2019 оны 9-р сарын 10
12 цаг 30 минут

В.Путин Ямалын хойгоос БНХАУ руу татах ХИЙН ХООЛОЙГ МОНГОЛООР дайруулах асуудлыг судлахыг "Газпром"-ын тэргүүнд даалгажээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр /2019.09.09/ өдөр “Газпром”-ын тэргүүн Алексей Миллертэй уулзаж  Ямалын хойгоос БНХАУ руу татах хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах  асуудлыг судалж үзэхийг  үүрэгджээ.  Ерөнхийлөгч энэ бол  амар хялбар  биш ч  гэсэн бүрэн  хэрэгжих боломжтой гэж онцолжээ.  Түүнчлэн Төрийн тэргүүн баруун чиглэлийн  дагуух хийн хангамжид шаардлагатай нөөц бүрдүүлэхийн тулд Иркутск, Красноярскийн нутаг дэвсгэр болон  Ямал дахь хийн нөөцийг шалгаж тогтоох шаардлагатай байна гэжээ.

ОХУ-аас БНХАУ-руу хий  дамжуулах зүүн шугам буюу “Сибирийн хүч” төслийн бүтээн байгуулалт үндсэндээ дуусч байгаа бөгөөд энэ оны 12 дугаар сарын 1 гэхэд хий БНХАУ-д хий нийлүүлж эхлэх гэж байгааг “Газпром”-ын тэргүүн В.Путинд мэдээлжээ.  А.Миллер “Байгалийн хий экспортлогч дэлхийн хамгийн том улс хамгийн том импортлогч оронд  хий нийлүүлж эхлэх нь  түүхэн үйл явдал юм” хэмээн онцолсон байна.  Түүний  хэлснээр ирэх 30 жилд  ОХУ нэг их наяд шоо метр хийг өмнөд хөршдөө нийлүүлэх ажээ.

Одоо Москва, Бээжин хоёр БНХАУ-д өөр маршрутаар хий нийлүүлэх боломжийг судалж байгаа аж. Миллер  “Энэ хүрээнд  В.Путины санал болгосон баруун чиглэл  болон Сахалин, Алс Дорнодын маршрутаар  хий нийлүүлэх боломжийг авч үзнэ” гэдгийг мөн тодотгожээ.

Ямартаа ч хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудлыг авч үзэхийг даалгасан нь сайн хэрэг.  Гэхдээ Монголын нутгаар хий дамжуулах хоолойг дайруулах нь ОХУ дангаараа бас шийдчихгүй. Энд БНХАУ-ын эрх мэдэл бас бий. Тус улсын төрийн тэргүүн үүнийг судалж үзэхээ илэрхийлээд буй.

Урьд нь Монголын нутгаар дайрах хий дамжуулах хоолойг Ковыктийн ордоор дайруулахаа төлөвлөж байсан. Харин В.Путины хувьд Ямалаас гэжээ. Ямалын хойг бол ОХУ-ын хойд нутаг бөгөөд тэндээс эх газар руугаа хийн хоолой барих асуудал яригдаж байгаа гэсэн үг байх.

2018 оны зургадугаар сард Чиндаод   болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хөрш гурван орны тэргүүн нарын уулзалт дээр В.Путин  "ОХУ,  БНХАУ-ыг холбох нефть-хий дамжуулах хоолойг өөрийн нутгаараа дайруулах хүсэлтээ Монгол нөхөд маань илэрхийллээ. Энэ бол зөв зүйтэй санаа бодол бөгөөд бид үүнийг бүрэн дэмжиж байна” хэмээн мэдэгдсэнээ ийнхүү ажил болгох алхмаа хийлээ.  Түүнчлэн 2018 оны наймдугаар сарын 24-нд Орос, Монгол, Хятад гурван улсын байгалийн хийн хоолойн төслийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол болж байв.  Энэчлэн хий дамжуулах хоолой Монголын нутгаар дайрах боломж алхам алхмаар урагшилж байна.

Үүний урьд Монголын талаас хүсэлтээ хэдэнтээ илэрхийлж байсан ч ОХУ болон БНХАУ-ыг холбосон байгалийн хий дамжуулах хоёр ч хоолой Монголын хилийн цаахнуур баригдсан.  “Алтай” шугам манай баруун хилтэй шүргэх шахам өнгөрч байгаа бол “Сибирийн  хүч” шугам зүүн хилээс цаагуур дөлсөн.

Эрх баригчид нь дотроо байнга зөрчилтэй, хэлсэн ярьсандаа хүрдэггүй, хөгжлийн тодорхой бодлогогүй, улс төр нь тогтворгүй болохоор Монголыг  тойргийн гадна үлдээсэн байхыг үгүйсгэхгүй. Харин монголчуудын хувьд одоо тэр алдаагаа засах боломж ирж байна.  Хүсэн хүлээсэн боломж атганд орж ирэхэд ойрхон болж байна.

Хий дамжуулах хоолой Монголын нутгаар дайрах нь  эдийн засаг талаасаа ихээхэн үр ашигтай төдийгүй Улаанбаатарын утааг бууруулах том шийдэл болно гэж  хардаг. Түүнчлэн “Русиа Петролеум” компанийн тооцсоноор хийн хоолой тавихад 3700 ажиллах хүч шаардлагатай бөгөөд улмаар хий шахаж эхэлснээр 1354 хүнийг тогтмол ажлын байраар хангана гэсэн нарийвчилсан судалгаа бий.

Хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дамжуулах нь  хөрш гурван улсад хэд хэдэн давуу талыг олгоно. Нэгдүгээрт, ОХУ бусад чиглэлтэй харьцуулахад хоёр дахин дөт замаар хийн хоолой барьж БНХАУ-д хүргэнэ.  Хоёрдугаарт, Хий дамжуулах шугамын аюулгүй, найдвартай байдал. Гуравдугаарт,  цаг хугацаа болон бүтээн байгуулалтын зардлыг хэмнэнэ гэхчлэн.

Одоо хий дамжуулах  хоолой буюу “Аманд орсон шар тос”-оо алдчихгүй байж чадах  эсэх нь монголчуудаас л шалтгаална.

М.Нэргүй

41
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

41 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.85.102Зочин   • 9 сарын 11. 7 цаг 39 минут

Монголчууд үнэхээр тэнэг амьтад юм Газ гэдэг чинь бөмбөрцгийн хамгийн тэргүүн зэргийн энергийн эх үүсвэр Европын том улсууд хүртэл Газын төлөө улс төрийн чиг хандлагаа өөрчилж байхад ҮМБҮҮНҮҮД МӨӨРӨЛДӨӨД л ТЭНЭГЭЭ БУСДАД битгий гайхуул л даа Гэр дотроо эхнэр хүүхдүүддээ л тэнэгтэцгээ

66.181.161.49Zochin   • 9 сарын 10. 21 цаг 11 минут

Tog tsahilgaan shatahuun hiin Hooloi gd bugdeer haraat bolno

122.201.22.86Зочин   • 9 сарын 11. 5 цаг 58 минут

Erguu dagzaa iugaach medehgui baij hamgiin hyamd gaz heregleh iun buruu bn gologoo hol ochij huts gologoo

202.179.31.82Зочин   • 9 сарын 10. 20 цаг 17 минут

Одоо эх орноосоо урвасан хулгайч нарыг цэвэрлэх цаг болсон. Дэмжиж байна. Үсрээд л 200 хүн байгаа биз

150.129.141.196Зочин   • 9 сарын 10. 19 цаг 48 минут

ERUNHIILUGCHIIN ZASAGLAL MANDTUGAI!!!! ADGIIN 76 TUNII HAMSAATAN HAMAATNUUDIIG BUGDIIG CHINE BUUDAJ ALAH UDUR OIRHON BN!!!!!!!

203.91.115.42зочин   • 9 сарын 10. 18 цаг 03 минут

Хайрт Кятад ах маань зөвшөөрөхгүй л дээ тэрийг нь манай хэдэн бие сэтгэлээ худалдсан Элбэгдорж Энхсайхан нар өөгшүүлээд өгдөөгөөд хар Кятадын зөв гээд сошиалаар баахан мэдээ явуулчихна тэгээд Оросууд бид нар ярилцаж шийдвэр гаргасан боловч цаана чинь жинхэнэ худалдан авагч Кятад зөвшөөрөрхгүй байна гэнэ хаданд хавчуулагдсан хөөрхий Монгол харийнханд бие сэтгэлээ худалдсан хогий хар Элбэгдорж Энхсайхан Гончигдорж тэргүүтэй хулгайч нар

202.131.245.243Зочин   • 9 сарын 10. 18 цаг 48 минут

Транзитын төлбөрөө байгалийн шингэрүүлсэн шатдаг хийгээр авчихад л манайх хэрэглэж барахгүй. Улаанбаатарын утааг маш хямдаар шийдэж болно. Цаашаа химийн үйлдвэр ч хөгжих үндэс суурь болно.

98.113.248.233Yaana daa   • 9 сарын 10. 17 цаг 35 минут

Ingeed orosod dagaar orovoo grj! Mongoliig oros udirdana gesen ug shuu dee. Odoo yaaltai bilee!

202.131.245.243Зочин   • 9 сарын 10. 18 цаг 02 минут

Эргүү үхэр минь чи тэгвэл хэдэн үеээрээ утаагаа үнэрлээд хөөтэй төлөг шиг явж бай! Танай xyжaa нар Монголд гай болж байснаас өөр юмгүй! Оросын хүчинд өдий яваадаа баярлаж яв за юу!!!

150.129.141.196Зочин   • 9 сарын 10. 17 цаг 26 минут

ERUNHIILUGCHIIN ZASAGLAL MANDTUGAI!!!! ADGIIN 76 TUNII HAMSAATAN HAMAATNUUDIIG BUGDIIG CHINE BUUDAJ ALAH UDUR OIRHON BN!!!!!!!

103.26.194.238Иргэн   • 9 сарын 10. 17 цаг 24 минут

Энэ бол боломж биш, бидний парлементийн засаглалыг үгүй хийх гэсэн оролдлого. Энэ бол санал өгөхөд нөлөөлөх оролдлого.

202.131.245.243Зочин   • 9 сарын 10. 18 цаг 07 минут

Юу ч хийхгүй, юу ч бүтээхгүй, зүгээр суугаад л байна, суугаад л байна, зүгээр л хэрүүл, улаан хэрүүл, бөөн хэрүүл. Бүтэж байгаа юм нэг ч байхгүй. Хэлдэг ганц үг нь маргааш, маргааш нь ирэхээр бас л маргааш, нөгөөдөр нь ирэхээр бас маргааш. Энэ маргааш бол эцэс төгсгөлгүй. Өр, зээлийг нь тэглэж өгөөд ч өөдөлдөггүй өмхий гуйлгачингууд шүү.

66.181.161.120OD   • 9 сарын 10. 17 цаг 24 минут

YAAg unen ardchilal nertei xulgaich luibarchdaas yax arga bxgyi seremjlex xeregtei shu, tedgeer buleg deeremchid yu xiisniig 2012-2016 todorxoi xaruulsan da bodoxoor ch aimshig ....

202.131.245.243Зочин   • 9 сарын 10. 18 цаг 37 минут

хамтарсан 2004-2008, 2008-2012

202.131.245.243Зочин   • 9 сарын 10. 18 цаг 26 минут

+1990-1992, 1996-2000

202.21.113.238Н.Энхбаярын улс төрийн схем   • 9 сарын 10. 17 цаг 11 минут

Улс төрчид л том төслөөс хувь хүртэх гэж зүтгэдэг, хэрэв өөрт нь хувь хүртэхгүй бол төслийг унагадаг ийм л араншинтай авлигалчид байдаг юм даа. Энэ араншинг Н.Энхбаяр цэцэглүүлж улам хөгжүүлсэн түүхтэй.

43.228.131.113Зочин   • 9 сарын 10. 16 цаг 56 минут

монголчууд чалчсаар...Орос,хятад хөгжсөөр...

99.203.145.205Зочин   • 9 сарын 10. 16 цаг 54 минут

Ардчилал гэсэн бүлэг дээрэмчин хулгайч нар тасалдуулах вий дээ !!!

202.72.245.122ё   • 9 сарын 10. 16 цаг 48 минут

Оросоос Хятад хуу хий бас цэвэр ус дамжуулах хоолойг нэг шуудуунд хийгээд байгуулчих

202.72.245.122ч   • 9 сарын 10. 16 цаг 25 минут

Ми байсан бол жишиг сум нефтийн үйлдвэр, хийн хоолой огт яригдахгүй Уяачид газрын панзчид төрийг бариад

202.72.245.122ч   • 9 сарын 10. 16 цаг 24 минут

Улс төрчид л Хөмрөнө дөө энэ боломжийг

139.5.218.17Зочин   • 9 сарын 10. 15 цаг 55 минут

МОНГОЛООР ХИЙН ХООЛОЙ ДАЙРВАЛ. БАТТУЛГЫГ ДАХИН СОНГОЖ ,ПУТИНД ХӨШӨӨ БАРЪЯ

211.36.139.66Зочин   • 9 сарын 10. 15 цаг 50 минут

оросууд монголчууд руу анхааралаа хандуулахгүй бол америк гээд байгаа ш дээ

202.21.116.171зочин   • 9 сарын 10. 15 цаг 49 минут

Уул нь энэ боломжийг улс төр орооцолдуулахгүй шиг ашиглавал утаанаасаа салах,уул уурхай,газар тариалан гээ л цэцэглүүлж болондоо.Манайхан дан болохгүй бүтэхгүй гэж айсаар байгаад орчилон ертөнцөөс их хоцорч байх юм даа.Бусад орны хүмүүс аюулгүй ажиллаад болоол байгаа бид яагаад чадахгүй гэж.!!!

66.181.161.47Хасар   • 9 сарын 10. 15 цаг 40 минут

Ашиг олно дээрээс нь Орос хятад 2-ын стратегийн судасын барина гэсэн үг.

43.228.131.113Зочин   • 9 сарын 10. 15 цаг 29 минут

Баттулга ер нь манай талд байна уу...баавгайн талд байна уу...

150.129.141.196Зочин   • 9 сарын 10. 15 цаг 33 минут

tanai hujaagiin talduu???

202.9.43.43Зочин   • 9 сарын 10. 15 цаг 10 минут

Улс төрдөө ч биш байхаа. МУ ыг Ядуу байлгах гэсэн ХЯТАДЫН бодлого. Тэгж байж ХОНГ КОНГОС илүү хялбар ӨӨРТӨӨ нэгтгэж чадна.

66.181.169.116Зочин   • 9 сарын 10. 15 цаг 01 минут

монголын тал дуугарсан дээр сайн уйгагүй хөөцөлдөхгүй бол урд хөршийхөн яах ч юм билээ манайхн гэрээ хий хийчихээд араас нь явахгүй орхидог шүү

150.129.141.196Зочин   • 9 сарын 10. 14 цаг 23 минут

ХЭРҮҮЛ ХУЛГАЙ НЬ ТАСАРДАГГҮЙ ЗӨВ ЗҮЙЛД ХЭРЭЛДЭЭД ХАГРАЛДААД БУРУУ ХУЛГАЙД БҮЛЭГЛЭН ХИЙДЭГ ЭНЭ ОЛОН ХУЛГАЙЧ ГИШҮҮД САЙД БАЙСНААС ДАН ГАНЦ ЕРӨНХИЙЛӨГЧТӨЙ БОЛЦГООЁДОО!!!!!!

66.181.169.116Зочин   • 9 сарын 10. 15 цаг 06 минут

ингэж туйлширдаггүй байхгүй юу тэнэгүүдээ

202.55.191.194Зочин   • 9 сарын 10. 13 цаг 50 минут

Ши зиньпинтэй утсаар яриад Путинтэй гар бариад байсан залуу яасан бэ

66.181.165.93Зочин   • 9 сарын 10. 13 цаг 48 минут

saihan bolomj shuu....heregjeesei bilee

202.179.26.7Иргэн   • 9 сарын 10. 13 цаг 46 минут

Орост Хятад руу хийн шугам татах нь маш чухалас холбогдолтой. Монголоор дайруулбал манайд нэн чухал. Г.Баттулга ерөнхийлөгч минь үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ямарч дайралт, худал, үнэн юмыг хэрэгсэхгүйгээр шийдэж чадвал монголын ард иргэдэд үнэлж баршгүй ач холбогдолтой зүйл болно шүү. Үүнийг битгий ажил хэрэг болчихоосой гэсэн өмдөндөө шээс дуслуулсан асар том хүчин янз бүрийн аргаар тэмцэл тавьж байгаа. Ер нь тэгээд Монголд ашигтай гэсэн бүхнийг нурааж байдаг хөрөнгө мөнгөөр бялхсан дэндүү том хар хүчин монголыг ургаш нь алхуулахгүй байгаа шү

139.5.216.90Зочин   • 9 сарын 10. 13 цаг 44 минут

Тийм дээ. ОРОСЫН Ерөнхийлөгчийг дэмжиж бна .

103.9.90.50Зочин   • 9 сарын 10. 13 цаг 27 минут

Манайд сайхан боломж. Украин Оросын хийг Европ руу нутгаараа дамжуулсны шимтгэл гэж жил бүр 2.5 тэрбум еврогийн төлбөр авдаг гэсэн.

202.72.245.122А   • 9 сарын 10. 13 цаг 26 минут

УЛСТӨРЖҮҮЛЭЭД БАЙХГҮЙ БОЛГОНО ДОО УГ НЬ УТААГҮЙ ТҮЛШ

31.165.225.30irgen   • 9 сарын 10. 13 цаг 10 минут

urd ni neeh sain shuudver baidaggui baisan ailchlal hiisnii daraa yneheer mongoliig dodoj baigaa ni haragdsan tv-eer iim daalgavar yyreg ogch baigaa ni saihan l haragdsan

203.91.115.45их мэдэгч хоосон чалчигч   • 9 сарын 10. 12 цаг 40 минут

хариуцлага сахилга ухамсар нойл заасан монголчууд хийн хоолойн аюулгуй байдлыг хангах боломж байхгуй дугнэлт эсрэг гарна мерийцсен ч болно шуу монголчуудад хулгайлах хэрэлдэхээс еер хийж чадах нэг ч ажил байхгуй

202.131.236.170Зочин   • 9 сарын 10. 13 цаг 13 минут

дандаа сөрөг юм бичнэ, бөөн хар энерги.иймэрхүү юмнууд яана даа

59.153.85.66Зочин   • 9 сарын 10. 22 цаг 02 минут

ariuk harin yandaa

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.