2019 оны 8-р сарын 28
16 цаг 02 минут

Б.Жавхлан: Үндсэн хуульд төв банкны хараат бус байдлыг тунхаглаж өгвөл бүр л сайн үр дүн гарна

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлгийн хүрээнд Төв банкны хараат бус байдлыг Үндсэн хуулиар баталгаажуулж, тунхаглах тухай санал яригдаж буй. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн байр суурийг сонирхлоо.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Төв банкны хараат бус байдлыг тусгаж өгөх нь таны бодлоор хэр оновчтой вэ. Ач холбогдол, шаардлагыг та хэрхэн харж байна вэ?

-Өнгөрсөн 29 жилийн хугацаанд төв банк маань өөрийгөө их сайн боловсруулж, бие даасан хараат бус байдлаа чанаржуулж ирсэн. Төв банкны тухай хууль болон Банкны тухай хуулиудад олон удаа өөрчлөлт орсон. Гэсэн хэдий ч энэ удаад Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлтүүд дунд төв банкны хараат бус бие даасан байдлыг тунхаглаж өгвөл улам л сайн үр дүн авчирна. Гэхдээ Үндсэн хуульд төв банкны хараат бус байдлын талаар заалт оруулснаар бие даасан байдал бүрэн хангагдана гэвэл бас өрөөсгөл. Үүнийг хангаж өгөхийн тулд Үндсэн хуулиас гадна органик хуулиудад энэ шаардлагыг сайн хангаж өгөх ёстой. Ялангуяа төв банкны тухай хууль, банкны тухай хууль, валютын зохицуулалтын тухай хууль, монополын эсрэг хууль. Эдгээр хуулиудад төв банк өөрийнхөө үүргийг биелүүлэхдээ Засгийн газраас хараат бус, улс төрөөс хараат бус, бие даасан шийдвэрийг гаргаж чаддаг байх, түүнийхээ дагуу бие даасан хариуцлагаа хүлээж чаддаг байх зохицуулалтуудыг маш сайн хийж өгөх хэрэгтэй.

Хамгийн зөрчилтэй байдаг асуудал нь төв банк үнийн тогтвортой байдлыг хянах юм уу, ханшийн тогтвортой байдлыг хянах юм уу гэдэг асуудал. Манай улсын банк тойрсон эрх зүйн тогтолцооны хамгийн том гажуудал үүнд л бий.  Хэрэв төв банк  гадаад худалдааны асуудлыг эрхэлдэг, төлбөрийн балансыг хариуцаж, хянадаг, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрүүл мэндийн бүхий л салбарыг хариуцаж, хянадаг байсан бол төв банк дангаараа ханшийн асуудлыг хариуцаж болно. Гэтэл энэ чинь өөрөө Засгийн газрын л асуудал. Төв банк бол зөвхөн нөөцийн удирдлагыг хийнэ. Гэтэл Төв банкны тухай хуулиндаа үнэ болон ханшийг хамтад нь оруулаад өгчихсөн. Валютын зохицуулалтын тухай хуулийг хариуцахаар 50, 50 хувьтай, бүрэн зааглаж өгч чадаагүй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, төв банк зарим тохиолдолд Засгийн газрын өмнөөс улс төрийн хариуцлага хүлээдэг. Засгийн газар асуудлаа төв банк руу явуулчихдаг. Үүнээс нь болоод төв банк бодлогын эрсдэлд орж эхэлдэг. Зарим тохиолдолд ханшийн хэлбэлзэл бус бүр улс төрийн хэлбэлзлийг намжаах зорилгоор валютын зах руу ордог тохиолдол олон гарч байсан. Энэ нь төв банк хараат бус байж чадахгүй байгаагийн хамгийн том илрэл.

Тэгэхээр Үндсэн хуулиас гадна органик хуулиудад төв банкны бие даасан, хараат бус байдлыг хангаж өгөх өөрчлөлтүүдийг маш сайн хийж өгөх хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл энэ бүрэн хийгдэж чадаагүй байна.  Хамгийн сүүлд 2018 онд Төв банкны тухай хуулийн өөрчлөлтөөр Үндсэн зорилтыг Үнийн тогтвортой байдал гэж тодорхойлсон боловч харамсалтай нь Их хурлын босгыг давж чадаагүй.

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.94.36Зочин   • 2019, 9 сарын 9. 11 цаг 37 минут

za boli doo mungu huuleed toroos haraat bus shu dee. hamgiin goe barilguud bariad l bna shu dee.. harin ch huunii bodlogo deer haraat baimaar bnaa

103.212.118.25Irgen   • 2019, 8 сарын 29. 9 цаг 31 минут

Yndsen hyyli bol hogin tantan bish. Gishyyn bolgon oorin salbarin zaalt oruulaad baival huuli bish nom bolno. Bolovsrolgyi gishyyddee nomin duu sonsgoochee, zandanshatar aa

202.21.112.198Зочин   • 2019, 8 сарын 28. 17 цаг 39 минут

sanhuugiin zohitsuulah horoo tuv bank hoyeriig tus tusad n undsen huulid zaaj. UIH, Yerunhiilugch, Yerunhii saidaas haraat busaar ajil hiih nuhtsuliig hangaj uguh yostoi.

Шинэ мэдээ

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно1 сар 28. 18:28Өнөөдөр 400 гаруй иргэнээ хилээр нэвтрүүллээ1 сар 28. 18:11Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 28. 18:05Трамп, Нетаньяху нар "зууны гэрээ"-г хэлэлцжээ1 сар 28. 18:00Рубик шоо хүүхдийг хэрхэн хөгжүүлдэг вэ1 сар 28. 17:55Обама Трампыг “фашист” гэжээ1 сар 28. 17:50“Apple” компани шилэн iMac бүтээнэ1 сар 28. 17:45Ойд төөрсөн гэр бүлийг 34 өдрийн дараа олжээ1 сар 28. 17:40ОУОХ тамирчдынхаа аюулгүй байдлыг хангана1 сар 28. 17:35Афганистанд онгоц нь сүйрснийг АНУ батлав1 сар 28. 17:30Ой тогтоолтоо сайжруулах 12 арга1 сар 28. 17:25Гоэйдо зодог тайлна1 сар 28. 17:20БНЭУ-ын эйр Индиа компани бүх хувьцаагаа зарна1 сар 28. 17:15Түргэн идэх тэмцээнд оролцож байгаад амиа алджээ1 сар 28. 17:10ВИДЕО: Олимпийн аварга Ф.Базил онцгойрч чадлаа1 сар 28. 17:05Герман дасгалжуулагчийг Серб мэргэжилтэн орлоно1 сар 28. 17:00Алиса Кэйс: Америк, өргөн уудам дэлхий баатраа алдлаа1 сар 28. 16:55Алжирт цэргийн онгоц сүйрчээ1 сар 28. 16:50Цагаан сар ба Битүүний бөхийн барилдаан1 сар 28. 16:45“General Motors” цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн салбарт хөрөнгө оруулна1 сар 28. 16:40NBA уйлж байна1 сар 28. 16:35Нефтийн үнэ 60 ам.доллароос доошилж буурчээ1 сар 28. 16:30Та хүүхдийнхээ аюулгүй орчныг бүрдүүлж чадсан уу1 сар 28. 16:25Соломоны арал дээр газар хөдөлжээ1 сар 28. 16:20Ногоон карт олголтын дүрэм журмыг чангатгана1 сар 28. 16:15ЭМЯ: Австралид очсон монгол иргэнээс шинэ коронавирус илрээгүйг тогтоолоо1 сар 28. 16:11"Таны заавал сонсох 500 цомог" №460 Hole, ‘Live Through This’1 сар 28. 16:10Словенийн теннисчид анх удаа зуны олимпод оролцоно1 сар 28. 16:05Спортын ертөнцийг доргиосон аймшигт ослууд1 сар 28. 16:00“Time“ сэтгүүл шинэ дугаартаа домогт тоглогч Коби Брайантыг мөнхөлжээ1 сар 28. 15:55
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.