2019 оны 9-р сарын 7
9 цаг 00 минут

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн амин сүнсний "амийг таслах"-аар шийдэв үү

УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт үргэлжлэх ёстой байв. Харин АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: “Ард түмний хүлээлт болсон асуудлуудыг гишүүд дэмжээд явах хэрэгтэй. Тэгэхгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлт мухардалд орох нь. Манай намын зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдээгүй учраас бид ард нийтийн санал асуулгыг явуулах нь зүйтэй гэдэг байр сууриа өнөөдөр дахин нотолж, УИХ-ын даргад тогтоолын төсөл өргөн барьж цаашид манай намын гишүүд Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдэж” хуралдааныг орхисон.  

Үүнтэй зэрэгцэн МАН-ын бүлэг завсарлага авч хуралдаан 15.00 цаг хүртэл завсарлаад дахин үргэлжилсэн.   Энэ хуралдаанаар  санал хураах зарчмын зөрүүтэй саналын нэг нь  Ерөнхий сайд танхимаа өөрөө бие даан бүрдүүлэх тухай заалт байсан юм.  Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн амин сүнсний нэг нь энэ заалт билээ.  Гэвч энэ өөрчлөлт ихээхэн эргэлзээтэй болоод байгаа юм. 

62 гишүүний өргөн барьсан төслийн 39.3-т  “.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ” гэсэн заалт УИХ-ын гишүүдийн дийлэнх санал нэгдэж чадаагүйн улмаас хойшилсон, гэхдээ дахин санал хураах учиртай.

Пүрэв гарагийн  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх заалтыг 51 гишүүн дэмжсэн санал өгсөн. Хэрэв  уг асуудлаар дахин санал хураахад энэ хэвээрээ байвал долоон гишүүний санал дутсанаас энэ заалт унаж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Ингэвэл Үндсэн хуулийн  нэмэлт, өөрчлөлтийн амин сүнс үгүй болно хэмээн санаа зовниж байгаагаа  Ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС, Хууль зүйн сургуулийн профессор, доктор  О.Мөнхсайхан илэрхийлжээ.

Гэтэл Баасан гарагийн хуралдаан яг энэ  жишгээр үргэлжилж, Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг байх зэрэг саналуудыг гишүүд дэмжигдсэнгүй. Ингэснээр Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг байх заалтынг унагаж, гишүүд томилох эрх мэдлээ авч үлдэхээр болж байна.  Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа ард нийтийн санал санал асуулга явуулахыг МАН-ын бүлэг өчигдөр дэмжсэн.   Иргэд энэ асуудлыг санал асуулгын үеэр дэмжих эсвэл  гуравдугаар хэлэлцүүлэг дээр  дахин яригдах, боломж  гарч мэдэх юм.  

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг анх МАН-ын бүлгийн 62 гишүүн өргөн барьсан. Одоо үндсэндээ тэдний өргөн барьсан энэ  төсөл үндсэн суурь болон хэлэлцэгдэж байна.  Гэсэн ч олонхийн бүлгийн зарим гишүүд анхны байр сууринаасаа ухарч  Засгийн газарт хэт их эрх мэдэл төвлөрч байна  гэхчлэн шалтаг гаргаж томилох эрх эрх мэдлээ хэвээр авч үлдэхээр улайрч байгаа нь нэг талаасаа   эрх ашгийн зөрчил, хожмын хожил тавилын тооцоо мэтээр харагдаж байна.  УИХ  гишүүд фракц бүлгээсээ өөр өөр өөрсдийн хүнээ сайдад нэр дэвшүүлдэг, ил далд далд лобби хийдэг, албан тушаалын тохироо хийлдэг урьдын  жишиг хэвээр үргэлжилбэл Үндсэн хуульд ингэж нэр төдий өөрчлөлт хийх хэрэг бараг байхгүй л болов уу. 

О.Баасанхүү, Б.Чойжилсүрэн, Ц.Гарамжав, А.Ундраа, Ц.Даваасүрэн, Ж.Эрдэнэбат, М.Билэгт,  А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын  гишүүд энэ заалтын эсрэг санал өгөөд  байгаа юм.

МАН-ын бүлгийн гишүүд  ийнхүү анхны зарчмын байр сууринаасаа ухарч байгаа ньиргэдийн дунд эргэлзээ төрүүлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд үл итгэх, дэмжихгүй байх  үр дагаварыг авчирч мэдэхээр нөхцөл байдал үүсч байна. 

Парламентын засаглалын мөн чанар болсон Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг байх зарчмаас ухарвал  бидний зорьж зүтгээд байгаа тэр сонгодог парламентын тогтолцоо улам бүр алсрах болно.  Хэрэв ингэвэл энэ нь  хожим хойно эх орныхоо эрх ашгийн эсрэг үйлдэл болж үлдэх нь эргэлзээгүй. 

Г.Хан

 

 

30
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

30 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.122.125лхагва   • 9 сарын 9. 17 цаг 27 минут

та нарт итгэхгvй санал асуулгын дvнг луйвардаад гуйвуулах бах та нар тарчих яршиг японоос юмуу солонгосоог УИХ гишvvн легонер холсолчихьео ядаж тэр оронруу цагаачилж ажиллах виз хонгологдож магад

103.229.122.125лхагва   • 9 сарын 9. 17 цаг 16 минут

за энэ хэд чинь зайлуул асуудлаа ойлгоогvй байлгvй дээ сайн хэлж ярь кнопыг нь зааж огохгvй яасын бэ!

122.201.21.65Зочин   • 9 сарын 9. 16 цаг 08 минут

ЭНЭ ХОСГҮЙ АСАР ИХ БАЯЛАГ БОЛОХ ОЮУТОЛГОЙН ОРД МАНАН БУЛЭГЛЭЛИЙН ЛУЙВАРЧИД БОЛОХ ЭЛБЭГДОРЖ ТЭРГУУТЭЙС.БАЯР, С.БАЯРЦОГТ , ГАНСУХ, ЗОРИГТ НАРЫН АВЧ ОФФШОРТ НУУСАН АВЛИГАЛЫН ҮР ДҮНД ҮҮРД ГАДНЫХАНД ЛУЙВАРДУУЛАН СУЛ ОЧСОН БАЙНА.ТЭД 50-ХАН САЯ ДОЛЛАРЫН АВЛИГАЛ АВЧ ОФФШОРТОО ХИЙГЭЭД ОРОНД НЬ МОНГОЛЫН 400 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ БАЯЛГИЙГ ГАДНЫХАНД ЗҮГЭЭР ӨГСӨН АЮУЛТ УУЧИЛЖ БОЛОХГҮЙ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН. БУЗАРТАЙ ХАР ЛУЙВАРЧИД.....?!?!

122.201.21.9Зочин   • 9 сарын 8. 9 цаг 06 минут

76 gishuun erh medliin tuluu ulairch baibal ard tumen bid erunhiilegchiin zasaglaliig demjih heregtei yum b na

174.237.141.162Zochin   • 9 сарын 8. 7 цаг 20 минут

Mongolchuuud min deeee!!! Neg zuil oilgoldoooo!!!!! Huuuulindaaaa bish HUNDEEE baigaamshuudeee!!! Huuuli uurchluuud, eshul uurchluhguu baigaaaad hezeee ch amidral chini deeshlehgui!!!

66.181.161.122Зочин   • 9 сарын 8. 7 цаг 00 минут

Нэг ухаантай хүн энэ ИХ -с өөдтэй юм гарахгүй, угаасаа үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхгүй гэмт хэрэгтнүүдийн цугларалт гэхэд нь итгээгүй одоо ойлгож эхэлж байна.

202.21.109.69Зочин   • 9 сарын 7. 23 цаг 02 минут

Энэ УИХ бол Эргүү тэнэг амандаа орсоноо бурагч,өөрсөдийнхөө эрх ашгийг хамгаалагчдын бүлэглэлүүд болжээ

43.242.243.136Зочин   • 9 сарын 7. 19 цаг 50 минут

Ёстой холион бантан хутгаж байгаа юм бна даа

66.181.182.218Зочин   • 9 сарын 7. 18 цаг 36 минут

Их хурлын санал хураалт инээдтэй болж бнаа. Төхөөрөмжөө засчихаж үнэхээр болохгүй юм бх даа. Кноп дараад л дахиж дараад л тоглоод суух юм

202.21.116.171Зочин   • 9 сарын 7. 17 цаг 20 минут

Энэ эрүүл балай нь мэдэгдэхгүй ганц кнопы учрыг олохгүй мулгуу 76 албаар Үндсэн хуулийн өөрчлөлт,Эрдэнэт -49%,Оюу-толгойн гэрээ,Шүүхийн 17,Хурц нар,СБаяр Баярцогт нар,60тэрбум,ЖДҮ гээд маш олон том хэргийг санаатайгаар мартагнуулах цаг хожиж хулгайгаа нуух ажлыг зохион байгуулалттай хийж байна.АРД ТҮМНИЙ УНТАА ТЭНЭГ ГЭЖ БҮҮ ДОРОМЖЛООРОЙ.

202.179.31.103зочин   • 9 сарын 7. 15 цаг 50 минут

Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүйцэж байна. Учир нь одоогийн энэ УИХ бол хулгайч луйварчин эх орноосоо урвагч мөнгөний хойноос хэт үхсэн хүмүүс олонхи болсон тэгээд ч жил хүрэхгүйн дараа сонгууль боллоо яараад байгаа нь бас л луйвар Хөгшин Лүндээ тиймээ

202.179.27.196Зочин   • 9 сарын 7. 15 цаг 57 минут

1960 oni undsen huuliig tavia

202.179.26.192Зочин   • 9 сарын 7. 13 цаг 50 минут

Авилгалын болон луйврын хэргээ сөхөхгүй байлгах барьцаа хийж, эсрэг санал өгсөн дуулдана.

66.181.161.111зочин   • 9 сарын 7. 12 цаг 59 минут

2020 онд энэ УИХ-аас нэг ч хүнийг сонгож болохгүй, эд нар бол ард түмний нийтлэг эрх ашгийг биш, зөвхөн өөрсдийнхөө өчүүхэн эрх ашгийн төлөө үндсэн хуулийг өөрчлөх гэж улайрч байгаад үнэхээр жигшил, зэвүүцэл төрж байна.

202.179.31.38Irgen   • 9 сарын 7. 12 цаг 39 минут

UIH-d suudaltai namuud ard tumnees Undsen huulind uurchlult oruulah sanal avsan ch ogt oruulahgui hasch uursdiin erh ashigt niitsuulen uurchlult oruulahaar ulairan zutgej bna. Undsen huuliin uurchlultiig 1992 oni baga hural shig zohion baiguulj niislel duureg horoo, aimag sum burees tuluulugch songon oroltsuulj heleltsuulj batlah heregtei. Neg nam olonhi bolson UIH undsen huulid uurchlult oruulah erhgui.

66.181.161.27Содонимэг   • 9 сарын 7. 11 цаг 43 минут

ҮНЭХЭЭР 76 ГИШҮҮН ТҮҮНИЙ ДОТОР ШАНТААЖНЫ . МАНАН МАФИЙН ТАЛЫН ГИШҮҮДЭЭР ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧЛҮҮЛЖ БОЛХГҮЙ, ЧОНОНД ХОНЬ ХАДГАЛУУЛЖ БОЛДОГ ЮМУУ????!!!!!!!!! АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ХАМТАРЧ ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ

66.181.161.27Содончимэг   • 9 сарын 7. 11 цаг 39 минут

ЕРӨНХИЙ САЙД ӨӨРӨӨ БАГАА БҮРДҮҮЛЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ, ЭСЭРГҮҮЦЭЖ БГА ГИШҮҮД БОЛ ҮРГЭЛЖ АРД ТҮМНИЙ ЭСРЭГ КНОП ДАРДАГ ШАНТААЖНЫ ГИШҮҮД БГА ШҮҮ. # 60 ТЭРБУМ МИ.ЭНХБОЛДЫГ УНАГАХАД ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ ХАМГААЛЖ БСАН ГИШҮҮДИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨД ОРОЛЦУУЛАХЫГ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БНА.

66.181.161.27Содончимэг   • 9 сарын 7. 11 цаг 32 минут

ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨД МАФИЙН КНОПНЫ ГИШҮҮД, МИ ЭНХБОЛДЫГ УНАГАХАД ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ, АРД ТҮМНИЙ НРХ АШГААС УРВАСАН ГИШҮҮДИЙГ ОРОЛЦУУЛХЫГ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БНА.

66.181.161.27Содончимэг   • 9 сарын 7. 11 цаг 29 минут

ЕРӨНХИЙ САЙД ТАНХИМАА ӨӨРӨӨ БҮРДҮҮЛЭХ ЁСТОЙ, ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮД ДАРАА ӨӨРСДИЙН ХҮНЭЭ ШУРГУУЛАХ, ШАНТААЖЛАХ БАЙР СУУРЬТАЙ, АРД ТҮМНИЙ ЭСРЭГ КНОП ДАРДАГ НӨХДҮҮД Л ЭСЭРГҮҮЦЭЭД БГА. ЭНЭ АСУЖДЛЫГ АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГААР ШИЙДЭХ ЁСТОЙ. АМИН ЧУХАЛ АСУУДЛЫГ МАФИ ТАЛЫГ ХАМГААЛАГЧИДААР ШИЙДҮҮЛЖ УНАГААХ ЁСГҮЙ. МОНГОЛЫН АРД ТҮМЭН ШИЙДЭХ УЧИРТАЙ.

103.212.118.69Зочин   • 9 сарын 7. 11 цаг 01 минут

Ene munhorgil gej bair suurigui tolgoigui nuhur bna daa. Ajliin hesgiin gishuun geed bsan. Odoo shiidvereesee henii zaavraar butsaj bgaa ni todorhoi. Hujaa enhamgalangiin udirdlagaar ajildgiin bna lee .

202.126.89.47Оч   • 9 сарын 7. 10 цаг 53 минут

Ардын их хурлыг 500гаас доошгүй гишүүнтэй сонгож(сонгууль явуулах) Үндсэн хуулиа өөрчилж болно 76 гишүүн өөрчилдэггүй юм

202.23.126.170Зочин   • 9 сарын 7. 10 цаг 46 минут

Үндсэн хуулийн өөрчлөлт гээд Засгийн газрыг улам тогтворгүй болгочихож байгаа юм биш үү. УИХ-ын гишүүд өөрсдийн хүнээ томилуулах гэж хор найруулдаг нь хэвээр байх юм байна л даа

103.57.93.243зочин   • 9 сарын 7. 10 цаг 18 минут

УИХ бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах субьект биш, харин зөвхөн салбар хуулиудыг хэлэлцэн батлах субьект юм. Энэ нь хоёр хоёрын дөрөв гэдэгтэй яг адил үнэн юм.

103.57.93.243зочин   • 9 сарын 7. 10 цаг 15 минут

УИХ бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах субьект яавч биш. Үндсэн хуульд зөвхөн нийт ард түмний төлөөлөл болсон Ардын их хурал мэтийн субьект л өөрчлөлт оруулах чадавхитай гэдгийг ард түмэн хэлээд байна шүү дээ. 76 мангуу минээ!!!

103.57.93.243зочин   • 9 сарын 7. 10 цаг 13 минут

"Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгсөнтэй яг адил" гэж алдарт улс төрч, сэтгэгч, соён гэгээрүүлэгч Ж.Рукке нэгэнтээ өгүүлжээ. Гэтэл манай 76 мангуу Засгийн газарт эрх мэдэл өгнө гэж үхэр шиг зүтгээд байх юм. Яана даа. Монголчууд оюун сэтгэлгээ, хүмүүжил, боловсрол, ёс суртахууны хувьд соёлт Европоос аргагүй л 150-200 жил хоцорчээ.

66.181.187.29Зочин   • 9 сарын 7. 9 цаг 55 минут

хэт эрх мэдэл өгсөнөөс юу болдогииг бид харж байгаа сайхан билэг яаж дамбуурсан ажил хииж улс орныг сүйрүүлсэн билээ баяр яасан билээ энэ бол бодох асуудал мөн ер нь шудрагаар сайд хиих хүн монголд одоохондоо байхгүй

202.21.116.171Долдой   • 9 сарын 7. 9 цаг 55 минут

Улс орноо бодохгүй ямарч мэдрэмжгүй Хулгайч хувилдаанч урвагч шарвагч дээрхи хэдэн членүүдийг дахин улс төрд бүү оруул.!!!!

203.91.116.118зочин   • 9 сарын 7. 9 цаг 38 минут

Энэ Бол Монголын төрийг хэврэг байлгаж ашиг сонирхолоо тулгаж байх гэсэн АРЧААГҮЙ ГИШҮҮДИЙН АРЧААГҮЙ САНАА байна ш дээ, Энэ Мөнхоргил тэргүүтэй хорлогчингуудыг сонгохгүй байх хэрэгтэй

183.81.171.2ШУДАРГА   • 9 сарын 7. 9 цаг 37 минут

гишүүд нэртэй ашиг сонирхолын зөрчилтэй ийм этгээдүүдийг Ардийн шүүхээр оруулдаг болвол их зүй л горимондоо орно доо,, АРД ТҮМНИЙ ШҮҮХ БАЙГУУЛЬЯ

202.126.89.8З   • 9 сарын 7. 9 цаг 30 минут

Чадамжгүй гээд зарим улс төрч нар судлаачид хэлээд байсан нь үнэн юм бна

Шинэ мэдээ

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 22. 15:05Ууp амьсгалын өөpчлөлтийн эсpэг жагсаалд олон сая хүн оpолцжээ9 сар 22. 15:00Шинэхэн цэцэг өрөөнд байх нь өвдөлтийг бууруулдаг гэж судлаачид хэлж байна9 сар 22. 14:55Гуталтай холбоотой этгээд сүсэг бишрэл9 сар 22. 14:50Майли Сайрус дахиад ”тэнэглэж” эхлэв9 сар 22. 14:45Лего тоглоом ашиглан бүтээсэн бодит машин9 сар 22. 14:40Европа лигийн дэд аварга "Арсенал" эхний хожлоо авлаа9 сар 22. 14:35Номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгджээ9 сар 22. 14:30Гар утасны гэрэл таны биед ингэж нөлөөлнө9 сар 22. 14:25Тажикстаны нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 503 доллар болов9 сар 22. 14:20Зөвлөлтийн үеэс тэмдэглэж ирсэн хэд хэдэн баярыг цуцалж магадгүй байна9 сар 22. 14:15Зөвлөгөө: Сэтгэл санаагаа сэргээх 10 алхам9 сар 22. 14:10Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Энэтхэгийн бизнес уулзалтад оролцож, үг хэлэв9 сар 22. 14:05Биед магни дутагдсаныг илтгэх есөн шинж9 сар 22. 14:00“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай9 сар 22. 13:55Чөлөөт бөхийн ДАШТ: Найм дахь өдрийн медальтнууд9 сар 22. 13:50Ус, шаварт суусан машиныг аюулгүй татаж гаргах 10 зөвлөмж9 сар 22. 13:45Амралтын өдөр гэр бүлээрээ хийж болох зүйлс9 сар 22. 13:40Энэтхэгийн армийг шинэчлэхэд 11,2 тэрбум доллар шаардлагатай9 сар 22. 13:35Апаёочууд нь нас барагсдаа гал тогооны өрөөнийхөө доор оршуулдаг9 сар 22. 13:30Рианна: Ойрын үед надаас шинэ уран бүтээл хүлээгээд хэрэггүй9 сар 22. 13:25НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр тодорно9 сар 22. 13:20Жэк Ма: Ирээдүйд 12 цагийн ажлын долоо хоногт шилжих боломжтойилж9 сар 22. 13:15Эймсберид хордсон британи эр Оросын эсрэг нэхэмжлэл гаргана9 сар 22. 13:10Нойр булчирхайн өвчин анагаагч хүнсний бүтээгдэхүүнүүд9 сар 22. 13:05“Эрдэнэс МГЛ”-д “Багануур”-ийг шилжүүлэх бүртгэлийг хийж дууслаа9 сар 22. 13:00Украйны улстөрч ОХУ-ыг задаргахыг уриалжээ9 сар 22. 12:55Чөлөөт бөхийн ДАШТ: Т.Түвшинтулга хүрэл медаль авахын тулд 3 барилдана9 сар 22. 12:50“УБТЗ” ХХН-ийн өвөлжилтийн бэлтгэл 80 орчим хувьтай байна9 сар 22. 12:45Ядаргаа тайлах уламжлалт цайны жорууд9 сар 22. 12:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.