оролцох хөшүүрэг нь болох гээд байгаа юм. Нөгөө талаас улстөрчид мөнгөний бодлогод оролцож, намчирхаж байгаа гол зүйл нь юугаар дамжиж гарч ирдэг вэ гэхээр ялсан нам нь Монголбанкны Ерөнхийлөгчийг сольдог жишигтэй болчихсон шүү дээ. Энэ байдлыг засахгүйгээр одоогийн хийгдэж байгаа өөрчлөлт нь эдийн засгийн бодлогыг тодорхойлох, тогтвортой сайн болгох чиглэлд хангалттай сайн үүргээ гүйцэтгэж чадахгүй. Монгол Улсын макро эдийн засгийн бодлого доголон л үлдэх байх” гэсэн юм.

 

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.109.132Зочин   • 8 сарын 25. 11 цаг 23 минут

Mash zuv!Ene zaalt vg uguulberiig bvgdiig n xasax xtei! Pvrevdorj guai vneheer xashir turshlagatai ediin zasagch !

66.181.184.88зочин   • 8 сарын 24. 22 цаг 19 минут

Үндсэн хуульд төрийн менгений бодлогыг УИХ-аас батална гэсэн заалт байхгуй шүүдээ. Тодлрхойлж гэсэн үг бий. Та андуурчээ.

64.119.23.41зочин   • 8 сарын 24. 21 цаг 27 минут

Үхдэггүй,үхчихсэн юм байх гэж бодов,монгол төрийг үнсэнд хаясан шалз шигээ болгож гар бие орллцсон нөхөр дөө,энхбаярын үед л бөгс долоож нам ярисан луйварчин гэдэгээ мэдэх үү?хогийн **** доо

66.181.185.93Batbold   • 8 сарын 24. 12 цаг 03 минут

Umhii luivarchin ami oroo yu daa

139.5.219.96zochin   • 8 сарын 24. 11 цаг 48 минут

Хүний үнэргүй.

202.9.43.53Зочин   • 8 сарын 24. 9 цаг 11 минут

Хэдий 76 санал гаргавч нэг л шийдвэр гаргадаг юм.

103.229.123.223Зочин   • 8 сарын 24. 8 цаг 21 минут

Тэгээд ард түмнээс мандат аваагүй нэг Нөхөр монгол банкийг аваад дураараа дургих гээ юу, харин ч бүр илүү хяналт чанга болгох хэрэгтэй,

202.126.89.63Зочин   • 8 сарын 23. 23 цаг 51 минут

Энэ хүний гайгаар доллар өссөн дөө. Тухайн үед ОТолгойн доллар орж ирэхэд нөөцлөх гэхэд болиулж оронд нь долларын хэрэглээ тэлж, банкууд доллараар зээл олгож олон хүнийг хохироосондоо.

66.181.182.36ard tumen   • 8 сарын 23. 22 цаг 12 минут

tiin shuu zonoson shunalt ovgon sots niigmiin ued ch tiim l bsan heveeree shiv de

150.129.141.213Зочин   • 8 сарын 23. 21 цаг 53 минут

монголыг төлөвлөгөөгүй сүйрүүлэх гээ юу зайлаа энэ хөгшин

122.201.21.251Далд орж үз   • 8 сарын 23. 21 цаг 37 минут

Пүрэвдорж гэгч энэ хязгааргүй шуналтай, авлигалч, дээрэмчин, мэргэжлийн бус зөнөг өвгөнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр тавьсны гайгаар мөнгөний бодлого алдагдсан юм шүү.

103.229.122.99Зочин   • 8 сарын 23. 17 цаг 29 минут

ТӨХорооны дарга байсан бас л нэг хулгайч

66.181.161.53Сс   • 8 сарын 23. 16 цаг 56 минут

Зөв дэмжиж бн. 76 мал угаасаа монгол банкны ажлыг мэдэхгүй ш дээ

66.181.165.168KN   • 8 сарын 23. 16 цаг 54 минут

Гоё атмосфертай, гоё хүншүү.

66.181.184.88зочин   • 8 сарын 24. 14 цаг 43 минут

Пурэвдорж мөнгөний бодлого ярих болоогүй ээ. Зөнөг минь бараа таваар гүйлгээнд гаргахтай адил зүйл биш

Шинэ мэдээ

Ховд аймгийн өрхийн эмнэлэгийн салбар зөвлөлийн мэндчилгээ4 цаг 23 минутын өмнөӨнөөдөр автомашингүй ӨДӨР4 цаг 35 минутын өмнөНомын баяр өнөөдөр үргэлжилж байна4 цаг 51 минутын өмнөӨнөөдрийн зурхай5 цаг 5 минутын өмнөЦаг агаарын мэдээ5 цаг 20 минутын өмнө“Ослын үеийн удирдлагын систем” сургалт боллоо5 цаг 46 минутын өмнөЦагаанхаданд галын улмаас хоёр машин, гурван айл шатжээ9 сар 14. 20:01Сүхбаатарын талбайд "Үндэсний номын баяр" болж байна9 сар 14. 15:30Засгийн газрын нээлттэй өдөрлөг даваа гаригаас эхэлнэ9 сар 14. 15:11Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 15:00КПОП: Хамгийн өндөр болон хамгийн намхан эрэгтэй уран бүтээлчид9 сар 14. 14:55Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин 14 хоног хоригдох ял сонслоо9 сар 14. 14:50Австралид гарын эрхий хурууных нь оронд хөлийн эрхий хуруу залгаж эмчилжээ9 сар 14. 14:45Ulaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ9 сар 14. 14:40БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулжээ9 сар 14. 14:35Төрсөн өдрөөрөө дахин төрсөн минь9 сар 14. 14:30Адель салах өргөдлөө өгчээ9 сар 14. 14:25Шилдэг сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль тэргүүлжээ9 сар 14. 14:20“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан9 сар 14. 14:15Уэйн Рүүни мөрөөдлөө ярив9 сар 14. 14:10Куба улсын эсрэг авсан хоригийг нэг жилээр сунгажээ9 сар 14. 14:05Өөскө жүжигчний мэргэжлээ тамирчнаар сольж, Азийн медальтан боллоо9 сар 14. 14:00Ерөнхийлөгч Трамп БНАСАУ-ын удирдагчтай шинэ хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ9 сар 14. 13:55“Toyota Motors” компани “Pruis”-ийн шинэ загварыг туршлаа9 сар 14. 13:50Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй9 сар 14. 13:47"Алмастай" цагдаа Эр Шене тааралджээ9 сар 14. 13:45Орон сууцны нэг давхарт зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаж байжээ9 сар 14. 13:44Бүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент9 сар 14. 13:40Замын цагдаагийн гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг даваа гаригт нээнэ9 сар 14. 13:35Дэлхийн хамгийн агуу хөшөө9 сар 14. 13:35
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.