9-р сарын 9
13 цаг 10 минут

Хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн нээлт боллоо

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэлхийн стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн нээлт /2019.09.08/-нд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат болон бусад албаныхан, иргэдийн төлөөлөл оролцов.

“Спортын урлагаар дамжуулан хүүхэд багачуудыг хүмүүжүүлэх, бие бялдарын хөгжүүлэхэд нэн чухал. Хүүхэд багачуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж чадах талбайтай болж байна. Эндээс олон арван спортын аварга төрөх болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн санаачлан үүсгэн байгуулагч Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд нээж үг хэллээ.

Энэхүү хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбай нь 108 x 72метр, дэлхийн стандартад нийцсэн хиймэл зүлэг бүхий талбай, 400 метрийн тойрог бүхий гүйлтийн 6 зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжтойг тэрээр дурдсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчидөд хандан “ нийслэлийн хөгжлийн бодлогыг тодорхойлох хүрээнл “Хүн төвтэй хот” -“Орчин төвтэй хот”- “Төлөвлөлт төвтэй хот” гэж гурван зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Хүнээ хөгжүүлж байж улс орон хөгжинө. “Хүн төвтэй хот” зорилтын хүрээнд хүүхэд багачуудыг спортоор сургаж хүмүүжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой спортын талбай нээлтээ хийж байгаад баяртай байна. Хотын удирдлагууд цаашид Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол гэх мэт бусад дүүргүүдэд спортын талбай нээхээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна”  хэмээлээ.

Дэлхийн стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн 2000 хүний суудалтай бөгөөд 18 нэр төрлийн 43 мянган ширхэг бут сөөгийг тарьж, ойр орчмын 80 мянган га талбайг тохижуулжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 
6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.22.4EPdem   • 9 сарын 16. 8 цаг 34 минут

Caixan byteen baigyylalt xiicen bna. Olon zaluuc xyyxed eepcdiin bie bylchin epyyl mendee xegjyylj amjilt byteel ni opgilox boltugai

202.131.245.125АРДЧИЛСАН НАМ   • 9 сарын 12. 9 цаг 42 минут

****** ИДСЭН КОММУНИСТ МАН-д өөр хийх ажил алга уу. АВИЛГАЧИД

202.131.242.227Зочин   • 9 сарын 12. 9 цаг 19 минут

нэг мод барьж ном бичиж байшин байриагүй байж хүмүүсийн хийж бүтээсэн зүйлийг дандаа шүүмжилж хэл амаа билүүдэн суудаг хүмүүсд хэлхэд чи битгий хуцаа . . .

202.131.248.250Зочин   • 9 сарын 10. 9 цаг 57 минут

saikhan l talbai bna. huuhduuded togloh bolomj l olgoh heregtei

117.111.14.21Зочин   • 9 сарын 9. 17 цаг 03 минут

guitsed yum hiigeed neehgui zugee rl neg talbai yum bishuu..harasan chin..Ghana..sierraleon..sudan..shig l sanagdjiin

66.181.169.116зочин   • 9 сарын 11. 16 цаг 40 минут

чи зүгээр нэг талбай ч барьчихаж чадахгүй байж дандаа битгий хогийг царайлж атаархаж чөтгөрийн тогоонд чанагдаж бай хүмүүсээ атаархах өөрт муу болдог хөгшчүүд хэлдэг юм шүү яахаараа түр ирээх буцах хорвоод баруун солгойгүй атаа жөтөө хийж явдаг юм бэ балиар бохир энергитэй юмнууд

Шинэ мэдээ

Сагсан бөмбөгийн ДАШТ: Испанийн шигшээ баг түүхэндээ хоёр дахь удаагаа дэлхийн аварга боллоо3 минут 29 секундын өмнөЦ.Гарамжав 10 тэрбумын өрөө Эрсдэлийн нөөц сангаас хаалгаж байхад жирийн иргэд 10 саяыг төлж чадахгүй сөхөрч байна8 минут 29 секундын өмнөДонбасст сонгууль явуулахаар төлөвлөж байна13 минут 29 секундын өмнөUlaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ18 минут 29 секундын өмнөГ.Занданшатар: УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамт хийх хувилбар яригдсан23 минут 29 секундын өмнө“Ачит Зэс” компани дөрөв дэх улирлын хувьцааны хүүгийн ашгаа олгож эхэллээ  30 минут 16 секундын өмнөХамза бин Ладен алагдсан гэж Трамп баталжээ 33 минут 29 секундын өмнөЗамын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ38 минут 29 секундын өмнөКуба улсын эсрэг авсан хоригийг нэг жилээр сунгажээ43 минут 29 секундын өмнөШинэ дагуул хотын бүтээн байгуулалтын анхны санамж бичигт гарын үсэг зурлаа48 минут 29 секундын өмнөБНАСАУ-ын гурван кибер бүлгийн эсрэг хориг арга хэмжээ авжээ53 минут 29 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд58 минут 29 секундын өмнөПольш “F-35” сөнөөгч онгоц худалдан авна1 цаг 4 минутын өмнөLIVE: Замын хөдөлгөөний 09:00 минутын мэдээллийг дамжуулж байна1 цаг 9 минутын өмнөСэтгүүлч Ж.Жаргалсайханд туслацгаая1 цаг 14 минутын өмнөӨнөөдөр төв талбайд Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлнэ1 цаг 29 минутын өмнөС.Амарсайхан: Хэзээ баригдаж, ямар ашиг орлоготой байх нь ч ойлгомжгүй метро барина гэж сэтгэлийн хөөрлөөр хандахгүй1 цаг 39 минутын өмнөУлаанбуудайны урамшуулал Ч.Улаан сайдын толгойг “аврав”1 цаг 49 минутын өмнөХашаандаа төгөл байгуулж, 400 гаруй мод, бут тарьсан 70 настнууд1 цаг 59 минутын өмнө“ГАЗАР ДЭЭРЭЭС НЬ”: Хариуцлагаа өөрөө хүлээнэ. Манай хүүхдийг ганцааранг нь явуулчих”2 цаг 9 минутын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 19 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 29 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 39 минутын өмнөБританийн музейгээс 18 каратын цул алтан жорлонгийн суултуур хулгайд алдагджээ9 сар 15. 14:00Бяцхан Кристина охин өдөр, цаг, жингийн онцгой давхцалд мэндэлжээ9 сар 15. 13:50Дэлхийн хамгийн агуу хөшөө9 сар 15. 13:40Сибирийн баавгайнууд хоол хайж, монголын хилийг давжээ9 сар 15. 13:30Аминдэм дутагдахад дараах өөрчлөлт гардаг байна9 сар 15. 13:15Хүнсний худалдааны газарт иоджуулаагүй давс худалдаалахгүй байхыг анхааруулж байна9 сар 15. 13:00Зэрлэг ан амьтдын гэрэл зургийн уралдааны сүүлийн шатанд шалгарсан хөгжилтэй зургууд9 сар 15. 12:53
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.