2019 оны 9-р сарын 4
12 цаг 35 минут

Д.Асардарь: Гоё зохиолтой мюзиклын дүр дээр ажиллахыг хүсдэг

Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа "Надтай үлдээч" уянгын драмын жүжгийн гол дүрийг амилуулж буй Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Д. Асардарьтай ярилцлаа.

-Анхны гол дүрээ амилуулах гэж байгаад тань баяр хүргэе. Театрын урлагт тэр тусмаа залуу хүний хувьд тайзны гол дүр гэдэг их чухал байх?

-Баярлалаа. УДЭТ гэдэг том айлын албан ёсны гишүүн болоод нэг жил болж байна. Анхны гол дүр маань театрын үндсэн ажилтан болсны нэг жилийн ой дээр тохиож байгаа учир миний хувьд маш их баяртай байгаа. Мөн надад маш их үүрэг хариуцлага ногдож байна.

-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсон юм бэ?

-Арван жилийн сурагч байхдаа МҮОНТ-ийн “Хэцүү анги” киноны олны хэсэгт тоглож байсан. Тэр мөчөөс л камерын өмнө байгаа мэдрэмж их гоё санагдаж жүжигчин болъё гэж шийдээд, СУИС-д шалгалт өгч тэнцсэн. Ингэж л жүжигчин гэх эрхэм хүндтэй алдрын эзэн болсон доо.

-“Надтай үлдээч” уянгын драмын жүжгийн онцлог юу вэ?

-Энэ бүтээлийн онцлог нь одоогийн нийгмийн өнгө төрхийг залуусын хайр сэтгэлээр илэрхийлсэн. Мөн бидний гэр бүл, найз нөхдийн хооронд амьд харилцаа үгүй болж тэр тусмаа залуус бараг л фэйсбүүкээр хосоо харж сонгодог болчихсон байна. Дан ганц залуус ч гэлтгүй эцэг эхчүүд хүүхдийнхээ юу бодож, юу хүсэж, ямар үзэл бодолтой байгааг мэдэхгүй өөрсдийн хүслээр байлгахыг хүсэж байгаа гэх мэтчилэн асуудлуудыг хөндөж гаргаж байгаа.   

-Жүжигчин болгонд өөрийн бүтээж байсан хамгийн хайртай, сэтгэлд үлдсэн дүр байдаг байх.  Харин таны хувьд?

-Дүр бүтээнэ гэдэг бол маш том зүйл. Би бол театрын урлагт суралцсаар яваа үнэхээр балчир жүжигчин. Би өөрийгөө дүр бүтээсэн гэж үнэхээр хэлж чадахгүй нь. Харин дүр дээр ажиллах гэдэг үгэн дээр яривал, тэр дүрийг Д.Асардарь гэдэг хүн өөрөөсөө өөр хүнийг  бие сэтгэлээрээ мэдрээд,  илэрхийлж гаргана гэдэг их чухал учраас ажиллаж байсан дүр болгон маань сэтгэлд хоногшиж үлдсэн.  

-Өөрт оногдсон дүр дээр ажиллахдаа юуг чухалчилдаг вэ?

-Эхлээд зохиолоо маш сайн уншиж судлаад надтай харьцаж байгаа дүрүүдийн текстүүдийг уншина. Ерөнхийдөө миний талаар бусад дүрүүд юу ярьж байна гэдэг нь миний хувьд их чухал. Түүнээс үндэслээд дүр дээр ажиллахад илүү дөхөм болдог. Мөн амьдрал дээр энэ хүний дүртэй адилхан тийм хүнийг бодож дүрийн судалгаагаа маш сайн хийнэ. Ийм маягаар дүр дээрээ ажилладаг.  

-Мэдээж хүн болгонд нэгээс илүү сонирхол байдаг. Таны хувьд жүжигчин гэдгээс илүү эсвэл дараагаар нь орох сонирхол бий юу?

-Би анх СУИС-д жүжигчний шалгалт өгөхдөө давхар эстрад дуулаачийн ангид шалгалт өгөөд  тэнцэж байсан. Гэсэн ч яагаад ч юм жүжигчний мэргэжлээ сонгочихсон. Ер нь дуулах. бүжиглэх дуртай. 

-Театрын урлагаас гадна дэлгэцийн урлагт хэр ойр хүн бэ. Кино урлагт хичнээн дүр дээр ажиллаж байв?

-Жүжигчин хүний хувьд мэдээж ойр байхыг хичээдэг киноны саналууд ч ирдэг. Хамгийн анх гэвэл МҮОНТ-ийн “Хавар” гэдэг олон ангит кинонд тоглож байсан. Түүний дараагаар найруулагч Сэнгэдоржийн “Би Нар” хүүхдийн киноны гуравдугаар улирлын ангид, мөн найруулагч Б.Чингүүний “Love and Sex” кинонд тоглосон.

-Жүжигчин хүний хувьд бүтээхийг хүсдэг дүр байдаг байх?

-Мэдээж байлгүй яахав. Ер нь гоё зохиолтой мюзиклын дүр дээр ажиллахыг хүсдэг. Бас “Кармен” дуурийн Кармены дүр дээр ажиллаж өөрийгөө сорих юмсан гэж бодож явдаг.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

И.ШИНЭБАТ

 

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ДАШТ: ОУХМ Г.Баярхүү эхний ялалтаа байгууллаа2 цаг 10 минутын өмнөХалдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ5 цаг 23 минутын өмнө121 см хумстай эрэгтэй дэлхийн дээд амжилтыг тогтоов5 цаг 28 минутын өмнөДэлхийн хамгийн сайхан үндэстэн шалгаруулахад манай улс дөрөвдүгээрт оржээ5 цаг 33 минутын өмнөАнгараг гарагийн тухай сонирхолтой баримт5 цаг 38 минутын өмнөЭдвард Сноуден: Би Кремлийн өмнө сэлфи хийдэггүй5 цаг 43 минутын өмнөШар айрагны гаж нөлөө5 цаг 48 минутын өмнөОХУ: Ажлын дөрвөн өдрийг турших асуудлыг хэлэлцэнэ5 цаг 53 минутын өмнөКрасноярск хот 25 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авна5 цаг 58 минутын өмнөБүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент6 цаг 3 минутын өмнөАвстралийн дугуйчин шаазгайн дайралтад өртөж нас баржээ6 цаг 8 минутын өмнөБеларусь Венесуэл рүү эм тариа илгээнэ6 цаг 13 минутын өмнөТурк “С-400” системийн хоёр дахь хэсгийг хүлээн авжээ6 цаг 18 минутын өмнөBox office: "IT: Chapter two" тэргүүлж байна6 цаг 23 минутын өмнөАНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрчээ6 цаг 28 минутын өмнөРегбигийн домогт тамирчин Гарет Томас ХДХВ/ДОХ туссан гэдгээ зарлалаа6 цаг 33 минутын өмнөӨлгий хотын халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө6 цаг 38 минутын өмнөЖенерал Моторсын 50,000 орчим ажилтан ажил хаяна6 цаг 43 минутын өмнөУулын эрчимт алхалтын УАШТ энэ бямба гарагт болно6 цаг 48 минутын өмнөЭрүүл байхын тулд их зажилж идээрэй6 цаг 53 минутын өмнөВидео: "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" киноны дуу бэлэн болжээ6 цаг 58 минутын өмнөЛи Көцян ОХУ-д айлчилж байна7 цаг 3 минутын өмнөБ.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ7 цаг 6 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ7 цаг 8 минутын өмнө“Ниссан мотор”-ын захирал огцорчээ7 цаг 13 минутын өмнөДуут хавдар илэрчээ7 цаг 18 минутын өмнөХүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ өнөөдөр нээлтээ хийлээ7 цаг 21 минутын өмнөСонгомол бөхийн ДАШТ-д Оросын баг тамирчид хоёр медаль хүртжээ7 цаг 23 минутын өмнөНайз бүсгүйнхээ үнэнчийг шалгах гээд цагдаад баригджээ7 цаг 28 минутын өмнөДэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна7 цаг 30 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.