ТАНИЛЦ:Авто замын салбарт 2019 онд хэрэгжиж буй томоохон төслүүд

Эдгээрээс бидний хамгийн сайн мэдэж байгаа томоохон бүтээн байгуулалт гэвэл Улаанбаатар-Дарханы 204.11, Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 километр авто замын их засвар, шинэчлэлтийн ажил юм.  Налайхын замын хучилтын ажил өчигдрөөс эхэлсэн бөгөөд ирэх сарын 25 гэхэд зорчих хэсгийг нээхээр ажиллаж байна.  

Авто замын бүтээн байгуулалтын томоохон төслүүд баруун бүсэд  төвлөрч байгаа. Тухайлбал,  хэдхэн хоногийн өмнө  Баянхонгороос Байдрагийн гүүр хүртэлх 129.4 километр, Тосонцэнгэл-Улиастайн 114.2 километр авто замын барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулаад байгаа билээ.  Мөн Хашаат-Толбо чиглэлийн 60 километр авто замыг улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулжээ.

Одоо  Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 километр, Загастайн давааны 67 километр замын ажил эрчимтэй өрнөж байна. Энэ жил Загастайн давааны эхний 30 километрийг, Говь-Алтай чиглэлийн 80 километрийг хучиж дуусгах юм.

Харин Дарханы чиглэлийн 204,1 км замын эхний хоёр эгнээ замыг ирэх арваннэгдүгээр сард дуусгах гэрээтэй бөгөөд гүйцэтгэгч компаниудын зүгээс  хугацаандаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээнэ гэдгээ илэрхийлээд байгаа юм.

Нийслэл Улаанбаатар хотод Замын цагдаагийн гүүрэн  байгууламж  мөн ашиглалтад орно.  Эхний ээлжинд энэ сарын 15 гэхэд гол гүүрийн хөдөлгөөнийг нээнэ гэсэн товтой байна.

Г.Тулга

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.67Зочин   • 2019, 9 сарын 11. 19 цаг 52 минут

Дундговийн замын эвдрэл дарханы замаас ялгаагүй болжээ Нүх тойрч 8 тоо эргэж бгаад өөд өөдөөсөө тулж осол гарвал хариуцах эзэн бнуу

Шинэ мэдээ

Б.Баатархүү: Б.Мөнхцэлмэгийг баривчлаагүй, хэлтэс дээр авч ирж тайлбар авсан1 сар 21. 19:48Ч.Улаан: Миний томилолт хуралдаан хойшлох шалтгаан болох учиргүйг албан ёсоор хэлье1 сар 21. 19:32Жуулчдад олгох визийн журмыг чангатгаж магадгүй байна1 сар 21. 18:00Oxfam: 2153 тэрбумтан 4.6 тэрбум хүнээс илүү баян байна1 сар 21. 17:55“Nestlé” компани веган зайдас үйлдвэрлэнэ1 сар 21. 17:502019 онд БНАСАУ-ын эдийн засаг 1.8 хувиар өсжээ1 сар 21. 17:45“Альфа үеийнхэн” гэж хэн бэ1 сар 21. 17:40Япончуудын 73 хувь нь “Токио-2020”-ыг үзэх хүсэлтэй1 сар 21. 17:40Хятадад нэг удаагийн хэрэглээний гялгар уутыг хориглолоо1 сар 21. 17:35Тайчигчид “хүч хэрэглэн” мөнгийг нь “сэгсэрчээ”1 сар 21. 17:30“Ювентус”-ын Роналду, Дибала нар гоолын баяраа тэмдэглэн үнсэлцэв1 сар 21. 17:25“Лалын улс” бүлэглэлийн шинэ толгойлогчийн нэрийг хэлжээ1 сар 21. 17:20Сонирхогчдын боксын дэлхийн аварга 100 мянган долларын шагналтай1 сар 21. 17:15Шри Ланкад хэт олон ихэр цугласнаас дээд амжилт эвдэх оролдлого бүтэлгүйтжээ1 сар 21. 17:10Д.Трамп Давост Иракийн Ерөнхийлөгч, Пакистаны Ерөнхий сайдтай уулзана1 сар 21. 17:05Месси шинэ амжилт тогтоов1 сар 21. 17:00Токиод ухаалаг тээврийн үйлчилгээг туршиж байна1 сар 21. 16:55М.Оюунчимэг: Гомдол гаргасан хүмүүс ХОМ-гийг маань буруу ойлгосон байна гэдгээ хэлсэн1 сар 21. 16:54Цагаан сар айсуй: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ1 сар 21. 16:50Сарын дотор танд гарцаагүй эерэг өөрчлөлт авчрах 15 челленж1 сар 21. 16:45Л.Болд: ХҮН-ын Т.Доржханд л Ёс зүйн дэд хороонд сүртэй бичиг өгөөд яваад байна1 сар 21. 16:43Дэлхий дахинд ажилгүйдлийн түвшин нэмэгдэнэ1 сар 21. 16:40БНХАУ: Усан доорх хамгийн урт метроны хонгил байгуулжээ1 сар 21. 16:35Тахилч А.Алтан-Очир: Цаг үедээ зохирч арга барил өөрчлөгдлөө ч соён гэгээрүүлэх чигийг ямагт баримтална1 сар 21. 16:31Украины “Boeing”-ийг газар-агаар ангиллын хоёр пуужингаар харваж сөнөөжээ1 сар 21. 16:302020.03.01 өдрөөс мөрдөгдөх БНСУ-ын визний журам шинэчлэгдэхээр боллоо1 сар 21. 16:2740 секундэд сая доллар алдсан бизнесмен1 сар 21. 16:25Хонконгийн зээлжих эрхийн зэрэглэлийг бууруулсантай санал нийлэхгүй байна1 сар 21. 16:20Боксын шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо1 сар 21. 16:15Мэргэжлийн боксчин Ерөнхийлөгчийн өмнө элгээрээ хэвтэж хүндэтгэл үзүүлжээ1 сар 21. 16:10
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.