2019 оны 8-р сарын 27
12 цаг 20 минут

Дэлхийн 84 улс хувь тэнцүүлэх системээр хууль тогтоох байгууллагаа сонгож байна

УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлснээр парламентын төлөөллийн зарчимд ямар нөлөө үзүүлэх талаар эрдэмтэн судлаачид байр сууриа  илэрхийлж байна. 

Парламентын төлөөллийн зарчим ба УИХ-ын гишүүдийн тоо

Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг

  Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахтай     холбогдуулан Монгол улсын Ерөнхийлөгч УИХ-ын   гишүүдийн тоог 108, МАН-ын бүлгээс 99 болгож   нэмэх саналууд оруулаад байгаа. Тэгвэл онолын   хувьд болон улс орны бодит нөхцөл байдлыг аль   алиныг харгалзан үзэхэд УИХ-ын гишүүдийн тоог   үнэхээр нэмэх бодит үндэслэл байна уу гэдгийг   авч үзэх ёстой.

Өнгөрсөн жилүүдэд Үндсэн хуулийн тогтолцоо, улс төрийн үйл явц, хууль тогтоох  байгууллагын үйл ажиллагаа, чадавхийн талаар улс төр судлаачид, хуульчдын олон арван судалгаа, зөвлөмжүүд хийгдсэн. Эдгээрт эрдэмтдийн ихэнх нь санал нэгддэг нэг асуудал нь яах аргагүй УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр хууль тогтоох байгууллагын чадавхи нэмэгдэнэ гэсэн байр суурь юм.  Гишүүдийн тоо нэмснээр нэг гишүүнд ногдох эрх мэдэл багасч, парламент хэмээх хамтын шийдвэр гаргах байгууллагын чадамж сайжрах юм. Мөн  парламентаас гүйцэтгэх засаглалыг байгуулах, хяналт тавих, бодлого боловсруулах, мэргэшсэн байх  чадварууд бас нэмэгдэнэ гэдэгт судлаачид бид санал нэгтэй байдаг.

Энэхүү нийтлэлд УИХ-ын гишүүдийн тооны олон цөөн байх нь төлөөлөх чадварт хэрхэн нөлөөлдгийг онцгойлон авч үзлээ.

Аливаа парламентын хууль тогтоохоос гадна нэг чухал үүрэг бол төлөөллийг хангах явдал байдаг. Ингэхдээпарламент хүн амын төлөөлөл байх ёстой юу, тойрог буюу газар нутгийн төлөөлөл байх ёстой юу гэдэг маргаантай хоёр байр суурийн алин дээр нь тухайн улс сонголт хийснээс хамаарч парламентын бүтэц өөр өөрөөр бүрддэг онцлогтой.

Парламент иргэдийн төлөөлөл байх ёстой юу?

Анхны бөгөөд сонгодог утгаар бол парламент иргэдийн төлөөлөл байх ёстой юм. Парламентын мөн чанар нь нүсэр биш аппараттай, гэхдээ ард түмнийг төлөөлөх чадвартай байх нь зүйтэй гэж засаглал хуваарилах онолыг анхлан сэдэж хэрэгжүүлсэн сэтгэгчид үзэж байлаа. Энэхүү сонгодог онолын дагуу парламентын төлөөлөлд тэгш байдлын буюу хувь тэнцүүлэх зарчим үйлчилнэ. Тэгш байдлын зарчим гэдэг нь улс орны хүн амын тоонд дүйцүүлэн парламентын гишүүдийн тоог тогтоох, парламентын гишүүн бүр тэгш тооны сонгогчийг төлөөлөх явдал юм.

Парламентын гишүүн бүр тэнцүү тооны иргэдийг төлөөлнө гэдгийг сонгогчдын байр сууринаас авч үзвэл сонгогч бүр эрх ашгаа хамгаалуулах, төрийн бодлогод дуу хоолойгоо хүргэхийн тулд өөрийг нь төлөөлсөн парламентын гишүүдтэй байна гэсэн утга илэрхийлнэ. Энэ зарчмын дагуу тухайн сонгогч том хотод уу, алслагдсан бүс нутагт амьдарч байна уу гэдгээс үл хамааран хууль тогтоох байгууллагад тэгш төлөөлөлтэй байна. Нөгөө талаас сонгогч бүрийн санал төрийн бодлогод адил жин дарж байх ёстой.

Парламентад иргэдийн тэгш төлөөллийг хангахын тулд хэрэглэдэг сонгуулийн систем нь хувь тэнцүүлэх систем билээ. 2019 оны байдлаар дэлхийн 84 улс хувь тэнцүүлэх системээр хууль тогтоох байгууллагаа сонгож байна.

Парламент газар нутгийн төлөөлөл байх ёстой юу?

Парламент зөвхөн хүн ам, нийгмийн бүтцийг тусгаад зогсохгүй улс орны газар нутгийг төлөөлөх ёстой гэсэн байр суурь парламент үүсэн хөгжсөн хоёр, гурван зуугаад жилийн турш л хүчтэй байж ирсэн билээ. Ялангуяа АНУ гэх мэт түүхэн уламжлалын хувьд холбооны байгууламжтай, бүс нутаг, мужуудын хооронд ихээхэн ялгаатай байдаг улсуудад энэ хандлага улс төрийн тогтолцоонд хэрэгжиж ирсэн байдаг. Хууль тогтоох байгууллагад газар нутгийн тэгш төлөөллийг хангах гол механизм бол хоёр танхимтай парламент юм. Парламентын доод танхим нь сонгогчдын тэгш төлөөлөл, нийгмийн бүтцийг хангах зорилготой байдаг бол дээд танхим нь газар нутгийн буюу муж улсуудын төлөөллийг хангах байдлаар бүрэлддэг юм.

Өдгөө дэлхийн улс орнуудын бараг тэн хагас нь хоёр танхимтай парламенттай байна.

Хууль тогтоох байгууллагад газар нутгийн төлөөллийг хангах дараагийн нэг арга зам нь сонгуулийн мажоритар тогтолцоо юм. Мажоритар тогтолцоо нь тухайн тойрог, бүс нутгийн төлөөллийг парламентад оруулж ирдгээрээ хувь тэнцүүлэх тогтолцооноос ялгаатай. 2019 оны байдлаар дэлхийн 64 улс мажоритар тогтолцооны янз бүрийн хувилбаруудыг хэрэглэж байна.

3,3 сая хүн амтай өргөн уудам газар  нутагтай Монгол улсын хувьд 76 гишүүнтэй парламент хүн амын төлөөлөл болж чадаж байна уу?

Тэгвэл УИХ иргэдээ тэгш төлөөлж чадаж байна уу? Энэ асуултад шууд хариулбал Монголын парламент иргэдийг төлөөлж чадахгүй байгаа.

1992 оны Үндсэн хуулийг анх батлах үед УИХ-ын 76 гишүүнийг тухайн үеийн сонгуулийн насны иргэдийн тоонд үндэслэн харьцуулан нэг гишүүн 15-20 мянган сонгогчийг төлөөлнө гэсэн зарчмаар оруулсан байдаг. 1992 онд 2,1 сая хүн амтай байсан бол өдгөө 3.3 сая хүн амтай болж, тэр хэрээр сонгогчдын тоо нэмэгдсэн тул УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүй ёсны зүйл. Нөгөө талаас дэлхийн ардчилсан орнуудын парламент ихэнхдээ 100-аас дээш гишүүдтэй байдаг. Тийм учраас судлаачид УИХ-ын гишүүдийн тоо 120-150 байх ёстой гэж үздэг. Олон нийтийн дунд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэх хандлага байдаг учраас Монгол улсын Ерөнхийлөгч ч тэр, УИХ ч тэр гишүүдийн тоог ийм дорвитой нэмэгдүүлэхээс бэргэж 108, 99 гэх мэтийн санал оруулж байгаа бололтой.

Дараагийн нэг төлөөллийн зарчим болох парламентын гишүүд сонгогчдыг тэгш төлөөлж байх ёстой гэдэг нь Монгол улсад мөн л хэрэгжихгүй байгаа. Жишээ нь 2016 оны УИХ-ын сонгуульд Булган аймаг 10-р тойрог нь 39490 сонгогч буюу Монгол улсын хамгийн олон сонгогчтой тойрог байсан бол Ховд аймгийн 34-р тойрог 14002 сонгогчтой хамгийн жижиг тойрог байгаа нь Булган, Сүхбаатар зэрэг аймгууд болон УБ хотын 30 мянгаас дээш хүн амтай тойргуудаас даруй хоёр дахин  цөөн хүн амтай байгаа нь парламентын тэгш төлөөллийг алдагдуулсан байдал юм.

Энэ бүхнээс дүгнэж үзвэл өнөөгийн 76 гишүүнтэй, мажоритар систем бүхий УИХ өнгөрсөн жилүүдэд иргэдийн төлөөлөл гэхээс илүү газар нутаг, тойргийн төлөөлөл болж ирсэн гэж үзэж болно.

Тэгвэл яаж иргэдийн төлөөллийг тэгш хангах уу, мөн өргөн уудам газар  нутгаа яаж төлөөлөх вэ гэсэн хоёр асуудлыг аль алиныг хангасан Үндсэн хуулийн тогтолцоог бид сонгох хэрэгтэй болчихоод байгаа юм. Үүний тулд дараах хоёр өөрчлөлт хийх ёстой. Нэгд, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх явдал. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, саналуудад УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээр тусгаж байгааг судлаачид бид зарчмын хувьд дэмжиж байгаа юм.

Хоёр дахь буюу аймаг орон нутгийн төлөөллийг тэгш тусгах хувилбар нь парламентын гишүүдийн тодорхой хувийг тойргоос сонгох буюу мажоритар системийг хадгалсан сонгуулийн тогтолцоог үргэлжлүүлэн хэрэглэх явдал юм. Гэхдээ дан ганц мажоритар системээр явах нь сонгогчдын саналыг үлэмж хэмжээгээр гээдэг, улс орон дахь улс төрийн намуудын хүчний харьцааг бодитоор тусгаж чаддаггүй тул парламентын тэгш төлөөллийн зарчмыг алдагдуулдаг сөрөг үр дагавартай. Тийм учраас сонгогчдын саналыг гээхгүй, улс орон дахь намуудын хүчний харьцааг парламентад хамгийн бодитоор оруулж ирдэг хувь тэнцүүлэх тогтолцоог мөн хослуулан хэрэглэх нь хамгийн боломжит хувилбар юм.

 

31
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

31 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.187.106зочин   • 9 сарын 5. 19 цаг 19 минут

Энэ нэг тэнэг авгайн юмыг яасан удаан байлгадаг юм бэ? Судлаач гэнээ ха ха хэний зараалаар яваа юм бол?

103.206.194.6мх   • 9 сарын 4. 12 цаг 17 минут

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх биш 45-с дээш байх шаардлагагүй гэж үзэж байна.

59.153.112.51Зочин   • 9 сарын 4. 11 цаг 33 минут

Юугаа ч мэдэхгүй. Хүний амаар шааж байх шив.

202.9.42.236mgl   • 9 сарын 3. 16 цаг 02 минут

namuud hedhen hunii umch bolson iim ued yun proportional system. sanah ch yum bish.

66.181.184.143бат   • 9 сарын 3. 11 цаг 29 минут

Хувь тэнцүүлэх тогтолцоо байж болох боловч манай өнөөгийн нөхцөлд хулгайч олигархууд намын нэрээр орж ирэх боломж л бүрдэнэ.

103.26.193.200Зочин   • 9 сарын 3. 5 цаг 02 минут

оногдох хариуцлагч багасч улам идэвхи хариуцлаггүй бөлгое гэсэн санаа__.... .сонгогдож чадахгүй мөнгөий туламнууд жагсаалтаар манатах уу???

64.119.16.52Зочин   • 9 сарын 2. 14 цаг 29 минут

Manai bagsh hunii Nuruu maajij urdag muuhai

64.119.21.49зочин   • 9 сарын 2. 9 цаг 03 минут

Ийм хөлдүү толгойтой доктор олширсон доо

202.126.89.3зочин   • 8 сарын 31. 12 цаг 08 минут

дэлхийд сонгуулийн 1/3 нь будлиантай болдог гэж судалгаагаар гарсан гэнэ лээ.

64.119.24.155Зочин   • 8 сарын 29. 19 цаг 46 минут

ЗАХИАЛГААР Л ШААХ ЮМ.

202.126.89.241Зочин   • 8 сарын 29. 16 цаг 00 минут

Buruu yum yariagui bnaa.Songogchid uursduu namaa, hunee zuv songo l doo .Heden tygrug avch sanal ugdguu bolichihol doo esvel ugsun mungiig ni avaad l heregtei gej uzsen eruul saruul sanal ugul duu. Hugjmiin zohiolch Birvaa guai urlagiin uzlgiin shuugch hiij bhdaa undaani savand hatuu yum hiij tavisan bhad ni "Ah ni ugsun yumig ni tatchihaa l tavidag dungee tavinaa hu "gesen gedeg.

202.126.89.154Зочин   • 8 сарын 28. 21 цаг 03 минут

Uhaan muutai hunii yariltslaga . Mongols 76 aas iluu gishuun yasan ch hereggui . Ene hun uuruu gishuun boloh sanaatai bololtoi .

202.179.27.164Зочин   • 8 сарын 28. 16 цаг 33 минут

tegeel hugjuu shaah yum baih ene guuniagaar bol

66.181.190.199Зочин   • 8 сарын 27. 20 цаг 37 минут

Худлаа шаасан пмзда.

103.11.195.34ccv   • 8 сарын 27. 19 цаг 46 минут

Songyyli duhuud iim yaaashkanuud ami orj ee

64.119.16.52Зочин   • 8 сарын 27. 19 цаг 30 минут

Manai bagsh hunii huruu maajij uraad muuhai

64.119.26.12Зочин   • 8 сарын 27. 14 цаг 51 минут

худлаа ярьсаар байгаад ямар чзүйлд итгэхээ больсон доо

202.9.43.148Zochin   • 8 сарын 27. 14 цаг 46 минут

neg ih delhiin uls ornuudiin paralamentiin turshlaga ene ter geed hudlaa barimtgui yum shaahaa bolioch dee. Bid oorsdiin bodlogoor yavbal yasiin. Dandaa gadniihniig duuraij sarmagchin ayatai bdgaa bolio.

202.9.42.121иргэн   • 8 сарын 27. 10 цаг 13 минут

Эх орон сүйрлээ, ард иргэд малчид байх газаргүй боллоо монгол Баттулгаа,мөнхөд суух зөөлөн сэнтийдээ очсон юмуу,дуугарах болоогүй юмуу.чиний ярьдаг 30 гэр бүл чин эх орны минь аль байгаа бүхнийг гадны хүн шиг бүхлээр нь залгиж байгааг мэдсэнүү, мэд,Малчид өвөлжөөгөө, намаржаагаа, зуслангаа уйлаад хөөгдөөд ухуулж байна одоо яах вэ,хохь нь болох уу Баттулгаа.

202.9.42.121иргэн   • 8 сарын 27. 10 цаг 07 минут

Архангайн Цэнхэрийн нутгийг сүйтгэсэн бичлэгийг нөгөө сүрхий монгол Баттулгад үзүүлэхсэн тэр огт мэдэхгүй байгаа юу.Харин Хүрэлсүх Ер сайд сайн байна,ийм ерөнхий сайдыг сүүлийн 30 жилд үзсэнгүй баяр хүргэе.Алт ухсанаас хойш ард түмний амьдрал улам дордлоо, олигархууд зөвхөн өөрсдөө баяжлаа,анх санаачлагч жижиг хамарт П.Очирбатыг шийтгэх ёстой.

202.9.42.121иргэн   • 8 сарын 27. 10 цаг 02 минут

Энэ 75 хулгайчдаас салж 31 болгохсон ер нь эдний хэрэг огтхонч байхгүй байна.Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг тэр аяараа луйварчдын дайны хөлд нэрвэгджээ,дайн дэгдээсэн тэр компанийг газрын хөрснөөс арчиж эзнийг нь устгавал таарна,нутгийн уугуул иргэдийг хөөж нутгийг нь булаадаг тэд хэн бэ албал таарна.

103.229.123.36Zochin   • 8 сарын 26. 17 цаг 20 минут

MAN AN ii hamgaalj hutsagch medemhiiregchdiin neg. Ta nariin doktor professor sudlaach yarshig l b.na.

103.229.123.36Zochin   • 8 сарын 26. 17 цаг 19 минут

Bitgii tenegt, davhar deelee tailtsgaagaad mergejliin humuuseer n said darga bolgo za. Chi ***** baij bolno ard tumen bugd ***** bish shuu.

43.242.243.141Зочин   • 8 сарын 26. 17 цаг 11 минут

ард түмэнд гурван эрх байх ёстой 1-рт үндсэн хуулиа батлах эрх 2-рт газар, түүний дорх баялагийг өмчлөх эрх 3-рт сонгуулийн хуулийг батлах эрх

66.181.183.225Иргэн   • 8 сарын 26. 15 цаг 34 минут

Судлаач биш , худлаа чалчигч байна

202.126.88.53Зочин   • 8 сарын 26. 15 цаг 15 минут

Шал утгагүй худлаа зүйл ярилаа даа.

202.21.115.110Иргэн   • 8 сарын 26. 14 цаг 40 минут

Тэгээд Монголчууд өдий хүртэл буруу сонгуулийн тогтолцоогоор төрийн эрх барих төлөөллөө сонгосоор байна гэсэн үг үү. УИХ-д 5-с 6-н удаа сонгогдсон гээд гайхуулаад магтуулаад байсан гарууд энэ буруу тогтолцоог мэдэхгүй байсан уу мэдсэн ч би л сонгогдож байвал бусад нь падлийгүй гэсэн өчүүхэн гарууд болж таарсан уу.

202.131.243.190Zochin   • 8 сарын 26. 14 цаг 19 минут

Esvel Ardiin ih hurliin sistemd oroe gesen sanal devshuulj bna. Ingehdee AIH-iin gishuuniig burduulehdee 18 aimgiin zasag darga, ITH-iin dargataigaa, Niisleliin 9-n duurgiin mon zasag darga, hurliin dargataigaa, deer ni UB, Darhan, Erdenet hotiin darga hurliin dargataigaa orood 60 hun bolno. Deer ni Eronhii said, zasgiin gazriin gol 4 yaamnii said oruulaad 65 huntei baihad hangalttai bus uu. Ingeed jildee 2 udaa chuulaganaa huralduulj gol gol huuli, oorchloltoo batlaad l tarj undsen ajlaa hiiigeed baival horongo zardal hemneh bus uu.

139.5.219.83Зочин   • 8 сарын 26. 18 цаг 18 минут

Ёстой доо.Байнгийн их хурал нэртэй суудал бөглөсөн авилгачидаас болж Монгол эх орон минь сүйрлийн ирмэгт тулсан гэдэгтэй Эх орны төлөө гэсэн иргэн бүр санаа нэгдэж буй.Энэ дарвагар хүүхэн юун ч олон гуншинтай юмбэ дэ.Бууны нохой жалганы жингэрүүд гүээ нээрээ мөн их болжээ.

202.131.243.190Zochin   • 8 сарын 26. 14 цаг 09 минут

UIH-iin gishuunii undsen uureg ni chuulgandaa taslahgui idevhitei oroltsdog, ard irgediin erh ashigt niitssen urt nastai huuli batlahad orshdog ch, odoogiiin UIH-iin gishuud toirogtoo yum hiisen hun bolj haragdah gej guitsetgeh zasgiin ajild daramt saad uchruulj bgaag zasah estoi. 58-60 gishuuntei baih ni deer gej bodoj bna.

202.131.243.190Zochin   • 8 сарын 26. 14 цаг 05 минут

Parlament 2 tanhimtai baih, 108 esvel 99 baihdaa gol ni bish gej bodoj bna. Uneheer l irgediin toloolliin zarchmiig hadgalah geed bgaa bol toirogoo hun amiin toonoos hamaaran huvaadag bolol doo. baga hun amtai baij gishuudiin toog osgoh bodit shaltgaan baihgui bna. Irgediin toloolliig hangaj chadahgui bna geheesee iluutei toloolj songogdson gishuudiin chadvar sul bgaag l saijruulah estoi.Songogdsoniihoo daraa huviin bolon namiinhaa ambitsad het avtaj, toirgiinhoo songogdiin zahia daalgavariig bieluuldeggui yavdal gol tom aldaa bolood bna.

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.