ДОЛОО ХОНОГ:“Мөнх”-ийн гэрээнд гарын үсэг зурж, Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг өндөрлөв

 

Улирч буй долоо хоног Монголын улс төрийн амьдрал  үйл явдал, өрнөлөөр дүүрэн байв.  Мягмар гарагт бүх нийтээрээ амарч хойд хөршийн төрийн тэргүүнийг  угтаж авав. ОХУ-ын  Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн 4 дэх удаагийн энэхүү албан ёсны айлчлал хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэж,  хамтын ажиллагааны 10 гэрээ хэлэлцээрт талууд гарын үсэг зурлаа.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын гарын үсэг зурж баталгаажуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-г хугацаагүй байгуулсан бөгөөд үүнийг гадаадын зарим  хэвлэл мэдээлэл “Мөнхийн гэрээ” хэмээн  тодотгож буй нь санамсаргүй хэрэг биш юм. Түүнчлэн энэ айлчлалыг  Монгол дахь дахь Хятадын нөлөөг бууруулах   алхам хэмээн нэрлэжээ.  

Айлчлалын явцад  Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээнд  ОХУ Монгол Улстай хамтран ажилах сонирхлоо илэрхийлж, мөн 100 тэрбум рублийн зээлийг УБ төмөр зам болон  Зүүнбаян, Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалт, эрчим хүчний салбарт зарцуулхаар болов.  

Энэ айлчлалын явцад Монгол Улс Алс Дорнодод далайн боомт ашиглах болон хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дамжуулах,  ОХУ-ын холбооны субъектүүдтэй  бие даан хамтран ажиллах зэрэг боломжууд  монголчуудын гарт үлдлээ.

Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусав

Өнгөрөгч сарын  12-оос эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулган  Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар  хэлэлцүүлгийг эхэлсэн.  Энэ удаагийн хэлэлцүүлэгээр УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөл болон Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан төслийг нэгтгэн хэлэлцснээс гадна АН-ын саналуудыг мөн тусгасан. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтын мэдээлснээр  Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотойгоор УИХ-ын 62 гишүүнээс 53 санал гарснаас 34 саналыг нь дэмжих шийдвэр гарсан. Энэ 34 дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгасан саналууд орсон юм байна.  Харин анхны өргөн  барьсан төслөөс 8 заалт огт хөндөгдөөгүй үлдсэн аж.

Хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн мөн чанар хэмээн тодотгож  байсан зарим заалт олонхийн дэмжлэг авч  чадалгүй уналаа.  Ялангуяа  гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангах,  Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлдэг байх заалтыг дэмжсэнгүй.  Ингэснээр Засгийн газрын гишүүд нь УИХ-даа барьцаалагдсан байдал цаашид ч хэвээр үргэлжлэх нөхцөл байдал хэвээр үлдэх болж байна.

Түүнчлэн ажлын хэсэг дээр санал нэгдээд байсан УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож,  бүрэн эрхийн хугацааг  5 жил болгох санал мөн уналаа.   Тэмдэглэхэд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн цаашдын хэлэлцүүлэгүүдээр зарчмын зөрүүтэй шинэ санал орохгүй гэдгийг   МАН-ын бүлгийнхэн тодотгож байгаа юм.

МАН-ын бүлэг баасан гарагийн орой хуралдаж  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр  бүх нийтийн  санал асуулга явуулахыг 100 хувь дэмжсэн шийдвэр гаргалаа. Ингэснээр  ирэх долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж,  бүх нийтийн санал асуулгын хэлэлцүүлгийг хийхээр болж байна.  Санал асуулга нь  хөрөнгө санхүүгийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн дайтай  болно гэдгийг  олонхийн бүлгийн дарга тодотгосон.

Монгол Улс нүүрсээ далайгаар гуравдагч зах зээлд хүргэнэ

Лхагва гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Дорнын эдийн засгийн Y форумд оролцохоор Владивостокийг зорив.  Ерөнхийлөгч энэ үеэрээ Японы Ерөнхий сайд Шинзо Абэ-тэй уулзаж  Монголын нүүрсийг Японы зах зээлд нийлүүлэх сонирхлоо илэрхийлж, хариу дамжлэг хүлээжээ.

Энэ үеэр Монголын  эдийн засагт чухал ач холбогдолтой нэг үйл явдал болсон нь ОХУ-ын тээвэр, ложистикийн тэргүүлэх компаниудын нэг “Фэско” группийн ерөнхийлөгч Александр Исурин “Эрдэнэс Тавантолгой” компанитай хамтран боловсруулсан ТЭЗҮ-ийнхээ  анхны хувилбарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулан өгч төсөл хэрэгжиж эхэлж байгааг албан ёсоор зарлалаа.  Ингэснээр Монголын нүүрс гурав  дахь зээлд гарах боломж бодит ажил болж эхэлж байна.

Энэхүү  төслийн эхний шат 2022 он хүртэл хэрэгжиж, жилд дунджаар 6 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой терминал байгуулах бөгөөд  2024 он гэхэд нүүрсний тээврийг жилд 10 сая тоннд хүргэж хүчин чадлыг нэмэгдүүлэхээр тусгасан байна.

М.Нэргүй

 

 

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.219.29Bathyy   • 2019, 9 сарын 9. 7 цаг 17 минут

Battulga uuruu lyivarchin hylgaich bolhoor helsen yrisan ne neg l huueamch hudlaa sanagdaad baidag .Mongol ornii ediin zasgiig sevhiitel bosgood irih tiim aaviin hyy Mongold baigaa .Ted daanch deehsee garch chadahgyi .Uursduu shudraga bihs ychir ed nar net hyndee olon tymend aldsan.

112.72.11.113Зочин   • 2019, 9 сарын 8. 21 цаг 40 минут

Мѳнхийн байхдаа ч яахав. Нэр нь хүртэл онигооны гарчиг.

122.201.21.65Зочин   • 2019, 9 сарын 8. 20 цаг 48 минут

МАНАН БУЛЭГИЙН ХУЛГАЙЧУУД ЭНЭ ХОСГҮЙ АСАР ИХ БАЯЛАГ БОЛОХ ОЮУТОЛГОЙН ОРД С.БАЯР, С.БАЯРЦОГТ , ГАНСУХ, ЗОРИГТ НАРЫН АВСАН ОФФШОРТ НУУСАН АВЛИГАЛЫН ҮР ДҮНД ҮҮРД ГАДНЫХАНД ЛУЙВАРДУУЛАН СУЛ ОЧСОН БАЙНА.ТЭД 50-ХАН САЯ ДОЛЛАРЫН АВЛИГАЛ АВЧ ОФФШОРТОО ХИЙГЭЭД ОРОНД НЬ МОНГОЛЫН 400 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ БАЯЛГИЙГ ГАДНЫХАНД ЗҮГЭЭР ӨГСӨН АЮУЛТ УУЧИЛЖ БОЛОХГҮЙ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН. БУЗАРТАЙ ХАР ЛУЙВАРЧИД.....?!?!

122.201.21.65Зочин   • 2019, 9 сарын 8. 20 цаг 39 минут

ЭЛБЭГДОРЖ ТЭРГУУТЭЙ МАНАН БУЛЭГЛЭЛИЙН АЛУУРЧИН, ЛУЙВАРЧИН, ХУЛГАЙЧ, ЯРАГЧИН ГЭЭД БУХ МУУ МУУХАЙГ БИЕНДЭЭ ШИНГЭЭСЭН НОВШНУУД ГЭР БУЛЭЭРЭЭ УХЛИЙН МУУГАAР УХЭНЭ ДЭЭ...

83.97.157.201Зочин   • 2019, 9 сарын 8. 17 цаг 03 минут

Ene 10 gereenees neg ni bielehgvi. Oros uls zuvhun uuruu ashig olohyg bodohoos hariltsan ashigtai ajillah gedgiig meddeggvi hvmvvs. Harin heden huuchin tank, zevseg, heregtseenees garsan zvtgvvr vagonyg undur vneer bidend shahna. Neftiin vildvervvdiig barihad Saad hiij uuriin bvteegdhvvnee shahahyg l urital bolgono

66.181.186.160Зочин   • 2019, 9 сарын 9. 3 цаг 50 минут

zov canaa bodyyshtai

202.179.26.109Зочин   • 2019, 9 сарын 8. 19 цаг 51 минут

hai beijing shooza

202.179.26.109Зочин   • 2019, 9 сарын 8. 19 цаг 51 минут

beijing shoohuza enee bayna

83.97.157.201Зочин   • 2019, 9 сарын 8. 20 цаг 57 минут

Я не поддерживаю Китай. Есть так много придурков как ты которые не могут писать правильно 2 слова, обзывают китайцами. Больше ничего не знаете.Это не подходящий момент так близко подружиться с Россией.

112.72.11.113Зочин   • 2019, 9 сарын 8. 21 цаг 45 минут

And there are some mistakes in your comment too. Why do you want to be so close with Russia? Is it normal?

83.97.157.201Зочин   • 2019, 9 сарын 9. 3 цаг 21 минут

Nadie quiere llevar mal con Rusia. Solo tenemos que ser muy cuidados.o ves que está haciendo Rusia con sus vecinos?

109.183.244.156Зочин   • 2019, 9 сарын 8. 16 цаг 38 минут

urdah hilee haa

66.181.186.160Зочин   • 2019, 9 сарын 9. 3 цаг 51 минут

chi udahgui shaldan bolno

202.179.26.109Зочин   • 2019, 9 сарын 8. 19 цаг 50 минут

good

202.179.26.0Зочин   • 2019, 9 сарын 8. 11 цаг 56 минут

noid hiliig nee

202.9.43.236mgl   • 2019, 9 сарын 8. 11 цаг 48 минут

Sain bna Battulga. Eh orondoo heregtei yum hiivel ard tumen uurd martahgui. Herev Elbegdorj shig ulsaa suiruulbel ard tumen ueiin ued haraana.

Шинэ мэдээ

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно1 сар 28. 18:28Өнөөдөр 400 гаруй иргэнээ хилээр нэвтрүүллээ1 сар 28. 18:11Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 28. 18:05Трамп, Нетаньяху нар "зууны гэрээ"-г хэлэлцжээ1 сар 28. 18:00Рубик шоо хүүхдийг хэрхэн хөгжүүлдэг вэ1 сар 28. 17:55Обама Трампыг “фашист” гэжээ1 сар 28. 17:50“Apple” компани шилэн iMac бүтээнэ1 сар 28. 17:45Ойд төөрсөн гэр бүлийг 34 өдрийн дараа олжээ1 сар 28. 17:40ОУОХ тамирчдынхаа аюулгүй байдлыг хангана1 сар 28. 17:35Афганистанд онгоц нь сүйрснийг АНУ батлав1 сар 28. 17:30Ой тогтоолтоо сайжруулах 12 арга1 сар 28. 17:25Гоэйдо зодог тайлна1 сар 28. 17:20БНЭУ-ын эйр Индиа компани бүх хувьцаагаа зарна1 сар 28. 17:15Түргэн идэх тэмцээнд оролцож байгаад амиа алджээ1 сар 28. 17:10ВИДЕО: Олимпийн аварга Ф.Базил онцгойрч чадлаа1 сар 28. 17:05Герман дасгалжуулагчийг Серб мэргэжилтэн орлоно1 сар 28. 17:00Алиса Кэйс: Америк, өргөн уудам дэлхий баатраа алдлаа1 сар 28. 16:55Алжирт цэргийн онгоц сүйрчээ1 сар 28. 16:50Цагаан сар ба Битүүний бөхийн барилдаан1 сар 28. 16:45“General Motors” цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн салбарт хөрөнгө оруулна1 сар 28. 16:40NBA уйлж байна1 сар 28. 16:35Нефтийн үнэ 60 ам.доллароос доошилж буурчээ1 сар 28. 16:30Та хүүхдийнхээ аюулгүй орчныг бүрдүүлж чадсан уу1 сар 28. 16:25Соломоны арал дээр газар хөдөлжээ1 сар 28. 16:20Ногоон карт олголтын дүрэм журмыг чангатгана1 сар 28. 16:15ЭМЯ: Австралид очсон монгол иргэнээс шинэ коронавирус илрээгүйг тогтоолоо1 сар 28. 16:11"Таны заавал сонсох 500 цомог" №460 Hole, ‘Live Through This’1 сар 28. 16:10Словенийн теннисчид анх удаа зуны олимпод оролцоно1 сар 28. 16:05Спортын ертөнцийг доргиосон аймшигт ослууд1 сар 28. 16:00“Time“ сэтгүүл шинэ дугаартаа домогт тоглогч Коби Брайантыг мөнхөлжээ1 сар 28. 15:55
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.