2019 оны 9-р сарын 1
13 цаг 20 минут

АШУҮИС нийт 11867 оюутантайгаар 77 дахь удаагийн хичээлийн шинэ жилээ эхлүүллээ

Монголын үндсэний ууган сургуулиудын нэг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Тус сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилийг “Сэтгэлтэй, санаачлагатай, хариуцлагатай” байдлыг дэмжих жил гэсэн уриатайгаар эхлүүлж байна.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болтлоо хөгжсөн түүхэн цаг хугацаандаа нийт 77 дахь удаагийн хичээлийн шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулж, 77 дахь удаагаа шинэхэн элсэгчдээ хүлээн авч байна. АШУҮИС нь өөрийн түүхэн хөгжлийн явцад өрнийн анагаах ухааныг Монгол улсад дэлгэрүүлэн, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд хоёр зуун дамнан зүтгэсэн тангарагтаа үнэнч эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэж, эрдэм боловсролтой эрүүл чийрэг иргэн бүхий өнөөгийн хүмүүнлэг, ардчилсан Монгол орныг цогцлооход хувь нэмэр оруулж байна.

Энэ хичээлийн жилд тус сургууль нь бүтэц зохион байгуулалтын хувьд шинэчлэгдэн “Эрдмийн сургууль”, “мэргэжил дээшлүүлэх институт”, Тархи судлалын хүрээлэн, Их сургуулийн эмнэлэгтэйгээр шинэ хичээлийн жилээ угтаж байгаагаараа онцлог байлаа.

Энэ хичээлийн жилд манай сургууль нийт 24 хөтөлбөрөөр 1334 оюутан элсүүлсэн. Үүнээс бакалавр 17 хөтөлбөрөөр 1142, дипломын 7 хөтөлбөрөөр 192 оюутан элсүүлсэн байна. Нийт элсэгчдийн тоог хувилж үзвэл 70 хувийн биелэлттэй байгаа юм. 

Хичээлийн шинэ жилийн нээлтийг АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Ж.Цолмон нээж үг хэллээ. Тэрээр “Эрхэм хүндэт эрдэмтэн профессорууд, багш судлаачид, ажилтан ажиллагсад аа, Эрхэм хүндэт оюутан залуус аа.

 Та нартаа 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн мэндийг өргөн дэвшүүлье. Энэ хичээлийн жилд манай сургууль 1334 оюутан шинээр элсүүлсэн нийт 11867 оюутантайгаар 77 дахь удаагийн хичээлийн шинэ жилээ эхлүүлээд байна.

Бид бусад улс орны их дээд сургуулиудын хурдацтай хөгжлийн туршлагыг өөрийн онцлогт тулгуурлан төрөлх сургуулийнхаа хөгжлийн бодлогоо тодорхойлоход ашиглан нутагшуулж хугацаа товчилох,  дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт, сургуулийн санхүүгийн бие даасан байдал бүтээмжийг нэмэгдүүлэх, сургалтын чанар, агуулга, үнэлгээ, төгсөгчдийн чанарыг сайжруулж, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлж, Ази номхон далайн баруун эргийн бүсийн 100 шилдэг сургуулийн нэг болох зорилгодоо хүрэхэд олон чухал ажлууд биднийг хүлээж байна. Тиймээс оюутан залуус ирээдүйн эмч та бүхний үүрэг хариуцлага их билээ. Энэ хичээлийн жилийн хувьд сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдлийг ханган, их сургуулийн хотхоныг барьж байгуулах, Монгол, Япон сургалтын эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэн  их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, эрхзүйн орчныг бүрдүүлэн, төгсөлтийн дараах сургалтад чанарын ахиц гаргахад чухал алхам болох жил юм. Мөн энэ жилээс 1996 оноос хойш элсэлт авахгүй зогссон байсан хүүхдийн эмчийн ангиа дахин нээхээр бэлтгэл ажлаа эхлүүлээд байна” гэлээ.

 

 

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.31.28зочин   • 2019, 9 сарын 2. 14 цаг 58 минут

ЭЭ дээ эрхэм банш нар минь сурлагынхаа чанар харьцаан дээр их л анхаарах хэрэгтэй шүү

66.181.160.27zochin   • 2019, 9 сарын 2. 8 цаг 19 минут

Tegsen hernee hodoo oron nutag bolon emneleguud hun huchgui,emchigui, suvlagchgui,tor,bolovsroliin yam 2ni yamrch bodlogo bhgui zovhon mongnii toloo oorsdoo ami zogooj orshin togtnohiin toloo l ard tumniig shulj bh yam daa. jild ene olon muyngan ouytanuud togsood yahav zah zeeliin ued ajiin bairnii sudalgaa bhgui iim dampuu yam hiih yam daa

66.181.161.44Зочин   • 2019, 9 сарын 2. 4 цаг 14 минут

Eruul saruul bh yabdal yunaas ch iluu chuhal bn shu de ur chadbartai es surtahuun undurtei hunii tuluu chin setgeleesee ajillaj chaddag olon saihan emch ajiltnuud surch bolobsroosoi amjilt husie Tsolmon zahiral chadnaa...

66.181.177.34Bold   • 2019, 9 сарын 1. 21 цаг 39 минут

ENE IH OLON OYUTAN TUGSUUD AJIL OLDOH BAIGAA.

107.77.111.107Sad   • 2019, 9 сарын 1. 20 цаг 26 минут

Yamar doojoo muutai, hogiin neelt hiideg um.

98.253.30.34Kkk   • 2019, 9 сарын 2. 6 цаг 34 минут

Tegeed yaahiin 512 boh barilduulaj mori utalduulah baisiimuu kkk. Iim balai iymaa bolih heregtei ugaasaa.

Шинэ мэдээ

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно1 сар 28. 18:28Өнөөдөр 400 гаруй иргэнээ хилээр нэвтрүүллээ1 сар 28. 18:11Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 28. 18:05Трамп, Нетаньяху нар "зууны гэрээ"-г хэлэлцжээ1 сар 28. 18:00Рубик шоо хүүхдийг хэрхэн хөгжүүлдэг вэ1 сар 28. 17:55Обама Трампыг “фашист” гэжээ1 сар 28. 17:50“Apple” компани шилэн iMac бүтээнэ1 сар 28. 17:45Ойд төөрсөн гэр бүлийг 34 өдрийн дараа олжээ1 сар 28. 17:40ОУОХ тамирчдынхаа аюулгүй байдлыг хангана1 сар 28. 17:35Афганистанд онгоц нь сүйрснийг АНУ батлав1 сар 28. 17:30Ой тогтоолтоо сайжруулах 12 арга1 сар 28. 17:25Гоэйдо зодог тайлна1 сар 28. 17:20БНЭУ-ын эйр Индиа компани бүх хувьцаагаа зарна1 сар 28. 17:15Түргэн идэх тэмцээнд оролцож байгаад амиа алджээ1 сар 28. 17:10ВИДЕО: Олимпийн аварга Ф.Базил онцгойрч чадлаа1 сар 28. 17:05Герман дасгалжуулагчийг Серб мэргэжилтэн орлоно1 сар 28. 17:00Алиса Кэйс: Америк, өргөн уудам дэлхий баатраа алдлаа1 сар 28. 16:55Алжирт цэргийн онгоц сүйрчээ1 сар 28. 16:50Цагаан сар ба Битүүний бөхийн барилдаан1 сар 28. 16:45“General Motors” цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн салбарт хөрөнгө оруулна1 сар 28. 16:40NBA уйлж байна1 сар 28. 16:35Нефтийн үнэ 60 ам.доллароос доошилж буурчээ1 сар 28. 16:30Та хүүхдийнхээ аюулгүй орчныг бүрдүүлж чадсан уу1 сар 28. 16:25Соломоны арал дээр газар хөдөлжээ1 сар 28. 16:20Ногоон карт олголтын дүрэм журмыг чангатгана1 сар 28. 16:15ЭМЯ: Австралид очсон монгол иргэнээс шинэ коронавирус илрээгүйг тогтоолоо1 сар 28. 16:11"Таны заавал сонсох 500 цомог" №460 Hole, ‘Live Through This’1 сар 28. 16:10Словенийн теннисчид анх удаа зуны олимпод оролцоно1 сар 28. 16:05Спортын ертөнцийг доргиосон аймшигт ослууд1 сар 28. 16:00“Time“ сэтгүүл шинэ дугаартаа домогт тоглогч Коби Брайантыг мөнхөлжээ1 сар 28. 15:55
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.