2019 оны 8-р сарын 30
12 цаг 15 минут

Ж.Эрдэнэбат: “Чингэлтэйн боловсрол-2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэн оюунлаг, бүтээлч монгол хүүхэд төлөвшүүлнэ  

Чингэлтэй дүүрэг хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ бүрэн хангаж, сурагчидаа хүлээн авахад бэлэн боллоо

2019-2020 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүрэг сургуулийн өмнөх, бага, дунд, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллана. Энэ ажлын хүрээнд хичээл үйл ажиллагааг зохион байгуулах багшийг нарыг 100% сургалтад хамруулж байгаа бөгөөд сургалтад 1608 багш, удирдах ажилтнууд хамрагдаж байна.

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат сургалтад хамрагдаж байгаа багш нартай уулзаж, боловсролын салбарт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг танилцуулж, уулзалт ярилцлага хийсэн юм.

Энэ жил “Чингэлтэйн боловсрол-2020” хөтөлбөрийг батлуулж үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах бөгөөд “Өв тэгш-Оюунлаг-Бүтээгч Монгол хүүхэд” төлөвшүүлэх, байгууллагын менежмент, чадавхыг сайжруулан боловсролын харилцаанд оролцогчдын оролцоог нэмэгдүүлэх, багш, ажилтан албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, суралцагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, хүүхдийн сурч хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд бүх талаар дэмжин ажиллахаа хэлэв.

2019-2020 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт төрийн өмчийн ерөнхий боловсролын 17 сургууль, 30 цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын 1 төв, төрийн бус өмчийн 8 сургууль, 22 цэцэрлэг нийт сургалтын 78 байгууллагад 39000 гаруй хүүхэд суралцах аж. Мөн 1 дүгээр ангид 87 бүлэгт 3349 сурагчийг элсүүлжээ.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатаас дүүргийн боловсролын салбарт  хийхээр төлөвлөж буй ажил, багш нарыг чадавхжуулах, мэргэшүүлэх чиглэлээр баримталж буй бодлогын талаар тодрууллаа.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ДАШТ: ОУХМ Г.Баярхүү эхний ялалтаа байгууллаа1 цаг 39 минутын өмнөХалдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ4 цаг 52 минутын өмнө121 см хумстай эрэгтэй дэлхийн дээд амжилтыг тогтоов4 цаг 57 минутын өмнөДэлхийн хамгийн сайхан үндэстэн шалгаруулахад манай улс дөрөвдүгээрт оржээ5 цаг 2 минутын өмнөАнгараг гарагийн тухай сонирхолтой баримт5 цаг 7 минутын өмнөЭдвард Сноуден: Би Кремлийн өмнө сэлфи хийдэггүй5 цаг 12 минутын өмнөШар айрагны гаж нөлөө5 цаг 17 минутын өмнөОХУ: Ажлын дөрвөн өдрийг турших асуудлыг хэлэлцэнэ5 цаг 22 минутын өмнөКрасноярск хот 25 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авна5 цаг 27 минутын өмнөБүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент5 цаг 32 минутын өмнөАвстралийн дугуйчин шаазгайн дайралтад өртөж нас баржээ5 цаг 37 минутын өмнөБеларусь Венесуэл рүү эм тариа илгээнэ5 цаг 42 минутын өмнөТурк “С-400” системийн хоёр дахь хэсгийг хүлээн авжээ5 цаг 47 минутын өмнөBox office: "IT: Chapter two" тэргүүлж байна5 цаг 52 минутын өмнөАНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрчээ5 цаг 57 минутын өмнөРегбигийн домогт тамирчин Гарет Томас ХДХВ/ДОХ туссан гэдгээ зарлалаа6 цаг 2 минутын өмнөӨлгий хотын халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө6 цаг 7 минутын өмнөЖенерал Моторсын 50,000 орчим ажилтан ажил хаяна6 цаг 12 минутын өмнөУулын эрчимт алхалтын УАШТ энэ бямба гарагт болно6 цаг 17 минутын өмнөЭрүүл байхын тулд их зажилж идээрэй6 цаг 22 минутын өмнөВидео: "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" киноны дуу бэлэн болжээ6 цаг 27 минутын өмнөЛи Көцян ОХУ-д айлчилж байна6 цаг 32 минутын өмнөБ.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ6 цаг 35 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ6 цаг 37 минутын өмнө“Ниссан мотор”-ын захирал огцорчээ6 цаг 42 минутын өмнөДуут хавдар илэрчээ6 цаг 47 минутын өмнөХүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ өнөөдөр нээлтээ хийлээ6 цаг 50 минутын өмнөСонгомол бөхийн ДАШТ-д Оросын баг тамирчид хоёр медаль хүртжээ6 цаг 52 минутын өмнөНайз бүсгүйнхээ үнэнчийг шалгах гээд цагдаад баригджээ6 цаг 57 минутын өмнөДэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна6 цаг 59 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.