2019 оны 8-р сарын 24
11 цаг 35 минут

Малчид хүссэн үедээ цаг агаарын мэдээлэл авах системийг баталгаажуулав

Онцгой байдлын ерөнхий газраас “Мерси Кор Монгол“ОУБ-тай хамтран  хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийн хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж, тусгай системийг боловсруулсан.

   Тус системийн аюулгүй, найдвартай ажиллагаа, дамжуулж байгаа мэдээллийн үнэн зөв, баталгаат байдалд хийсэн хөндлөнгийн аудитын үр дүнг “Мерси Кор” ОУБ болон “ZeroDay” ХХК-аас танилцуулж, систем болон серверийн аюулгүй ажиллагааг аудитаар баталгаажуулснаа мэдээллээ.

 Танилцуулга уулзалтад ОБЕГ, ЦУОШГ, УЦУОСМХ, Үндэсний Статистикийн Хороо, “Альфа ЛаБ” ХХК зэрэг хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцож, цаашид системийн хүртээмжийг сайжруулах, тогтвортой ажиллуулах талаар санал бодлоо солилцсон юм. Мөн ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв  тус системийг хариуцаж, сар бүрийн тайланд анализ хийхээр боллоо.

 Малчид хүссэн үедээ цаг агаарын болон бэлчээрийн мэдээллээ авах боломжтой уг системийг “Мерси Кор Монгол“ Олон улсын байгууллагаас Онцгой байдлын ерөнхий газарт 2018 онд хүлээлгэн өгсөн юм.

Тус  системийн тусламжтайгаар 21 аймгийн 330 сумын 1,820 багийн 20 гаруй мянган малчин гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ДАШТ: ОУХМ Г.Баярхүү эхний ялалтаа байгууллаа1 цаг 24 минутын өмнөХалдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ4 цаг 37 минутын өмнө121 см хумстай эрэгтэй дэлхийн дээд амжилтыг тогтоов4 цаг 42 минутын өмнөДэлхийн хамгийн сайхан үндэстэн шалгаруулахад манай улс дөрөвдүгээрт оржээ4 цаг 47 минутын өмнөАнгараг гарагийн тухай сонирхолтой баримт4 цаг 52 минутын өмнөЭдвард Сноуден: Би Кремлийн өмнө сэлфи хийдэггүй4 цаг 57 минутын өмнөШар айрагны гаж нөлөө5 цаг 2 минутын өмнөОХУ: Ажлын дөрвөн өдрийг турших асуудлыг хэлэлцэнэ5 цаг 7 минутын өмнөКрасноярск хот 25 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авна5 цаг 12 минутын өмнөБүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент5 цаг 17 минутын өмнөАвстралийн дугуйчин шаазгайн дайралтад өртөж нас баржээ5 цаг 22 минутын өмнөБеларусь Венесуэл рүү эм тариа илгээнэ5 цаг 27 минутын өмнөТурк “С-400” системийн хоёр дахь хэсгийг хүлээн авжээ5 цаг 32 минутын өмнөBox office: "IT: Chapter two" тэргүүлж байна5 цаг 37 минутын өмнөАНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрчээ5 цаг 42 минутын өмнөРегбигийн домогт тамирчин Гарет Томас ХДХВ/ДОХ туссан гэдгээ зарлалаа5 цаг 47 минутын өмнөӨлгий хотын халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө5 цаг 52 минутын өмнөЖенерал Моторсын 50,000 орчим ажилтан ажил хаяна5 цаг 57 минутын өмнөУулын эрчимт алхалтын УАШТ энэ бямба гарагт болно6 цаг 2 минутын өмнөЭрүүл байхын тулд их зажилж идээрэй6 цаг 7 минутын өмнөВидео: "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" киноны дуу бэлэн болжээ6 цаг 12 минутын өмнөЛи Көцян ОХУ-д айлчилж байна6 цаг 17 минутын өмнөБ.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ6 цаг 20 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ6 цаг 22 минутын өмнө“Ниссан мотор”-ын захирал огцорчээ6 цаг 27 минутын өмнөДуут хавдар илэрчээ6 цаг 32 минутын өмнөХүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ өнөөдөр нээлтээ хийлээ6 цаг 35 минутын өмнөСонгомол бөхийн ДАШТ-д Оросын баг тамирчид хоёр медаль хүртжээ6 цаг 37 минутын өмнөНайз бүсгүйнхээ үнэнчийг шалгах гээд цагдаад баригджээ6 цаг 42 минутын өмнөДэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна6 цаг 44 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.