2019 оны 8-р сарын 28
11 цаг 10 минут

Шийдэх зүйл нь тоо биш тогтолцоо

Маргааны математик

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх явц МАН-ын бүлгийн дотоод зөрчилдөөнөөс улбаалан ирц бүрдэхгүй гэх шалтгаанаар гацсаар байна. Маргааны бай нь УИХ-ын гишүүдийн тоо болжээ. 99 гишүүнтэй байх, 108 эсвэл 76 гишүүн хэвээрээ гэх маргаанаас болоод хуралдаа суухгүй байгаа юм байх.

Бодит байдал дээр энэ нь уул уурхайд хяналтаа тогтоосон, стратегийн хувьд сайтар байршиж, монголын улс төрийг далдаас удирдах чадавхийг олсон олигархи цөөнхийн төрд тогтоосон хяналт, эрх мэдлээ алдахгүйн төлөөх сүүлчийн явуулга юм. Учир нь 76 суудалтай монголын парламент бол бага оврын гэдэг ангилалд ордог юм. Чуулганы хуралдаан хүчинтэй болох ирц нь 39 гишүүн. Шийдвэр гаргахад шаардлагатай санал нь 20. Энд л олигархиудын хяналтын хүч оршиж байгаа юм. 20 хүнийг баясгах, худалдаж авах нь олигархиудад үдийн будаа төдий.

Иргэд өнгөц дүгнэлт гаргаж гишүүдийн тоо олон болохоор УИХ улам чадамжгүй болж, зардал өсөх тухай ярьж байгаа нь энгийн логикийг олж хараагүйнх! Эсрэгээрээ гишүүдийн тоо олон болвол гадны нөлөөлөл алга болж, шийдвэр гаргалт сайжирснаар төсөв үр дүнтэй зарцуулах, зардал хэмнэх талтай. Юмс харагдаж, сонсогдож байгаа шигээ байдаггүй нь олонтаа.

Бага оврын парламентын ирцийн хүчинтэй байх тоо, шийдвэр гаргахад шаардагдах саналын тоо бага байдаг нь Үндэсний эрх ашигтай хамааралтай чухал шийдвэрүүдэд гадны нөлөөлөл орох магадлалыг ихэсгэдэг эрсдэлт хүчин зүйл билээ. Тийм учраас 76 биш түүнээс олон байлгах зүй ёсны шаардлага урган гарч байгаа болно. Нөгөө талдаа тойргийн сонгогчдын тоо жигд бус байгаа гажуудлыг арилгахад суудлын тоог олшруулах нь нэмэртэй байх ёстой.

Чингэлтэй - Налайх дүүргийн 63-р тойрог 45,312 сонгогчтой (дунджаас 19,139 сонгогчоор их) байхад Хэнтий аймгийн 41-р тойрог 14,867 сонгогчтой (дунджаас 11,306 сонгогчоор бага) байгаа нь бараг 4 дахин зөрүүтэй байна. Энэ нь сонгууль тэгш бус явагдах, төлөөлөл жигд бус байх нөхцлийг үүсгэдэг нь тодорхой.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар СЕХ нийтдээ 1 сая 912 мянга 901 сонгогчийг бүртгэж байжээ. Энэ тоо одоо 2 сая гарсан байх учиртай. Хэрвээ 99 гишүүн сонгох болбол нэг тойрогт дунджаар 20 мянга орчим сонгогчтой байхаар тойргийн хуваарилалт хийж жигдлэх боломж үүсэх юм. 2016 оны УИХ сонгуулийн хуулиар 50 тойргийн сонгогчийн тоо улсын дунджаас 15-аас дээш хувиар хэтэрсэн байжээ. Тойргуудын хүн амын тоо харилцан адилгүй байгаа нь Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгуулгаас гаргасан 1990 оны Копенхагений баримт бичгийн 7.3 дахь зүйл - Иргэн бүр сонгуулийн тэгш эрхтэй, төлөөлөлтэй байх зарчим, мөн олон улсын бусад гэрээгээр хүлээсэн үүрэг, хэм хэмжээтэй нийцэхгүй байгаа юм.

Асуудал тоондоо биш

Хэвлэлийн мэдээлснээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Х.Болорчулуун, А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, Л.Болд, Н.Номтойбаяр, С.Жавхлан, Ч.Улаан, Б.Жавхлан нар ирээгүйгээс гадна УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд чуулганд оролцохгүй байгаагаас ирц бүрдэхгүй тасалдаж байна гэнэ. МАН-ын бүлэг дотор Л.Элдэв-очир, Ч.Хүрэлбаатар нар оройлон 20 гишүүдийг олонхийн эсрэг турхирч байгаа гэнэ. Энэ бүхний цаана ердөө л уул уурхайн баялагт хяналтаа тогтоосон олигархи цөөнхийн явуулга л байгаа юм. Тэд УИХ-д шургалуулсан гар хөлөөрөө дамжуулан хяналтаа барьж байхыг хүсэж байна. Хэрвээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдчихвал төрд, улс төрд тогтоосон тэдний хяналт үндсэндээ нуран унах юм. Тэдэнд таалагдахгүй маш олон зүйл, заалт байгаа. Гэвч үүнийг шууд хэлж, эсэргүүцвэл олон нийт санаархлыг нь шууд мэдчих учраас гишүүдийн тоо мэт ач холбогдолгүй мэт асуудлаар барьцуулан гацаах, унагах мэхийг хийж байна.

Л.Элдэв-Очир өнгөлөн далдлалт хийх зорилгоор хоёр нүүрт ярилцлага хэвлэлд өгч байна.  Өөрөө турхирч, өдөөж гацаачихаад араас нь “Зориуд зохион байгуулалттай ирц бүрдүүлэхгүй байгаа зүйл байх шиг байна. Ер нь бол хууль батлах бол гишүүдийн үндсэн үүрэг. Ямар ч бодол, саналтай байсан чуулганы танхимд орж, хэлэлцэж байгаа асуудлуудын хүрээнд яриад, саналаа өгөөд явах ёстой” хэмээн новширч сууна.

Түүний хэлсэн үгэнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг унагах дараагийн мэх нь байгаа нь “Миний хувьд ард нийтийн санал асуулгыг заавал явуулах ёстой гэдэг хатуу байр суурьтай байгаа” гэх үг. Энэ бол ерөөс өөрчлөлт хийлгэхгүй гэсэн санаанаас өөр юу ч биш. Наад зах нь 20 тэрбум төгрөгөөр хэмжигдэх хохирлын тухай тэр ярьж байна.

Л.Элдэв-Очир “76 гэдэг бол одоо ч ойрын ирээдүйд ч хангалттай. Тоо бодох юм бол БНХАУ гэхэд 3000 ардын их хурлын төлөөлөгчтэй, хүн амын тоондоо тааруулж төлөөлөгчтэй болно гэвэл зургаан сая орчим төлөөлөгчтэй болох болчихоод байна” гэх зэргээр үндсэн асуудлаас хөндийрүүлж, тоогоор хөөцөлдүүлэх санаархлаа ил хэлжээ. Харьцуулж болдог юм гэж байна, болохгүй юм бас зөндөө. БНХАУ бол хуурмаг парламентын тогтцолцоотой, авторитар дэглэмтэй улс юм. Үүнийг ардчилсан сонгуулиар бүрддэг парламенттай харьцуулах нь зориудын гуйвуулга. Энэ хүний цаана байгаа олигарх бүлэглэлд 20 орчим гишүүнийг жолоодож суух нь амар байгаа учраас л түүний амаар хэлүүлж байгаа.

“Монгол Улс тусгаар тогтносон улс байх ёстой бол сонгуулийн мажоритор тогтолцоогоор ард түмэн гишүүдээ шууд сонгодог байх ёстой гэдэг байр суурин дээр би хатуу байдаг. ... жижиг мажоритар Монголд тохирно” гэх түүний үг үндсэн далд санаархлыг нь илчилжээ. Сонгуулийн тогтолцоо нь тусгаар тогтнолтой шууд хамааралтай зүйл биш гэдгийг порпорциональ тогтолцоотой үй олон тусгаар улсын жишээ харуулна.

Шийдэх зүйл нь тоо биш

Тэгэхээр УИХ-ын гишүүд тоогоор хөөцөлдөхөөсөө илүүтэй тогтолцоог зөв болгох шийдлийг эхэлж ярих ёстой юм.

Жижиг мажоритар тогтолцоо нь улсын төсвийн гуравны хоёрыг хөдөөд зарцуулдаг үрэлгэн байдлыг үүсгэсэн. Нийт төсвийн дийлэнхийг авдаг хирнээ хөдөө нь бахь байдгаараа үлдэж байгаа нь цаашид ингэж болохгүйг харуулж байгаа том дохио.

Парламентын суудлын тоо хэд байхаас хамаарахгүйгээр тавь тавин хувьтайгаар холимог тогтолцоог (мажоритар, порпорциональ) ашиглабал бүх асуудлыг сум, жалга дов руу нааж жижигрэхгүй, бас орон нутгийн асуудлыг орхигдуулахгүй жигд хангаад явах нөхцлийг бүрдүүлэх зохистой шийдэл байх нь өнгөрсөн жилүүдийн сургамж болон ирж байна. 76 жижиг тойрогт хэвээр барих нь олигархиудын гар хөл болсон улс төрчид хэмсэг жоохон газрыг өмчилж байгаад байнга сонгогдчихно гэх дэмий найдлагад тулгуурлаж  байгаа. Цаад “эздэд” нь бол жижгээр хуваах тусам захирахад, хянахад амар гэдэг логик байгаа.

Олон нийт, сонгогчид тооны талаарх жижиг маргаанд бус мөн чанарт анхаарлаа хандуулахгүй бол бид чөтгөрийн тойргоосоо сугаран гарах магадлал эрс буур байна.

Судалдаггүй Ч.Ганхуяг

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.114.15Зочин   • 8 сарын 29. 9 цаг 07 минут

Тогтох Лүд та цөөн гишүүнтэй болбол гаднынхны нөлөөнд орно гээд бна одоо гадны нөлөөнд орсон хүн байвал та нэрийг зарал ард түмний шүүхээр хэлэлцээд шийдвэр гаргана гишүүдийн тоо цөөн дут амаа сайн ирц сайн болно гарч байгаа хууль чанартай болно гишүүдийн тоо 31-байхад болно одоо байгаа 76-хуралдаа суухгүй байгааг өөрөө хараад сууж байгаа биз дээ гишүүдийн тоог олон болгож өөрсдөө дахиад нэг гишүүн болохоор санаархаж байна та нар одоо больсон за юу

202.72.245.122ч   • 8 сарын 29. 8 цаг 29 минут

108 чин дахиад мөнгөтэй л олигахууд орж ирнэ шүү дээ

202.72.245.122б   • 8 сарын 29. 8 цаг 12 минут

108 болгож байгаад Төрийн ордонд багтахгүй болгож шинэ хотын захад Иргэдээс хол бүгших гэж байга биз

202.21.107.72Zochin.   • 8 сарын 28. 15 цаг 56 минут

Asuudlin shiidel chuhal bol gishiidiin toog nemj yugaa hiine ve???. gishuud 51 bhad hangalttai. Irts burduuleh bolomjiig olj, chuulgand suuhgui bgaa bol eguuleh zaalt batal

66.181.182.61Зочин   • 8 сарын 28. 12 цаг 41 минут

Eldevochir geh eldviin mehtei luuhaan yu ch medehgui baij chimeegui bgaasai.Ene luivarching dahiad buu songooroi.

66.181.160.118Хөвчийн жонон   • 8 сарын 28. 12 цаг 08 минут

Энэ асуудлыг үнэнийг эрэлхийлдэг хүн бичсэн байгаад баярлаж байна. Үнэхээр энэ МАНгар МАНгасууд яг таны тооцоолж бичсэнээс илүүг тооцооллж энэ улс орнныг яаж хувааж идэхээ төлөвлөсөн байгаа. Явж явж Ерөнхийлөгчийн санал үнэнд зэрэгцэж очно шүү. МАНгар МАНгасууд ихэнх саналуудыг нь хаячих шиг болло даан ч........... Эх орны заяа ивээг

112.72.12.9Зочин   • 8 сарын 28. 11 цаг 47 минут

Тоо байна уу? тогтолцоо байна уу? жирийн иргэн надад сонин биш ээ? Ганцхан улсаа улс шиг улс болгоод олон ардаа амьдарсан шиг амьдрах болоцоогий нь л олгоод өгчих. Үүний тулд дээр доргүй ардчилал нэрийн дор улсаа сүйрүүлэхэд хувь нэмэр болж байгаа хариуцлагагүй сахилгагүй байдлыг нь алга болгочих. Одоо өөр хүсэх юм алга та нарын наад тогтолцоо тоо моо үнэхээр авах юмгүй бараг улам доордсон өөрчлөлт орох гээд байна. Зүгээр Оюутолгой Эрдэнэтийн асуудлаа хэлцэж үз 76 луйварчид аа

139.5.219.207Зочин   • 9 сарын 5. 15 цаг 42 минут

mal mgl uudaa nuu btoog n nemeh estoig odoo oilgohgui

139.5.219.207Зочин   • 9 сарын 5. 15 цаг 43 минут

toog n nemeh estoig mash oilgomgtoi tailbrlsn bn shdee

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.