АН-ын бүлэг чуулганыг орхин гарч, МАН-ын бүлэг хуралдахаар болж чуулган завсарлав

УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж буй. Улмаар чуулган үдээс хойш 15.00 цаг хүртэл хойшиллоо. Учир нь чуулганы үеэр Ардчилсан намын зөвлөл хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж хуралдааныг орхин гарсан. Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтох сүрэн үдээс хойш 15.00 цаг хүртэл хуралдааныг хойшлуулж, МАН-ын бүлгийг хуралдуулах горимын санал гаргаж, бүлэг хуралдахаар боллоо. 

Үдээс өмнөх хуралдаанаар төслийн 3 дугаар зүйлд “1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” гэсэн заалтаар санал хураалт явуулах үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Бямбацогт хоёр чухал асуудал учраас дээрх саналд туссан хоёр агуулгыг тус тусад нь санал хураалт явуулах саналтай байгаагаа илэрхийлсэн тул гишүүдийн 80.3 хувиар тэдний саналыг дэмжлээ.

Тиймээс төслийн 3 дугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн заалтаар санал хураахад санал унасныг зарим гишүүний техник ажиллаагүйтэй холбон тайлбарласнаар санал хураалтыг хүчингүй санал гаргасан юм. үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн санал хураалтыг хойшлуулж, МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.4 хувь нь дэмжив.

Дараа нь “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” гэсэн санал гаргасан ажлын хэсгийн саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалтад хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь дэмжиж дээрх саналыг 95.2 хувиар дэмжлээ.

 

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.169.49.115Монгол хүн   • 9 сарын 13. 12 цаг 32 минут

Наад АН чинь бүлэггүй ш дээ, хэдэн шантаажчин дээрэмчингүүд. Монгол төрд энэ нам хэрэггүй гэдгийг өөрсдөө тов тодорхой харуулсан шүү дээ...Эрлийз хурлийз, гаж донтонгууд

66.181.180.74Зочин   • 9 сарын 11. 11 цаг 09 минут

Бүлэг байхгүй, бас ажил хэрэгч биш дандаа шантаажийн хэдэн 30% хүрэхгүй санал авсан гишүүн ажлаа хий...

112.72.11.124иргэн   • 9 сарын 10. 16 цаг 27 минут

Ардчилсан нам минь ээ !!! Монголын эцэг хуулийг (Үндсэн хууль) хэлэлцэж буй чухал үед хурлыг орхиж гарч буй нь улс төрийн хувьд онц ноцтой асуудал шүү ? Хурал орхиж гарна гэдэг чинь хэзээч зөв болж харагдахгүй гэдгийг ойлгох ёстой.

103.9.90.53Мэдэж бичихсэн.   • 9 сарын 6. 13 цаг 45 минут

АН бүлгийн чадамжгүй болоод удаж байна мэдэж бичихсэн энэ сэтгүүлчид.

103.229.121.60Зочин   • 9 сарын 6. 13 цаг 36 минут

энэ анал хураалтыг дэмжээгүй 3 нөхөр хэн хэн байваа,,,

73.168.31.138Зочин   • 9 сарын 6. 13 цаг 30 минут

AN hezee bulegtei boloo ve. 2 gishuun n namaasaa garsan gee bizdee

Шинэ мэдээ

Нойргүйдээд байвал зөгийн балтай найзлаарай44 минут 17 секундын өмнөАжлын хажуугаар хүүхдүүддээ анхаархад цаг тань хүрэлцэхгүй байна уу49 минут 17 секундын өмнөБуйлны үрэвсэл гэж юу вэ54 минут 17 секундын өмнөБаянзүрх сумын Мандал толгойд “Хийморь” шүтээнийг цогцлоов59 минут 17 секундын өмнөЭнэтхэгийн ерөнхий сайд хог түүжээ1 цаг 5 минутын өмнөКПОП: (G)-IDLE энэ сар эгч нарыгаа тэргүүллээ1 цаг 10 минутын өмнөМанай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь хардалт1 цаг 15 минутын өмнө3 нас хүртэл нь хүүхэддээ заавал заах хэрэгтэй зүйлс1 цаг 20 минутын өмнөТанд хэрэгтэй зөвлөгөө: Арьсаа чийгшүүлэх аргууд1 цаг 25 минутын өмнөГадаад боксчид буриад хэлийг дэмжлээ1 цаг 30 минутын өмнөНарны эрчим хүчээр цэнэглэдэг автомашинуудын уралдаан эхэлжээ1 цаг 35 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №14 Bob Dylan, ‘Blowin’ in the Wind’1 цаг 40 минутын өмнөБяцхан балетчид “Vibe” олон улсын наадмаас хүрэл медаль хүртлээ1 цаг 42 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Төсвийн 2 их наяд төгрөгийн алдагдлыг бонд гаргаж зээл авч нөхөхгүй1 цаг 44 минутын өмнөХүүхдээ хувийн зохион байгуулалт сайтай сурагч болгох аргууд1 цаг 45 минутын өмнөСургалтын төлбөрийн оронд хуванцар сав, хог авдаг сургууль1 цаг 50 минутын өмнөС.Амарсайхан: Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэнэ1 цаг 52 минутын өмнөИран улс 40 тэрбум ам.долларын байгалийн хийн нөөц илрүүлжээ1 цаг 55 минутын өмнөМетал урсгал залуучуудын төлөвшил, хувь хүний хөгжилд сайнаар нөлөөлдөг гэв2 цагийн өмнөШударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын УИХ дахь Зөвлөлийн ээлжит хурал боллоо2 цаг 4 минутын өмнө"Doctor Sleep" ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ2 цаг 5 минутын өмнөСанаанд оромгүй хөгжилтэй байдлаар унтаж буй хүмүүсийн зурагнуудаас2 цаг 10 минутын өмнөУИХ-ын дарга шахмал түлшний асуудлаар ажлын хэсгийнхэнтэй уулзаж байна2 цаг 13 минутын өмнөНаяад жилийн өмнөх трактор2 цаг 15 минутын өмнөОрос дасгалжуулагч, герман довтлогчтой Кыргызстаны шигшээ баг2 цаг 20 минутын өмнөТомуугийн эсрэг вакциныг ямар тохиолдолд хийхгүй вэ2 цаг 25 минутын өмнөАмьд харилцааг бий болгоцгооё2 цаг 30 минутын өмнөБичлэг: 81 настай, алдартай жүжигчин Жейн Фондаг баривчилжээ2 цаг 34 минутын өмнөОрос, Бельги, Итали, Польшийн баг "Евро-2020"-д оролцох эрхээ халаасаллаа2 цаг 35 минутын өмнөД.Бартанбаатар: Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн менежментийн алсын хараатай, зөв бодлого хэрэгжиж байна2 цаг 37 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.