2019 оны 8-р сарын 30
8 цаг 50 минут

Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, түгээлтийн ажлыг тогтмол сайтар зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлт ямар шатанд хийгдэж байгааг "Таван толгой түлш" ХХК очин, үйлдвэрлэлийн нөхцөл байдалд гэнэтийн шалгалт хийж ажиллалаа.

“Өнөөдрийн байдлаар 28 машин борлуулалтын цэгүүдэд түгээлт хийхээр явсан. Үйлдвэр дээр бэлэн 25 кг шуудайгаар савласан 17.800 тонн сайжруулсан шахмал түлш байна. Өдөрт 2.300-2.800 тонн түлш савалдаг. Батлагдсан орц, жорын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж нөөцлөлтийн ажлыг зохион байгуулж байна” гэж “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав.

Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх 40 хангамжийн агуулах, гэрээт 500 гаруй  цэгийг өдөр бүр шаардлагатай сайн  түлшээр хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, ХАНГАМЖИЙН БААЗ - ДУНДЫН ХАНГАМЖИЙН ТӨВ - ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ гэх байдлаар хэрэглэгчдэд тасралтгүй хүргэх юм.

Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглана. Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликешнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно. Энэ мэтээр хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд “Таван толгой түлш” ХХК-д хандан эрхээ сэргээлгэх боломжтой гэдгийг “Таван толгой түлш” ХХК-ийн холбогдох албаны хүмүүс энэ үеэр мөн онцолж хэлсэн юм.

“Таван толгой түлш” ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал Г.Ундармаа “Сайжруулсан шахмал түлшийг борлуулах 180 цэгтэй гэрээ хийгдсэн. Өнөөдрийн байдлаар 80 цэгт хаягаа хадаж, түлшээ хүргэж өгснөөр үйл ажиллагаа нь хэвийн явагдаж, иргэдэд түлшээ борлуулж эхэлсэн. Бусад борлуулагчидтай гэрээ хийгдэх ажил үргэлжилж байна. Гэрээ хийгдэж баталгаажсанаар шууд түлшээ хүргэн, борлуулалт хийгдэж эхэлж байгаа” гэв.

Мөн Хотын Захирагчид сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалтыг хийхэд тулгамдаж байгаа асуудал гэвэл борлуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь жигдрэх хүртэл анхаарч ажиллах хүн хүч хомс байгааг уламжилсан юм. Нийслэлийн зүгээс дүүрэг, хороодын Засаг дарга нар, хэсгийн ахлагч нарт тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг чиглэл болгосон гэдгийг Хотын Захирагч С.Амарсайхан хэлээд өдөр, шөнийн ээлжээр ажиллаж, түлшний түгээлт, тээвэрлэлт, борлуулалтын ажлыг тогтмол сайтар зохион байгуулж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл болгосон юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

124.158.111.7Зочин   • 2019, 8 сарын 30. 11 цаг 50 минут

za za 1 saihan duguigaa tuliidaa,ger horooni bidand yamar mungu baih bish,unegui uguhguim baigaazdee

150.129.140.97Зочин   • 2019, 8 сарын 30. 9 цаг 08 минут

Алтанхуягийн нүүрс хөтөлбөрийн үргэлжлэл. Арван хувийн даваасүрэн эсэргүү гамбаа нарын хорлон сүйтгэх ажиллагаа бас бизнес

150.129.140.97Зочин   • 2019, 8 сарын 30. 9 цаг 06 минут

Энэ буруу ямар ч тооцоогүй хорлон сүйтгэгчдээр өмнөговь, дундговийн авто зам, цогтцэций болон сэргэлэн сумын сүйтгэсэн байгалийг нөхөн төлүүлэх хэрэгтэй . 600 км автозам хэдэн зуун тэрбум шүү дээ. Төмөр замаар зөөж болох нүүрс дорноговьд дүүрэн бна. Алаг толгой шиээ овоо г м т

Шинэ мэдээ

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно1 сар 28. 18:28Өнөөдөр 400 гаруй иргэнээ хилээр нэвтрүүллээ1 сар 28. 18:11Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 28. 18:05Трамп, Нетаньяху нар "зууны гэрээ"-г хэлэлцжээ1 сар 28. 18:00Рубик шоо хүүхдийг хэрхэн хөгжүүлдэг вэ1 сар 28. 17:55Обама Трампыг “фашист” гэжээ1 сар 28. 17:50“Apple” компани шилэн iMac бүтээнэ1 сар 28. 17:45Ойд төөрсөн гэр бүлийг 34 өдрийн дараа олжээ1 сар 28. 17:40ОУОХ тамирчдынхаа аюулгүй байдлыг хангана1 сар 28. 17:35Афганистанд онгоц нь сүйрснийг АНУ батлав1 сар 28. 17:30Ой тогтоолтоо сайжруулах 12 арга1 сар 28. 17:25Гоэйдо зодог тайлна1 сар 28. 17:20БНЭУ-ын эйр Индиа компани бүх хувьцаагаа зарна1 сар 28. 17:15Түргэн идэх тэмцээнд оролцож байгаад амиа алджээ1 сар 28. 17:10ВИДЕО: Олимпийн аварга Ф.Базил онцгойрч чадлаа1 сар 28. 17:05Герман дасгалжуулагчийг Серб мэргэжилтэн орлоно1 сар 28. 17:00Алиса Кэйс: Америк, өргөн уудам дэлхий баатраа алдлаа1 сар 28. 16:55Алжирт цэргийн онгоц сүйрчээ1 сар 28. 16:50Цагаан сар ба Битүүний бөхийн барилдаан1 сар 28. 16:45“General Motors” цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн салбарт хөрөнгө оруулна1 сар 28. 16:40NBA уйлж байна1 сар 28. 16:35Нефтийн үнэ 60 ам.доллароос доошилж буурчээ1 сар 28. 16:30Та хүүхдийнхээ аюулгүй орчныг бүрдүүлж чадсан уу1 сар 28. 16:25Соломоны арал дээр газар хөдөлжээ1 сар 28. 16:20Ногоон карт олголтын дүрэм журмыг чангатгана1 сар 28. 16:15ЭМЯ: Австралид очсон монгол иргэнээс шинэ коронавирус илрээгүйг тогтоолоо1 сар 28. 16:11"Таны заавал сонсох 500 цомог" №460 Hole, ‘Live Through This’1 сар 28. 16:10Словенийн теннисчид анх удаа зуны олимпод оролцоно1 сар 28. 16:05Спортын ертөнцийг доргиосон аймшигт ослууд1 сар 28. 16:00“Time“ сэтгүүл шинэ дугаартаа домогт тоглогч Коби Брайантыг мөнхөлжээ1 сар 28. 15:55
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.