2019 оны 9-р сарын 1
10 цаг 38 минут

Есдүгээр сарын өрнийн зурхай

Есдүгээр сарын өрнийн зурхай

ХОНЬ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард бие даан олон ажлыг амжуулж, манлайлах чадвараа нотлон харуулж чадна.  Ур чадвараа нэмэгдүүлж, суралцахаа зогсоох хэрэггүй. Орлого нэмэгдэж, ажлын санал олныг хүлээж авах бололтой. Хэрэв та ажилдаа дуртай, тууштай нэгэнд ямар ч хямрал тохиохгүй. Харин ажлаа солихоор төлөвлөж буй хүмүүс сарын эхээр тааламжтай. Санхүүгийн байдлаа сайтар хянаж, илүү зардлаа хянах хэрэгтэй.

Гэр бүл, хайр дурлал: Энэ сар бүхэлдээ хайр, дурлалд тааламжтай. Зарим хүмүүс сүй тавьж, хуримын тов тогтоох магадлал өндөр байна. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд  тогтвортой тайван байдал давамгайлж, амар жимэр байх бололтой. Энэхүү тааламжтай үеийг ашиглан хайр сэтгэлээ батжуулж, гэр бүлдээ бүхнээ зориулах хэрэгтэй.

Эрүүл мэнд: Сарын дундуур бие өвдөж магадгүй. Хүнд өвчин биш боловч таныг нэлээд тавгүйтүүлэх бололтой. Гэмтэж бэртэхээс сэргийлж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзаарай.

ҮХЭР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Сарын эхээр  ажил төрөл, бизнесээ ахиж дэвжих, ажил урагшлах сайхан боломжууд гарч ирнэ. Түншийн холбоо харилцаа сайжирна. Хэрвээ та бусадтай зөв харьцаж чадвал  боломж илүү тохионо. Мөнгөтэй холбоотой асуудал бэрхшээл тохиолдохгүй. Орлогын хэмжээ огцом өснө. Бизнес эрхэлдэгчдийн орлого сайжирна.

Гэр бүл, хайр дурлал: Энэ сард та бүхэн өөдрөг хандлагатай, сэтгэл хөдлөл ихтэй байх хандлагатай байна. Энэ нь хосын харилцаанд тааламжтай нөлөө үзүүлнэ. Гэр бүлтэй хүмүүс орон сууц худалдаж авах, хүүхэдтэй болох зэрэг янз бүрийн сайхан мэдээ хүлээж байна. Ганц бие хүмүүс заяаныхаа ханьтай учрах магадлалтай.

Эрүүл мэнд: Цаг агаартай холбоотой ч юм уу хөнгөхөн өвчин тусч болох ч амархан эдгэнэ. Тиймээс эрүүл мэнд таатай байгаа энэ үедээ оюун санаагаа цэвэрлэж, төвлөрүүлэн, спортоор хичээллэвэл тустай.

ХАМТАТГАХ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Шинэ ажилд орох, бизнесээ эхлүүлэх зэргээр салбар салбартаа завгүй байх бололтой. Энэ сард олон сайхан боломжийг нээж өгөхийн зэрэгцээ санхүүгийн хувьд ч таатай байна. Тиймээс өөртөө итгэлтэй, зоригтой байх хэрэгтэй. Санхүүгийн байдал тогтвортой, сайн байх төлөвтэй байна. Гагцхүү танаас ухаалаг зарцуулалтыг шаардаж байна.

Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүст тааламжгүй сар. Бүтэлгүй дурлал, ганцаардал, гуниглалд автах магадлалтай. Анхаарлаа өөр чиглэлд хандуулж  өөрийгөө хөгжүүлэхэд анхаараарай. Хостой болон гэрлэсэн хүмүүсийн хувьд амьдрал улам амттай, тэмүүлэлтэй болно. Хүүхдүүд гэр бүлийн гэрэл гэгээ, баяр баясал гэдгийг илүү мэдрэх гэр бүлийн сар байх болно.

Эрүүл мэнд: Дархлаагаа дэмжин аминдэмээр биеэ бөөцийлөөрэй. Спортоор хичээллэж, эрүүл амин дэмтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Хоолны дэглэм барих, турах гэж хичээх хэрэггүй.

МЭЛХИЙ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил мэргэжилдээ хариуцлагатай хандах хэрэгтэй. Ялангуяа бизнесийн саналуудыг нягт нямбай авч үзээрэй. Таныг мэхлэх оролдлого хийгдэж болзошгүй. Хувийн бизнесээ эхлэхийг хүсэгчдэд тохирох cap тул идэвхтэй ажиллах хэрэгтэй. Санхүүгээ сайжруулахын тулд бүхий л чадвараа дайчлах хэрэгтэй. Түншлэлээс мөнгө олох боломжтой байна. Мөн сугалаанд азтай байх магадлалтай.

Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүнд амьдралыг нь үндсээр нь өөрчлөх романтик учрал тохионо. Ерөнхийдөө хөнгөмсөг хөөрүү болох магадлалтай тул буурьтай байхыг хичээгээрэй. Гэр бүлтэй хүмүүс шинэ байр сав худалдаж авах бололтой. Зарим нь гэртээ шинэ хүнтэй болно.

Эрүүл мэнд: Эрүүл мэнддээ анхаарах завгүй байх бололтой. Хоолны дэглэм барьж, хүнсний чанартаа анхаарах шаардлагатай. Ногоо жимс түлхүү хэрэглээрэй. Унтахын өмнө усанд орж, эрүүл агаарт салхилж ядаргаагаа тайлж байгаарай.

АРСЛАН

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард шинэ ажилд орох, бизнесээ эхлүүлэх зэргээр салбар салбартаа завгүй байх бололтой. Ажлаа хойшлуулах, залхуурах нь амжилтаас тань чангаах болно гэдгийг санаарай. Энэ сард танд олон сайхан боломж гарч ирэхийн санхүүгийн хувьд ч таатай байна. Энэхүү таатай байдлыг хэрэгцээт зүйлээ худалдан авах, шаардлагатай хөрөнгө оруулалт татахдаа ашиглаж болох юм.

Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүс удаан хугацаанд үргэлжлэх хайр дурлалын төвөгтэй харилцаанд орох магадлалтай. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд зөрчил, маргаан хурцдах хандлагатай байгаа учраас хайртдаа буулт хийж, аядуу зөөлөн байхыг зөвлөх байна.

Эрүүл мэнд: Ажлын ачаалал, стресс, сэтгэл санааны хямралаас үүдэн өвчин эмгэг ороох хандлагатай байна. Эрүүл агаарт гарч, спортоор хичээллэвэл тустай.

ОХИН

Ажил хэрэг, мөнгө санхүү: Бүтээлч авьяас, оюун ухаан тань амжилтад хүрэхэд тусална. Ямар нэгэн бизнес аялал төлөвлөх гэж байгаа бол сарын сүүл үеийг хүртэл түр азнаарай. Хэрэггүй зүйлд мөнгөө үрэх тохиолдол олон гарна. Мөн урьдчилан төлөвлөөгүй зардал гарах магадлалтай. Зарлагаа нарийн тэмдэглэж, хэрэгцээгүй зардлыг танахыг хичээгээрэй.

Гэр бүл, хайр дурлал: Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд эв зүйгээр, уян хатан хандахыг од эрхэс зөвлөж байна. Хардалт, үл итгэсэн байдлаас шалтгаалж гэр бүлд багагүй асуудал үүсэх бололтой. Ганц бие хүмүүс сарын дундуур танилцсан хэн нэгэнтэй богино хугацаанд дотносож, энэ харилцаа нь удаан үргэлжилнэ.

Эрүүл мэнд: Ажлын ачааллаа тохируулж, тогтмол цагт унтаж хэвших хэрэгтэй. Согтууруулах ундаанаас татгалзаж, найз нөхөдтэйгөө цэвэр агаарт гарахыг илүүд үзээрэй. Тамир тэнхээ сайжруулах эмчилгээ, сувилгаа хийлгэхэд үр дүнгээ хурдан өгнө.

ЖИНЛҮҮР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажлын газарт зөрчил маргаан хурцдах хандлагатай байна. Хэрвээ та ямар нэг шинэ зүйл хийхээр төлөвлөсөн бол бусдаас тусламж авч, санхүүгийн боломжтоо сайтар тооцох хэрэгтэй. Санхүүгийн байдалд хүндрэл үүсч, таныг багагүй бухимдуулна. Орлого нэмэгдэх боломжтой. Төлөвлөгөөгүй зардлыг тэвчих хэрэгтэй.

Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүс эрх чөлөөгөө тааваараа эдэлж, сэтгэл санаагаар унах хэрэггүй. Энэ сард хайр дурлалын харилцаа эхлүүлэх хэрэггүй. Хосуудын харилцаа харьцангуй тогтвортой байх болно. Үр хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч, бие даан амьдрах арга ухаанд сургах хэрэгтэй.

Эрүүл мэнд: Дархлаагаа дэмжсэнээр ханиад томуунаас сэрэмжилж чадна. Мэдрэлийн ядаргаанд өртөх магадлал өндөр байна. Сэтгэл санаагаа тайван байлгахад анхаарч, тогтмол цагт унтаж байх хэрэгтэй. Санаа зовнил, сэтгэл түгшээсэн асуудлаа бусадтай хуваалцаж, сэтгэлээ тайтгаруулахыг хичээгээрэй.

ХИЛЭНЦЭТ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Шинэ сард танд албан тушаал ахих боломж нээгдэнэ. Ашигтай гэрээ хэлэлцээрийн санал авна. Хамгийн гол нь ашигтай холбоо харилцаа тогтоогоорой. Танилын хүрээ тань тэлж,  ажил хэрэгт ашиг тусаа өгнө. Албан тушаал, цалин орлого нэмэгдэх боломжтой.

Гэр бүл, хайр дурлал: Энгийн, тайван уур амьсгал ноёлно. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хадгалж, аливаа зөрчлөөс зайлсхийх хэрэгтэй. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын гал ассан өдрүүд үргэлжилнэ. Үр хүүхдүүдийн хичээл, хувийн зохион байгуулалтад онцгой анхаарах хэрэгтэй болно.

Эрүүл мэнд: Төлөвлөөгүй уулзалт, архи согтууруулах ундаанаас холуур байхыг хичээгээрэй. Сул цагийг биеэ хөгжүүлэхэд зарцуулж, фитнес спортоор хичээллээрэй.

НУМ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил, амьдралдаа шинэчлэл хийхэд тохиромжтой. Өөрийгөө нээж, хөгжүүлэх боломж гарна. Энэ сар таныг адал явдал хүлээж байна. Од эрхэс таны бүтэн сарын туршид ивээлдээ байлгана. Энэ сар мөнгө санхүүгийн дээр санаа зоволтгүй. Энэ сард ашигтай, урт хугацааны гэрээний санал авах боломжтой.

Гэр бүл, хайр дурлал: Ганцаардсан мэт мэдрэмж давамгайлсан өдрүүд үргэлжилнэ. Чухал хүмүүстэй танилцана, тэдгээр хүмүүс амжилтад хэрхэн хүрэхийг мэддэг тул тэдний зөвлөгөөг анхааралтай сонсоорой. Гэр бүлийн аз жаргалд ямар ч муу зүйл тохиолдохгүй. Харин ээж аав, өөр ахмад настай хамаатан садандаа халамж анхаарал тавих хэрэгтэй болно.

Эрүүл мэнд: Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарахгүй ч та хэт мэдрэг байна. Өөдрөг, эерэг хүмүүстэй ойр байхыг хичээгээрэй. Мөн сайн үйлс бүтээвэл сэтгэл санаа хямрахгүй, өөдрөг байна.

МАТАР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажилдаа ахиц гаргаж тушаал дэвшиж магадгүй. Гэхдээ сарын хоёр дахь 10 хоног буюу дундуур бизнесийн салбарт ажилладаг хүмүүст саад бэрхшээлтэй байж, алдагдал хүлээж болзошгүй тул болгоомжлох хэрэгтэй. Харин сарын сүүлээр хөрөнгө оруулалт нэмэгдэх эсвэл санхүүгийн байдал сайжрах боломж бүрдэнэ.

Гэр бүл, хайр дурлал: Энэ сард таны хайр дурлал, гэр бүлийн харилцааг од эрхэс ивээж байна. Иймд гэр бүлд халуун дулаан уур амьсгал, ойлголцол зонхилно. Ганц бие хүмүүсийн хувьд сэтгэлээ илчлэх, болзоо зохиох зэрэгт бүтэмжтэй байх болно.

Эрүүл мэнд: Эрүүл мэндэд асуудал гарна. Тиймээс жижиг гэлтгүй аливаа өвчнийг эртхэн эмчид үзүүлж, эмнүүлж байх хэрэгтэй. Эрүүл мэндээс гадна оюун санааны хувьд амгалан тайван байдлыг эрхэмлээрэй.

ХУМХ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Чухал шийдвэр гаргасны үр дүнд шинэ боломж гарч ирнэ. Хэн нэгний итгэлийг амархан олж чаддаг нь  таны давуу тал юм. Гэвч хэт хайхрамжгүй хэнэггүй байдлаасаа болоод үнэлэмжээ алдаж мэднэ. Энэ сард таныг амжилт бүтээл дүүрэн сар хүлээж байна. Мөнгөний тал дээр азтай байна гэдэгтээ итгэж болно. Энэ намар ажил хэргийн тал дээр ихээхэн одтой байна. Томоохон албан тушаалтнууд танд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.

Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хумхын ордныхон олон шүтэн бишрэгчтэй, олон болзоо учраатай байх нь. Улмаар өөрт тохиромжтой нэгнийг олж, гүнзгий харилцаа үүсгэн үр хүүхэдтэй болохыг төлөвлөж ч мэднэ. Хосуудын харилцаанд зөрчил үүсч, та хоёрын хайр сэтгэлийг сорино. Нэгнээ үл хүндэтгэж, өөрийгөө хэт бодох нь зөрчлийг хурцатгах аюултай.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн байдал хэвийн байна. Арьс, үсэндээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Ямарваа бүтээгдэхүүнийг өөрөө дур мэдэн хэрэглэхээс илүү мэргэжлийн хүний зөвлөгөөг дагавал дээр.

ЗАГАС

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил ихтэй маш үр дүнтэй ажиллах сар. Хэрвээ хийх ёстой зүйлээ хийчхээд байхад чинь зохих ёсоор үнэлэхгүй байгаа юм шиг санагдвал зоригтойгоор ажлаа сольж болно. Илүү дээр боломж чамайг хүлээж байж магадгүй юм. Өөрчлөгдөх, хөгжих, хэрэгтэй цагтаа хаях зүйлээ хаяхаас эмээх хэрэггүй. Мөнгө санхүүгийн хувьд тогтвортой сар байна. Гэхдээ сарын сүүлээр их хэмжээний мөнгө дэмий үрэх юм уу алдаж гээх магадгүй тул болгоомжил.

Гэр бүл, хайр дурлал: Хүмүүстэй амархан танилцаж, харилцаа холбоо тогтооно. Гэр бүлийн маргаан удаан үргэлжлэхгүй. Таны дур хүсэл нэмэгдэж, романтик хүсэл зүгээр суулгахгүй бололтой. Сексийн харилцаанд шинэ туршилт хийх зэргээр сонирхолтой болгоход гэмгүй.

Эрүүл мэнд: Ядрах, халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй арга хэмжээ авч, өөрийгөө хайрлаарай. Энэ сард биедээ анхаарч, эмчилгээ сувилгаа хийхэд гэмгүй.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ЧУУЛГАН: Төсвийн хүрээний мэдэгдлийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна15 секундын өмнөН’Голо канте: Би Челсидээ үлдэнэ1 минут 54 секундын өмнөД.Лүндээжанцан: Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох сонголтыг хэвээр үлдээх нь зүйтэй4 минут 5 секундын өмнөАНУ-д их эвдрэл сүйтгэл учруулна хэмээн үзэж байна6 минут 54 секундын өмнөЭрчүүдийн 2020 оны загвар эмэгтэйлэг шинжийг агуулна11 минут 54 секундын өмнө“Google”-ийн эрүүл мэндийн төслийг шалгаж эхэлжээ ДЭЛХИЙД | ШИНЖЛЭХ УХААН16 минут 54 секундын өмнөИх Британид одоог хүртэл 6.000 айл хар, цагаан дүрст ТВ үздэг21 минут 54 секундын өмнөРэп дуучин Bad Azz шоронд амьсгал хураалаа26 минут 54 секундын өмнөЛос Анжелес Лейкэрс баг Финикс Сансыг талбайд нь буулгаж авлаа31 минут 54 секундын өмнөНэг кг хонины мах 5000-5500 төгрөгийн үнэтэй36 минут 54 секундын өмнөӨДРИЙН ТОЙМ: Д.Одбаярын хөл хорио цуцлагдаж, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх, сонгуулийг холимог тогтолцоо дэмжигдэв38 минут 31 секундын өмнөХөлбөмбөгийн одод ямар дуу сонсдог бол...41 минут 54 секундын өмнөМАХН-аас Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт санал тавив42 минут 55 секундын өмнөКанад: Хүүхдийн тэргэн дээр агааржуулагч унаж хоёр настай охин амьсгал хураажээ46 минут 54 секундын өмнөТомуу, томуу төст өвчний тохиолдол 4.2 хувийг эзэлж байна49 минутын өмнөУлсын хэмжээнд гэмт хэрэг 9.3 хувиар буурсан байна50 минут 3 секундын өмнөЭЗБХ: Олон талт конвенцид нэгдэн орох асуудлыг зөвшилцөв50 минут 27 секундын өмнөЮвентусын хөлбөмбөгчид Роналдуг уучлал гуйхыг хүлээж байна51 минут 54 секундын өмнөСтивен Хокинг: Хүн төрөлхтөнд мөхөж буй гаригаа орхиход 100 жил л үлдсэн56 минут 54 секундын өмнөД.Одбаярыг долоон сая воноор торгож, хилийн хоригийг нь цуцлахаар болжээ1 цаг 2 минутын өмнөЦасны тухай содон бөгөөд сонирхолтой баримтууд1 цаг 7 минутын өмнөДональд Трамп Туркийн Ерөнхийлөгчид 100 тэрбум ам.долларын гэрээ санал болгожээ1 цаг 12 минутын өмнөБразилд нярай хүүхэд ээж аавтайгаа инээмсэглэн сэлфи татуулжээ1 цаг 17 минутын өмнөСтерлинг шигшээ багаас хасагдлаа1 цаг 22 минутын өмнөНийгмийн давхаргын ялгааг арилгахаар "элит" сургуулиудыг хаана1 цаг 27 минутын өмнөХүүхдэд зан үйлийн хохирол учруулсан багшийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай1 цаг 32 минутын өмнөДэлхийн нефтийн эрэлт нэмэгдэнэ1 цаг 37 минутын өмнөЗургаан суманд ойгоос мод бэлтгэхийг хоригложээ1 цаг 42 минутын өмнө#TimberlandMongolia 7th Anniversary #Nature Needs eroes1 цаг 47 минутын өмнөД.Трампыг автомашинуудын татварыг дахин хойшлуулна хэмээн найдаж байна1 цаг 52 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.