2019 оны 9-р сарын 9
14 цаг 55 минут

Нэгэн жарны түүхтэй илч түгээгчдэд баяр хүргэлээ

Төвлөрсөн дулаан хангамж үүсч хөгжсөний 60 жил, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын үйл ажиллагаа өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Баярын нээлтэд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Л.Тлейхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г.Баярсайхан болон бусад холбогдох албаныхан оролцов.

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Нийслэл хотын төвийн зургаан дүүрэгт тархан байрлах 10500 гаруй барилга объектыг төвлөрсөн дулаанаар найдвартай хангаж, иргэд оршин суугчдыг тав тухтай амьдруулах ариун үйлсэд 60 жилийн турш зүтгэсэн их хотын мөнхийн галыг манагч Дулааны сүлжээний байгууллагын хамт олондоо түүхт  ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Хотыг хөгжүүлэх 1995, 2000, 2010 оны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг бий болгож газар доорх инженерийн байгууламжийн ашиглалт, үйлчилгээ, засварыг найдвартай хариуцаж, хотын амин судас болсон дулаан хангамжийн салбарыг нэр хүндтэй авч яваа Улаанбаатар Дулааны сүлжээний хамт олондоо нийслэлчүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэн Нийслэл хотын тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах үйлсэд идэвх санаачилгатай ажиллаж бодитой хувь нэмэр оруулж байгааг дурдах нь зүйтэй. Тухайлбал, Баянхошуу дэд төв, Яармаг, VII хороолол, Их засаг их сургууль, Маахуур толгой зэрэг хотын агаарын бохирдол ихтэй бүсүүдэд 200 гаруй халаалтын зуухыг зогсоож төвлөрсөн дулаанд холбоод байгааг онцлох нь зүйтэй” хэмээсэн юм.

Анх есөн ажилтан 10 км урт шугам, 80 орчим хэрэглэгчидтэйгээр ажлын гараагаа эхлүүлж байсан , “Улаанбаатар дулааны сүлжээ” компани өнөөдөр Улаанбаатар хотод 2760 аж ахуйн гэрээтэй хэрэглэгч, ОСНААУГ-ны харъяа гурван түгээх төвийн хэрэглэгчдэд үйлчлэх 16 төв, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч 60 гаруй компанийн 10 мянга гаруй барилга объектыг жилийн дөрвөн улирлын турш дулаан эрчим хүчээр хангахаас гадна Монгол Улсынхаа 21 аймгийн төвийг дулаан хангамжийн горимын тооцоо тохируулга зүгшрүүлгийг хариуцан ажиллаж байна.

Түүхт ойн баярын үеэр хотын Захирагч С.Амарсайхан идэвхи санаачлагатай ажилласан зарим ажилтан албан хаагчдыг  цол тэмдэгээр шагнаж,  баярын бичиг гардууллаа.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 
1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.216.90Зочин   • 9 сарын 10. 15 цаг 58 минут

Энэ засаг дарга гэсэн нэр зүүсэн алай салбадай их сонин гар шүү

Шинэ мэдээ

Гүүр нурсны улмаас 2 хүний амь сүйджээ7 минут 45 секундын өмнөИранд шатахууны үнийн өсөлтөөс болж хохирсон хүмүүст нөхөн төлбөр олгоно12 минут 45 секундын өмнөАялахад хамгийн аюултай орнуудыг нэрлэжээ17 минут 45 секундын өмнөДэвид Бэкхэмийн “Интер Майами” багийн бүрэлдэхүүн22 минут 45 секундын өмнөАмазоны ой модны эзлэх талбай ихээр багасжээ27 минут 45 секундын өмнөШийдвэрлэх тулааны өмнө32 минут 45 секундын өмнөСэтгэцийн өвчин ямар ямар шинж тэмдгээр илэрдэг вэ37 минут 45 секундын өмнөАНУ Египетэд анхааруулга өглөө42 минут 45 секундын өмнөСумо тойм: Кюүшюү башёгийн ес дэх өдөр47 минут 45 секундын өмнөХонконгийн цагдаагийн даргыг албан тушаалаас нь чөлөөлжээ47 минут 45 секундын өмнөТөсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга52 минут 45 секундын өмнөЭнэтхэгчүүд баарнаас цэвэр агаар худалдан авч байна57 минут 45 секундын өмнөАНУ-аас Нигер Улс руу нисч байсан Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ1 цаг 3 минутын өмнөҮХЦ-ийн гишүүд баасан гарагт Д.Одбаярын хүсэлтийг хэлэлцэнэ1 цаг 8 минутын өмнөХүүхдүүд ихэвчлэн томчуудаас сүрьеэгийн халдвар авдаг1 цаг 13 минутын өмнө24 багийн 19 нь тодорхой болжээ1 цаг 18 минутын өмнөСэтгэлийн гүн хямралаас ангижрах хамгийн үр дүнтэй аргыг зөвлөжээ1 цаг 23 минутын өмнөОросын хамгийн их гэмт хэрэгтэй хотууд1 цаг 28 минутын өмнөЗАСГИЙН ХУРАЛДААН: Г.Жаргалсайхан, Ч.Ганболд нарыг консулаар томиллоо1 цаг 33 минутын өмнөЯ.Амаржаргал: “Холер” өвчний халдвар авсан иргэн эрүүл гэсэн шинжилгээний хариутай Монголд ирнэ1 цаг 38 минутын өмнө“Наполи” клубын ерөнхийлөгч тоглогчдын цалинг бууруулахыг шүүхээс шаардлаа1 цаг 38 минутын өмнө“Эерэг өөрчлөлт-залуучуудын оролцоо” сэдэвт телевизийн шилдэг бүтээлийн уралдааны шилдгүүд тодорлоо1 цаг 43 минутын өмнөШри Ланка улсын шинэ Ерөнхийлөгч тангараг өргөжээ1 цаг 48 минутын өмнөУлсын хэмжээнд 189 мянган тонн төмс, 91 мянган тонн хүнсний ногоо хураажээ1 цаг 50 минутын өмнөУс сувгийн удирдах газрын дэргэдэх “ДУСАЛХҮҮ” цэцэрлэг нээлтээ хийлээ1 цаг 53 минутын өмнө“Huawei”-д бүтээгдэхүүн нийлүүлэх тусгай зөвшөөрлийг сунгажээ1 цаг 58 минутын өмнөЭнэ сарын 26, 27-нд дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ2 цаг 3 минутын өмнөХотын Захирагчийн үүрэг болгосны дагуу зарим хотхонуудын хаагдсан орц, гарцыг нээх ажлыг эхлүүллээ2 цаг 8 минутын өмнөБайнгын хороод хуралдана2 цаг 13 минутын өмнөБНАСАУ: Ким Жөн Ун Д.Трамптай уулзахгүй2 цаг 18 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.