2019 оны 9-р сарын 8
12 цаг 00 минут

Монголын хүүхдийн спортын их наадмын шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 17.1 дүгээр заалт, Бага дунд боловсролын тухай хуулийн 18.3 дугаар заалт, “Улсын хэмжээнд спортын наадам зохион байгуулах журам батлах тухай” Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоол, “Спортын наадам зохион байгуулах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын 2018 оны А/777 дугаар тушаалыг тус тус хэрэгжүүлэх, “Азийн хүүхдүүд 2020” олон улсын хүүхдийн спортын YII наадамд оролцох Монголын баг тамирчдыг бэлтгэх, өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын арга хэмжээ, тэмцээн наадамд өргөнөөр хамруулах, хамт олонч хүмүүжлийг төлөвшүүлэх, ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх, залгамж халааг бэлтгэх, Монголын хүүхдийн спортын их наадмын шигшээ тэмцээнд оролцох эрх олгох зорилгоор Монголын хүүхдийн спортын наадмын нийслэлийн шатны тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээнд нийслэлийн есөн дүүргээс спортын гурван төрөлд шалгарсан 58 багийн 620 гаруй өсвөрийн тамирчид оролцож Монголын хүүхдийн спортын YI наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөж шилдэгүүдээ тодрууллаа.

Монголын хүүхдийн спортын VI наадам 2019 оны 09 дүгээр сарын 07-15-ны өдрүүдэд спортын 24 төрөл, паралимпийн 4 төрлөөр, дифлимпийн 3 төрлөөр, тусгай олимпийн 3 төрлөөр Улаанбаатар хотноо явагдах юм.

Энэхүү наадмын нээлтийн ажиллагааг энэ сарын 10-ны өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд, хаалтын ажиллагааг энэ сарын 15-ны өдөр Спортын төв ордонд зохион байгуулах ажээ.

Нийслэлийн дүүргүүдээс оролцох баг тамирчдаа Дүүргийн Засаг даргын тамгын газраас нь хүлээн авч уулзан ажилт хүссээр байна. Тухайлбал, Баянгол дүүргээс спортын 27 төрөлд оролцох 266 тамирчдаа Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ө.Мөнхчулуун, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Долгормаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Ариунболд нар хүлээн авч, нийт тамирчид, дасгалжуулагчдад хувцас, хэрэглэл гардуулан өгч, амжилт хүслээ.

Мөн Хан-Уул дүүргийн ИХТөлөөлөгч, Засаг даргын орлогч А.Амартүвшин, ЗДТГ-ын дарга Б.Энхболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, БТСХороон дарга Д.Жаргалсайхан нар дүүргийнхээ өсвөрийн тамирчиддаа амжилт хүсч, хувцас хэрэглэл гардуулж өглөө гэж Нийслэлийн спортын хорооноос мэдээллээ.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.9.90.130Зочин   • 9 сарын 9. 8 цаг 54 минут

Шилдгүүд нь хаана тодроод бгаан бэ... ? Мэдээнийхээ утга учрыг олж бичээч, сайтууд нэгнээсээ хуулаад л утгагүй юм бичих юм.

Шинэ мэдээ

Хойд туйлын нохой чарганы уралдаанд өрсөлдөж байгаа Ч.Даваадуламыг дэмжээрэй3 цаг 8 минутын өмнөИх зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 112 жилийн ой өнөөдөр тохиож байна3 цаг 38 минутын өмнөХолeр өвчний голомттой улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна3 цаг 53 минутын өмнөЦ.Элбэгдорж: Би зугтаад хаачих вэ дээ, төрийн хамгаалалт нь дагаад явж байна4 цаг 4 минутын өмнөАлбандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ4 цаг 8 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 23 минутын өмнөЦаг агаарын мэдээ4 цаг 38 минутын өмнөЭмэгтэй бөхчүүд маргааш хүрэл медалийн төлөө барилдана11 сар 16. 18:29Кымган уулан дахь барилгуудаа буулгахыг шаардсан бичиг хүргүүлжээ11 сар 16. 15:00Туршилтын журмаар “like”-н тоог нууцалж эхэллээ11 сар 16. 14:55Хамгийн өгөөмөр тэрбумтан Чарльз Фини 15 долларын цаг зүүдэг11 сар 16. 14:50"Ниссан" концерн 444 мянган машинаа эргүүлж татна11 сар 16. 14:45Бэлтгэлгүй бэлгийн харилцаа нэг насны харуусал11 сар 16. 14:40Болзоонд тохиромжтой залууг хэрхэн сонгох вэ11 сар 16. 14:35Манай гарагийн хамгийн ухаалаг амьтад11 сар 16. 14:30НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно11 сар 16. 14:30Т.Ариунаагийн фэн, дуулиантай ч даруухан бүсгүй11 сар 16. 14:25Залуу үетэйгээ учирсан 22 алдартан11 сар 16. 14:20NIKE “AMAZON”-р дамжуулж шууд борлуулалт хийхээ болино11 сар 16. 14:15Хятадын хамгийн том хогийн цэг тооцоолсноос 25 жил урьтаж дүүрэв11 сар 16. 14:10Хан-Уул дүүрэгт угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллаж байна11 сар 16. 14:05Дугуй хэлбэртэй, хөвдөг аралтай нуур эрдэмтдийг алмайруулж байна11 сар 16. 14:00Эрдэнийн хүлэг мориныхоо эрдмийн гэрэлт шастирыг нээмүй11 сар 16. 13:55Улаангомын бүүдгэр, бүрсгэр өдрүүд эхэллээ11 сар 16. 13:50Хөргөгчинд хадгалж болохгүй 10 хоол хүнс11 сар 16. 13:45Хүүхдийн эмч нар ОХУ-д хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр суралцана11 сар 16. 13:40Диснейн гүнжүүдийг огт өөр өнцгөөс харуулах эвлүүлгүүд11 сар 16. 13:35NBA-ын шилдэг 10 үзүүлбэр (19-11-15)11 сар 16. 13:30Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна11 сар 16. 13:25“August” баг “Extremesland-2019” тэмцээнд оролцож байна11 сар 16. 13:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.