2019 оны 9-р сарын 5
14 цаг 50 минут

Томилогдсон нь  тонголзож, сонгогдсон нь сортолзохын нь аль нь дээр вэ...

УИХ-ын өчигдрийн/2019.09.04/ хуралдаанаар Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, санал хураасан.  УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн Төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу 60 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт сум, дүүргийн Засаг даргыг  иргэд сонгодог байхаар тусаад байсан юм.

Гэвч өчигдрийн хуралдаанаар “Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгож, аймаг, нийслэлийн Засаг дарга 15 хоногийн дотор батламжилна. Сум, дүүргийн Засаг даргыг сонгуулийн журмын хуулиар тогтооно.” гэсэн төслийн заалтыг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Товчхондоо  дээрх төслийг өргөн барьсан олонхийн бүлгийн 62 гишүүн хуулийн энэ заалтын талаархи анхны байр сууринаасаа ухарлаа.  Ингэснээр сум, дүүргийн Засаг даргын сонгууль нутгийн өөрөө удирдах байгуллагын эрх хэмжээний  асуудал хэвээр үлдэхээр болж байна.  Гэхдээ аливаа асуудал сайн саар хоёр талтай.

Иргэд Засаг даргаа шууд сонгодог байхын давуу тал бий. Засаг даргын сонгууль  нь орон нутаг дахь намчирхлал талцалыг дээд зэргээр дэвэргэдэг. Харин иргэд шууд сонгодог бол энэ байдал арилна. Сум, дүүргийн ИТХ Засаг дарга нарыг томилох, чөлөөлөх эрхийг атгаж байдаг нь сонгогдсон Засаг Засаг дарга сум орон нутаг, иргэдийнхээ төлөө ажиллахаас илүүтэй Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн  ая эвийг олж, аргадаж аргацаах байдал руу ордог гэсэн шүүмжлэл бий. Энэ ч бас үнэний ортой.  Харин иргэдээсээ сонгогдсон Засаг дарга зөвхөн иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээж, тэдний захиа даалгавараар ажиллах боломж бүрдэнэ. Ингэснээр төр иргэдийн хамтын ажиллагаа, хамтын шийдлийн давуу байдлыг харуулна.

Хууль тогтоогчид сум, дүүргийн Засаг дарга нарыг иргэд сонгодог байх анхны саналаасаа татгалзахад хүргэсэн тодорхой шалтгаан байгаа байх.

Юуны урьд Засаг дарга нар иргэдээсээ шууд сонгогдвол нутгийн өөрөө удирдах байгууллагын  үүрэг ролийг үнэгүйдүүлсэн явдал болно.  Энэ бол анхдагч шалтгаан.

Хоёрт, Монгол Улсын сумдын хүн ам харьцангуй цөөн.  Ихэнхдээ 1000-3000-ын хооронд  хүн амтай.  Дундговийн Цагаандэлгэр,  Төв аймгийн Сэргэлэн гээд 1000 хүрэхгүй шахам хүн амтай сум ч цөөн биш.  Сумын хүн амын ихэнхийг өнөр өтгөн  цөөн овог  ургийнхан бүрдүүлдэг явдал бий. Тухайлбал, говийн нэгэн сумын хүн амыг үндсэндээ гурван овгийнхон бүрдүүлдэг тухай  нутгийнхан ярьж байсан удаа бий.  Ийм тохиолдолд сумын Засаг дарга аль хамаатан садан олонтой овог отгоос сонгогдож, нэг ёсондоо эрх ашгийн зөрчил үүсэх магадлал бас бий. Сонгодог байхын нэг дутагдалтай тал нь энэ.

Иргэдээсээ сонгогдсон Засаг даргад албан  тушаал, үүрэг хариуцлагын  дархлаа  давамгайлж,  би иргэдээсээ сонгогдсон хүн гэж ханхалзаж,  удирдах удирдуулах ёсны хэм хэмжээ алдагдах гэм байх магадлал их.

Ерөнхийдөө томилогдсон Засаг дарга нь Иргэдийн Хурлынхаа өмнө бөхөлздөг бол  харин сонгогдсон Засаг дарга нь  аймаг,  нийслэлийнхээ Засаг даргын өмнө ханхалзах ийм л нэг зураг  тодрох гээд байгаа юм.

Энэ мэтээр сум, дүүргийн Засаг даргыг  томилдог байх,  сонгодог болохын хооронд  үр дагавар, үлдэх мөрийн  хол ялгаа байна.  Томилогдсон нь  тонголзож, сонгогдсон сортолзохын нь аль нь дээр вэ гэдгийг ард иргэдээсээ асуугаад үзэх юм уу.

 

Г.Тулга

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.31.9Номоо   • 9 сарын 6. 8 цаг 44 минут

Харамсалтай байна. Би та нарт нэг бодит жишээ хэлэх үү. Сумын 21 төлөөлөгчдийг иргэд сонгоод аль нэг нам нь олонх болчихлоо гэж бодоё. Жнь: 11-н төлөөлөгч ялалт байгуулаад нам дотороо бас дайн болдог 6-н хүн бүгдийг шийднэ. Хорчин, муу санаатай, мөнгөтэй хүн энэ нийгэмд олонхи болж бүхэл бүтэн сумын иргэд, засаг захиргаа, газар нутаг, баялагаар тоглож байна. Өөрчлөлт жаахан ч гэсэн хийх байсан юм.

202.179.25.90Зочин   • 9 сарын 5. 19 цаг 45 минут

SHOROND NI HEZEE HIIJ SHIITGEJ SHUDRAGA YOS TOGTOH YUM BE?????????HEZEE??????????

202.9.42.252Зочин   • 9 сарын 5. 17 цаг 44 минут

sum aimgaa tsoolooch

202.179.25.168Зочин   • 9 сарын 5. 17 цаг 16 минут

olon yum bitii shaa tui mai boovoo

202.131.225.197зочин   • 9 сарын 5. 17 цаг 07 минут

орон нутгын засаг захиргаагаа шинэчлээд сумдаа цөөлөөд томсговол УБ-ын төвлөрөл бас буурнадаа . юм хийхээс айж бэргэж зөвхөн дараагийн сүнгуулийн хувилбараа бодсоор 30 жил өнгөрч байнадаа

202.179.25.168Зочин   • 9 сарын 5. 16 цаг 37 минут

HURELEE NAAD SHIMEGCH HORHOINUUDAA ZAILUULAA YAASAN BE YUUGAA HIIGEED BAINAA 3,4 JIL UNGURCHIHLUUSHDE?????

202.179.25.168Зочин   • 9 сарын 5. 16 цаг 38 минут

HURELEE NAAD SHIMEGCH HORHOINUUDAA HURAN ZAILUULAACHEE YAASAN BE YUUGAA HIIGEED BAINAA 3,4 JIL UNGURCHIHLUUSHDE?????

43.242.242.50Зочин   • 9 сарын 5. 15 цаг 45 минут

boliooocheeee ta nart ard tumniihee toloo hiih ajil alga uuu

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.