2019 оны 9-р сарын 11
8 цаг 20 минут

Үндсэн хуулийн амин сүнсээ алдсан өөрчлөлтийг ард түмэн дэмжих үү

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн  хоёрдугаар хэлэлцүүлэг дууссан. Одоо дахиж зарчмын санал хэлэлцэгдэхгүй гэж байгаа. Тэгэхээр 20 шахам жил ярьж хэлэлцэж, хүлээж хүлцсэн  тэр өөрчлөлт энэ өөрчлөлтөд орж чадсан эсэх нь үндсэндээ тодорхой болчихоод байна гэсэн үг.

Хэдэн парламент дамжин яригдаж, хэдэнтээ ажлын хэсэг байгуулагдаж байсан ч Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж чадалгүй өдий хүргэсэн.  2016 оны сонгуулиар нэг  нам үнэмлэхүй олонх болсон нь хуулийн өөрчлөлтийг хийх “хуьсгалын тохироог” бүрдүүлээд байгаа билээ.  Магадгүй ийм бэлээхэн боломж мөддөө тохиохгүй байж мэднэ.

Гэхдээ үүлэн чөлөөний нар шиг боломжоо хууль тогтоогчид бүрэн дүүрэн ашиглаж, нийгмийн хүсэмжлэлийг хангаж чадаагүй нь харамсмаар.

Энэ удаагийн өөрчлөлтийн амин сүнс гэж байсан Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хангаж парламентын барьцаанаас гаргах, давхар дээлийг тайлах, Ерөнхий сайд танхимаа өөрөө томилж чөлөөлдөг байх заалт уначихлаа. Тэгэхээр хуулийн  нэмэлт өөрчлөлт зорилгоо хангаж чадаагүй гэсэн үг.

Яах вэ, оргүйгээс охинтой гэдэг шиг ганц нэг гайгүй өөрчлөлт орсныг үгүйсгэхгүй. Жишээ нь, УИХ-ын гишүүд тангаргаа зөрчвөл эргүүлэн татдаг байх, байгалийн баялгийг төрийн нийтийн  өмч гэдгийг хуульчилж өгсөн нь сайн хэрэг.

Гэхдээ энэ өөрчлөлтийг ТББХ-ны дарга С.Бямбацогт “чамлахаас чанга атга” гэсэн үгээр зүйрлэсэн  нь дутуу дулимаг өөрчлөлт хийснээ хүлээн зөвшөөрсөн хэрэг байв.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  институцийн зүгээс байгалийн баялгийг төрийн нийтийн өмч гэж томьёолсноос өөр  гялайж гялтайх зүйл заалт алга хэмээн шүүмжлээд байгаа билээ.

Үндсэн хуулийн ийм хариуцлагагүй өөрчлөлт нийгэмд Ерөнхийлөгчийн засаглалыг санагалзах шалтгаан болов.

Эрх баригч бүлгийнхэн  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэхээр болж ирэх 10 сарын 30,31 гэсэн хоёр өдрийг товлоод байна. Санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих үү, дэмжихгүй юу гэсэн асуултад хариулт авах юм байна.

Иргэдийн хүлээж байсан шинэчлэл төгөлдөршил орж чадалгүй унасан болохоор энэ амин сүнсгүй нэмэлт өөрчлөлтийг дэмжих үү,  үгүй юу гэдэг нь ихэд эргэлзээтэй болчихоод байна. Эрх баригчдын хувьд ямартаа ч зүтгүүлээд үзье гэж зорьж байгаа нь тодорхой байна.  

Ийм дутуу дулимаг,  эрх дархаа хамгаалж үлдэхийн тулд парламентын засаглалаа сонгодог утгаар нь төлөвшүүлэх нийтлэг эрх ашгийг гээгдүүлсэн хуулийн төслийг иргэдэд тулгаж санал асуулга явуулах гэж байгаад олон нийт таатай биш байгаа.

Энэ санал асуулгыг явуулахад 30 шахам тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон. Хэрэв санал асуулгыг иргэд дэмжихгүй бол татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж,   өнөөгийн парламентын нэр нүүр нэгмөсөн унахаас хэтрэхгүй ийм л нөхцөл байдал үүсч мэдэхээр байна даа.

Г.Тулга

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.188.45иргэн   • 9 сарын 12. 9 цаг 09 минут

Монголын ард түмэн ҮАБ-ыг бэхжүүлэх хуулийг дэмжинэ үү ? гэхээс биш Сүнсгүй хэсэг бүлэг хүмүүсийн хувийн ашиг сонирхолыг дэмжсэн сүнсгүй хуулийг дэмжихгүй гэдэг нь тодорхой Ингэж хөрөнгө үрэн таран хийх шаардлагагүй байна. Үүний оронд тэр мөнгийг нийгмийн нэн тулгамдсан хүүхэд залуучуудынхаа сайн сайханы төлөө цэцэрлиг сургуулийн барилага байгууламжийг сайжруулахын төлөө зарцуулсан нь чухал байна.

66.181.180.74Зочин   • 9 сарын 11. 12 цаг 54 минут

Сумьяабазар 5 толгойг авчихсан уу?

202.126.89.171Ядуус,ядарсан зовсон олон тү   • 9 сарын 11. 12 цаг 02 минут

Ерөнхийлөгчийн засаглалыг 2 гараа өргөөд дэмжинэ шүү

202.9.42.73иргэн   • 9 сарын 11. 11 цаг 43 минут

Одоо оюутолгойгоо ярьсан дээрээ ҮХ-ийн өөрчлөлтийг ийм хүмүүс хийдэггүй юм байна,ойлгоцгоо.Сумъяабазар,билэгт,даваасүрэн,А,Сүхбат,Ундраа Чойжилсүрэн,Ж.Эрдэнэбат нарыг хөөж гудманд гарга,урвагч бултагч нар хэрэггүй хэн болох нь мэдрэгдлээ.

202.9.42.73иргэн   • 9 сарын 11. 11 цаг 39 минут

Даанч арчаагүй хариуцлагагүй,хулгайлах,луйвардахаас өөр юм мэдэхггй хүмүүсээр энэ парламент бүрдсэнээс болоод Үх-ийн өөрчлөлт бүтэхгүй боллоо,Одоо болийдоо энэ зунжин гишүүн сэтгэлгүй хүмүүс зүгээр тоглолоо,парламенттай болсон 30-аад жилд ард түмний амьдрал үнэхээр доройтлоо,хууль хийгээд биелэхгүй,хянахгүй болохоор хэрэг алгаа,Одоо Ерөнхийлөгчийн засаглалд ороод олигтойхон хүн олж тавих ёстой.Энэ баттулга бол бүтэхгүй.

103.229.123.210Зочин   • 9 сарын 11. 10 цаг 52 минут

Ийм сэтгэхүй ийм боловсролын түвшинтэй хүмүүсээр үндсэн хуулиа өөрчлүүлэхгүй, шаардлага ч байхгүй, дараагийн шинэ засаг шийдвэрлэх ёстой.

103.229.123.210Зочин   • 9 сарын 11. 10 цаг 50 минут

Яг үнэнийг хэлэхэд шийдвэрлэх олон чухал асуудлууд байхад зөвхөн үндсэн хууль яриад арай ичмээр үү, бүхэл бүтэн улс орон байж ажилгүй ард иргэдийн тоо, хүүхдийн өвчлөл, архидалт, гэр бүл салалт, боловсролын түвшин,эрүүл аюулгүй орчинд амьдрах түвшинээ харахад л Улс орон хэрхэн хөгжиж байгааг илтгэнэ.Хамгийн түрүүнд нийгмийн шийдвэрлэх ёстой асуудлаа шийдэхгүй зүгээр байсан үндсээ хуулиар тоглоод сонгууль дөхөж байгаагын л шинж.Ард иргэд 1921 оны бослого дахин давтагдахыг үгүйсгэхгүй.2021 он зуун жилд давтагддаг л юм гэж өвөө минь хэлсэн.

112.72.12.9Зочин   • 9 сарын 11. 10 цаг 39 минут

Ёрөөс үндсэн хууль гэдэг нь зүгээр л цаасан дээр бичсэн бичиг энэ бичигний сүнс мүнс гэж юу байдын сүүлийн 30-аад жилд энэ бичсэн бичгээ барьж байгаад зах зээл нэрт хэн нэг нь сайхан амьдрахын тулд нөгөө хүнээ ямар нэг аргаар шулж мөлжиж хулгай луйвраар мөнгөтөй болоод мөнгөтөй нь мөнгөгүйгээ дарлан боолчилж амьдардаг КАПИТАЛИСТ

202.21.108.158Зочин   • 9 сарын 11. 9 цаг 50 минут

Хужааануууд бархиралдаж л бай

183.81.171.2ИРГЭН   • 9 сарын 11. 9 цаг 50 минут

УЛС ЭХ ОРОНТОЙ ХОЛБООТОЙ ИЙМ ЧУХАЛ АСУУДАЛЫГ ХАРИУЦЛЛАГҮЙ ХАНДАЖ БАЙГАА МАН БОЛОН УИХ - ГИШҮҮДЭД НЬ ХАРИУЦЛЛАГА ТООЦЬЁ ОО,,,

150.129.143.31Зочин   • 9 сарын 11. 8 цаг 58 минут

Iim uurchlult hiisnees hiigeegui n deer. Ene uks chin ter chigeeree damppuraad suirch baian. Uund togtoltsoonii buruu baigaad baital uursdiihuu erh medel ed bayalgaa avch uldehee bodoj baigaa iim ih hural bidend hereg baina uu

66.181.170.229Зочин   • 9 сарын 11. 8 цаг 58 минут

Ямар ч санал асуулга хэрэггүй. үр дүн нь Лүндээ гишүүнээс бусад монголчуудад тодорхой. Ийм хорон хуулийн замаар засгийн эрх мэдлийг булаах гэсэн МАН-ын парламент огцрох нь тодорхой. Энэ парламент маш хурдан татан буугдах ёстой Дараагийн нэр цэвэр хүмүүс нь шийднэ биз

202.179.26.146Зочин   • 9 сарын 11. 8 цаг 35 минут

Дэмжихгүй, Хайран мөнгө, тэр хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барих нь зөв.

112.72.12.8Зочин   • 9 сарын 11. 8 цаг 31 минут

Дэмжихгүй ээ. Бүүр өөр ЛИБЕРАЛИСТ үзэл суртлын нэг ч үнэргүй бурууд хатуу зөвд зөөлөн МОНГОЛЫН ОНЦЛОГОО ТУСГАСАН тийм л тогтолцоотой болмоор байна. АРДЧИЛАГЧИД БИД ОРОСООР ХАМАГ ЮМАА ЗААЛГАЖ БАЙСАН ОДОО БОЛИЙ ХЭНЭЭР Ч ЗААЛГАЛГҮЙ ӨӨРИЙХӨӨРӨӨ ЯВЪЯ ГЭСЭН МӨРТӨӨ АЛЬ ӨНГӨРСӨН БАЛАРСАН ШЭЭСНИЙ ХҮҮДИЙ ПАМПЕРС ЧЕРЧИЛЛЫН ҮГИЙГ ИШ ТАТАН ГАДНЫХАНААР ХААШАА ЯВЖ ЮУ ХИЙХЭЭ ЗААЛГАСААР Л ИРЛЭЭ Ш ДЭЭ. ОДОО БОЛНОО. НЭГ НАМТАЙ НЭГ УДИРДАГЧТАЙ ТОГТОЛЦОО ТОХИРНО. ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД Л ӨӨРСДИЙГӨӨ ШИЙТГЭГДЭХЭЭСЭЭ АЙГААД ПАРЛАМЕНТ БОЛ АМИН СҮНС ГЭЖ ОРЛИЛДООД БАЙГААН.

202.179.26.236Зочин   • 9 сарын 11. 8 цаг 25 минут

barag hereggui dee hairan mongo heden surguuli barisan ni deer

Шинэ мэдээ

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 22. 15:05Ууp амьсгалын өөpчлөлтийн эсpэг жагсаалд олон сая хүн оpолцжээ9 сар 22. 15:00Шинэхэн цэцэг өрөөнд байх нь өвдөлтийг бууруулдаг гэж судлаачид хэлж байна9 сар 22. 14:55Гуталтай холбоотой этгээд сүсэг бишрэл9 сар 22. 14:50Майли Сайрус дахиад ”тэнэглэж” эхлэв9 сар 22. 14:45Лего тоглоом ашиглан бүтээсэн бодит машин9 сар 22. 14:40Европа лигийн дэд аварга "Арсенал" эхний хожлоо авлаа9 сар 22. 14:35Номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгджээ9 сар 22. 14:30Гар утасны гэрэл таны биед ингэж нөлөөлнө9 сар 22. 14:25Тажикстаны нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 503 доллар болов9 сар 22. 14:20Зөвлөлтийн үеэс тэмдэглэж ирсэн хэд хэдэн баярыг цуцалж магадгүй байна9 сар 22. 14:15Зөвлөгөө: Сэтгэл санаагаа сэргээх 10 алхам9 сар 22. 14:10Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Энэтхэгийн бизнес уулзалтад оролцож, үг хэлэв9 сар 22. 14:05Биед магни дутагдсаныг илтгэх есөн шинж9 сар 22. 14:00“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай9 сар 22. 13:55Чөлөөт бөхийн ДАШТ: Найм дахь өдрийн медальтнууд9 сар 22. 13:50Ус, шаварт суусан машиныг аюулгүй татаж гаргах 10 зөвлөмж9 сар 22. 13:45Амралтын өдөр гэр бүлээрээ хийж болох зүйлс9 сар 22. 13:40Энэтхэгийн армийг шинэчлэхэд 11,2 тэрбум доллар шаардлагатай9 сар 22. 13:35Апаёочууд нь нас барагсдаа гал тогооны өрөөнийхөө доор оршуулдаг9 сар 22. 13:30Рианна: Ойрын үед надаас шинэ уран бүтээл хүлээгээд хэрэггүй9 сар 22. 13:25НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр тодорно9 сар 22. 13:20Жэк Ма: Ирээдүйд 12 цагийн ажлын долоо хоногт шилжих боломжтойилж9 сар 22. 13:15Эймсберид хордсон британи эр Оросын эсрэг нэхэмжлэл гаргана9 сар 22. 13:10Нойр булчирхайн өвчин анагаагч хүнсний бүтээгдэхүүнүүд9 сар 22. 13:05“Эрдэнэс МГЛ”-д “Багануур”-ийг шилжүүлэх бүртгэлийг хийж дууслаа9 сар 22. 13:00Украйны улстөрч ОХУ-ыг задаргахыг уриалжээ9 сар 22. 12:55Чөлөөт бөхийн ДАШТ: Т.Түвшинтулга хүрэл медаль авахын тулд 3 барилдана9 сар 22. 12:50“УБТЗ” ХХН-ийн өвөлжилтийн бэлтгэл 80 орчим хувьтай байна9 сар 22. 12:45Ядаргаа тайлах уламжлалт цайны жорууд9 сар 22. 12:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.