2019 оны 8-р сарын 30
13 цаг 35 минут

БНСУ-ын “Band for Good “ байгууллага Орхон суманд ажиллав

Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэдэд эрүүл мэндийн үнэ тѳлбѳргүй үзлэг, оношлогоо хийж анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэв.

Энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Орхон суманд зохион байгуулагдсан уг арга хэмжээг БНСУ-ын “Band for Good “ тѳрийн бус байгууллагаар дамжуулж Гванжу хотын захиргаа, тус улсын Эрүүл мэндийн байгууллагуудын тусламжтайгаар Орхон сумын ЗДТГ хамтран зохион байгуулсан юм.

Гванжу хотын Чоннамын Их сургуулийн доктор, профессорын зэрэгтэй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг давхардсан тоогоор Орхон сумын 400 гаруй иргэдэд шүд, эрүү нүүр, нүд, дотор, эмэгтэйчүүд, мэс заслын чиглэлээр үзлэг оношлогоо хийхийн зэрэгцээ анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, зөвлөгөө өглөө.

Монгол улсын төмс, хүнсний ногооны 19 хувийг дангаараа хангадаг, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, зөгийн аж ахуйг хослуулан хөгжүүлж ирсэн Орхон суманд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа 2017 оноос хойш БНСУ-ын Гванжу хотын Залуучуудын байгууллага болон “Band for Good “ тѳрийн бус байгууллагатай хамтран соёл хүмүүнлэгийн олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа.

Орхон сумын Засаг дарга Б.Алтансарнай “БНСУ-ын олон нийтийн байгууллагуудтай манай сумыг холбон орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа Д.Хаянхярваа гишүүнд баярлалаа. Хамтын ажиллагааны хүрээнд сумын сургуулийн дотуур байрыг 2017 онд 20 гаруй сая төгрөгөөр засч тохижуулж, сургуулийн номын санд нэг сая төгрөгийн үнэтэй шинэ ном бэлэглэж байлаа. Мөн 59 сая төгрөгийн санхүүжилтээр Бүрэнтолгой багийн гэр цэцэрлэгийг нарны эрчим хүчээр ажиллах тог цахилгаантай болгож өгснөөр үйл ажиллагаа нь тогтмолжиж улирал харгалзахгүй хүүхдүүдээ хүлээн авдаг болсон.

Энэ жилийн хувьд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийхээс гадна сургуулийн байгалийн ухааны болон дуу хөгжмийн хичээлийн анги танхимын засвар, хичээлийн хэрэглэгдэхүүнийг шинэчлэлд 16 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж байгаад талархаж байна” гэв.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гүүр нурсны улмаас 2 хүний амь сүйджээ12 минут 11 секундын өмнөИранд шатахууны үнийн өсөлтөөс болж хохирсон хүмүүст нөхөн төлбөр олгоно17 минут 11 секундын өмнөАялахад хамгийн аюултай орнуудыг нэрлэжээ22 минут 11 секундын өмнөДэвид Бэкхэмийн “Интер Майами” багийн бүрэлдэхүүн27 минут 11 секундын өмнөАмазоны ой модны эзлэх талбай ихээр багасжээ32 минут 11 секундын өмнөШийдвэрлэх тулааны өмнө37 минут 11 секундын өмнөСэтгэцийн өвчин ямар ямар шинж тэмдгээр илэрдэг вэ42 минут 11 секундын өмнөАНУ Египетэд анхааруулга өглөө47 минут 11 секундын өмнөСумо тойм: Кюүшюү башёгийн ес дэх өдөр52 минут 11 секундын өмнөХонконгийн цагдаагийн даргыг албан тушаалаас нь чөлөөлжээ52 минут 11 секундын өмнөТөсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга57 минут 11 секундын өмнөЭнэтхэгчүүд баарнаас цэвэр агаар худалдан авч байна1 цаг 3 минутын өмнөАНУ-аас Нигер Улс руу нисч байсан Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ1 цаг 8 минутын өмнөҮХЦ-ийн гишүүд баасан гарагт Д.Одбаярын хүсэлтийг хэлэлцэнэ1 цаг 13 минутын өмнөХүүхдүүд ихэвчлэн томчуудаас сүрьеэгийн халдвар авдаг1 цаг 18 минутын өмнө24 багийн 19 нь тодорхой болжээ1 цаг 23 минутын өмнөСэтгэлийн гүн хямралаас ангижрах хамгийн үр дүнтэй аргыг зөвлөжээ1 цаг 28 минутын өмнөОросын хамгийн их гэмт хэрэгтэй хотууд1 цаг 33 минутын өмнөЗАСГИЙН ХУРАЛДААН: Г.Жаргалсайхан, Ч.Ганболд нарыг консулаар томиллоо1 цаг 38 минутын өмнөЯ.Амаржаргал: “Холер” өвчний халдвар авсан иргэн эрүүл гэсэн шинжилгээний хариутай Монголд ирнэ1 цаг 42 минутын өмнө“Наполи” клубын ерөнхийлөгч тоглогчдын цалинг бууруулахыг шүүхээс шаардлаа1 цаг 43 минутын өмнө“Эерэг өөрчлөлт-залуучуудын оролцоо” сэдэвт телевизийн шилдэг бүтээлийн уралдааны шилдгүүд тодорлоо1 цаг 48 минутын өмнөШри Ланка улсын шинэ Ерөнхийлөгч тангараг өргөжээ1 цаг 53 минутын өмнөУлсын хэмжээнд 189 мянган тонн төмс, 91 мянган тонн хүнсний ногоо хураажээ1 цаг 54 минутын өмнөУс сувгийн удирдах газрын дэргэдэх “ДУСАЛХҮҮ” цэцэрлэг нээлтээ хийлээ1 цаг 58 минутын өмнө“Huawei”-д бүтээгдэхүүн нийлүүлэх тусгай зөвшөөрлийг сунгажээ2 цаг 3 минутын өмнөЭнэ сарын 26, 27-нд дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ2 цаг 8 минутын өмнөХотын Захирагчийн үүрэг болгосны дагуу зарим хотхонуудын хаагдсан орц, гарцыг нээх ажлыг эхлүүллээ2 цаг 13 минутын өмнөБайнгын хороод хуралдана2 цаг 18 минутын өмнөБНАСАУ: Ким Жөн Ун Д.Трамптай уулзахгүй2 цаг 23 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.