ВЛАДИВОСТОК: Монгол Улс 2024 он гэхэд 10 сая тн нүүрсийг далайгаар тээвэрлэнэ

Владивостокоос хоёр ч сайн мэдээ дуулдаж байна.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус хотноо зохиогдож байгаа Дорнын эдийн засгийн Y чуулганы үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзжээ. Хоёр удирдагчийн хувьд Владивостокт гурав дахь удаагаа уулзаж буй нь энэ юм.

Манай Ерөнхийлөгч  стратегийн түншдээ “Дотоодын эх үүсвэрийг ашиглан 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн зэрэг томоохон төсөл хөтөлбөрийг эхлүүлснээ танилцуулж,   “Эрдэнэс-Тавантолгой” ХК, ОХУ-ын “Фэско” групптэй хамтран нүүрсний терминал байгуулах эдийн засагт үр ашигтай төслүүд ажил хэрэг болж эхэлсэн тул худалдан авагч тал буюу Япон улстай нүүрсний экспортын асуудлаар томоохон яриа хэлэлцээр хийх сонирхолтой байгаа”-гаа илэрхийлжээ.

Хариуд нь Японы Ерөнхий сайд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн биечлэн өгсөн төслүүдтэй сайтар танилцаж, Тавантолгойн асуудлыг цаашид ажил хэрэг болгох сонирхолтой” гэдгээ мэдэгджээ.  Алс хэтдээ Тавантолгойн нүүрс  тэнгис далайг гаталж,  гуравдагч зах зээлд хүрэх итгэл нэг шатаар ахиж, ажил хэрэг боломж нэг алхмаар урагшилж байна гэсэн үг.

Нэгэнт л Шинзо Абэ Ерөнхий сайд манай нүүрсийг авах сонирхлоо илэрхийлсэн болохоор  хүн юм авъя гэж байхад яаж ийгээд хүргээд өгөх асуудлаа бид шийдэх хэрэгтэй болж байна гэсэн үг.

Фэско” групп “Эрдэнэс-Тавантолгой”-той хамтарсан төслөө эхлүүлж байгаагаа зарлалаа

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр монголчуудын атгаж үлдсэн томоохон боломжийн нэг нь Монгол Улс Алс Дорнодын бүс нутагт далайн боомт ашиглах тухай тохиролцоо юм. Энэ хүрээнд  тус боомтыг эзэмшдэг ОХУ-ын “ФЕСКО” компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ-г дэмжүүлээд байгаа. “ФЕСКО” компанийн хувьд  ОХУ-ын тээвэр, ложистикийн тэргүүлэх компаниудын нэг бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга  “Фэско” группийн ерөнхийлөгч Александр Исуринтай Владивостокт мөн уулзжээ.

Энэ үеэр Александр Исурин “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтран хэрэгжүүлэх тээврийн терминал байгуулах төслийг анхнаас нь дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд төслийн техник эдийн засгийн үндэслэлийг бэлэн болгосноо танилцуулсан юм. Энэ бол хоёр дахь сайн мэдээ юм.

ТЭЗҮ-д төслийн эхний шат 2022 он хүртэл хэрэгжиж, жилд дунджаар 6 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой терминал байгуулах, 2024 он гэхэд нүүрсний тээврийг жилд 10 сая тоннд хүргэж хүчин чадлыг нэмэгдүүлэхээр тусгасан байна.

Фэско” групп ТЭЗҮ-ийн анхны хувилбарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгснөөр ийнхүү төслийг эхлүүлж байгаагаа зарлалаа. Төсөл хэрэгжсэнээр Монголын нүүрс төдийгүй бараа бүтээгдэхүүн гурав дахь зах зээлд гарах боломж бүрдэнэ.

Монголын коксжих нүүрсийг Японы зах зээлийн шингээх боломж хэр вэ

Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 90 хувийг Япон, АНУ, Хятад, Солонгос, ОХУ  гэсэн 5 улс дангаараа бүрдүүлдэг. Коксжих нүүрс бол гангийн үйлдвэрлэлийн талх нь гэсэн үг.  Япон улс жилд 100-120 сая тн нүүрс Австриалаас импортолдгийн 40 гаруй хувь  нь буюу ойролцоогоор 50-60  сая тонн нүүрс нь коксжих нүүрс байдаг.  

2016 оны 10-р сарын 13-нд Монголын коксжих нүүрсийг гуравдагч зах зээлд хүргэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт Японы Сумитомо корпораци, Монголын Энержи Ресурс ХХК нар гарын үсэг зурж байсан удаатай.

Санамж бичгийн хүрээнд Тавантолгойгоос олборлож, тодорхой стандарт шалгуурын дагуу баяжуулсан коксжих нүүрсийг БНХАУ-ын нутгаар дамжуулан, далайн чанадын зах зээлүүдэд эхний ээлжинд туршилтын журмаар хүргэнэ гэж байсан. Туршилтын ачилтууд ч хийгдсэн байх учиртай.  

Харин дээрх санамж бичгийг байгуулж байх үед Сумитомо группын төлөөлөгч ноён Фуживара “Япон улс Монголоос нүүрс импортлох хэрэгцээ, сонирхол бий. Гэхдээ урт хугацааны, тогтвортой экспорт хийхийн тулд Хятадын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн нөхцөлийг юун түрүүн бодитой болгох ёстой” гэж онцолж байсан нь учиртай.  

Тэгвэл одоо одоо ОХУ-ын нутгаар  дамжуулах боломж илүү бодитой болж байна.

М.Нэргүй

27
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

27 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.25.30Зочин   • 9 сарын 19. 14 цаг 31 минут

good

202.179.26.73Иргэн   • 9 сарын 16. 13 цаг 32 минут

Монголд хэрэгтэй юм хийчихвий гэсэн луйвар хулгай хийж идэж шамшигдуулахаас өөр юм мэддэггүй тэгсэн мөртөө хар фиарыг бол гайхалтай хийж чаддаг чөтгөр шуламын хүч шүгэлсэн томоохон хүч байдаг ч тэднийг МОНГОЛЧУУД ялж булшлан амар жаргалтай сайн сайхан амьдрах цаг ирнээ

202.179.25.95Hsha   • 9 сарын 12. 7 цаг 22 минут

DAVGADORJIIN TSaraig sain garda in barge bna .tsirkiin udahgui ard tumen yavna .bnk ni dampuurch. Salbaruuda ratan buulgaj baiga suragtai.10say$ asuudal.mungu ygaassan .tatvaraas zugtsan geed

174.210.11.125Zochin   • 9 сарын 7. 7 цаг 06 минут

Baas

66.181.176.158Иргэн   • 9 сарын 7. 6 цаг 07 минут

Нуурсэнд ирээдуй байна уу? Уур амьсгалын дулаарал гээд бусад орнууд нуурс тулдэг станцуудаа хаагаад байна шуу дээ

66.181.176.158Иргэн   • 9 сарын 7. 6 цаг 04 минут

ОЙЛГОХГУЙ ЮМ УРАГШАА 400КМ ЯВААД ДАЛАЙ ХУРЭХ БАЙТАЛ ХОЙШОО 4000 КМ ЯВАХ ГЭЭД БАЙХ ЮМ?

203.217.139.225Зочин   • 9 сарын 6. 15 цаг 45 минут

битгий мөрөөд тэр үед нүүрс байхгүй болчихсон байна за, оджаргалын түрийвчийг экспортонд гаргах байлгүй

202.179.27.144Зочин   • 9 сарын 6. 14 цаг 04 минут

ZUV ODOO HOID HILIIG OROSUUDTAI NEELTTEI BOLGOH HEREGTEI

202.126.89.207Зочин   • 9 сарын 6. 11 цаг 46 минут

Baidal ogt uur baina shuu..muruuduld bas hyazgaar bii...jenko

150.129.141.99зочин   • 9 сарын 6. 10 цаг 49 минут

За даа төмөр замын асуудлаар олон муу үг дуулсан хүн юу хийж яваа нь цаг хугацааны явцад л танигдах байх даа. Орос, хятад аль руу нь ч хэт налж болохгүй. Тэд бол харийн улс өөрсдийн ашигаа л бодно. Бид аль илүү ашигтайг нь л сонгох учиртай.

103.206.194.6Монгол хүү   • 9 сарын 6. 10 цаг 42 минут

Овоо аятайхан хандлагууд сонсогдож байна уу даа... хэ хэ. Нэг Монгол ч гэсэн аятайхан ажил үйлстэй явбал аятай юу даа хө...Монголд минь ашигтай сайн үйлс дэлгэрч дэлбээлэн бат суурьтай урган өөдлөх болтугай!

202.179.4.242Зочин   • 9 сарын 6. 10 цаг 27 минут

Энэ их ажлын үр дүн гарахлаар энэ сөрөг коммент бичигч нар монголоос зайлсан байх байлгүй дээ

202.179.26.249Зочин   • 9 сарын 6. 10 цаг 18 минут

Жонхуу минь монголыг хорлоод инээгээд энэ тэруугээр хэсээд байхаа болиочээ

202.21.108.157Зочин   • 9 сарын 6. 10 цаг 00 минут

АЖИЛ ХЭРЭГ Л БОЛООСОЙ БИЛЭЭ, АХ НАР Ч ХЭЦҮҮ ДЭЭ АМЛАХААС БУС АЖИЛ БОЛСОН НЬ Ч БАГА ДА

66.181.161.59OD   • 9 сарын 6. 9 цаг 58 минут

Zub shu chita,ruu zamaa gyalazuulz umnu ni bsan bizdee tumur zam ,mun umnux tumur zamaa yarabchilaa,E-chuu, naad Xug-teigee niileed mash xurdan zamuudaa tabi, dalaid gartstai bno gedeg debshil shu ,xurd xurd ,uuniig xiichbel ch nasaar chine erunxiilugch bson ch yaxab, nam xargui ni xamaagyi, ard tumen chine amar amgalan eruul enx eleg buten aix ayulgyi, gedes tsatgalan baival l boloo do,

66.181.168.81зочин   • 9 сарын 6. 9 цаг 24 минут

Баттулга ерөнхийлөгч маань арга ч үгүй л бизнесийн хүн гэдгээ харуулж байна шүү түүнд амжилт хүсэе

202.126.89.129Зочин   • 9 сарын 6. 9 цаг 21 минут

Баттулга хоосон толгойлсон мал минь дээ.Нүүрсээ 240 км төмөр замаа барьж зөөгөөд 10 тэрбум доллар илүү олсон бол Орос хүрэх төмөр замаа барих байлаа шүү дээ.халтайсан спиртчин минь.

98.113.248.233Hyatadaas biye daah ni zov   • 9 сарын 6. 10 цаг 10 минут

Gichii min sons! Hyatadaas hamaaralgui boloh ni chihal. Chi muu hyatad uu?

202.131.245.125КОММУНИСТ   • 9 сарын 6. 9 цаг 16 минут

АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ АМЖИЛТ ХҮСЬЕ. Новшийн МАН тулга тойрсон хэрүүлээс ХЭТРЭХГҮЙ ЮМДАА. Хүрэлсүх арай дээр юм.

139.5.218.119Зочин   • 9 сарын 6. 10 цаг 55 минут

за за шаананд дуртай бол Хүүкээ дэмж дээ ккк

202.126.89.129Зочин   • 9 сарын 6. 9 цаг 15 минут

Женко муу мал.тэр боомт хүрэх төмөр зам нь хаана бн.барих мөнгө нь хаана бн.Эрдэнэс таван толгойн ашиг 800 тэрбум нь дотооддоо 400 км зам тавьж хүрэхгүй байхад юун 2024 он.Энэ боомт ашиглах гэрээ Японд нүүрс нийлүүлэх гэрээ женкогын тэнэглэлээс болж 15-20 жилээр хойшлоод бн.

139.5.218.119Зочин   • 9 сарын 6. 10 цаг 59 минут

Сайхан зүүдлээд маргааш өглөө нь сайрхан ярих ч бас л амтайдаг аа.Тээн ккк

66.181.161.87Зочин   • 9 сарын 6. 8 цаг 52 минут

battulga owoo do er hun iim l bh estoi amjilt husie

139.5.218.119Зочин   • 9 сарын 6. 10 цаг 57 минут

Сайхаан сайхан конкэ үүдэн шүдэнэ унатал үлээж байна доо

202.131.245.34hehe   • 9 сарын 6. 8 цаг 45 минут

hiichvel ch shan shuu. neg ch gesen shine garts bii bolj bval.

202.131.228.20уулын өвгөн   • 9 сарын 6. 8 цаг 45 минут

Баттулгын Путинтэй хийсэн хэлэлцээр Монгол улсын бие даасан хэтийн хөгжилд маш чухал байлаа. Өмнөд хөршийн хараат байдлаас сугарч гарах боломжийг бүрдүүлэв Одоогийн энэ яриа хэлцэл ч бас чухал юм. Харин монголдоо хийх ажлаа хурдан шуурхай хийх хэрэгтэй шүү.

103.9.90.50Зочин   • 9 сарын 6. 8 цаг 24 минут

ТИЙМ ЭЭ... САЙН БАЙНА.

Шинэ мэдээ

АЙЛЧЛАЛ: Монголын нутгаар ХИЙН ХООЛОЙ барих төслийг эхлүүлэхээр тохиролцож, САНАМЖ бичигт гарын үсэг зурлаа2 цаг 55 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 5. 18:05Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 18:00ВИДЕО: Дэлхийн аваргуудын дуэль ширүүн өрсөлдөөнтэй явагдлаа12 сар 5. 17:55Нэг сая ам.долларын чимхэл сандлаар үзэсгэлэн гаргажээ12 сар 5. 17:50“Дэлхий дүүрэн асуулт” доторх Монгол хүүхдийн хариулт12 сар 5. 17:45Давсгүй хоолны 10 жор12 сар 5. 17:40Токиогийн олимпийн бэлтгэл ажилд 10 орчим тэрбум доллар зарцуулаад байна12 сар 5. 17:35Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна12 сар 5. 17:30Марафоны тэмцээн өглөөний 07:00 цагт эхэлнэ12 сар 5. 17:25Мальтын “алтан паспорт” 25-50 мянган еврогийн үнэтэй12 сар 5. 17:20Дуучин CL шинэ дуунуудаа цацжээ12 сар 5. 17:15Шинэ байр худалдан авахдаа дараах зүйлсийг анхаараарай12 сар 5. 17:10“Явдаг үзмэр” Амараа яалт ч үгүй ганган12 сар 5. 17:05Хамтдаа 68 жил амьдарсан хос нэг хоногийн зайтай таалал төгсчээ12 сар 5. 17:0015 өрхийн 46 малчин 11,9 мянган толгой малтай отроор өвөлжиж байна12 сар 5. 16:55Хятад иргэдийн гадаад паспорт болон Монголд оршин суух үнэмлэх хил нэвтрүүлснийг илрүүлжээ12 сар 5. 16:50Монголын говьд авсан гэрэл зураг дэлхийн шилдэгт багтлаа12 сар 5. 16:50“MAMA” хөгжмийн наадмын хаалтыг BTS хамтлаг хийлээ12 сар 5. 16:45“The HU” хамтлаг Япон Улсад тоглолтоо хийнэ12 сар 5. 16:40Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа12 сар 5. 16:39Кубын нэрт удирдагч Фидель Кастрогийн амьдралын тухай сонирхолтой баримтууд12 сар 5. 16:35Хүүхдүүдийг самар, өндгөөр хооллох нь харшлаас хамгаална12 сар 5. 16:30Таны нүдийг орой дээр нь гаргах Инстаграмын хамгийн ер бусын охид12 сар 5. 16:25АНУ-ын доктор Thomas Gasert-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа12 сар 5. 16:24Дүфүгээр пластик торыг орлуулж болно12 сар 5. 16:20Хоолоо сойх нь үс хуурайшиж, унах шалтгаан болдог12 сар 5. 16:15Амжилттай хүмүүсийн өглөөний 5 дадал12 сар 5. 16:10“Эскобар Фолд 1” уян дэлгэцтэй ухаалаг гар утас үйлдвэрлэжээ12 сар 5. 16:05Эртний Египетийн эртний мумигээс шивээс илрүүлжээ12 сар 5. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.