2019 оны 8-р сарын 27
8 цаг 00 минут

The Wasabies: “Супер стар” болох боломж байгаа ч дэмжлэг алга

“Боловсрол” телевизийн “Оддын академи” шоунаас төрөн гарсан “The Wasabies” хамтлагийн охидтой ярилцлаа. Тэд цөөн хэдхэн уран бүтээл хийсэн ч  дуунууд нь, клип нь ЧАНАРТАЙ, өнгө төрх нь ШИНЭЛЭГ,  дуунууд нь олон хүний сонорт хүрсэн, бүр Азийн шилдэг дууны чартад багтаад амжсан билээ. Тэд хамгийн сүүлд “Run away” дуугаа клипжүүлсэн нь өнгөрсөн долоо хоногт олон нийтийн хүртээл болсон юм. Ингээд охидын хамтлагийн мөрөөдөл, зорилго юу вэ гэдгийг хэсэгхэн хором саатаж, шимтэн уншихыг та бүхнээс хүсье.

-Ө.АНГЕЛИНА ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААР ХАМТЛАГААСАА ЖИЛИЙН ЧӨЛӨӨ АВСАН-

-Хамтлагийн сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас ярихгүй юу?

-Манай хамтлагийн хувьд "Girls generation” цомгийнхоо ажлыг дуусгаад цомгийн хамгийн сүүлийн уран бүтээл болох “Run away” дууныхаа клипийн өнгөрсөн долдугаар сард клипжүүллээ. Клипээ наймдугаар сарын 22-нд олон нийтэд цацсан. Шинэ уран бүтээл гэвэл хоёр дахь цомгийн ажлууд эхэлчихсэн. Цомгийн дуунууд дээрээ ажиллаад явж байна. “Run away” дууныхаа клипийг бид өөрсдийнхөө амьдралаар хийсэн. Манай хамтлагийн гишүүн Ө.Ангелина эрүүл мэндийн шалтгаанаар хамтлагаасаа нэг жилийн чөлөө авч байгаа. Түүнийг клипдээ харуулсан. Дууны утгыг клипдээ шингээгээд хүмүүст хүсэл, урам зориг, мөрөөдөл бэлэглэх клип хийсэн гэж бодож байна. Бидэнд бол маш гоё санагдаж байгаа. Клипний зураг авалтын маш олон газар авахуулсан.

-Танай хамтлагийн нэрний утга нь юу юм бэ?

-Wasabie гэхээр японы сүшитэй хольж иддэг ногоон амтлагч байдаг. Хүмүүс ер нь мэдэх байх. Манай хамтлагийн нэрийг продюссер Б.Наранзун ах маань өгсөн. Тэгээд “The wasabies” нэртэй болсон. Бэлэгдэлийн хувьд ч гэсэн халуун ногоотой, аманд жаахныг хийхэд л халуун оргидог амтлагч учраас бидний уран бүтээлч гэсэн тийм оргилуун, халуун байгаасай гэж ийм нэр өгсөн.

-Оддын академи” шоунаас төрж гараад хоёр жил болж байгаа. Энэ хугацаанд хийсэн та бүхний уран бүтээл маш амжилттай байна гэж хардаг?

-Бидний уран бүтээл амжилттай явж байгаа нь ганц бидний хөдөлмөр биш л дээ. Хамтлаг, дуучид ардаа нэг том багийг бүрдүүлэх ёстой байдаг. Продюсер Б.Наранзун ахаас гадна бидний хоолойн бичлэг, клипний зураг авалт хийдэг маш олон хүмүүстэй багийг бүрдүүлсэн. Тэр хүмүүсийн ачаар, сонсогч нарынхаа ачаар бидний уран бүтээл хүмүүст илүү сайн хүрч байгаа. Сонсогчдод маань таалагдаж байгаа болохоор бидний уран бүтээл амжилттай явж байгаа байх аа.

-“Үгүй” гээд дуу Азийн шилдэг 50 дууны 20-д жагссан гэсэн үү?

-Үгүй дуу маань манай “Girls generation” цомгийн хоёр дахь дуу. Цацагдсан даруйдаа хамгийн их хандалт авсан. 2018 оны долоо билүү наймдугаар сарын Aзийн шилдэг дууны жагсаалтад манай дуу орчихсон байсан. Тэр үед маш гоё санагдсан. Азийн шилдэг дууны жагсаалтад багтсан анхны монгол эмэгтэй хамтлаг гэж бодож байна. Тэр утгаараа илүү их хичээх ёстой юм байна, хариуцлагатай байх ёстой юм байна гэж бодсон.

-Хөрөнгө санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэж байна. Тусдаа бэлтгэлийн байртай болсон байна?

-Эхний цомгийн ажлыг “G mobile” компани амласан ёсоороо ивээн тэтгэж өгсөн. Бид дараа нь “Шарк танк”-д ороод 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар болсон. Эхний цомгийн хөрөнгө оруулалт хараахан дуусаагүй байсан болохоор Шарк танкуудтайгаа хамтарч ажиллах гэрээгээ эхлээгүй байсан. Гэсэн ч Шарк танкын Энхтүвшин ах маань бидэнд бэлтгэлийн байр бэлдэж өгсөн. Түүний ачаар бэлтгэл хийх байртай болчихоод байгаа. Нэг аудио уран бүтээл хийхэд 7-8 сая төгрөг хэрэгтэй болдог. Нэг клип 10-20 сая төгрөг болдог. Охид болохоор хувцас хэрэглэл гээд маш өндөр зардалтай байдаг.

-СОЛОНГОСТ ХАМТЛАГУУДАА БОДЛОГООР ДЭМЖДЭГ-

-Солонгос хамтлагууд улс орныхоо эдийн засагт маш том үр нөлөөтэй байдаг юм билээ. Тэднийг бодлогоор дэмждэг гэсэн?

-Тийм. Солонгос бол хамгийн том жишээ нь. Засгийн газраасаа хүртэл охид, хөвгүүдийн K Pop хамтлагуудаа маш их дэмждэг юм билээ. Тухайлбал жилдээ 5 хамтлагийг ч юм уу АНУ-ын зах зээлд гаргана гэж зорьж хөрөнгө оруулалт хийдэг. Хариуцаж байгаа компаниуд нь ч гэсэн тултал нь ивээн тэтгээд, супер од болсных нь дараа өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдийг сурталчлуулдаг ч юм уу. Хамтлагууд нь  ч ийм байдлаар улс орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулдаг юм билээ. Мөн Солонгосын хамтлагуудыг үзэх гэж дэлхийн олон улс орноос жил бүр маш их жуулчид Солонгос улсыг зорьдог гэсэн. Бидэнд ч гэсэн ийм боломж бий. Гэхдээ дэмжлэг байдаггүй.

-Зургадугаар сард Тайваньд болох хөгжмийн фестивальд оролцох урилга ирсэн гэсэн. Явж чадсан уу?

-Тайванийн хөгжмийн том фестивальд манай хамтлаг болон өөр нэг уран бүтээлч хамтдаа оролцох урилга ирсэн ч явж чадаагүй. Ер нь хөрөнгө мөнгөнөөс болсон. Өөрсдөө зардлаа дааж тийшээ явна гэдэг маш хэцүү. Замын зардлаас эхлээд очоод байрлах газар гээд өндөр зардал гардаг. Ямар нэг спонсор хэрэгтэй болдог.

-БИДНИЙГ НЭГТГЭЖ БАЙГАА ЗҮЙЛ БОЛ МӨРӨӨДӨЛ-

-Өөр олон улсын хэлээр дуулах зорилготой байгаа гэсэн үү?

-Нэгэнт л бид Азид гарах том зорилготой байгаа учраас аль болох л өөр хэл дээр дуулаад, олон хүмүүст хүргэх хэрэгтэй гэж боддог. Манай хамтлаг эхний цомог дээрээ англи, япон, солонгос хэлийг ашигласан. Цаашид хятад хэлийг ч гэсэн ашиглая гэж бодож байгаа.

-Та нарын стил имиж маш өвөрмөц байдаг. Өөрсдөө хувцсаа сонгодог уу?

-Стиль имиж, будалт, үс засалт гээд бүх зүйлийг манай хамтлагийн ахлагч Буяка гаргадаг. Бид албаар содон байх гэж хичээгээд байдаггүй. Клип, дууныхаа өнгө төрхөд тааруулж хувцасладаг. Өдөр тутмын хувцаслалт ч гэсэн өөр өөр стильтэй.

-Уран бүтээлийн хувьд цаашид ямар нэг чиглэлд баригдах уу?

-Манай хамтлаг анхнаасаа продюссертэйгээ ярилцахдаа ямар нэг жанр, хэв маягт баригдахгүй уран бүтээлээ  хийнэ гэж ярилцсан. Манай эхний цомгийн дуунуудыг сонссон бол мэдэх байх. Нэг зүйлд ямар ч байсан баригдахгүй өөр өөрийн гэсэн өнгө аястай дуунууд байгаа. Хэмнэлтэй ч дуу бий. Уянгын ч дуу бий. Дараагийн цомгоо гаргахдаа бүр илүү шинэ төрхтэйгээр Wasabies гарч ирнэ. Гэхдээ ямар гэдгийг нууц хэвээр үлдээе.

-Та нарыг нэгтгэж байдаг ямар нэг зүйл байдаг байх. Тэр нь яг юу юм бол?

-Биднийг нэгтгэж байгаа зүйл бол бидний мөрөөдөл. “The Wasabies” охидын хамтлагийн гишүүд бид Азид Wasabies хамтлагийг, Монгол улсыг таниулах том мөрөөдөлтэй. Хэрэв бидэнд үнэхээр боломж  гараад, дэмжлэг туслалцаа их байдаг бол бид цааш улам их хөгжиж, улам сайн уран бүтээл хийгээд ахиад явна. Бидний бие биедээ итгэдэг итгэл бас бидний хамгийн том нэгдэл.

-Ярилцсанд баярлалаа.

Б.БУРМАА 

30
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

30 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.27.183Зочин   • 8 сарын 27. 22 цаг 10 минут

Еерсдийгее бvжгээ хийгээч, super гээд нэг компьютерээс дараалан магтдаг юм уу даа. Нээрээ л оддын евчнеер евчилсен авьяасгvй хvvxнvvд юмаа даа. Монголд авьяастай сайхан уртын дуучид, ориг гое хамтлагууд зендее байгаа.Тэдний чигчий хуруунд ч хvрэхгvй юм байнаа.

202.21.108.205Зочин   • 8 сарын 27. 21 цаг 16 минут

Наранзун охидууд хошгируулаад битгий алаад хаячихаарай.

202.179.25.239威廉程   • 8 сарын 27. 19 цаг 14 минут

nuguu goyo bujgee hiigeech

202.179.25.239William Cheng   • 8 сарын 27. 19 цаг 10 минут

wow,super

202.9.44.20Зочин   • 8 сарын 27. 17 цаг 20 минут

Azidaa bish yumaa gehed Mongoliinhoo tuuhend nomer 1 hamtlaga bolj uldeerei Amjilt!

150.129.143.78Бат   • 8 сарын 27. 17 цаг 03 минут

Та нар яаж чадах ююм бэ. ОД болж АЗИД гарахын тулд уйгагүй хөдөлмөр дээр нь авьяастай байх хэрэгтэй. ТА НАР ОДОДЫН ӨВЧНӨӨР ДЭНДҮҮ ЭРТ ӨВЧИЛСӨН Б.НА. ХӨӨРХИЙС ЯАНАДАА ЖИРЭМСЭН БОЛООЛ ДУУСАХ БАЙХДАА

202.131.245.34   • 8 сарын 27. 16 цаг 45 минут

Авьяасгүй мөнгөгүй залхуу мэдлэг боловсролгүй хэл усгүй тэгээд ч гэсэн мөрөөдөл биелнээ мөрөөдөлдөө үнэнч яв яв яадгын

124.158.111.7good luck   • 8 сарын 27. 12 цаг 23 минут

gaiguihanshig uneer biye uneleed yavag lde odoo nas ni bolson ugaasaal amerk anglguil ingedegshd surtein,mongold tgeed shoroo tsarailaad uheh yostoi toimuu

124.158.111.7wow,welcome to china ;)♡   • 8 сарын 27. 12 цаг 20 минут

William Cheng

124.158.111.7kkk   • 8 сарын 27. 12 цаг 15 минут

gadaadad ayalan toglolt hiine geed bultaa shaachih

103.26.194.5Зочин   • 8 сарын 27. 12 цаг 10 минут

Мянганбаярт хандсан бол санхүүжилт бүрэн шийдэгдэх байж Гэхдээ Энхтүвшин болгох байхаа Ер нь зөв л явж баыгаа юм байна охидууд хэнд хандахаа мэддэг цаг үе ирж дээ

59.153.114.24Зочин   • 8 сарын 27. 11 цаг 43 минут

Шударга vнэнийг хэлэхэд цаг, менгений гарз даа. Азид гарахын тулд 7-8 настайгаасаа эхэлж бэлдээд 15-16 настай болтол нь шигшиж шигшиж аваад хэдэн 100000-аас хэдхэн нь од болдог гэж Солонгост К-Поп хамтлагт багаасаа орсон монгол охин ярилцлага егсен байсан. Эд нар Азид од болох харизм, хоолой, хеделгеен, vc, xувцас, нvvр будалт, нас нь ч алга даа. Хэт хегшин, ерселдех онцгой чадамж алга. Хэвлэлээр нэрээ наргаад Монголд баячуудын хvvxдvvд дэгээдэж суугаад дуучин Ану ч билvv тэрэн шиг алдарт эх л удахгvй болох байхдаа.

66.181.188.219zochin   • 8 сарын 27. 19 цаг 16 минут

yg unen

202.131.227.82wasabies   • 8 сарын 27. 11 цаг 40 минут

ene neg ulaan yagaan ustei emgen shig ohiniig hooj yavuulah heregtei... tsarai daraad

202.179.22.229МОНГОЛ   • 8 сарын 27. 11 цаг 25 минут

АЛИЙН БОЛГОН МОНГОЛДОО БАЙХ ЮМ БЭ, 1 НЬ Ч ГЭСЭН АЗИД ДЭЛХИЙД ГАРАХ ХЭРЭГТЭЙ. АВЬЯАСТАЙ ОХИДЫГ ДЭМЖЭЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ХЭД ИХЭНХ НЬ 20Ч ХҮРЭЭГҮЙ БАЙГАА

103.26.195.148зочин   • 8 сарын 27. 11 цаг 20 минут

Энэ хэдэн хүүхдүүдийн тархийг хэн ингэтэл нь эргүүлчээ вээ. Тийм амар азид гарахгүй. Энэ бол гашуун үнэн. Азид гараад байгаа хамтлаг дуучид ямар их цаг хугацаа, хөдөлмөр, мөнгийг бүр багаас нь бэлдэж байж гаргадаг гэдгийг санах л хэрэгтэй. Ахлагч гээд байгаа охин хүртэл юуны өмнө хэлж ярих үгээ хүртэл сайн бодож, стиль имиж дээр нь мэргэжлийн хүн заавал ажиллах ёстой шүү.

202.21.112.198Зочин   • 8 сарын 27. 11 цаг 18 минут

Ene socialism setgelgeetei hicheelee hiisen gesen fuckuud boliosoi. But zalhaj baina.Hicheele hiigeed guilgachin bolchihson arhichin bolchihson niigmee har. Hend ch hezee ch hereg boldoggui baahan durem, onol zaadag surguuliudaa har ecest n buun mal sureg ard tumentei bolloo. Ene ohiduud husseneeree, muruudluu bieluuleed yavag l daa. ta nariin hooliig bulaaj ideed baigaa bish. Blackpink geed solongosiin hamtlag yamar lag amjilttai baina tiim hamtlag garage l dee. Novshiin humursun togoonii durakuud zailaarai zugeer. Ohiduuddaa amjilt husie.

122.201.21.114зочин   • 8 сарын 27. 11 цаг 35 минут

Яааааг үнэн. Гарахгүй, чадахгүй л гээд байх юм. Боломжгүй юманд ч боломж байдаг гээд байхад

64.119.26.235Зочин   • 8 сарын 28. 8 цаг 41 минут

Хүүхдүүд ч өсвөр насандаа хөөрхөн шүү

202.9.44.239zochin   • 8 сарын 27. 11 цаг 05 минут

100sayra delhiid garna gj sanhuujilt awa bizde shark tankaas iim bagaasa hufla yrij bga yumchin amjiltand hurehgui hicheel nom bolovsroldo tsaga zartsuul

202.179.22.229rip   • 8 сарын 27. 11 цаг 23 минут

Малаа наад санхүүжилтийг чинь хараахан ашиглаж эхлээгүй байгаа гэж байна.

103.9.90.98би   • 8 сарын 27. 9 цаг 37 минут

Зүгээр л "Халуун ногоонууд" гэчихгүй яасан юм

64.119.23.169чи   • 8 сарын 27. 9 цаг 29 минут

нэр чинь таарахгүй байнаа.хоолны хольцоор нэрлэж

122.201.19.99Зочин   • 8 сарын 27. 9 цаг 28 минут

Миний хүүхдүүд хичээл номоо сайн хий. эсвэл нэг баяны доор хэвтэж байж мөнгөтэй болно шүү ингэхийг хүсээгүй бол ажил хий ном эрдэмд шамдан суралцаа

66.181.178.187Зочин   • 8 сарын 28. 2 цаг 53 минут

Уг нь үнэн. сонсоход хэцүү ч гэсэн зөв сургаал байна.

66.181.190.199Зочин   • 8 сарын 27. 9 цаг 13 минут

Мянганбаяр ах руугаа л битгий очоорой.

66.181.168.81Зочин   • 8 сарын 27. 9 цаг 02 минут

Зүгээр л мөрөөдөлтэй байна гэдэг сайхан..Үеийнх нь хүүхдүүд юу хийж яваа бол..Урдаа тавьсан зорилготой ч Монголын өнөөгийн нийгэм арай л бэрх байна

202.21.96.162Зочин   • 8 сарын 27. 8 цаг 51 минут

ямар боловсролтой хүүхдүүд бол. төрийн бодлого гэдгийг ойлгодог болов уу

103.26.195.231Зочин   • 8 сарын 27. 8 цаг 17 минут

zvgeer hicheelee hii ene chini mongol ta nar hen ch bish ok

192.82.65.93Зочин   • 8 сарын 27. 8 цаг 12 минут

Социализм яариад байгаам уу

Шинэ мэдээ

ДАШТ: ОУХМ Г.Баярхүү эхний ялалтаа байгууллаа44 минут 38 секундын өмнөХалдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ4 цаг 17 минутын өмнө121 см хумстай эрэгтэй дэлхийн дээд амжилтыг тогтоов4 цаг 22 минутын өмнөДэлхийн хамгийн сайхан үндэстэн шалгаруулахад манай улс дөрөвдүгээрт оржээ4 цаг 27 минутын өмнөАнгараг гарагийн тухай сонирхолтой баримт4 цаг 32 минутын өмнөЭдвард Сноуден: Би Кремлийн өмнө сэлфи хийдэггүй4 цаг 37 минутын өмнөШар айрагны гаж нөлөө4 цаг 42 минутын өмнөОХУ: Ажлын дөрвөн өдрийг турших асуудлыг хэлэлцэнэ4 цаг 47 минутын өмнөКрасноярск хот 25 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авна4 цаг 52 минутын өмнөБүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент4 цаг 57 минутын өмнөАвстралийн дугуйчин шаазгайн дайралтад өртөж нас баржээ5 цаг 2 минутын өмнөБеларусь Венесуэл рүү эм тариа илгээнэ5 цаг 7 минутын өмнөТурк “С-400” системийн хоёр дахь хэсгийг хүлээн авжээ5 цаг 12 минутын өмнөBox office: "IT: Chapter two" тэргүүлж байна5 цаг 17 минутын өмнөАНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрчээ5 цаг 22 минутын өмнөРегбигийн домогт тамирчин Гарет Томас ХДХВ/ДОХ туссан гэдгээ зарлалаа5 цаг 27 минутын өмнөӨлгий хотын халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө5 цаг 32 минутын өмнөЖенерал Моторсын 50,000 орчим ажилтан ажил хаяна5 цаг 37 минутын өмнөУулын эрчимт алхалтын УАШТ энэ бямба гарагт болно5 цаг 42 минутын өмнөЭрүүл байхын тулд их зажилж идээрэй5 цаг 47 минутын өмнөВидео: "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" киноны дуу бэлэн болжээ5 цаг 52 минутын өмнөЛи Көцян ОХУ-д айлчилж байна5 цаг 57 минутын өмнөБ.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ6 цагийн өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ6 цаг 2 минутын өмнө“Ниссан мотор”-ын захирал огцорчээ6 цаг 7 минутын өмнөДуут хавдар илэрчээ6 цаг 12 минутын өмнөХүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ өнөөдөр нээлтээ хийлээ6 цаг 14 минутын өмнөСонгомол бөхийн ДАШТ-д Оросын баг тамирчид хоёр медаль хүртжээ6 цаг 17 минутын өмнөНайз бүсгүйнхээ үнэнчийг шалгах гээд цагдаад баригджээ6 цаг 22 минутын өмнөДэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна6 цаг 23 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.