2019 оны 9-р сарын 9
11 цаг 35 минут

Монголын Хүүхдийн спортын их наадмын шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 17.1 дүгээр заалт, Бага дунд боловсролын тухай хуулийн 18.3 дугаар заалт, “Улсын хэмжээнд спортын наадам зохион байгуулах журам батлах тухай” Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоол, “Спортын наадам зохион байгуулах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын 2018 оны А/777 дугаар тушаалыг тус тус хэрэгжүүлэх, “Азийн хүүхдүүд 2020” олон улсын хүүхдийн спортын YII наадамд оролцох Монголын баг тамирчдыг бэлтгэх, өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын арга хэмжээ, тэмцээн наадамд өргөнөөр хамруулах, хамт олонч хүмүүжлийг төлөвшүүлэх, ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх, залгамж халааг бэлтгэх, Монголын хүүхдийн спортын их наадмын шигшээ тэмцээнд оролцох эрх олгох зорилгоор Монголын хүүхдийн спортын наадмын нийслэлийн шатны тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээнд нийслэлийн есөн дүүргээс спортын гурван төрөлд шалгарсан 58 багийн 620 гаруй өсвөрийн тамирчид оролцож Монголын хүүхдийн спортын YI наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөж шилдэгүүдээ тодрууллаа.

Монголын хүүхдийн спортын VI наадам 2019 оны 09 дүгээр сарын 07-15-ны өдрүүдэд спортын 24 төрөл, паралимпийн 4 төрлөөр, дифлимпийн 3 төрлөөр, тусгай олимпийн 3 төрлөөр Улаанбаатар хотноо явагдах юм.

Энэхүү наадмын нээлтийн ажиллагааг энэ сарын 10-ны өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд, хаалтын ажиллагааг энэ сарын 15-ны өдөр Спортын төв ордонд  зохион байгуулах ажээ.

Нийслэлийн дүүргүүдээс оролцох баг тамирчдаа Дүүргийн Засаг даргын тамгын газраас нь хүлээн авч уулзан ажилт хүссээр байна. Тухайлбал, Баянгол дүүргээс спортын 27 төрөлд оролцох 266 тамирчдаа Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ө.Мөнхчулуун, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Долгормаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Ариунболд нар хүлээн авч, нийт тамирчид, дасгалжуулагчдад хувцас, хэрэглэл гардуулан өгч, амжилт хүслээ.

Мөн Хан-Уул дүүргийн ИХТөлөөлөгч, Засаг даргын орлогч А.Амартүвшин, ЗДТГ-ын дарга Б.Энхболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, БТСХороон дарга Д.Жаргалсайхан нар дүүргийнхээ өсвөрийн тамирчиддаа амжилт хүсч, хувцас хэрэглэл гардуулж өглөө гэж Нийслэлийн спортын хорооноос мэдээллээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Н.Номтойбаяр: Би өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх шийдвэр гаргана гэж хэлээгүй4 минут 52 секундын өмнөГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн эрэн сурвалжлагдаж байгаа хүнд дипломат паспорт олгожээ1 цаг 28 минутын өмнөТурк Истанбулын хоолой төслөөс жилд 1 тэрбум ам.долларын орлого олно1 цаг 33 минутын өмнөСансрын нисэгчид туршилтын зууханд жигнэмэг хийжээ1 цаг 38 минутын өмнөДЭМБ электрон тамхины сурталчилгааг хязгаарлахыг уриалжээ1 цаг 43 минутын өмнөХамгийн олон ихэр цуглуулж, Гиннесийн номонд оруулах ажил бүтэлгүйтжээ1 цаг 48 минутын өмнөСи Жиньпин дөрөвдүгээр сарын эхээр Японд айлчилж магадгүй1 цаг 53 минутын өмнөЕгипетийн 3,000 жилийн настай муммигийн дуу хоолойг сэргээжээ1 цаг 58 минутын өмнөЯпончууд олимпийн наадмын ёслолын хувцсаа танилцууллаа2 цаг 3 минутын өмнөУлсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийдвэр гаргалаа2 цаг 3 минутын өмнөСтрессээ тайлж сурцгаая2 цаг 8 минутын өмнөАНУ-ын эрх баригчид Ираны эсрэг авсан хоригоо өргөтгөжээ2 цаг 13 минутын өмнө“Футзалын дээд лиг”-ийн тэмцээн 25-нд эхэлнэ2 цаг 18 минутын өмнөТаны биеийн тухай гайхалтай баримтууд2 цаг 23 минутын өмнөМакгрегор: Би ялахын тулд өлсгөлөн бар шиг дүүлнэ2 цаг 28 минутын өмнөТокиогийн Олимпын наадам эхлэхэд 6 сар үлдлээ2 цаг 33 минутын өмнөШакил О'нилын хүү коллежийн сагсан бөмбөгөө орхилоо2 цаг 38 минутын өмнөЗасгийн газрын цахим хуудсанд кибер халдлага үйлджээ2 цаг 43 минутын өмнөВезувий галт уулын хохирогчийн тархи шил болсон байжээ2 цаг 48 минутын өмнөМонгол бүжигчид дэд байрт шалгарчээ2 цаг 53 минутын өмнөКалифорнийн сургуулиуд нарны эрчим хүч ашиглаж байна2 цаг 58 минутын өмнөЯннис Адетокумбо хөлбөмбөгт нугасгүй3 цаг 3 минутын өмнөС.Гомбобаатар: Шонхорын бизнес улс төрөөс шууд хамаарч байна3 цаг 8 минутын өмнөАюултай үед цагдаад мэдэгдэх боломжийг “Tinder” олгоно3 цаг 13 минутын өмнөАвстралийн уран бүтээлч элсэн дээр аварга том коала зуржээ3 цаг 18 минутын өмнөМал бүлэглэн хулгайлсан хэргийг шалгаж байна3 цаг 23 минутын өмнөШүдэнд ээлтэй хоолны жор3 цаг 28 минутын өмнөМэргэн Соломон хаан3 цаг 33 минутын өмнөНаро Банчэн гэгээн: Эцэг эх үр хүүхдээ тоолшгүй олон аюул ослоос хамгаалж байдаг3 цаг 38 минутын өмнөЭрдэмтэд эмэгтэйчүүдийн таргалалтын шалтгааныг оллоо3 цаг 43 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.