8-р сарын 25
13 цаг 45 минут

ШУУД: М.Уранцэцэг гавьяат ХҮРЭЛ медаль хүртлээ

19.10 цаг

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт шилдгийн шилдэг жүдоч М.Уранцэцэг Японы нийслэл Токио хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-нээс -48 кг жинд хүрэл медаль хүртлээ.

Монголын шигшээ багийн анхны медалийг хүртсэн тэрбээр медалийн төлөөх барилдаандаа Франц жүдоч Мелание Клементтэй барилдаж гар татах мэхээр өрсөлдөгчөө дутуу гаргасан юм.

Ингэснээр манай жүдоч М.Уранцэцэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медальтай болж байна.

18.25 цаг

 

Дэлхийн аварга М.Уранцэцэг хэдхэн хоромын өмнө Токиогийн ДАШТ-ний хагас шигшээ барилдаанаа хийж харамсалтай нь ялагдал хүлээлээ.

Тэрбээр, Украины жүдоч Дариа Билодидтой барилдаж даралтаар цэвэр ялагдсан юм. Хэдийгээр ялагдсан ч гэсэн М.Уранцэцэг гавьяат хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болоод байгаа бөгөөд тун удахгүй медалийн төлөөх барилдаанаа хийнэ.

14.10 цаг

 

Гавьяат тамирчин М.Уранцэцэг дөнгөж сая шөвгийн 8-ын барилдаанаа Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэгтэй хийлээ.

Тэрбээр, өрсөлдөгчөө цаг дуусахаа өмнө даралтаар цэвэр дутуу гаргалаа.

Ингэснээр М.Уранцэцэг аварга дараагийн барилдаанаа отгон дэлхийн аварга Дария Билодидтой барилдана.

 

13.45 цаг

Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт М.Уранцэцэг шөвгийн 16-гийн барилдаанаа Румын жүдоч Моника Унгуреанутай хийж ялалт байгууллаа.

М.Уранцэцэг гавьяат гарт эргэх мэхээр вазари авч, улмаар дамжиж гар татах мэхээр өрсөлдөгчөө дутуу гаргалаа.

Одоо тэрбээр, Казахстан улсын нэр дээрээс барилдаж буй Г.Отгонцэцэгтэй хэсгийн аваргын төлөө барилдана.

Ялсан нь медалийн төлөө барилдах эрхтэй болно. Хоёрын бөхийн барилдааны харьцааг М.Уранцэцэг аварга 5:4-өөр тэргүүлж байна.

Ч.Ган

22
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.122.193Зочин   • 8 сарын 26. 9 цаг 31 минут

Urnaa duu cn oor yumaa ennees iluu yahiin bayt hurgie.Ukrain ohin dongoj garcn irj baigaa nogoodoh ni harij yawaa 2 bolooshdee mundag bailaa

65.49.126.96ААК   • 8 сарын 26. 8 цаг 45 минут

ҮНЭХЭЭР БАХАРХАН ҮЗЛЭЭ, ШИЖИРБАТЫН ХЭЛСНЭЭР ХЭВТЭЭ МЭХНИЙ ЖУДОГИЙН ХАТАН ХААН ГЭДГЭЭ ХАРУУЛЛАА, БАХАРХАН ҮЗЛЭЭ, УРАНЦЭЦЭГ БОЛОН ЖУДОГИЙН ХОЛБОО, ДАСГАЛЖУУЛАГЧ НАРТ БАЯР ХҮРГЭЖ, САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ, БАЯРЛАЛАА,,,

45.76.206.185Зочин   • 8 сарын 26. 8 цаг 32 минут

Сайн байнаа

66.181.169.108од   • 8 сарын 26. 8 цаг 02 минут

Мундаг байлаа. баяр хүргэе.

202.131.243.190Zochin   • 8 сарын 26. 8 цаг 01 минут

Dutuu gargalaa geed baih yum. Neg shine helleg orj irj bgaa yum uu, esvel judogiin helleg uu

66.181.184.54Зочин   • 8 сарын 26. 2 цаг 14 минут

Медальд хүрсэн сүүлийн барилдаан дээр маш их хүч гаргасан шүү. Баяр хүргэе.

202.179.25.122Зочин   • 8 сарын 25. 23 цаг 29 минут

Энэ Украйн охиныг ойрын хэдэн жилдээ лав барахгүй ээ. Гэхдээ томроод жин өсөх байх даа. Япончууд хэдий сайн ч гэсэн техник мэх мундаг охин байна лээ. Жаахан туршлага дутуу харагдсан. Урнаадаа хүрэл медаль авсанд баяр хүргэе.

202.179.25.122Иргэн   • 8 сарын 25. 23 цаг 35 минут

Дээрээс нь нэмээд хэлэхэд монголчуудынхаа бүх барилдааныг үзлээ ер нь давгүй шүү. Өмнө нь үзэхэд урамгүй амархан цуцаад эсвэл мэх хийхгүй хөдөлгөөн муу байдаг санагддаг байсан. Дараа дараачийн тамирчиддаа амжилт хүсье. Өнөөдөр шиг дайчин барилдаад ялагдсан байхад би хувьдаа сайн байна л гэж хэлнэ.

150.129.140.102багш   • 8 сарын 25. 23 цаг 20 минут

Урнаа мундаг сайн одоо ОЛИМП - ЫН медаль авах л үлдлээ 2020 онд авнаа амжилт хүсье

150.129.140.102багш   • 8 сарын 25. 23 цаг 16 минут

Урнаа мундаг сайн одоо ОЛИМП-ын медаль авах үлдлээ. 2020 онд авнаа амжилт хүсье

66.181.177.43Зочин   • 8 сарын 25. 22 цаг 38 минут

Энэ найдваргүй тамирчин . Их юм бүү хүлээ .

76.107.165.63иргэн   • 8 сарын 25. 22 цаг 54 минут

Олимпын төрлийн тэмжээнээс дэлхийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль авсан тамирчин Уранцэцэгээс өөр хүн Монгол байхгүй шүү.

122.201.31.167Зочин   • 8 сарын 25. 21 цаг 56 минут

Ymar mundag um be..urnaa bayar hurgey

202.179.31.29Зочин   • 8 сарын 25. 21 цаг 44 минут

Шижир ах жаахан дарж ярь Хэт сагсуураад өөоийгөө хөөргөөд бна

66.181.188.94Зочин   • 8 сарын 25. 21 цаг 41 минут

wWOW MUNDAG BAILAA URNAA BAYAR XURGIE

202.126.89.219zochin   • 8 сарын 25. 20 цаг 54 минут

Вилодид-г ялах талаар багш нартайгаа ярь.олимп дээр дахиад таарна

103.10.23.75xxx   • 8 сарын 25. 19 цаг 14 минут

haha. urnaa ylaad hurel avchlaa 1 say dollar ogoo nus mini

202.179.27.111Зочин   • 8 сарын 25. 19 цаг 39 минут

Вилодидэд цэвэр ялагдсан Урнаа

182.160.34.146haha   • 8 сарын 25. 18 цаг 33 минут

Bilodidiig barahguiee. nusaa goojuulj uilna. urnaa yalbal bi 1say dollar uguy. moriitseh hun bnu

66.181.188.94Зочин   • 8 сарын 25. 17 цаг 50 минут

wow goyo yaljee za amjil Urnaa

182.160.35.242Зочин   • 8 сарын 25. 16 цаг 23 минут

setsen.mn

112.72.11.118иргэн   • 8 сарын 25. 14 цаг 34 минут

Токио -2019 жудогийн Дэлхийн аврагад амжилттай барилдаж буй Монголын бөхчүүддээ амжилт хүсэхийн ялдамд Тэмцээнийг сэтгэлд хоногштол яруу тодоор тайлбарлаж буй Жудо бөхийн нэвтэрхий толь гэмээр тайлбарлагч залууд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье

Шинэ мэдээ

Ховд аймгийн өрхийн эмнэлэгийн салбар зөвлөлийн мэндчилгээ4 цаг 24 минутын өмнөӨнөөдөр автомашингүй ӨДӨР4 цаг 36 минутын өмнөНомын баяр өнөөдөр үргэлжилж байна4 цаг 51 минутын өмнөӨнөөдрийн зурхай5 цаг 6 минутын өмнөЦаг агаарын мэдээ5 цаг 21 минутын өмнө“Ослын үеийн удирдлагын систем” сургалт боллоо5 цаг 46 минутын өмнөЦагаанхаданд галын улмаас хоёр машин, гурван айл шатжээ9 сар 14. 20:01Сүхбаатарын талбайд "Үндэсний номын баяр" болж байна9 сар 14. 15:30Засгийн газрын нээлттэй өдөрлөг даваа гаригаас эхэлнэ9 сар 14. 15:11Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 15:00КПОП: Хамгийн өндөр болон хамгийн намхан эрэгтэй уран бүтээлчид9 сар 14. 14:55Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин 14 хоног хоригдох ял сонслоо9 сар 14. 14:50Австралид гарын эрхий хурууных нь оронд хөлийн эрхий хуруу залгаж эмчилжээ9 сар 14. 14:45Ulaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ9 сар 14. 14:40БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулжээ9 сар 14. 14:35Төрсөн өдрөөрөө дахин төрсөн минь9 сар 14. 14:30Адель салах өргөдлөө өгчээ9 сар 14. 14:25Шилдэг сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль тэргүүлжээ9 сар 14. 14:20“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан9 сар 14. 14:15Уэйн Рүүни мөрөөдлөө ярив9 сар 14. 14:10Куба улсын эсрэг авсан хоригийг нэг жилээр сунгажээ9 сар 14. 14:05Өөскө жүжигчний мэргэжлээ тамирчнаар сольж, Азийн медальтан боллоо9 сар 14. 14:00Ерөнхийлөгч Трамп БНАСАУ-ын удирдагчтай шинэ хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ9 сар 14. 13:55“Toyota Motors” компани “Pruis”-ийн шинэ загварыг туршлаа9 сар 14. 13:50Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй9 сар 14. 13:47"Алмастай" цагдаа Эр Шене тааралджээ9 сар 14. 13:45Орон сууцны нэг давхарт зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаж байжээ9 сар 14. 13:44Бүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент9 сар 14. 13:40Замын цагдаагийн гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг даваа гаригт нээнэ9 сар 14. 13:35Дэлхийн хамгийн агуу хөшөө9 сар 14. 13:35
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.