2019 оны 9-р сарын 5
8 цаг 00 минут

100 тэрбум рублиэс 100 дахин үнэтэй БОЛОМЖ үлдээсэн 19 ЦАГ

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монголд хийсэн 4 дэх удаагийн айлчлал Монголчуудын хувьд  “будаг нь ханхалсан” шинэхэн сэдэв хэвээрээ байна. Тэр Монголд ирээд яг 19 цагийг өнгөрүүлэв. Энэ хугацаанд юу өрнөв. Ямар шийдвэрүүд гарч, хэдэн хэлэлцээр хийв. Үүнээс илүүтэй айлчлал чухам юу үлдээв. Бид заавал юм авах ёстой биш л дээ. Гэхдээ л тэд биднийг огт хоосон үлдээсэнгүй. Харин гадны, тэр дундаа ОХУ-ын зарим хэвлэл мэдээлэл  энэхүү айлчлалыг Монгол дахь Хятадын нөлөөг буруулах үйл явц боллоо хэмээн бичиж байна. Айлчлалын хүрээнд хоёр орны хооронд 10 баримт бичигт гарын үсэг зурсан. Тэдгээрийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. Учир нь бид өмнө мэдээлсэн тул дахин нуршаад яах вэ. Мөн эдгээр бичгүүд ерөнхий л баримт бичгүүд.

Гол яриа хэлэлцээрийн ширээний ард яригдаж. Тохиролцооны түвшинд өрнөв.

Ганзагын зах зээлээс хойш гарч ирсэн ШИНЭ ЗАМ, ШИНЭ ГАРЦУУД

В.Путинтэй зурсаныг оролцуулаад 5 дахь иж бүрэн түншлэл. Ганц ялгаатай нь төрийн тэргүүд гарын үсэг зурж баталгаажуулсан явдал юм. Нэн ялангуяа Ерөнхийлөгчөөсөө шууд хараат байдлаар ажлаа явуулдаг ОХУ-ын Ерөнхийлөгчтэй тохиролцож, гарын үсгийн авч баталгаажуулсан явдал.

В.Путины хэлснээр иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааны гэрээ улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, газар тариалан, шинжлэх ухаан, боловсрол, соёл, спортын салбаруудыг хамарна. Өөр нэг онцлох зүйл нь энэ гэрээ хугацаагүйгээр байгуулагдсан явдал.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах хүрээнд Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцэж нэг алхам урагшлуулав. 100 тэрбум рублийн экспортын зээлийг хүсчУБТЗ” ХНН-ийн дүрмийн санг нэмэх, эрчим хүчний салбарт, Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад чиглүүлэв.

Мөн алс дорнодын бүс нутагт далайн боомт ашиглах боломж гаргаж, Монгол Улсыг далайд гарах боломж олж авав. Тус боомтыг эзэмшдэг ОХУ-ын “ФЕСКО” компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ-г дэмжүүлэв.

 Хил залгаа аймгууд холбооны субъектүүдтэй шууд хамтран ажиллана

Гарын үсэг зурсан хэлэлцээрүүдээс  “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг чухалчлах шалтгаан бий. Монгол улсын найман аймаг  ОХУ-тай хиллэдэг. Тэдгээр аймаг хөршүүдтэйгээ  олон  салбарт хамтран ажиллах бололцоо байдаг ч ОХУ-ын Холбооны субъектүүдийн /муж, район, хязгаар гэх мэт / хувьд босоо удирдлагатай, төвөөсөө ихээхэн хамааралтай байдаг нь энэ харилцаанд хүндрэл  учруулдагыг хөнгөвчлөх юм. Ингэснээр хоёр талын  шууд харилцаа хөгжих боломж бүрдэнэ.

Азид гарах В.Путины санаа ба УТААНААС ангижирч болохуйц бидний БОЛОМЖ

Том гүрний, том удирдагчийн бодлого том л байдаг юм байна. Манайх эрчим хүч хэрэглэж эхэлсэн цагаасаа л бусдаас хараат байсаар өнөөдрийг хүрсэн. Цахилгаан станц барих гэж бараг 20 жил "ухнатсан" ч гадна дотны нөлөөллөөр амжилт олохгүй байсаар өнөөдөртэй золгосон. Уулзалтын үеэр дэмжүүлсэн уг томоохон төслийг хэн ч байсан ажил хэрэг болгох л ёстой. Үнэндээ тэд бидэнд өгч төлбөр авдаг байсан хатуу бодлогоо өөрчилж, Азид гарах болон Хятадын тогтоосон Азийн нөлөөллийг саармагжуулах зорилгоор бидэнд боломж гаргаж байна. Үүнийг л бид алдах ёсгүй.

Хэрэв ажил хэрэг болгож чадвал цахилгааны үнэ хямдрах, цахилгааны хэрэглээг улам бүр нэмэгдүүлэх, үйлдвэрлэлт хүссэн хэмжээгээрээ явуулах болон бүр цаашлаад өвөл бүр биднийг хордуулдаг УТААНААСАА ч ангижирч болох юм. Утааг шийдэх хамгийн том реформ бол цахилгаан буюу ухаалаг халаалт. Түүнээс биш нүүрсийг хориод бид хүссэн үр дүндээ хараахан хүрч чадахгүй.

Гэр хорооллыг бүхэлд нь цахилгаан халаалтад шилжүүлэхэд тулгардаг ганц зовлон нь эрчим хүчний "дорой" байдал шүү дээ.

Путины "Талын зам" буюу тойрох эрсдэлтэй "Торгоны зам"-ын нөлөө

"Торгоны зам", "Нэг бүс нэг зам" гэх зэрэг өмнөд хөршийн бодлогод ОХУ хариуг нь барих болон давуу байдлаа алдахаа хазаарлахын тулд "Талын зам"-ыг санаачилсан гэдэг. Яг үнэндээ өмнөд хөршийн санаачилсан "Торгоны зам" газрын зураг дээр биднийг тойрчих гээд байгаа гэдгийг судлаачид ярьж, бичсээр өнөөдрийг хүрсэн. Нэг талаас хардлага ч нөгөө талаас бидний алдаж болзошгүй боломж бол энэ. Тиймээс "Талын зам"-ыг бид өөрсдийн нутгаар дайруулахаар В.Путин Ерөнхийлөгчтэй зөвшилцөж буй нь өмнөд хөршүүдийн боломжийг алдсан ч биднийг "Б" төлөвлөгөөтэй болгоно. Муугаар бодоход нөлөөллөө алдахгүйн тулд "Торгоны зам" бидэнд өгөөжөө өгөхийг ч үгүйсгэхгүй. Аль нь ч байсан энэ зам Монголын газар нутгаар 1 метр ч байсан хамаагүй дамжиж өнгөрөх л юм бол бид Ази, Европын том зах зээлээс "өрөм" хүртэж эхлэх болно.

 Утаа, цахилгаан, ажлын байр, мөнгөний урсгал, эдийн засаг сэргээх ХИЙН ХООЛОЙН асуудлаар шийдвэр гаргахыг даалгав

Газрын тосноос дутахгүй орчин цагийн геополитикийн ач холбогдол бүхий зүйл бол байгалийн хий юм. 80 жилийн өмнө газрын тосны төлөө дайн дэгддэг байсан бол энэ цагт байгалийн хийтэй холбогдсон мөргөлдөөн, сөргөлдөөн үл ойлголцол том гүрнүүдийн дунд өрнөж байна.

Орос-Хятадыг холбосон байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах манай талын саналыг ОХУ, БНХАУ-ын удирдлагын дээд түвшинд дэмжсэн. Энэ ажлыг ажил хэрэг болгох санал УИХ-ын дарга Г.Занданшатар саяын айлчлалын үеэр Ерөнхийлөгч В.Путинд тавихад энэ асуудлаар шийдвэр гаргаж, тооцоо судалгаа хийж ажиллахыг уулзалтад оролцсон холбогдох албаны хүмүүстээ даалгав.

Том шийдвэр, том үүрэг. Монголын газар нутгаар хийн хоолой дамжсан тэр өдрөөс эхлэн бидэнд цоо шинэ боломж, үүд хаалга нээгдэнэ. Торгоны зам шиг хийн хоолой биднийг хэдхэн жилийн өмнө тойрох дээрээ тулаад байсан.

Хэрэв хийн хоолой Монголоор дамжвал бид хямд төсөр хий авах, хоолой дагасан суурин газрууд баригдаж ажлын байр нэмэгдэж татварын шинэ бааз суурь бий болох эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Утаа, цахилгаан дулааны хомсдол, түгжрэл, ажилгүйдэл гэх зэрэг нийгмийг  эмзэг асуудлууд шийдэгдэнэ. Хийн хоолойг болон хурдны зам хоёрыг яаж ийж байгаад 1 метр ч байсан хамаагүй Монголын газар нутгаар л дайруулах хэрэгтэй. 

100 тэрбум рублийн зээлээс 100 дахин ач холбогдолтой стратегийн томоохон шийдвэр бол яалтчгүй энэ хоёр. Хатуу байр сууриас бидэнд ханддаг байсан Орос орон, В.Путин Ерөнхийлөгчийн манайд ирээд буцахдаа илэрхийлсэн, шийдсэн эдгээр зүйлс бидний төсөөлж байгаагүй боломжийг нээнэ.

Цэрэг дайны техник хэрэгсэл бол сайхан мэдээ ч ач холбогдол тун бага. Мэдээж тусгаар улс зэр зэвсэг, цэрэг армиа хүчирхэг болгох нь зөв. Гэхдээ иргэдэд татвар болж очихгүй нь тодорхой.

Г.Лхагваа

47
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

47 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

188.167.179.83chuts   • 9 сарын 6. 4 цаг 27 минут

hereg bna bhgui gej dugneh niigmiin setgehuig daguulah ednii gaihahamshigt chadvar bid uursduu tuilshrahgui neg l zugtee baij neg l yumiig shaardah heregtei ene bol ulsiin maan tusgaar togtnol bidnii erh choloo ur huuhduudiin maan huvi zaya bugd hezee yamagt ene zugt l bh heregtei

66.181.161.16Батзориг   • 9 сарын 5. 20 цаг 26 минут

Энд сэтгэгдэл бичсэн нөхдүүдийн олонхи нь юмыг харлуулах сонирхолтой "оорк" төрлийнхөн бололтой. Гэхдээ та нарт өнөөгийн Монголыг Монголоор нь үлдээж өгсөн хүмүүс бол Оросууд гэдгийг битгий мартаарай гэж захимаар байна. "Зуугаас нэг нь дутуу бичигтэй, зургаагаас нэг нь дуганд олбогтой, таван хүний нэг нь хятад, гурван хүний нэг нь тэмбүүтэй", барууны эрдэмтдийн нүдээр бол/1900 оны үед/ ердөө л тавин жилийн дараа гэхэд хятадад бүрэн уусаж мөхөх байсан бидний өвөг дээдсийг харанхуй зуунаас суга татаж гаргаад эрүүлжүүлж, боловсруулж, хөгжүүлсэн...

188.171.133.101Зочин   • 9 сарын 6. 2 цаг 19 минут

Alsan hyadsanyg ni tag martah hereg vv? Tsedenbal, Choibalsan, Genden, Demid, Amar.... 30000 garui tuhain veiin seheeten boloh lam naryg tsaash ni haruulsan....Orosuudtai yarisan zvil ajil hereg bolj bsnyg medehgvi wm bna. Tus yaribal bid ch chaddagaaraa tisalsan

202.21.108.157Зочин   • 9 сарын 5. 21 цаг 59 минут

Алийн болгон хүүхдийн сэтгэхүйгээр хөнгөн гоомой хандаж ахаа эгчээ болж явах билээ. Үнэхээр л чи бидний гэнэн дүгнэж ирснээр тэд "муу дүү минь" гэж сэтгэл гаргаж байсан бол ар өвөр монголыг нэгтгэчих түмэн боломж байсан юмшдэ. Гагцхүү муу хүний заяа завагт гэгчээр тэдний өөрсдийн л эрх ашиг бидний тавиланд нөлөөлсөн хэрэг шүдэ. Юманд бодитоор, өөрийн толгойгоор хандах цаг болсондоо

202.21.108.157Зочин   • 9 сарын 5. 21 цаг 20 минут

соц үеийн тархи угаалтаас салаа хө. Шинэ зуун шинэлэг ухаалгаар сэтгэж, өөрийн толгойгоор өөрөө бие дааж амьдрахыг шаардаж бн. Алив юм сайнтай муутай. Өөрийн өвгөдийн гавъяа зүтгэлийг санахгүй ярихгүй байж бусдад зусардаад хол явах юу л бол. Ядаж л хөөрхий тэдний сүнс амрахгүй

202.21.108.157БУЛШаа ухна   • 9 сарын 5. 19 цаг 52 минут

ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ЭНЭ ХОЁР МАНГАС ЭХ ОРНЫГ МИНЬ ХУВААЖ Л МЭРЭХИЙГ ХҮСНЭ ҮҮ ГЭХЭЭС БИЕНДЭЭ НАЙР ТАВИАД ӨГНӨ ГЭЖ ХЭЗЭЭЧ БАЙХГҮЙ, ТЭГЭХИЙГ ХҮСЭХ АВААС ТЭД БУЛШАА Л УХЛАА ГЭСЭН ҮГ ГЭДЭГ НЬ ЖААХАН СИЙРЭГ ХҮНД ОЙЛГОМЖТОЙ АСУУДАЛ

202.21.108.157МӨРӨӨРӨӨ ЯВАХ ЧУХАЛ   • 9 сарын 5. 19 цаг 48 минут

ОРОСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТЭР ТУСМАА ХИЙН ХООЛОЙ БҮР ХЭРЭГГҮЙ. ҮР ХОЙЧДОО УКРАЙНЫ ҮЛГЭРИЙГ Л ҮЛДЭЭНЭ ГЭСЭН ҮГ. ОРОСУУДТАЙ ЕР НЬ ХОЁР ХӨРШТЭЙ МӨРӨӨРӨӨ Л МӨӨМӨӨ УНЖУУЛААД АЛЬ БОЛОХ ХАЛ БАЛГҮЙХЭН ШИГ ЯВАХЫГ ЭРХЭМЛЭХ НЬ ТУЙЛЫН ЧУХАЛ

46.193.0.25Aldaj bhgui altan bolomj   • 9 сарын 5. 18 цаг 49 минут

ZA Mongolchuud mine, yronhiilogch, uls torchid mine Mongol oron uragshlah altan bolomj neegdlee, uuniig l aldaj bhgui ym shuu. Uuniig l ashtaihan baij bgaad shuud heregjuuleh heregtei, eldviin hund surtal, avilgal haralguigeer shuudhan guitsetgej ajillagaand l oruulbal Mongol oronii zonsood bgaa ter namgaasaa neg garah bolomj shuu. AVILGAL, HUND SURTAL l guigeer l bugd Orostoi sanaa negtei zutgevel uragshlah dur zurag haragdaj bn shuu!!!!!

202.179.25.168do yaam   • 9 сарын 5. 19 цаг 39 минут

eheleed hujaanuudaa tseverlehgui bol ter deer baigaa erliz huriliizuud chini orostoi oirhon buh hariltsaag zogsooh taslah bejingiin daalgavartai baigaa yum bugdeeree hujaagiin tagnuuluudshuudee

59.153.114.152Batbayar   • 9 сарын 5. 17 цаг 23 минут

Manaih dandaa yumiig harluulj baidgaa bolimoor yum da. Evtei bhdaa huchtei

202.55.188.45Зочин   • 9 сарын 5. 16 цаг 44 минут

Хаигийн гол нь манай хууль тогтоомж,өмнөх гэрээ контрагтууд нь хүчинтэй,тогтвортой,ажил хэрэгжүүлсэн байж дараачийн гэрээ Монгол улсад хэр ашигтай өгөөжтэй тусах нь харагдана. Хуучин манай АН гарууд байсан бол нөгөа "Надад ямар ашигтай юм бэ? гэдэг жижүүрийн үгээ ярьж оросуудын дургүйг хүргэх нь гарцаагүй байсан байх даа.

202.179.25.168Зочин   • 9 сарын 5. 16 цаг 18 минут

BATTULGA CHI ODOO PUTIN AHAAS YAAJ ENE SHIMEGCH JOOMNUUDIG USTGAH ARGA ASUUHGUI YUUGAA HIIGEED BAINAA,TER HUREL HENCH BILEE YUUCH HIIHEE BAILAA,SHUUD L DAIRALTAND OROHGUI YUUCH HIIHGUI BAINAA, ODOO YAAHVEEE YUUCH CHADAHGUI BAINASHDE??..

188.171.133.101Зочин   • 9 сарын 6. 2 цаг 22 минут

Ah zah gechihjee. Yamar pyaldaga tsarailsan nuhur ve

202.179.25.168Зочин   • 9 сарын 5. 16 цаг 14 минут

jorjogin hujaanuudin eh oronch bailgal orchin gedeg hudlaa shounaas bolj ali deer tavigdah hiin hooloini tusul budaa bolood orosuud tsaaguur ni tavisan yuma huurhiis

150.129.143.171Амжилт   • 9 сарын 5. 16 цаг 14 минут

Амжилт хүсье ерөнхийлөгч дөө

103.9.88.162Зочин   • 9 сарын 5. 16 цаг 05 минут

Коммунистуудыг үзэн яддаг адгийн хувалзнууд Ванга эмээгийн дэлхийд коммунизм ялна гэсэн он жилүүдэд очвол юу гэж пялдагадах бол арчаагүй амиа бодсон хувалзнууд дааня тэр сайхан цагийг үзэх хувьгүй л дээ

112.72.11.106Зочин   • 9 сарын 5. 15 цаг 39 минут

Аль аль нь асуудал. Энд тийм баярламаар юм огт харагдахгүй байна. Бадарчин баярлах болоогүй. 1-рт 100 тэрбум рублийг Оху манайд шууд май гээд ѳгчихмѳѳр гэнэн юм ярьж байна. Оросууд тэгэхгүй ээ. Оросууд ѳѳрсдѳѳ орж ирж хѳдѳлмѳрийн зах зээлийг маань булаагаад ѳѳрсдийн мѳнгѳѳр ѳѳрсдийн ѳндѳр ѳртгѳѳр зам тѳмѳр тавьчихаад гарна. Гэхдээ бас тэр тѳмѳр зам шууд дуусаад ашиглалтанд оруулахгүйгээр дутуу алсан ажил хийнэ. Жэнко шиг. Тэгээд дараа нь илүү том зүйлээр барьцаалж стратегийн салбар луу маань савраа гүн дүрнэ. Тэгсэний дараа ашиглахыг зѳвшѳѳрнѳ.

112.72.11.106Зочин   • 9 сарын 5. 15 цаг 43 минут

Гэхдээ тэр хийсэн ажил, зээлсэн мѳнгѳ манайд их ѳрѳѳс ялгаагүй дарамт болж буух ёстой. Үүнийг Москва давхар тооцоолсон. Ѳѳрѳѳр хэлбэл эцсийн дүндээ Оросууд ѳѳрсдийн барьсан тѳмѳр замаараа манай стратегийн том ордоос зам тѳмѳр ашиглалтанд оруулсныхаа тѳлѳѳсѳнд нѳгѳѳ бидэнд олгодог тээврийн хѳнгѳлѳлттэй хугацаанд ѳѳрсдѳѳ манай нүүрсийг гаргах болно. Ийм магадлал маш ѳндѳр. Бид гуйж түүж байж ѳѳрийн газар нутаг дээрх замаар жилдээ 10 сая тонн нүүрс үнийг нь алт болгож хил давуулна.

112.72.11.106Зочин   • 9 сарын 5. 16 цаг 05 минут

Тэрнээс гадна Москвагийн хошгируулж байгаачлан /яг үнэндээ одоо бол загасны ѳгѳѳш тѳдий байгаа мѳнгѳ/ 100 тэрбум рублийг бид шууд зээл байдлаар авахад манай гадаад ѳрийн тааз юу болох вэ? Энэ чинь Оувс-н хѳтѳлбѳрт тѳлѳвлѳѳгүй горимын бус үйлдэл болох биш үү? 2-рт. Хийн хоолойг нутгаараа дамжуулж гаргана гэдэг бол яг үнэндээ та минь ээ, нээг их хѳѳрцѳглѳх асуудал үнэндээ биш. Яг үнэндээ бол бид газар нутгаа, улсаа Украйны Крымтэй адил эрсдэлтэй нѳхцѳлд аваачина гэсэн үг. Монголын газар нутаг дээр Москвагийн шууд ашиг сонирхлын обьект бий болж ба

112.72.11.106Зочин   • 9 сарын 5. 16 цаг 08 минут

йна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Оросууд хэзээ дуртай цагтаа Монголын газар нутаг дээр цэрэг арми оруулах шалтаг нэмэгдэж байна гэсэн үг. Хэрэв бид газар нутаг дээрээ милитарист гүрний байлдааны нэгжийг агуулах болвол энэ нь шууд манай газар нутаг дээр цѳмийн ажиллагаа явуулах үндэс болно гэсэн үг. Тиймээс бид сэргийлэх хэрэгтэй. Хѳгжье. Гэхдээ оросгүйгээр хѳгжье. Асуудлаа шийдье. Гэхдээ Оросгүйгээр л шийдье. Тийм боломжийг муу нэрт луу данст урьдын түшээд бий болгосон. Боломжоо хар.

202.21.108.157Зочин   • 9 сарын 5. 19 цаг 42 минут

ТИЙМЭЭ, ОРОСУУД ХЭЗЭЭЧ ХӨГЖИЖ ЦЭЦЭГЛЭХ БОЛОМЖ МОНГОЛЧУУДАД ӨГӨХГҮЙ ТЭР ТУСМАА ШИНЭ ОРОСУУД. ГАНЦ ТӨМӨР ЗАМЫГ МААНЬ ЯАЖ БАРЬЦААЛЖ ТҮҮГЭЭР ДАМЖУУЛЖ ЯАЖ БООМИЛЖ МӨНГӨ УГААЖ БГАА БИЛЭЭ. МОНГОЛ ЦЭЦЭГЛЭВЭЛ ТЭНД БАЙДАГ МОНГОЛ ҮНДЭСТНҮҮДИЙН сэтгэл эргэнэ гэхээс тэд үнхэлцгээ хагартал айдагт л хамаг учир оршдог

202.179.25.168Зочин   • 9 сарын 5. 16 цаг 12 минут

oros tsereg oruulah ni zuv

203.91.112.130Зочин   • 9 сарын 5. 15 цаг 31 минут

аль дээр үед багабонд миний бие монголоор дайруулж хийн ххолой тавихаар болгов гэж донгодож байсан хаа байна

202.131.243.190ЭННЭННЭЭНЭЭНЭНЭН   • 9 сарын 5. 15 цаг 13 минут

БААХАН ТУНХАГЛАЛЫН ЧАНАРТАЙ ЮМ ЯРЬЖ БАЙГААД ЯВСАН ЮМ БИШ ҮҮ, 10 ЖИЛИЙН ӨМНӨ БАС Л ИЙМЭРХҮҮ ЮМНУУД ГАРЫН ҮСЭГ ЗУРААД ЯВСАН, ЯАЖ ХЭРЭГЖСЭН БЭ, ХУДЛАА ЕРӨНХИЙЛСӨН ЮМ ЯРЬЖ БАЙХААР БЕНЗИН ТОС, ЦАХИЛГААНЫХАА ҮНИЙГ ЖААХАН БУУРУУЛЧИХ, ИМПОРТЫН ТАТВАРАА БАС ЖААХАН БУУРУУЛЧИХ ГЭЖ ГУЙСАН БОЛ ХЭРЭГТЭЙ БАЙСАН ЮМ. ЭНЭ ӨНДӨР ҮНЭЭС БОЛЖ ЖИЛ БҮР АСАР ИХ МӨНГӨ АЛДАЖ БАЙШДЭЭ

103.229.123.121МАН   • 9 сарын 5. 11 цаг 52 минут

төрдөө ажилуулж хувалз коммунистуудаас цэвэрлэж өгөөч гэж гуйхгүй яасан юм бол доо,, Гацаашатар,,,,,,,,,,

93.91.80.6Зочин   • 9 сарын 5. 11 цаг 00 минут

мөнхийн дайсан гэж үгүй мөнхийн эрх ашиг........... гэж Манайх шиг дорой улсад уул нь хэрэгтэй бодлого санж үүнийг хэрэгжүүлээд аваад явчих аавын хүү бна уу Тулга хүү нэгийг бодсон байлгүй дээ......

188.171.133.101Зочин   • 9 сарын 6. 2 цаг 27 минут

Tula oros al doloohoos uur id shidgvi amitan sh dee. Iim neg buh erunhiilugch bolson geheer bid ch archaagvi orkuud bolj dee

202.179.31.75Зочин   • 9 сарын 5. 10 цаг 56 минут

Оросууд том бодлоготой хүмүүс дээ.Тэгэж ч амархан манайхныг эрхлүүлэхгүй бх даа.Аль болох боох бодлого бариад бгааг хардаггүй юм уу харахыг хүсдэггүй юм уу.

202.21.118.174irgen   • 9 сарын 5. 10 цаг 35 минут

ene tyyhen ailchlaliin gol baatar erunhiilugch Battulga yumshyy!!!Battulga ereunhiilugch ihajliig undur tybshund hiij uls orniihoo tuluu ih zyiliig hiij baina!!amijilt hysye!!

122.201.22.34Коммунизм   • 9 сарын 5. 10 цаг 06 минут

Ерөнхийлөгч Баттулгын нэрийг огт дурьдаагүй явж бснаа Занданшатар гэж наасан. Хогийн коммунист сайт

66.181.161.75Зочин   • 9 сарын 5. 9 цаг 29 минут

БАС ХАЛХ ГОЛД АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА.

66.181.191.81Зочин   • 9 сарын 5. 9 цаг 25 минут

Өө худлаа ажил хэрэг болдоггүй л байхгүй юу 2005 онд зурсан гэрээ одоо ч худлаа

202.179.31.75Зочин   • 9 сарын 5. 10 цаг 57 минут

Үнэн шүү.

66.181.187.229зочин   • 9 сарын 5. 9 цаг 18 минут

Хийн хоолой дамжин монголчууд хий хэрэглэвэл олон сайн талтай ч хэнэггүй, соёлгүй, хариуцлагагүй монголчууд мөн олон дэлбэрэлтэд өртөнө дөө. Зөвхөн хятадын цахилгаан тогоо, плитка хэрэглэх соёлгүй олон хүүхдээ гэмтээж түлж байна шүү дээ. Хүн хөгжиж байж улс хөгжинө. Хар амиа бодсон тархай бутархай санаатай монголд хувийн эрх ашгаас илүү нийтийн эрх ашгийг бодож наад зах нь авто машин, явган замын хөдөлгөөнд соёлтой оролцож сурахаас эхэлнэ. Гудамжинд, орцондоо, лифтэнд хог хаядаг, хүүхэд залуус нь байрны хана эрээчдэг нь зогсоогүй байна.

103.26.195.161Зочин   • 9 сарын 5. 9 цаг 18 минут

УЦС аа барихад орос саад болоод байгаа биздээ. Үүнийгээ яагаад шийдэж чадддаггүй юм бэ

66.181.161.120Зочин   • 9 сарын 5. 10 цаг 32 минут

yu unen be? Ter unen

202.55.180.58 dravin   • 9 сарын 5. 9 цаг 00 минут

Oroc Ulciin eronhiilogch Futin Mongol ornd irj Halh Goliin 80 n jiliin oin hureend hundetgel uzuulj bac zacgiin gazar hoorondiin geree heleltseruud cergecen nen taalamtai cain uil yvdal bolj Mongol ulciin huvid nar giih met bayrt uil yvdal bolov harin Amerik Hytad met ornuudad taatai baigaagui ni lavtai Mongol ulciig hogjij bui oron gedgeer dalimduulj moljij baican uil yvdald tsohilt ogov

66.181.161.120Зочин   • 9 сарын 5. 9 цаг 21 минут

yamar tsohilt ve

122.201.23.201Зочин   • 9 сарын 5. 8 цаг 49 минут

хаягдал дугуй үнэд орно доо.

122.201.23.201Зочин   • 9 сарын 5. 8 цаг 48 минут

Утаа гардаггүй нүүрс гэж шал худлаа МӨНГӨ идэх боломж ГЭР хороололийнхон энэ жил хөлдөж үхнэ

182.160.38.131erka   • 9 сарын 5. 8 цаг 47 минут

ard irged mini neg um sain oilog manaid ymarch oron tuslaj demjij ajillaj bolno golno manai ene heden darga nertei malnuud chni helsen yrisanda bish ergej butsdag bolhoor ene mundag ornuud chni ergelzeed eheldeg um odoo ene yrisan heleltsen ajilaa eh oronchoor gadni orni omno ergej butshgui hiibel monch ih hariltsan ashigtai ajiluud zondoo bna golno manai ene heden darga naraas bolj baigaa shuu oros ah nar uneheer ah shig baidag bidend

122.201.23.201Зочин   • 9 сарын 5. 8 цаг 45 минут

Идэж уухаа болиод Жастийн Батхүүгээс мөнгөө аваад ЦАХИЛГААН станц барих боломж бий,,

66.181.184.141mongol   • 9 сарын 5. 8 цаг 43 минут

Hiin hooloi bol olon jil yarigdaj baigaa mongoloos sanal tavihad sudalj uzene gedeg odoo hurtel sudalsaar l baigaa strategiin ij buren tunshlelees busad ni tunhagiin shinjtei sanamj bichguud l bailaa herev putin mongold usan tsahilgaan atnts barih asuudliig oros talaas zuvshuuruh,hudaldaanii taripiig hunguluh talaar yarisan bol jinhneesee goe bolohoor bailaa haramsaltai l yam

66.181.161.120Зочин   • 9 сарын 5. 9 цаг 20 минут

Egiin goliin usan tsahilgaan stantsiig l zuvshooruulehed l bolloo.Busdaar olon zuil hereggui. Gehdee butehgui biz dee

66.181.161.91гаражданин монголии   • 9 сарын 5. 8 цаг 15 минут

спасибо.товариш президент путин.желаем вам болиших успехов и здровия в жизни от монголсхих народов

182.160.1.221Зочин   • 9 сарын 5. 12 цаг 02 минут

Оросоор зөв бичиж сурчихаад бич дээ, гражданин монголии.

98.113.248.233Paldiganahaa boli   • 9 сарын 5. 8 цаг 47 минут

Yooyo naadahaa avchih tegeh uu?

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.