2019 оны 9-р сарын 10
15 цаг 46 минут

Орчин цагийн хэлмэгдүүлэлт “60 тэрбум”

- Хэрвээ Ц.Сандуй 2016 онд үнэмлэхүй олонх болчихоод, тэр схемийг нь хэрэгжүүлсэн бол, өнөөдөр Г.Доржзодов мөнгөө авчихаад чимээгүйхэн, дуугүй сууж байх байсан болов уу-

УИХ-ын 2016 оны, Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэс л өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн хөзөр болсон “60 тэрбум”-ын гэх хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгчид шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн тухайг өнгөрсөн баасан гарагт прокурорынхон мэдээллэсэн. Уг нь Нийслэлийн Прокурорын газарт хэргийг хүргүүлсэн нь саяхан. Гэтэл тус газрын хяналтын прокурор гэрлийн хурдаар хавтаст хэрэгтэй танилцаж дуусаад яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэнээ зарлачихав.

Тэгвэл хохирогчгүй, үйлдэлгүй энэхүү “60 тэрбум”-ын хэрэг гээчийг шүүх үнэн, зөв шийдвэрлэж чадах уу гэдэгт олон хүн, тэр дундаа хуульчид эргэлзэж байгаа дуулдана.

Учир нь “60 тэрбум”-ын гэх хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлд заасан Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг буруутгаж буй гэх. Гэхдээ энэ хэргийг шүүх шийдэж чадах, эсэхэд хууль хяналтын байгууллагынхан, тэр дундаа мөрдөгч, прокурорууд өөрсдөө ч эргэлзэж байгаа юм. Учир нь уг хэрэг нь ямар ч хохирогчгүй нэг нөхрийн зохиосон схемийг сонссоныхоо төлөө нэг хүн буруудаж орчин цагийн хэлмэгдүүлэлт болох гээд байгаа учраас тус хэрэг дээр ажилласан тагнуулынхан, прокурорынхон, шүүхийнхэн гээд бүгд айдас хүйдэст автаж цаг хугацааны дараа С.Зориг агсны хэрэг дээр ажилласан хуулийнхан шиг хэрэгт татагдаж толгой дээгүүрээ дээлээ нөмрөх вий гэх айдастай буй юм.

Өөрөөр хэлбэл, ажил хэрэг болоогүй нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогддог. Түүнчлэн санаачлагчийг нь хариуцлагаас мулталж, жирийн иргэн Г.Доржзодов болгочихсон яваа. Г.Доржзодов энхийн цагаан тагтаа байгаагүй учраас хууль сахиулагчид түүнийг энэ хэргээс мулталж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөнд гайхаж, дээрх хоёр хүнийг шүүхээр хэлэлцүүлж гэм буруутай гэж үзвэл орчин цагийн хэлмэгдүүлэлт болно хэмээн өөр хоорондоо ярилцаж буйг нуух юун. Магадгүй Ерөнхийлөгч Х.Баттулгын томилсон шүүгч нар орчин цагийн, өнөө үеийн хэлмэгдүүлэлтийг хийхийг үгүйсгэхгүй хэмээж байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж шүүгч нарыг томилж чөлөөлж байгаад өмнөх Ерөнхийлөгчөө “дарсан” шиг, Х.Баттулга уг мэхийг өрсөлдөгч МАН-ынханд хэрэглэх гэж байгаа юм хэмээн хардагсад ч байх боллоо.

Тухайлбал, өмнө нь нэг бус удаа эрүүгийн хэрэгт холбогдож байсан Г.Доржзодовыг “Шинэ Монгол хаад” ХХК-ийн захирал А.Ганбаатар өөд нь татаж, улмаар тухайн үеийн нийслэлийн МАН-ын даргаар ажиллаж байсан Ц.Сандуйтай танилцуулсан байдаг. Танилцсаныхаа дараа Г.Доржзодов 60 тэрбумын схем гэгчийг дээрх хүмүүст тайлбарлаж, мөнгө босгож болох талаараа ярьсан ч түүний санаачилсан схемийг нь сонссон ч ажил хэрэг болгоогүй харин ч хэрэгжүүлэх боломжгүй гэж хэлснийхээ төлөө өдгөө Ц.Сандуй буруутан болж Г.Доржзодов ардын баатар болчихсон байх жишээтэй.

Ганцхан жилийн дараа хуулийнхан Б.Хурц нарын зовлонг эдлэх вий...

Иргэн Г.Доржзодовыг МАН-ынханд энэ схемээ танилцуулахаас өмнө Хөдөлмөнийн үндэсний нам (ХҮН)-ынхан санаачилж, намын жагсаалтаа мөнгө босгох хэрэгсэл болгох гэж байсан талаар тус намыг нэг хэсэг удирдаж байсан, “Алтан дорнод Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ганболд “25 дугаар суваг”-т өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг. Тодруулбал, “Г.Доржзодов ХҮН-д зөвлөхөөр ажиллаж байсан. Тэр үедээ Болд гэдэг нэртэй байсан. 60 тэрбум гэдэг энэ схемийг хамгийн анх ХҮН-д тухайн үеийн ерөнхий нарийн бичгийн дарга нь ярьж схем хийсэн байсан. Тухайн үед сонгууль холимог системээр санал хураадаг байсан. Улмаар ХҮН-ынхан жагсаалтын ханш гаргасан. Гэрэл гэгээг харах гэсэн маш олон мэдлэг боловсролтой залуу үүнийг нь сонсоод гутарсан. Ярьж байгаа, хэлж байгаа үзэл бодлоосоо огт өөр, наймааны схем болоод явчихсан. Намайг тэдэн тэрбумаар тэр жагсаалтад ор гэсэн болзол тавьсан” хэмээн өгүүлсэн байдаг. Тэгэхээр иргэн Г.Доржзодов эрүүгийн хэрэгт холбогдож, гэмээ цайруулахын тулд нэрээ солиод, нам дамжин төрийн эрх, албан тушаалыг мөнгө болгох схем зохиож, явсан гэдгийг ганц Т.Ганболд ч бус тус намын Доржханд хүртэл тус нэвтэрүүлэгт орох үеэрээ ярьж байсан.

Хэрвээ Ц.Сандуй 2016 онд үнэмлэхүй олонх болчихоод, тэр схемийг нь хэрэгжүүлсэн бол, өнөөдөр Г.Доржзодов мөнгөө авчихаад чимээгүйхэн, дуугүй сууж байх байсан болов уу. Түүний схемийг сонссон хэрнээ амьдралд хэрэгжүүлээгүй учраас мань эр МАН-ын удирдах албаны хүмүүсийг шантаажилж, мөнгөтэй болох гээд өрсөлдөгчид нь ярианы бичлэгээ борлуулсан нь лавтай. Үүнээс үзэхэд Г.Доржзодов 60 тэрбумын схемийг санаачилсан нь тодорхой байгаа юм. Гэтэл “60 тэрбум”-ын гэх хэргээс түүнийг мулталсан нь хууль сахиулагчдын гайхлыг төрүүлж байна. Магадгүй манай улс гадны улс орон шиг шударга ёсыг эрхэмлэдэг байсан бол Ц.Сандуйг бус Г.Доржзодовыг гэмт хэрэгтний ширээний ард суулгах байсан. Даанч өрсөлдөгчөө дарах гэсэн увайгүй хүмүүсийн эрх мэдэлд дарагдсан хуулийнхан энэхүү хэргийг улстөрийн захиалгаар шийдэхээр улайрч байгаа нь бодит үнэн.

Яг үнэндээ захын хуульчид “60 тэрбум”-ын гэх энэ үйлдэл төгс үйлдэгдсэн гэмт хэрэг биш. Түүний дэргэд өндөр түвшний авлига буюу Засгийн газрын эсрэг кноп дарахаас сэргийлж УИХ-ын гишүүд, тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд ЖДҮХС-гаас хэдэн зуун сая, тэрбумаар нь зээл нэрээр, асар их хөнгөлөлттэй мөнгө тараасан нь төгс үйлдэгдсэн гэмт хэрэг гэдгийг прокурор, мөрдөгч нар хэлж байна. Тус сангаас авсан мөнгөө зориулалтын зүйлд зарцуулаагүй, уул уурхайн компани, банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлж мөнгө хүүлэхээс гадна өөрийнхөө эмчилгээнд зориулаад “улсад буцааж төлөх мөнгө байхгүй” хэмээн хээв нэг сууж байгаа УИХ-ын гишүүд гэмт хэрэг төгс үйлдсэн хүмүүс болох нь хууль сахиулагчдын ярианаас тодорхой болж буй юм.

ЖДҮХС-гаас зээл авчихаад бүрэн эрхтэйгээ сууж байгаа УИХ-ын гишүүд, ажил хэрэг болоогүй улстөрийн захиалгатай, орчин цагийн хэлмэгдүүлэлт болсон “60 тэрбум”-ын гэх хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдлээ. Эцэст нь эрх мэдэлтний захиалгаар тус хэргийг буруугаар шийдвэрлэвэл магадгүй ганцхан жилийн дараа Б.Хурц нарын хүмүүс шиг ялтан болж торны цаана сууна шүү гэдгийг тагнуул, прокурор, шүүхийнхэнд анхааруулахад илүүдэхгүй биз ээ.

Эх сурвалж: erennews.mn

24
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

24 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

185.248.160.65Зочин   • 9 сарын 11. 21 цаг 16 минут

Хүрэлсүх байсан гээд сүрхий тэврэлдсэн зураг яваад байсан сайн шалгах хэрэгтэй шүү сонссон бүгдийнэ шалга ганц сандуй биш сонсон бүх хүнийг

185.220.101.7Зочин   • 9 сарын 11. 21 цаг 12 минут

Arai chdee ene dorjzodowoos bolj hiigeegvi hergiinhee toloo zgr sonssoniihoo toloo iim bdald hvreh gej tend bsn bvh hvniig shalgah heregtei

185.220.101.7Зочин   • 9 сарын 11. 21 цаг 07 минут

Ene dorjzodow gej gol sejvvriig sain shalgah heregtei hichneen jil hiigeegvii hergiin toloo chichlvvleh we

202.131.243.186зочин   • 9 сарын 11. 11 цаг 53 минут

Хэрэгжээгүй гэж хэлэх амархан,харин одоо МАН-с албанд очсон хүмүүс олноороо авилгын хэрэгт ороод байгааг юу гэж тайлбарлах бол.Баригдаагүй хэчнээн авилгач байгааг тооцсон хүн байна уу.Эсвэл дандаа мөнгөний шуналтай улсуудыг цуглуулаад дарга болгочихсон юм уу.Одоо Доржзодовыг айлгаж Амгаланбаатар шиг үгнээс нь буцаах компант ажил эхлэчихсэн бололтой.

139.228.248.131Зочин   • 9 сарын 11. 9 цаг 11 минут

Ene dorjzodow gej neree solij nam damjij hor nairuulj yawdag nohoriig sain shalgawal ih yum garj irnedee jinhene hergjvvlegch ni Amarbaysgalan hvrelsvh gedeg ni todorhoi yum bn shde hvrelsvh bol 60 terbumd ooroo oroltschihood namiin nohoroo dewslen erh medeld hvrsen oodgvi nowsh bn

221.87.168.12Зочин   • 9 сарын 11. 9 цаг 04 минут

Хүрэлсүх цуг.байсан гээд зураг байсан худлаа нэг л их шудрага үнэний туйлд тоглосон худалч цуг байсан юм байж намын нөхөрөө түлхэн бүгдэд буруутан мэтээр харуулж өөрөө эрх мэдэлд хүрсэн жинхэнэ адаг хүний

119.29.136.206Зочин   • 9 сарын 11. 9 цаг 00 минут

Угаасаа л 60 тэрбум хэрэгжээгүй яриа байсан ЖДҮ бол харин жинхэнэ хэрэгжчихсэн гэмт хэрэг шүү дээ

83.103.179.186Зочин   • 9 сарын 11. 8 цаг 53 минут

Одоо жинхэнэ хэрэгжүүлээд байгаа хүн генсек Амарбаясгалан гээ биздээ албан тушаалд мөнгө авч томилдог нь ил болсон гэсэн шүүхд шилжсэн юм уу

113.160.196.109Зочин   • 9 сарын 11. 8 цаг 51 минут

угаасаа 60 тэрбум гэвэл ганц сандуй биш МАНгарууд бүгд л байгаа шүүдээ бүгдиийнэ үгүй хийгээч гол буруутан нь доржзодов санаачилж нам намд зарах гэж оролдоод бүтэхгүй болохоор нь эсрэг хүнд нь зарж нөгөө хэд нь эрх мэдэлд хүрэх гарц мэтээр ашигласан шүүдээ

211.172.50.100Зочин   • 9 сарын 11. 8 цаг 47 минут

Dorjzodow gej jinhene bvtkv gar bn shv neree solij nam damjij hor hiij yawdag lgar yum bnshde

66.181.161.103Зочин   • 9 сарын 11. 8 цаг 37 минут

Jinhene jvjig zohion baiguulalttaigaar hvniig harluulah vil ajillagaa bol ene zurgan deer bgaa shig dorjzodow tsonhooroo garaaraa dallahad monhbaysgalan yawj taaraad yariltslaga awdav heseg shdr whhah muusain jvjigchid

99.82.232.38Зочин   • 9 сарын 11. 7 цаг 30 минут

энколдын бандаашны бөөс сандуй ***** өөрөө бичээд байгаа юм бишүү ийм юм бичхээр итгэнэ гээд бодчихсон монголчуудыг дэндүү тэнэг гээд бодчихсон юм биш үүүүүү

202.9.43.3Зочин   • 9 сарын 10. 20 цаг 36 минут

Сандуй Хүрэлсүх Ганбаатар 3 н 60 тэрбумын схемийг баталсан зураг нь яваад байсан угаасаа ерөнхийлөгчин сонгуульд зориулж хийсэн ах найруулагчих байхаадаа

81.185.174.252Зочин   • 9 сарын 10. 20 цаг 25 минут

60 тэрбум бол хохирогч (ард түмэн) .гэмт хэрэгтнүүд нь илэрхий аймшигтай гэмт үйлдэл.

202.70.34.98зочин   • 9 сарын 10. 20 цаг 22 минут

Эх сурвалж гээд байгаа хөлсний бичээч нар өмнө нь хохирогчгүйгээр шийтгүүлсэн ерөнхийлөгч асан Н.Энхбаяр /?? жил ял авсан/, хүчиндэхийг завдсан улс төрч Н.Дашзэвэгийн /9 жил/ талаар яагаад өдий хүртэл дуугарахгүй байсан юм бэ. Ерөнхий сайд асан Зоригийн үхэлд үйлдэл хийгээгүй Д.энхбатыг буруутгаж хэлмэгдүүлсэн, хуучин болон шинэ хохирогчтой хэлмэгдүүлэлт хийх нөхцлийг бүрдүүлсэн Б.Хурцад яагаад ял өгөхгүй өдий хүрч байна вэ.

81.185.174.252Зочин   • 9 сарын 10. 20 цаг 22 минут

Хохирогч нь ард түмэн шүү дээ.Луйварчид төрд гарч ядуурал ажилгүйдэл авлигаггүй юм үгүй болж гаарсан .60 тэрбум хохирогч гүйцэтгэх гэж яаж бичиж чадаж бна аа.

202.179.24.61Зочин   • 9 сарын 10. 19 цаг 36 минут

Хуулийн зүйл заалтаар бол төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх байх. Төлөвлөсөн, хуралдсан, дэмжлэг хүссэн, даргаасаа. Том дарга нь одоо айдасгүй болно гэж хэлэхийг нь бичлэгээс 2 дэлдгэрээрээ сонордсон. Дээрх бичээчийг юу ч гэмээр юм бэ дээ. Хөлсний бичээч, иөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс ч үл буцмар, хутган үймүүлэгч, санаатай мэдэн будилагч гэх мэт, гэх мэт

66.181.161.103Зочин   • 9 сарын 10. 17 цаг 50 минут

Sonssoniih ni toloo heregten bolgoj bga bol bvgdiine shalgah heregtei hvrelsvh oyunerdene bvgd bsn geezdee odoogiin manai shudraguud geh nohdvvd bvgdiine shalga

66.181.161.89Зочин   • 9 сарын 10. 17 цаг 24 минут

Ene dorjzodow chine harin meleen buruu gariin hvn bndaa ervvgin gemt heregt holbogdoj bsn neree soliod nam nam damjsan jinhen hornii hvvvdii bnshde

43.228.131.113Зочин   • 9 сарын 10. 16 цаг 45 минут

үхсэн элэнцийн нь төрийн эрх хууль бусаар авах...наад үгний утга учрыг эхлээд лож уншиж ойлго...дараа нь барьж идэцгээ зэрлэгүүд ээ...

66.181.169.116зочин   • 9 сарын 10. 16 цаг 37 минут

доржзодов чинь ямар чөөгий амьтан бэ намууд мөнгө олох аргаа ил болгох хэрэгтэй

66.181.164.222Зочин   • 9 сарын 10. 16 цаг 20 минут

ЗАА ТЭР ДОРЖЗОДОВ Ч ӨӨРӨӨ НОТОЙ. ЕР НЬ Л ТӨРИЙН ТОМИЛГОО ИЙМ Ш ДЭЭ.

202.55.191.194Зочин   • 9 сарын 10. 16 цаг 14 минут

Төгс үйлдэгдсэн хэрэг шүү дээ. Төрийн эрхийг хууль бусаар авахаар хуйвалдсан биз дээ. Хуйвалдаан төлөвлөж, хуйвалдсан бол үйлдэл дууссан гэсэн үг. Хохиролыг мөнгөөр ярихгүй..Монгол улсын аюулгүй байдалд бодитой аюул учирсан. Энэ бол том хохирол...

66.181.166.15Зочин   • 9 сарын 10. 15 цаг 53 минут

uyn ***** um bichdeg bnaa

Шинэ мэдээ

ДАШТ: ОУХМ Г.Баярхүү эхний ялалтаа байгууллаа1 цаг 59 минутын өмнөХалдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ5 цаг 13 минутын өмнө121 см хумстай эрэгтэй дэлхийн дээд амжилтыг тогтоов5 цаг 18 минутын өмнөДэлхийн хамгийн сайхан үндэстэн шалгаруулахад манай улс дөрөвдүгээрт оржээ5 цаг 23 минутын өмнөАнгараг гарагийн тухай сонирхолтой баримт5 цаг 28 минутын өмнөЭдвард Сноуден: Би Кремлийн өмнө сэлфи хийдэггүй5 цаг 33 минутын өмнөШар айрагны гаж нөлөө5 цаг 38 минутын өмнөОХУ: Ажлын дөрвөн өдрийг турших асуудлыг хэлэлцэнэ5 цаг 43 минутын өмнөКрасноярск хот 25 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авна5 цаг 48 минутын өмнөБүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент5 цаг 53 минутын өмнөАвстралийн дугуйчин шаазгайн дайралтад өртөж нас баржээ5 цаг 58 минутын өмнөБеларусь Венесуэл рүү эм тариа илгээнэ6 цаг 3 минутын өмнөТурк “С-400” системийн хоёр дахь хэсгийг хүлээн авжээ6 цаг 8 минутын өмнөBox office: "IT: Chapter two" тэргүүлж байна6 цаг 13 минутын өмнөАНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрчээ6 цаг 18 минутын өмнөРегбигийн домогт тамирчин Гарет Томас ХДХВ/ДОХ туссан гэдгээ зарлалаа6 цаг 23 минутын өмнөӨлгий хотын халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө6 цаг 28 минутын өмнөЖенерал Моторсын 50,000 орчим ажилтан ажил хаяна6 цаг 33 минутын өмнөУулын эрчимт алхалтын УАШТ энэ бямба гарагт болно6 цаг 38 минутын өмнөЭрүүл байхын тулд их зажилж идээрэй6 цаг 43 минутын өмнөВидео: "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" киноны дуу бэлэн болжээ6 цаг 48 минутын өмнөЛи Көцян ОХУ-д айлчилж байна6 цаг 53 минутын өмнөБ.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ6 цаг 56 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ6 цаг 58 минутын өмнө“Ниссан мотор”-ын захирал огцорчээ7 цаг 3 минутын өмнөДуут хавдар илэрчээ7 цаг 8 минутын өмнөХүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ өнөөдөр нээлтээ хийлээ7 цаг 11 минутын өмнөСонгомол бөхийн ДАШТ-д Оросын баг тамирчид хоёр медаль хүртжээ7 цаг 13 минутын өмнөНайз бүсгүйнхээ үнэнчийг шалгах гээд цагдаад баригджээ7 цаг 18 минутын өмнөДэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна7 цаг 20 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.