2019 оны 9-р сарын 9
9 цаг 50 минут

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Ерөнхий сайдын сануулгыг үл тоосон уу

Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх уул уурхайн салбарыг тойрсон асуудалд анхааралтай байж, хариуцлагатай хандахыг салбарын болон орон нутгийн удирдлагуудад сануулсан. Учир нь төрийн өмнөө үүрэг хүлээсэн хүмүүс шаардлагатай үед хуулийн дагуу шийдвэр гаргаснаар байгаль дэлхийгээ хамгаалахаас гадна уул уурхайн салбарын хөгжил зөв голдиролдоо орно хэмээн тэрбээр үзэж буй. Гэтэл Ерөнхий сайдын сануулгыг үл тоосон үйлдэл Дархан-Уул аймагт өрнөөд багагүй хугацаа өнгөрлөө.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 20-р тогтоолоор “АЛТ 2” үндэсний хөтөлбөрийг баталж, энэ хүрээнд дэвшилтэт техник, технологи, менежмент нэвтрүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн үр дүнг сайжруулах, алтны үйлдвэрлэлээс эдийн засагт оруулах өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн чадавхийг өсгөх зорилготой ажиллах боломж олгосон. Уг тогтоолоос гадна Монгол Улсын 2017 оны 151 –р тогтоол “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын хүрээнд Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын эрх үүргийг тодотгохдоо “Аймаг, нийслэлийн Засаг даргын Бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрээ ажлын таван өдөрт багтаан хүргүүлэх” тухай заасан байдаг.

Энэ дагуу Дархан-Уул аймгийн ИТХ-аар “2019 онд Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусай хэрэгцээнд авах газрын тухай” хэлэлцэн тус аймгийн Шарын гол болон Хонгор сумын найман байршилд бичил уурхай эрхлэх шийдвэр гаргасан аж. Тодруулбал,

Шарын гол сумын Зэвсгийн агуулахын хойд талд

  • Дархан хайрханы өсөх үр ЗБН - 5 га, /давхцсан-ухсан/
  • Батхишиг арвижих ЗБН – 4.55 га /давхцсан-ухсан/
  • Өрнөх өсөх дэвжих ЗБН - 4.86 га /ухаж байгаа/
  • Дархан хайрханы хөндий ЗБН - 32 га /ухахаар зэхэж байгаа/
  • Хайрхан алтан буудай ЗБН – 5 га /ухсан/

Шарын гол сумын Хавчууд

  • Шарын голын ах дүүс ЗБН - 1.91 га /ухахаар зэхэж байгаа/

Хонгор сумын Хуурай аманд

  • “Шарын гол Дэлгэрэх хайрхан ЗБН” 4.91 га /ухсан-дахин ухахаар зэхэж байгаа/
  • “Тэмүүлэн үржих ЗБН” 4.93 га /талыг нь ухсан/

Улмаар дээрх газруудад бичил уурхай эрхлэх хүсэлтийг нөхөрлөл байгуулсан иргэд тухайн сумын Засаг даргадаа уламжилсан хүсэлтийн дагуу Ашигт малтмал газрын тосны газарт “Цэг солбицол бүхий газрыг хайгуулын болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбай, бусад хууль тогтоомжинд заасан хамгаалалтын бүсэд давхцалтай эсэхийг тодруулж, лавлагаа авах хүсэлт илгээсэн аж.

Ашигт малтмал, газрын тосны газраас “Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусай хэрэгцээнд авахад дээрх газруудад Кадастрын хэлтсийн зурагзүйн мэдээллийн сангаас шүүж, Давхцалын шалгалт хийж, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн талбай болон хориглосон хязгаарласан талбайтай давхцалгүй гэдэг албан бичгийг эргүүлэн өгсөн байна. Энэ дагуу Шарын гол болон Хонгор сумын ИТХ хуралдаж, “Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусай хэрэгцээнд авах” асуудлыг хэлэлцэн зөвшилцөж ашиглах боломжтой гэж үзжээ. Тиймээс АМГТГ-т “Бичил уурхай байгуулж болох” эсэх дүгнэлт гаргуулах хүсэлт илгээсэн  байна. Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газраас уг хүсэлтийн хариуг Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат –д илгээсэн аж.

Уг дүгнэлтэд өгүүлснээр “ Давхцал шалгах, дүгнэлт гаргуулахыг хүссэн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1-10/239 дугаартай албан бичгийг хүлээн авч танилцлаа. Шарын гол сумын Хавчуу нэртэй 3.62 гектар талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сав бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан газартай давхцаагүй байна. Бичил уурхайн талбайн дүгнэлт гаргуулахдаа Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журамд заасаншат дараалсан арга хэмжээг авах шаардлагатай” хэмээн онцолсон аж.

Засаг дарга С.Насанбат АМГТГ-ийн дүгнэлтийг үндэслэн Дархан-Уул аймгийн ИТХ хуралд “Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусай хэрэгцээнд авах” асуудлыг оруулсан байна. 2019 оны 7 сарын 3нд болсон Аймгийн ИТХ-ийн хурлаар энэхүү Бичил уурхайн асуудлыг  оруулахад нь ИТХ-ын гишүүд  “Бичил уурхайн асуудлыг дэмжихгүй” гэдгээ илэрхийлсэн байна. Гэтэл удалгүй Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт бичил уурхай эрхлэх албан ёсны зөвшөөрөл гараагүй байхад үйл ажиллагаа явж байгаа талаарх мэдээллийн дагуу Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Зэвсэгийн агуулахын хойд хэсэгт очиход уул уурхайн олборлолт хийгдэж байсан юм.

Дээрх найман байршлын тавд нь буюу Шарын гол сумын нутагт техник хэрэгсэл ашиглан уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа өнөөдөр ч хийгдсээр байна. Хуулийн дагуу бичил уурхай эрхлэх албан ёсны зөвшөөрөл нь гараагүй байхад дур мэдэн үйл ажиллагаа явуулж байгаа үйлдлийг таслан зогсоох ёстой Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа, Дархан-Уул сумын Засаг дарга С.Насанбат нар таг чиг суусаар. Тэднийг хуулиа умартан нүдэн балай, чихэн дүлий суух хооронд байгаль дэлхий минь сүйдэж, хохирол нь улам бүр нэмэгдсээр л байна.

Ямартай ч, орон нутгийн иргэдийн зүгээс энэхүү асуудлаар хууль, хяналтын байгууллагад хандах юм байна.Гэвч байгалийг нөхөн сэргээх бус нэмж сүйтгэсэн энэхүү үйлдийг хэн, хэзээ, хэрхэн зогсоох вэ...

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.122.170Irgen   • 9 сарын 10. 21 цаг 16 минут

Mash olon altnii uurxai bgag dutuu bichsen bn. Shariin gol , xuitnii goliin bgali xaramsmaar bolgoson bga. Xoishoo dawaxaar Selengiin Eruu bas budaa

202.21.108.10Зочин   • 9 сарын 10. 8 цаг 23 минут

Улс төрийн зорилгоор ингэж худлаа хуцхаа болимоор юм. Бүхэл бүтэн аймаг сумыг даваад ийм олон нөхөрлөл хууль бусаар ажиллаад бүх төрийн байгууллага нь нүдээ аниад чихээ бөглөөд сууж байгаан байхдаа. Энэ zaluu.com ч гэсэн мэдээллийнхээ үнэн худлыг шалгаж байж байж үнэн бодит мэдээлэл тавьмаар юмаа. Эсвэл мөнгө л өгчихвөл юу ч хамаагүй бичээд байдаг морь унасан толгойгүй сэтгүүлчид байдгымуу. Энэ худлаа мэдээллийн ард амьдрах гэж ажиллах гэж хууль журмын хүрээнд ажиллаж амьдарч байгаа өчнөөн олон хүмүүсийн амьдрал яригдаж байгаа шүү малнуудаа

66.181.185.38Irgen   • 9 сарын 10. 13 цаг 04 минут

Hudalaa bishe dunguj uchigdur huitenii eheer yavsan.tehnik heregselee modon dotor nuutsan bj bn.nasanbat uuru uhdag yum chin yu gej zogsooh ve

43.228.131.196агаа нь   • 9 сарын 9. 16 цаг 28 минут

энэ сайтад бичж байгаа тул МАН нам дотроосоо л бич бичнээ хэмлэж байна, яасан ч дуусдаггүй их хорсол юм, дунд манийгаа ард түмнээ чирээд ....чихымаа, бид муу яахав дээ, өдрийн бор хоногоо л өнгөрөөж яваа, Та нар минь л эвтэй байвал

202.72.240.34Зочин   • 9 сарын 9. 16 цаг 01 минут

Хүйтний голын эхэнд хулгайгаар ухаж байгаа алтны компаниудыг хуулийн дагуу хариуцлага тооцоод нөхөн сэргээлт хийлгээд хөөгөөд өгөөч.Ямар тэнэг хүмүүс вэ.хайран нутаг минь.Ямар их шунал вэ.Үр хүүхдүүд чинь яаж амьдрах вэ.

150.129.142.208зочин   • 9 сарын 9. 15 цаг 41 минут

Бичил уурхай гэж гоё нэрлээд газар орноо утга учиргүй ухаж байгаль орчноо сөнөөхийг хэлж байна даа. Алт гээд л үхчих гээд байхаар хайран газар шороо, ус, өвс ургамал, аюулгүй орчинг хэн ч үйлдвэрлэж чадахгүй. Нөхөн сэргээлт гэдэг бол Монголд түүн шиг худал юм байхгүй.

202.179.31.1Зочин   • 9 сарын 9. 15 цаг 21 минут

Насанбат, Түвшинбат Баясгалан тэргүүтэй нөхдүүд Дарханд хийгдэж байгаа тендерүүдээс мөнгө саадаг гэсэн шүү

202.179.31.1Зочин   • 9 сарын 9. 15 цаг 17 минут

Шарын голын сумын Засаг дарга Амарсанаа, Насанбат нар нийлж Дарханы бүхий л газрыг ухаж дуусгаж байгаа даа.

43.242.243.76Зочин   • 9 сарын 9. 12 цаг 28 минут

odoo shoroon ordig ashiglahig zogsooh heregtei

202.179.22.226зочин   • 9 сарын 9. 12 цаг 15 минут

Насанбат Амарсанаа нар өөрсдөө зохион байгуулж ухаж байгаа шүү мөн өөрсдөө нинжаа нар шүү дэ шарынголчууд бид бүгд мэднээ

66.181.190.32Зочин   • 9 сарын 9. 12 цаг 02 минут

boliocheee

103.194.176.116Зочин   • 9 сарын 9. 10 цаг 26 минут

БИЧИЛ УУРХАЙ = ТЕХНИКЧСЭН НИНЖА

43.242.243.76Зочин   • 9 сарын 9. 10 цаг 13 минут

bichil uurhaig zogsooh heregtei bichil uurhai nereer technicjsen ninja nar orj bga nasanbat d hariutslaga tootsoo

202.131.251.154зочин   • 9 сарын 9. 10 цаг 04 минут

ХАЯНХАЯРВАА НАСАНБАТ хамсаатангууд

192.82.65.57иргэн   • 9 сарын 9. 10 цаг 04 минут

алтны уурхайнуудыг бүгдийг нь зогсоож нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй байх. гол ус ой мод бүгд дуусах нь одоо болоо шдээ үр хүүхдээ бодолдоо.

202.126.89.209Зочин   • 9 сарын 13. 1 цаг 12 минут

Дарханы ЕБС ын авилгын хэргээ шийдэж чадахгүй арчаагүй хүүр алтны уурхайгаа болилоо юу

Шинэ мэдээ

ДАШТ: ОУХМ Г.Баярхүү эхний ялалтаа байгууллаа1 цаг 57 минутын өмнөХалдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ5 цаг 11 минутын өмнө121 см хумстай эрэгтэй дэлхийн дээд амжилтыг тогтоов5 цаг 16 минутын өмнөДэлхийн хамгийн сайхан үндэстэн шалгаруулахад манай улс дөрөвдүгээрт оржээ5 цаг 21 минутын өмнөАнгараг гарагийн тухай сонирхолтой баримт5 цаг 26 минутын өмнөЭдвард Сноуден: Би Кремлийн өмнө сэлфи хийдэггүй5 цаг 31 минутын өмнөШар айрагны гаж нөлөө5 цаг 36 минутын өмнөОХУ: Ажлын дөрвөн өдрийг турших асуудлыг хэлэлцэнэ5 цаг 41 минутын өмнөКрасноярск хот 25 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авна5 цаг 46 минутын өмнөБүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент5 цаг 51 минутын өмнөАвстралийн дугуйчин шаазгайн дайралтад өртөж нас баржээ5 цаг 56 минутын өмнөБеларусь Венесуэл рүү эм тариа илгээнэ6 цаг 1 минутын өмнөТурк “С-400” системийн хоёр дахь хэсгийг хүлээн авжээ6 цаг 6 минутын өмнөBox office: "IT: Chapter two" тэргүүлж байна6 цаг 11 минутын өмнөАНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрчээ6 цаг 16 минутын өмнөРегбигийн домогт тамирчин Гарет Томас ХДХВ/ДОХ туссан гэдгээ зарлалаа6 цаг 21 минутын өмнөӨлгий хотын халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө6 цаг 26 минутын өмнөЖенерал Моторсын 50,000 орчим ажилтан ажил хаяна6 цаг 31 минутын өмнөУулын эрчимт алхалтын УАШТ энэ бямба гарагт болно6 цаг 36 минутын өмнөЭрүүл байхын тулд их зажилж идээрэй6 цаг 41 минутын өмнөВидео: "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" киноны дуу бэлэн болжээ6 цаг 46 минутын өмнөЛи Көцян ОХУ-д айлчилж байна6 цаг 51 минутын өмнөБ.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ6 цаг 53 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ6 цаг 56 минутын өмнө“Ниссан мотор”-ын захирал огцорчээ7 цаг 1 минутын өмнөДуут хавдар илэрчээ7 цаг 6 минутын өмнөХүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ өнөөдөр нээлтээ хийлээ7 цаг 8 минутын өмнөСонгомол бөхийн ДАШТ-д Оросын баг тамирчид хоёр медаль хүртжээ7 цаг 11 минутын өмнөНайз бүсгүйнхээ үнэнчийг шалгах гээд цагдаад баригджээ7 цаг 16 минутын өмнөДэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна7 цаг 17 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.