2019 оны 9-р сарын 6
11 цаг 50 минут

ХОЁРХОН жилийн ажил буюу эхний жил ТОМИЛГОО хийж гүйдэг, сүүлийн жил сонгуульдаа БЭЛДЭЖ гүйдэг 4 жилийг өөрчилье

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй 150 орчим заалтыг хойшлуулаад байгаа билээ. Харин УИХ-ын  өчигдрийн  (2019.09.05) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэн, саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүлсэн юм.

Эдгээрээс хамгийн анхаарал татаж байсан нь УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож, бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох тухай төслийн заалт байв.  Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийг 5 жил байлгахаар өргөн барьсан төслийн заалтыг Ажлын хэсэг дээр  дундын хувилбараар нэгтгэж дэмжигдээд байсан санал юм.

Гэвч өчигдрийн хуралдаанаар дээрхи заалт дэмжигдсэнгүй.  МАН-ын бүлэг  өчигдөр өдөр чуулганы завсарлагаанаар хуралдсан. Энэ үеэр дээрхи заалтад бүлгийн гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр  саналаа өгөхөөр тогтсон гэдгээ мэдэгдсэн юм. Бүлгийн гишүүдийн тэр итгэл үнэмшил дээрх заалтыг унаснаар илрэв.

Тодруулбал, Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн “Монгол Улсын Үндсэн хуулийн” гэсний дараа “Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “далан зургаан” гэснийг “ерэн есөн” гэж,”, төслийн 4 дүгээр зүйлд “Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “дөрвөн” гэснийг “таван” гэж,” тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Уг нь МАН-ын бүлэг 99 гэдэг тоон дээр тохирч байснаасаа ийнхүү дахин эргэж буцав. 

Ингэснээр УИХ-ын гишүүдийн тоо 76, бүрэн эрхийн хугацаа 4 жил хэвээр үлдэх нөхцөл байдал үүслээ. Үндсэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн гол амин судас ийнхүү “тасарч” байх шиг байна.

УИХ-ын гишүүдийн тоог 99, 108  болговол одоогийн нэг гишүүний эдэлж байгаа

эрх, ямба гуравны нэгээр буурах байв

Өнөөгийн 76-г нэмэгдүүлэх нь  хүн амын тоо, төлөөллийн зарчмыг хангах боломж гэж харахаасаа илүүтэй гишүүд  аливаа нөлөөлөлд оролцох нь буурна гэж тооцож байсан билээ. Иргэдийн төлөөлөл хэдий чинээ цөөн байна тэр хэрээр тэдэнд илүү их эрх мэдэл очдог. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь “дарга” нарыг төлөөлөгч гишүүн болгох асуудал гэж ойлгох нь зөв гэдгийг судлаачид, хуульчид илэрхийлж,  дэмжиж байв.  

Тухайлбал, хуульч Ж.Сүхбаатар “Парламентын гишүүдийн тоог 99, 108  болговол одоогийн нэг гишүүний эдэлж байгаа эрх, ямба гуравны нэгээр буурна гэсэн үг... Парламентын гишүүний тоо нэмэгдэх нь гишүүд үгсэн хуйвалдаж шийдвэр гаргах, асуудлыг амархан өөрчлөх боломж нь тэр хэрээр буурна” гэжээ.

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь иргэд талаасаа ашигтай, улс орны нэгдмэл эрх ашигт тустай гэдэг нь тодорхой. Өөрөөр хэлбэл дарга нарын тоог нэмэх гэлээ гэж харахаасаа илүүтэй нийгмийн төлөөлөл гэж харах учиртай. Ингэж байж төлөөллийн  зарчим хангагдана.

Тойргоо тордох сонголттой 4 жил

УИХ-ын бүрэн эрхийн хугацаа 4 жил байгаа нь манай нөхцөлд арай л ахардаад байгаа юм. Үүнийг иргэд ч хэлдэг. Яг үнэндээ ялсан улс төрийн хүчин энэ 4 жилийнхээ хоёр жилийг л амлалтаа хэрэгжүүлэхэд зориулдаг.  Сонгуулийн эхний жил томилгоо ярьж,  хэн хэнийг хаана байршуулахаа хэрэлдэж хэлэлцсээр өнгөрөөдөг нь бодит байдал.  Дөрөв дэх жил нь сонгууль ярьж, эрх барих боломжоо хэрхэн яаж үргэлжлүүлэх вэ гэсэн өдрийн бодол шөний зүүдтэйгээр  сонгуультай золгодог. Энэ бүхэн Монголын нийгмийн танил дүр зураг болчихоод байгаа.

Өмнөх нийгмийн үед нийгэм эдийн засгийг 5 жилээр төлөвлөдөг байлаа. Одоо ч гэсэн БНХАУ, Япон зэрэг дэлхийн  тэргүүлэх гүрнүүд хөгжлөө 5 жилээр төлөвлөж хэрэгжүүлдэг.  Монгол ч  гэсэн энэ төлөвлөлтийг сонгуулийн бүрэн эрхийн хугацаатайгаа уялдуулан хэрэгжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл УИХ-ын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгон нэмэгдүүлж,  ялсан улс төрийн хүчний бодлогоо хэрэгжүүлэхэд цаг хугацааны боломж олгох хувилбар  байсан юм.

Түүнчлэн, бүрэн эрхийн хугацаа 5 жил байх нь засаглал тогтвортой,  төрийн залгамж чанар хангагдах, нөгөө талаасаа эдийн засгийн хувьд ч үргүй зардлыг багасгах  шийдэл байв.  Өдгөөгийн бүрэн эрхийн 4 жил улс төрийн амьдралд багахан хугацаа бөгөөд  улс орны хэмжээний бүтээн байгуулалт гэхээсээ илүүтэй тойргийг тордох сонголт нь эрх баригч хүчинд илүү өлзийгөө өгөх нөхцөлийг бий болгож байгаа юм.

Сонгуулийн холимог тогтолцоо баяртай юу...

УИХ-ын гишүүдийн тоо болон бүрэн эрхийн хугацаатай уялдан яригдах асуудал бол сонгуулийн тогтолцоо юм.  Хэрэв УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож нэмэгдүүлсэн бол  холимог  тогтолцоогоор сонгууль явуулах боломж илүү бодитой болох байлаа. Өөрөөр хэлбэл мажоритар болон пропорциональ тогтолцоогоор.

Судлаачид цөөхөн хүн амтай улс мажоритар системээр сонгуулиа тасралтгүй явуулж байгаа нь эргээд  улс төрийн зөрчлийг асар их дэвэргэдэг гэдгийг хэлж байсан удаа бий. Хэрэв УИХ-ын гишүүдийн тоо 108 байсан бол 54 гишүүн нь тойргоос, үлдсэн 54 нь  намаасаа шууд пропорциональ зарчмаар сонгогдох боломж байсан.  99 гишүүнд ч бас ийм боломж бий.

Мажоритар тогтолцоо нь төлөөллийн зарчмыг илүү хангадагаараа давуу талтай ч  тухайн сонгогдсон гишүүн тойргоосоо хэт хамааралтай болдог  гэм бий.  Тойргоос сонгогдсон гишүүн тойрогтоо л торолзож, улс орны хэмжээний  асуудлын ач холбогдолыг үнэгүйдүүлдэг.  Нөгөө талаасаа улсын төсвийг хэт тарамдуулж,  санхүүгийн гол хүч  боломжийг томоохон бүтээн байгуулалтад чиглүүлэх боломжийг багасгадаг гэхчлэн тоочоод байвал олон “НО” бий.

Сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулснаар улс төрийн нам хариуцлагатай байж, төлөвшихөд нь чухал ач холбогдолтой гэдгийг олон хүн онцолдог.

Харин пропорциональ зарчмаар буюу намын жагсаалтаар сонгогдсон гишүүд тойрог гэхгүйгээр улс орны хэмжээний бодлогод идэвхтэй нөлөөлж,  аливаа асуудлыг том үургаар харж ажиллах боломж бүрддэгээрээ давуу билээ.

Уг нь Үндсэн хуулийн энэ  нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын багтаамж, төлөөлөл нэмэгдсэнээр тэр хэрээр хяналт сайжирч,  намууд амлалтаа ажил болгох бодит боломж бүрдэх байлаа...

М.Нэргүй 

22
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.195Зочин   • 9 сарын 7. 6 цаг 59 минут

тогтолцоондоо биш хүндээ байгаа юм одоо бүр жинхэнэ бөгс долоогч нар гараад ирцэн авлига гэмт хэрэгтнүүд замаа алдаж байна хийж сурсан ажил нь л тэр

122.201.21.65Зочин   • 9 сарын 6. 23 цаг 40 минут

Лпро

122.201.21.65Зочин   • 9 сарын 6. 23 цаг 40 минут

ЭНЭ ХОСГҮЙ АСАР ИХ БАЯЛАГ БОЛОХ ОЮУТОЛГОЙН ОРД С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАРЫН АВСАН ОФФШОРТ НУУСАН АВЛИГАЛЫН ҮР ДҮНД ҮҮРД ГАДНЫХАНД ЛУЙВАРДУУЛАН СУЛ ОЧСОН БАЙНА.ТЭД 50-ХАН САЯ ДОЛЛАРЫН АВЛИГАЛ АВЧ ОФФШОРТОО ХИЙГЭЭД ОРОНД НЬ МОНГОЛЫН 400 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ БАЯЛГИЙГ ГАДНЫХАНД ЗҮГЭЭР ӨГСӨН АЮУЛТ УУЧИЛЖ БОЛОХГҮЙ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН. БУЗАРТАЙ ХАР ЛУЙВАРЧИД.....?!?!

150.129.141.99зочин   • 9 сарын 6. 19 цаг 56 минут

Энэ Нэргүй гээч ***** хэн бэ? Гишүүдийн тоог ихэсгэхээр эрх нь буурдаг гэж хэнээс сонссон юм бол? Эрх бол байдгаараа байж харин зардал улам их өснө. 1-р ангийн хүүхэд ч үүнийг ойлгоно доо. МАН-ын гишүүд ухаан сууж тэр балиар хорон заалтыг зогсоосонд иргэд баяртай бна.

112.72.12.7Зочин   • 9 сарын 6. 16 цаг 58 минут

Зассс гишүүн гэгчийнхээ тоог 99 эсвэл 108 болгох сонгогдох хугацааг нь 6 жил болгох гээд л баахан худал сурталчилгаа хийгээд МАН-д боож үхэх бор шидмэс дутаад гэдэг шиг л юм болж байгаан. Ер нь жанжин Сүхийн нэрээр нэр олж авсан баахан Сүхтэй нэртэн хамаатнууд нь Сүх жанжины хөшөөг буулгана гээд солиот Сосорбар нар дайрч байхад дуугараагүй байж хар гарт Сүхжаргалмаа авгайг 2 танхимтай парламент 108 гишүүн яриад солиороод байсан шиг яг тийм балай ухуулга л байна хая цааш нь японы ухуулга гэдэг шиг ХАЯ ЦААШ НЬ АРДЫН ДАЙСНУУДЫН ЯВУУЛГА БАЙНА

203.217.139.225а   • 9 сарын 6. 15 цаг 43 минут

АН намын зөвлөл гэж хүний бөөлжис хүргэмээр хэдэн балиар амьтан байхийн ёо ёо ёо нэг арзайсан хар **** хэдэн хэлгий авгай

203.217.139.225а   • 9 сарын 6. 15 цаг 38 минут

хулгайч нарт бол 4 жил байтугай 40 жил ч багадана. юм хийдэг хүнд 4 жил хангалттай урт хугацаа, хэн 2 жил ажилтайгаа танилцаж 2 жил сонгуульдаа бэлд гэсийн зүгээр л ажлаа хийх хэрэгтэйшдээ ер нь сонгуульд бэлдэж яахийн хууль боловсруулах ажлаа л хий

109.169.23.82Зочин   • 9 сарын 6. 16 цаг 39 минут

эргүү мал малаа маллаад байж бай

112.72.12.8Зочин   • 9 сарын 6. 17 цаг 01 минут

Чи өөрөө муу могой хуцаад байлгүй дуугүй бай. Яасан их хүн доромжилдог ардын дайсан бэ? яасан энэ муу 109.169 чинь чи өөрөө малнаас дор бүүр зэвүүн муу могой

203.217.139.225а   • 9 сарын 6. 15 цаг 34 минут

Энэ өвчтэй амьтан хэний захиалгаар бичиж байгааг мэдэхгүй.76 тоо багадаад байгаан байна лдаа 60 ямаанд 100 ухна гэж мэдэхүү нэг хэсэг ард түмэнд нэр нүүрээ барсан өөрсдийгөө бас лидер энэ тэр гэж боддог хэдэн хулгайч байнаа дахин сонгогдох бас хуулиас ял завших аргаа хайж байна одоо хүмүүст танигдсан болохоор дахин сонгогдож чадахгүй тэгэхээр гишүүдийн тоог нэмж намын нэрээр гишүүний хамгаалалтанд суух аргаа хайж бас хэдэн хоточ нохойгоор элдэв юм бичүүлж хүмүүсийн тархи угаадаг болжээ.

202.179.27.144Зочин   • 9 сарын 6. 13 цаг 58 минут

ENE HURELSUH OVOO BOSGOOD UGUH YUM BOLOVUU GESEN BUR NUGASLAAD UGLUU YUUCH HIISENGUI YER NI BOL HULGAICHUUDAA DIILEHEE BAISANI BATALGAA BOLLLO ENE ULSAD NAIDVAR BAIHGUI BOLLOO....

202.179.27.144Зочин   • 9 сарын 6. 13 цаг 48 минут

BUHEL BUTEN 4 JIL 48 SARIIN DOTOR YUUCH HIIJ CHADDAGGUI OYUNI SETGEHUIN TAMIR CHADAL NI HURDEGGUI TARHINIH NI BUSLUUR NI BOGINODOOD SAAJILTTAI GENETGIIN GAJIGTAI YUMNUUD YAAJ TER BARUUNIHNI HEREGLEJ IRSEN PARLAMENTIN TOGTOLTSOONI ARGA AJILLAGAA YAAJ ZUV TULUVLUJ 4 JIL GEDEGT YUUG BUTEEJ BOLDOGVE GEDGIIG YAAJ OILGOHIIM BEEEE?????TEGEED OILGOHGUI TARHI NI HUREHGUI YUM CHINI HULGAIGAAL HIINE BIZDE

202.179.27.144Зочин   • 9 сарын 6. 13 цаг 41 минут

bitii shaa tui mai boovoo

202.126.89.154з   • 9 сарын 6. 13 цаг 19 минут

ерөөсөө 2 жил болгоё

202.179.27.144Зочин   • 9 сарын 6. 13 цаг 56 минут

2,10 JIL BOLGOHDO BISH ,HULGAICHUUDAA BARIJ CHADAHGUI DIILEHGUI TEDENDEE ZARTS BOOL NI BOLOOD HUJAAGIN EZEMSHIL BOLOOD DUUSLAASHDE TUR ULS CHINI

66.181.161.49Зочин   • 9 сарын 6. 12 цаг 50 минут

ЗҮГЭЭР Л ТЭР ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ХҮСЛЭЭРЭЭ БОЛЖ БАЙГАА НӨХДИЙГ ТОИЛГОО ХИЙХ ЁСГҮЙ ГЭДГИЙГ НЬ ОЙЛГУУЛ Л ДАА. ТЭД ЧИНЬ ЗӨВХӨН ХУУЛЬ БАТАЛЖ ХУУЛЬ ШИНЭЧИЛЖ ХӨРСӨН ДЭЭРЭЭ ЗӨВ БУУЖ БАЙГАА ЭСЭХЭД Л АНХААРАХ АРД ТҮМНИЙ ӨМНӨ АМ ӨЧГӨӨ ӨГЧ ГАРЧ ИРСЭН ҮЙЛЧЛЭГЧИД Ш ДЭЭ. ТЭД ТОИЛГОО ХИЙВЭЛ УИХ-с ТАТНА ГЭЭД Л ОРУУЛЧИХААЧ ДЭЭ. ЭНГИЙН БИДНЭЭС Л ДОР ШИЙДЭХ ЮМАА

139.5.216.146Зочин   • 9 сарын 6. 12 цаг 26 минут

76, 99 бүгд л адилхан хувалз байх болно.

202.179.24.170Зочин   • 9 сарын 6. 12 цаг 24 минут

Энэ хэвээр байх нь зөв. Харин гишүүдийг эргүүлж татах, сонгууль явуулах талаар тодорхой тусгах хэрэгтэй.

103.111.68.3Зочин   • 9 сарын 6. 12 цаг 09 минут

76 ХУЛГАЙЧ ФЕОДАЛЫГ НУРУУНДАА ҮҮРЭД ДААХГҮЙ БАЛАРЧ БАЙХАД БАС ДАХИАД БӨӨН ХУЛГАЙЧЫГ НЭМЭЭД ҮҮРЧ ДААХ УУ ЭНЭ АРД ТҮМЭН, ЭХ ОРОН ?

112.72.12.8Зочин   • 9 сарын 6. 12 цаг 05 минут

Дөрвөн жилийг таван жил болгомооргүй байнөө. Юун 5 жил УИХ УИХ-ЫН ГИШҮҮН Ч ХЭРЭГ АЛГА. 76 ГИШҮҮНИЙ ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААГ АРД ТҮМЭН ЯАЯ ГЭЖ ӨНГӨРӨӨЖ БАЙХАД ХУГАЦААГ 5 ЖИЛ БОЛГИЙ ТООГ НЬ 99 ЭСВЭЛ 108 БОЛГИЙ ГЭЖ ХИЧНЭЭН ПАНАЛДААД ХЭРЭГГҮЙЭЭ. Ер нь 4 жил ажлаа хийж чадаагүй амлалтынхаа 70%-ийг хэрэгжүүлээгүй авилга албан тушаалын хэрэгт нэр холбогдсон гишүүнийг өөрийг нь нэр дэвшүүлсэн намын удирдалагатай нь авилга албан тушаалын хэрэгт нь холбоотой компанийн эзэдтэй нь бүгдийнх нь толгойг тас цавчдаг Эзэн ЧИНГИС ХААНТАЙ БОЛМООР БАЙНА?

103.111.68.3Зочин   • 9 сарын 6. 12 цаг 02 минут

ТЭНЭГ ТОО БОДДОГ АМЬТАН БЭ? ТОО НЬ ОЛОН БОЛОХОР ЭРХ МЭДЭЛ , ЗАРДАЛ НЬ БАС Л ӨСНӨ. ЖИЛ НЬ УРТ БОЛОХОР АЖИЛАА ХИЙНЭ ГЭЖ БОДОО ЮУ? БАС Л ЭНДҮҮРЭЛ . 76 ХУВАЛЗЫГ АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭЖ ЧАДАГҮЙ БОЛ 100-г БҮР Л ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ГАРГААД СҮЙРЧ САМАРЧ ДУУСГАНА.

202.131.245.69зочин   • 9 сарын 6. 11 цаг 55 минут

сонгуулийн жил 4 байх нь оновчтой. эхний болоод сүүлийн жил гаргадаг зөрчлийг хуулиар хориглочихсон ш дээ угаасаа. төрийн алба болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хүн бүр ажиллаад тэгэж ажиллаж байгааг нь шудрага шаардаад үнэлээд явчихвал дороо л улс даяараа хөгжөөд явчихна. үймүүлж байгаа хүмүүс нь төрд шургалсан шунаг, хүмүүжилгүй хүмүүс ш дээ.

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.