Бүх нийтийн санал асуулга явуулах зардлаа  ОУВС-аас  “асууна”

-Бүх нийтийн санал асуулгын зардал Ерөнхийлөгчийн сонгуулийнхаас давж  30 тэрбумын босгонд тулав-

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Ард нийтийн санал асуулга асуух тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийж байна.

Санал асуулгыг 2019 оны аравдугаар сарын 23-24-нд улс орон даяар зохион байгуулж явуулна гэж тогтоолын төсөлд тусгажээ.  Мөн Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулахад 29 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан төсөв гарчээ. Гэвч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдрийн байдлаар Засгийн газрын нөөц санал асуулга явуулахад хүрэлцэхгүй” гэдгийг хэлсэн.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дайтай хөрөнгө гарна гэсэн анхны төсөөлөл ийнхүү 10 гаруй тэрбум төгрөгрөөр нэмэгдсэн  учир төсвийн нэмэлт тодотгол зайлшгүй болж байна. Хэрэв төсөвт тодотгол хийхээр бол 10 дугаар сарын  эхээр УИХ-ын  ээлжит чуулганаар хэлэлцэнэ гэсэн үг.  Тэгэхээр бүх нийтийн санал асуулга  цаг хугацааны хайчин галд орох  нөхцөл үүсэх үү гэсэн асуудал гарна.

Энэ талаар  УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Санал асуулгыг аравдугаар сарын 23, 24-нд зохион байгуулахаар тусгажээ. Энэ хугацаанд бэлтгэл ажлыг хангах боломжтой юу.  Хугацааг хойшлуулах боломж бий юу гэдгийг тодруулсан.

Энэ асуултад Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн:

-Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах үйл ажиллагааны урьдчилсан хуваарийг гаргаж, байнгын хороонд хүргүүлсэн. Санал асуулгын тухай хуульд зааснаар шийдвэр хүргүүлснээс хойш 21-45 хоногийн дотор Ард нийтийн санал асуулгыг явуулах хуультай. Энэ хугацаанд тохируулж аравдугаар сарын 23-нд гэж өгсөн. Төсөв мөнгөтэй холбоотой, төсвийн тодотголоор шийдэхээр бол Сонгуулийн ерөнхий хороо УИХ-аас тогтоосон хугацаанд нь хийх боломжтой гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Н.Энхболд :

-Хугацааны хувьд аравдугаар сарын 23,24-нд тулгамдах болов уу гэж бодож байна. Нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үед зарим  заалт хасагдсан, зарим нь нэмэгдсэн учраас ард түмэнд таниулах ажил их чухал байх болов уу гэсэн санааг илэрхийлсэн.  

 УИХ-ын дарга Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгө дууссан, байхгүй мөнгийг гарга гэж хуваарилснаас Төсвийн тодотгол хийх шаардлага бий болж байна. Төсвийн тодотголыг аравдугаар сарын 1-нд өргөн барина гэвэл хугацаа хэр хойшлох вэ. Ард нийтийн санал асуулга явуулах журмын тухай хуульд иргэдэд таниулах, мэдээ мэдээллээр хангах заалт бий. Энэ төсвийг Засгийн газар, УИХ хоёрын аль нь ч хариуцах вэ. Гарах зардлыг төсвийн тодотгол хийхээс өөр арга байхгүй гэж байгаа, зардал шийдэгдсэнээс хойш ямар хугацаанд Ард нийтийн санал асуулгыг явуулах боломжтой вэ гэдгийг тодрууллаа.

Энэ талаар  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-Төсвийн тодотгол хийх бүрэн эрх нь УИХ-ын асуудал. Зардал нэмэхтэй холбоотой аливаа тодотгол хийхийг ОУВС-аас хориглосон байгаа ч үүнийг ярилцаад шийдэж болох байх. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсвийг хэвлэн нийтлэх, эхийг иргэдэд таниулах, тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад арга хэмжээ, нэмэлт, өөрчлөлтийн эхийг иргэдэд таниулах, мэдээллээр хангаж ажиллах зэрэг зардал гарах учраас урьдчилж тооцоолох боломжгүй зардал нэмэгдэнэ гэв.

Тэгэхээр ирэх 10 дугаар сард эхлэх УИХ-ын ээлжит чуулганы эхлэн хэлэлцэх асуудал төсөвт тодотгол хийж Бүх нийтийн санал асуулга хийх  зардлынхаа эх үүсвэрийг шийдэх  тухай байх нь.  Гэхдээ ОУВС-ийн өмнө зардал нэмэхгүй байх тохиролцоо бий.  Тийм учраас эхлээд ОУВС-тай тохиролцох шаардлага гарч байна гэсэн үг.

М.Нэргүй

24
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

24 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.11.106Зочин   • 2019, 9 сарын 11. 13 цаг 09 минут

ОУВС ын ард гадны долларын эзэд,Рио Тинто гийн ард бас долларын тэрбумтан ноёд сууж байгаа.Манай нөхдүүд гадныханы толгойгоор удирдуулаад өөрсдөө идэж ууж,авилгадах,лицензний наймаа хийх,хор найруулахаас өөр зүйл мэдэхээ байжээ.Ер нь УИХ огцорвол дээр юм .

103.26.193.131Зочин   • 2019, 9 сарын 10. 10 цаг 31 минут

ок

103.26.193.131Зочин   • 2019, 9 сарын 10. 10 цаг 30 минут

явж явж тэгээд ОУВС-аас асуух болчуу кк

103.26.193.131Зочин   • 2019, 9 сарын 10. 10 цаг 29 минут

давхар дээл дан дээл ч гэх шиг, засаглалын эрх мэдэл нь ард түмэнд яг хэрэгтэй байгаа зүйл үү үүний оронд ард иргэддээ том ордуудаасаа жил бүр ногдол ашиг олгож болдоггүй юм уу ард түмэнд тустай зүйл яриач

202.21.108.178Зочин   • 2019, 9 сарын 9. 23 цаг 11 минут

Эрх мэдэл өлбан тушаалын төлөөх зөрчилдөөн болж хувирч байх шиг ээ . Түүнээс биш ард түмэнд хамаатай асуудал түй ч алга Одоо улс төрийн тогтворгүй байдал хирээс хэтэрч,улс төржсөөр дараагийн сонгууль хүргэх нээ

202.21.109.136Зочин   • 2019, 9 сарын 9. 23 цаг 43 минут

MAH buzaraas salah yumsan 1990 onoos hoish ed uls orong samraad duuslaa.AH buteej MAH hulgailah horvoo yumdaa

117.111.14.21Зочин   • 2019, 9 сарын 9. 22 цаг 41 минут

battulga ih chichirch bnaa ...eroosoo ternii husel sonirhol..battulga haanii daitai erh medeltei bollo geed uls hogjhuu tuunii hud urag nz nohod nziih ni hadam hadamiih ni naiz geed l ted l tomorno...helgui..medleggui..noomoi..ard tumneer shn duraaraa togloh yuma ednar.

203.91.115.44Зочин   • 2019, 9 сарын 9. 20 цаг 27 минут

Зүгээр л хэлэлцсэнээрээ өөрчлөөд яваач юугаа асуудаг юм. Ерөнхийлөгчийн засаглалтай болбол улс маань дууслаа гэсэн үг дээ. Укрианы араас яг орно, урд ах нь хаб гээд дуусаа.

139.5.216.48Иргэн   • 2019, 9 сарын 9. 20 цаг 16 минут

Дандаа буруу сонголт хийдэг мулгуу ард түмнээс юугий нь асуудаг юм бэ?! УИХ, ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийн үр дүнг харцгаа?! Дандаа хэдэн халтар төгрөгөөр саналаа худалдагсад?! Дээр нь юу ч сараачиж болох цагаан цаас л гэсэн үг

64.119.21.64teneguudee   • 2019, 9 сарын 9. 19 цаг 33 минут

ingej ner nuuree barcj baixaas ichich yxlee

203.91.115.37зочин   • 2019, 9 сарын 9. 17 цаг 00 минут

парламентийн засаглалыг өөрчлөх шаардлагагүй

112.72.11.101Зочин   • 2019, 9 сарын 9. 16 цаг 53 минут

Цаг хугацааны... Хайчин... Гал??? Энэ яасан сонин хэллэг вэ? Ерѳѳсѳѳ ийм асуулга явуулах ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Ерѳнхийлѳгчѳѳс маш том лоби явуулаад байна. Үүнийг зѳвшѳѳрѳх шаардлагагүй. Муу ч сайн ч ѳнѳѳ цагт парлиаментийн тогтолцоо чухал.

66.181.188.42Зочин   • 2019, 9 сарын 9. 16 цаг 35 минут

Uuh ch bish bulchirhai ch bish yum hiicheed ard tumneesee asuuna genee,yachihsan tolgoi ni hamuursan nohod ve. Odoo yu ch bitgii hii tartsgaa, iim utgagui oyunii hoosroltoi zuild chini zartsuulah mungu baihgui. Odoo boli teneguudee gej changa hashgiriya.

122.201.22.251ЧИНГИС ХААН   • 2019, 9 сарын 9. 15 цаг 58 минут

НЭГЭНТ ХӨРӨНГӨ ЗАРСНЫХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛОХ УУ ГЭДГИЙГ Л АСУУХ ХЭРЭГТЭЙ.

124.158.107.12chek   • 2019, 9 сарын 9. 15 цаг 34 минут

төр гэж байхгүйн шинж ОУВС үндсэн хуулийг батлах юм байна л даа

103.9.90.98Зочин   • 2019, 9 сарын 9. 15 цаг 29 минут

kkk heleh ch ug alga daa yu ch gsen ugiin ineed ch hureh shig uur ch hureh shig yachihsan uls geheere iim bdgiin

202.72.245.122ж   • 2019, 9 сарын 9. 14 цаг 56 минут

дипламт албаныхан хар тамхины наймаачин болсон,Жижиг дундыхны бизнэсийг төрийхөн булааж хууль бус сэнхүүжилтээр дээрэмддэгээ Одоо байгаа хуулиар зохицуулах хүсэлгүй хүмүүс

202.131.243.186зочин   • 2019, 9 сарын 9. 14 цаг 52 минут

санал асуулга явуулахгүй байх бодолтой юм бишүү. тэгвэл ерөөс ҮХ-н өөрчлөлтийг болиод дараагийн ИХ-д даатгавал зүгээрдээ.

49.0.165.5Зочин   • 2019, 9 сарын 9. 14 цаг 18 минут

Хайран мөнгө. Угаасаа хэрэггүй та нар чадахгүй. Эх орноо гэсэн эрүүл, сэтгэлтэй зөв ухаантай хүмүүс гарсан хойно өөрчилсөн нь дээр.

202.9.42.193иргэн   • 2019, 9 сарын 9. 13 цаг 57 минут

Мулгуу 75 минь больцгооОУВС ах чин 30 тэрбумыг зөвшөөрөхгүй та нарын юу ч хийж чадахгүйг мэднээ цаадуул чин,

202.9.42.193иргэн   • 2019, 9 сарын 9. 13 цаг 54 минут

Ийм төртэй байснаас төргүй байсан дээрээ,битгий тэнэгт,энэ УИХ юу ч хийж чадахгүй учраас маш түргэн тараа, юун санал асуулга болно,болохгүй гэсэн 2-хон үгний төлөө 30 тэрбум тийм баян болчихоо юу,санал асуулганд чин оролцохгүй.ҮХ-ийн өөрчлөлтийг хийж чадахгүйгээс хойш больсон дээ.

122.201.24.128мгл   • 2019, 9 сарын 9. 13 цаг 38 минут

ман оорсдоо зардалаа гаргахгуй юм бол зогсоо!!!!Энэ хулгайч луйварчидын тэнэглэл арай дэндэж байна,тэднии хэдэн дампуу оорчлолтииг ард тумэн дэмжихгуй,мэдээлэл муутай иргэдииг ахиад л хуурчихана гэж тооцоолоод кармааг нь хоослох нь,ухэж далд ороосой новшнууд

202.179.31.17zochin   • 2019, 9 сарын 9. 13 цаг 08 минут

Mongol man duucchee zacaggui bolgee OYBC MEDEN GENE INEED HURMEER HOORHII

103.9.90.98Зочин   • 2019, 9 сарын 9. 12 цаг 50 минут

Иш чааваас даа, тусгаар тогтносон улс орон байж, арай л юм аа

Шинэ мэдээ

Б.Баатархүү: Б.Мөнхцэлмэгийг баривчлаагүй, хэлтэс дээр авч ирж тайлбар авсан1 сар 21. 19:48Ч.Улаан: Миний томилолт хуралдаан хойшлох шалтгаан болох учиргүйг албан ёсоор хэлье1 сар 21. 19:32Жуулчдад олгох визийн журмыг чангатгаж магадгүй байна1 сар 21. 18:00Oxfam: 2153 тэрбумтан 4.6 тэрбум хүнээс илүү баян байна1 сар 21. 17:55“Nestlé” компани веган зайдас үйлдвэрлэнэ1 сар 21. 17:502019 онд БНАСАУ-ын эдийн засаг 1.8 хувиар өсжээ1 сар 21. 17:45“Альфа үеийнхэн” гэж хэн бэ1 сар 21. 17:40Япончуудын 73 хувь нь “Токио-2020”-ыг үзэх хүсэлтэй1 сар 21. 17:40Хятадад нэг удаагийн хэрэглээний гялгар уутыг хориглолоо1 сар 21. 17:35Тайчигчид “хүч хэрэглэн” мөнгийг нь “сэгсэрчээ”1 сар 21. 17:30“Ювентус”-ын Роналду, Дибала нар гоолын баяраа тэмдэглэн үнсэлцэв1 сар 21. 17:25“Лалын улс” бүлэглэлийн шинэ толгойлогчийн нэрийг хэлжээ1 сар 21. 17:20Сонирхогчдын боксын дэлхийн аварга 100 мянган долларын шагналтай1 сар 21. 17:15Шри Ланкад хэт олон ихэр цугласнаас дээд амжилт эвдэх оролдлого бүтэлгүйтжээ1 сар 21. 17:10Д.Трамп Давост Иракийн Ерөнхийлөгч, Пакистаны Ерөнхий сайдтай уулзана1 сар 21. 17:05Месси шинэ амжилт тогтоов1 сар 21. 17:00Токиод ухаалаг тээврийн үйлчилгээг туршиж байна1 сар 21. 16:55М.Оюунчимэг: Гомдол гаргасан хүмүүс ХОМ-гийг маань буруу ойлгосон байна гэдгээ хэлсэн1 сар 21. 16:54Цагаан сар айсуй: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ1 сар 21. 16:50Сарын дотор танд гарцаагүй эерэг өөрчлөлт авчрах 15 челленж1 сар 21. 16:45Л.Болд: ХҮН-ын Т.Доржханд л Ёс зүйн дэд хороонд сүртэй бичиг өгөөд яваад байна1 сар 21. 16:43Дэлхий дахинд ажилгүйдлийн түвшин нэмэгдэнэ1 сар 21. 16:40БНХАУ: Усан доорх хамгийн урт метроны хонгил байгуулжээ1 сар 21. 16:35Тахилч А.Алтан-Очир: Цаг үедээ зохирч арга барил өөрчлөгдлөө ч соён гэгээрүүлэх чигийг ямагт баримтална1 сар 21. 16:31Украины “Boeing”-ийг газар-агаар ангиллын хоёр пуужингаар харваж сөнөөжээ1 сар 21. 16:302020.03.01 өдрөөс мөрдөгдөх БНСУ-ын визний журам шинэчлэгдэхээр боллоо1 сар 21. 16:2740 секундэд сая доллар алдсан бизнесмен1 сар 21. 16:25Хонконгийн зээлжих эрхийн зэрэглэлийг бууруулсантай санал нийлэхгүй байна1 сар 21. 16:20Боксын шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо1 сар 21. 16:15Мэргэжлийн боксчин Ерөнхийлөгчийн өмнө элгээрээ хэвтэж хүндэтгэл үзүүлжээ1 сар 21. 16:10
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.