2019 оны 9-р сарын 10
8 цаг 40 минут

Чингэлтэй дүүрэг дэлхийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайтай боллоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболдын санаачилгаар Чингэлтэйчүүд бид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэл хотынхоо хоймор болсон Чингэлтэй Хайрхан уулынхаа энгэр бэлд Хөнгөн, атлетик, хөлбөмбөгийн талбайтай боллоо.

Тус талбайн нээлт өнөөдөр болсон бөгөөд нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон албаны төлөөлөл, Чингэлтэй дүүргийн иргэд зэрэг нийт 20000 гаруй хүн оролцлоо.

Нээлтийн арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн хөлбөмбөгийн шигшээ баг болон дүүргийн удирдлагуудын багийн нөхөрсөг тоглолт, урлаг, соёлын арга хэмжээ, гимнастик, цирк, галын техникийн спортын үзүүлэх тоглолт зэрэг боллоо.

Энэхүү хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбай нь 108 x 72метр, дэлхийн стандартад нийцсэн хиймэл зүлэг бүхий талбай, 400метрийн тойрог бүхий гүйлтийн 6 зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжит 2000 хүний суудал, 18 нэр төрлийн 43700 ширхэг мод, бут, сөөгтэй 80 мянган га талбай ногоон орчин бүхий томоохон бүтээн байгуулалт болж байна.

Тус талбай нь дэлхий дахины спорт болсон хөнгөн атлетик, хөлбөмбөгийн төрлүүдээр уралдаан тэмцээн зохион байгуулах, хүүхэд, залуучууд хичээллэх, мэргэжлийн дасгалжуулагч нарыг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.24.111Зочин   • 9 сарын 27. 12 цаг 38 минут

Бас ийм гишүүн байдаг юм байнаа! Дахиж сонгоцгооё.

202.9.43.136Зочин   • 9 сарын 11. 16 цаг 31 минут

bayrlalaa

202.126.88.140Зочин   • 9 сарын 10. 11 цаг 29 минут

Зөв2. Амжилт хүсэе!!

66.181.169.116зочин   • 9 сарын 10. 10 цаг 16 минут

ганболд гишүүн мундаг шүү

66.181.169.116зочин   • 9 сарын 10. 10 цаг 15 минут

энэ хүн шиг юм хийж байгаа нишүүн байхгүй л болов уу гэтэл албан тушаал булаалдсан намынх нь нөхөд нэртэй зарим хорчингууд энэ хүнээр их оролдож байгаа сурагтай битгий ганц юм хийж байгаа хүнээ чөтгөрийн тогоондоо татаж оруулах гээд бай монголчуудад нийтийн эрх ашиг улс орны эрх ашгаас хавьгүй дээгүүр нэн түрүүнд хувийн эрх ашиг амбици чухал байгаад байгаа юм даа өрөвдмөөр атаач хувиа хичээсэн жалга довны үзэлтэй хүмүүс болж таараад байдаг

202.126.89.127з   • 9 сарын 10. 8 цаг 49 минут

зөв

© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.