2019 оны 8-р сарын 26
14 цаг 30 минут

Хэнтий аймагт халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэж байна

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх баярын арга хэмжээ өнөөдөр Хэнтий аймгийн Чингис хотод эхэллээ. Ойн баярын арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир тэргүүтэй БХЯ-ынхан, ЦДБЭЧ, Монгол цэргийн музей, Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийнхөн зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.

Халхын голын байлдаанд арын албанд ихээхэн үүрэгтэй оролцсон тус аймгийнхан баярын олон арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлсний нэг нь БНМАУ-ын баатар Ш.Гонгорт зориулсан дурсгалын хөшөө байлаа. Дурсгалын хөшөөг нээх ёслолын арга хэмжээнд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ "Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг манай аймагт тэмдэглэн өнгөрүүлж байгаад нутгийнхаа зон олны өмнөөс талархал илэрхийье. Манай аймаг Халхын голын байлдаанд зоригт хөвгүүдээ олноор илгээхийн зэрэгцээ агт морь, хоол хүнс гээд арын албанд чухал үүрэгтэй оролцсон байдаг. Түүх ч мэднэ" хэмээн онцлов.

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж "Хэнтий аймгийн ард иргэдэд Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Өнөөдөр Хэнтий аймгийн ЗДТГ-ын санаачилгаар БНМАУ-ын баатар Ш.Гонгорын хөшөөг нээх ёслол боллоо. БНМАУ-ын хамгийн анхны баатар бол Ш.Гонгор. Халхын голын байлдааны ар талын бааз, хангалтын үйл ажиллагааг зохион байгуулж байсан аймаг бол яахын аргагүй Хэнтий аймаг юм. Халхын голын байлдааны ялалтын 70, 75 жилийн ойн баярыг мөн энэ аймгийнхан ёслол төгөлдөр тэмдэглэж байсан түүхтэй" гэж ярилаа.

БНМАУ-ын баатар Ш.Гонгорын зээ дүү, өндөр настан Л.Баатаржав "Миний ахын байгуулсан алдар гавьяаг өнөөдөр дурсан санаж байгаад тун баяртай байна. Аймгийнхаа ЗДТГ-ын удирдлагуудад маш их баярлалаа. Миний ах анчин хүн байсан. Олондоо нэр хүнтэй хүн байлаа. Ахын маань гэрэлт хөшөө царай төрхтэй нь адилхан байна" гээд Монгол Улсын төр засаг баатруудаа хэзээ ч мартаж болохгүй гэлээ. Баярын арга хэмжээ өнөөдөр баярын хурал, ЦДБЭЧ-ын хүндэтгэлийн тоглолтоор үргэлжилнэ. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг мөн маргааш Дорнод аймагт тэмдэглэн өнгөрүүлнэ.

"Соёмбо" сонин 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.243.190Zochin   • 8 сарын 26. 15 цаг 55 минут

Uul ni uls dayar temdegleh estoi bsan yum. Manaihan oorsdiigoo doosh ni hiigeed zovhon halh gold bolson tulaan gej oilgood bgaa ni haramsaltai. Nogoo mundag ulstorch noxod hurtel duugui bgaa ni emgenel. halh goliin dain bol Delhiin 2-r dainii Azi dahi ehlel bsan yum shuu dee. Ter daind ami uregdsen Mongol-zovloltiin tserguudiin altan ami hii demii uregdeegui shuu gedgiig eh oron dayar dursaj hundetgeh estoi

Шинэ мэдээ

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 22. 15:05Ууp амьсгалын өөpчлөлтийн эсpэг жагсаалд олон сая хүн оpолцжээ9 сар 22. 15:00Шинэхэн цэцэг өрөөнд байх нь өвдөлтийг бууруулдаг гэж судлаачид хэлж байна9 сар 22. 14:55Гуталтай холбоотой этгээд сүсэг бишрэл9 сар 22. 14:50Майли Сайрус дахиад ”тэнэглэж” эхлэв9 сар 22. 14:45Лего тоглоом ашиглан бүтээсэн бодит машин9 сар 22. 14:40Европа лигийн дэд аварга "Арсенал" эхний хожлоо авлаа9 сар 22. 14:35Номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгджээ9 сар 22. 14:30Гар утасны гэрэл таны биед ингэж нөлөөлнө9 сар 22. 14:25Тажикстаны нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 503 доллар болов9 сар 22. 14:20Зөвлөлтийн үеэс тэмдэглэж ирсэн хэд хэдэн баярыг цуцалж магадгүй байна9 сар 22. 14:15Зөвлөгөө: Сэтгэл санаагаа сэргээх 10 алхам9 сар 22. 14:10Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Энэтхэгийн бизнес уулзалтад оролцож, үг хэлэв9 сар 22. 14:05Биед магни дутагдсаныг илтгэх есөн шинж9 сар 22. 14:00“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай9 сар 22. 13:55Чөлөөт бөхийн ДАШТ: Найм дахь өдрийн медальтнууд9 сар 22. 13:50Ус, шаварт суусан машиныг аюулгүй татаж гаргах 10 зөвлөмж9 сар 22. 13:45Амралтын өдөр гэр бүлээрээ хийж болох зүйлс9 сар 22. 13:40Энэтхэгийн армийг шинэчлэхэд 11,2 тэрбум доллар шаардлагатай9 сар 22. 13:35Апаёочууд нь нас барагсдаа гал тогооны өрөөнийхөө доор оршуулдаг9 сар 22. 13:30Рианна: Ойрын үед надаас шинэ уран бүтээл хүлээгээд хэрэггүй9 сар 22. 13:25НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр тодорно9 сар 22. 13:20Жэк Ма: Ирээдүйд 12 цагийн ажлын долоо хоногт шилжих боломжтойилж9 сар 22. 13:15Эймсберид хордсон британи эр Оросын эсрэг нэхэмжлэл гаргана9 сар 22. 13:10Нойр булчирхайн өвчин анагаагч хүнсний бүтээгдэхүүнүүд9 сар 22. 13:05“Эрдэнэс МГЛ”-д “Багануур”-ийг шилжүүлэх бүртгэлийг хийж дууслаа9 сар 22. 13:00Украйны улстөрч ОХУ-ыг задаргахыг уриалжээ9 сар 22. 12:55Чөлөөт бөхийн ДАШТ: Т.Түвшинтулга хүрэл медаль авахын тулд 3 барилдана9 сар 22. 12:50“УБТЗ” ХХН-ийн өвөлжилтийн бэлтгэл 80 орчим хувьтай байна9 сар 22. 12:45Ядаргаа тайлах уламжлалт цайны жорууд9 сар 22. 12:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.