9-р сарын 11
11 цаг 35 минут

Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгавар хэрэгжиж, авто замын ажил 80 хувьтай хийгдэж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан наймдугаар сарын 14-ний өдөр Явуулын ажлын байрандаа ажиллаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газар болон бусад холбогдох албаны удирдлагуудын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19 дүгээр хороололд байрлах нэхмэлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16 дугаар байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж ажилласан.

Энэ үеэр барилгын ажлыг гүйцэтгэж буй гурван компанийг нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн орчмын 150 м авто замыг өөрсдийн хөрөнгөөр засах, холбогдох газруудыг хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг чиглэл болгосон юм. Хотын Захирагчийн энэ саналыг барилгын компаниуд санал нэгтэйгээр дэмжиж, замын ажлыг эхлүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар авто замын ажлын гүйцэтгэл 80 хувьтай хийгдэж байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Нэхмэлийн шарын хуучин байрнуудыг шинэчлэн орон сууцны хороолол барих ажил ид дундаа явж байна. Үүнтэй зэрэгцэн авто замын асуудал орхигдсон байсан. Оршин суугчдын зүгээс энэ жил усархаг бороо их орсны улмаас зам талбайд явган хүн явах боломж нөхцөл хэцүү боллоо гэсэн гомдол саналуудыг удаа дараа ирүүлдэг байсан. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга албаны хүмүүсийн хамт биечлэн ирж ажиллан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үүрэг чиглэл өгсөн. Тэгвэл одоо барилгын ажлыг гүйцэтгэж буй компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд авто замын ажлыг эхлүүлээд ажил нь 80 хувьтай явж байна” хэмээлээ.

Энэ үеэр оршин суугч Ц.Ганхуяг “Хувийн компаниуд өөрсдийн хөрөнгөөр нийгмийн хариуцлагын хүрээнд авто замын ажлыг хийж байгаад баяртай байна. Оршин суугчдадаа хандаж хэлэхэд  замын ажил хийгдэж байх энэ хугацаанд тэвчээртэй, хүлээцтэй байхыг хүсье” гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.20.99я   • 9 сарын 12. 13 цаг 21 минут

Нийгмийн хариуцлага гэдэг чинь нэр нь хувирсан авилга шүү дээ аж ахуйн нэгжүүд суманд нийгмийн хариуцлагын гэрээ нэрээр наадам болоход нь хэдэн төгрөг өгнө тэгээд сумын удирдлагууд хүни й мөнгийг авчихсан юм чинь нээнтэгэнд ороод газар, шонхор, ус элс хайргыг нь үнэгүй авна засаг дарга орлогч хурлын дарга энэ тэр нь хэдэн төгрөгтэй хувийн машинууд нь зуны турш шатахуунаар дүүрэн сэтгэл ханагар ард иргэдэд наалдсан юм нэг ч байхгүй ийм янзтай нийгмийн хариуцлага байна даа энэ журмыг өөрчлөх хэрэгтэй ш дээ хүний юм үнэгүй авсан улсууд

193.9.112.36Мэргэн ард   • 9 сарын 12. 12 цаг 40 минут

Бушуу туулай боривондоон баастай гэгчээр чанаргүй зам хийгдлээдээ. Дараа жилийн өдийг ямар байхыг нь харцгаая.

37.120.138.81Зочин   • 9 сарын 11. 18 цаг 02 минут

сөх гэж мөнгө иддэг нөхдүүд ойр орчмийнхоо газрыг янзалж болдоггүй юм уу

203.217.139.226Чингэлтэй дүүргийн 6-р хороо   • 9 сарын 11. 14 цаг 42 минут

Чингэлтэй дүүргийн 6-р хорооны 50 сургуулийн хажуу зам хэзээ засах, энэ зунжингаа ийм байлаа, цонхоо ч ойнгойлгож болохгүй шороо бужигнаад арай хэтэрхий бнаа

91.78.160.193Зочин   • 9 сарын 11. 12 цаг 11 минут

Тогтохбаяр гэдэг даргаа челееллее гээд бичээд байгаагуй бил уу

66.181.191.95Зочин   • 9 сарын 11. 11 цаг 54 минут

Дүүргийн дарга юугаа хийдэг юм бэ

202.131.245.69хотын иргэн   • 9 сарын 11. 11 цаг 37 минут

ямар юмны нийгмийн хариуцлага гээд рекламдаад байгаа амьтан бэ. Монголын хууль тогтоомжоор эвдэлж хэмхэлсэн болгоноо засах мөнгөө хотод өгдөг ёстой. нэг бол өөрсдөө засаж өгнө үгүй бол хот мөнгөө аваад засдаг. Хотын дарга яг ийм шаардлагыг тохижилт нь сүйдсэн бүх газарт тавьж нөхөн төлүүлж хийлгээрэй. амжилт хүсье.

Шинэ мэдээ

Сагсан бөмбөгийн ДАШТ: Испанийн шигшээ баг түүхэндээ хоёр дахь удаагаа дэлхийн аварга боллоо3 минут 48 секундын өмнөЦ.Гарамжав 10 тэрбумын өрөө Эрсдэлийн нөөц сангаас хаалгаж байхад жирийн иргэд 10 саяыг төлж чадахгүй сөхөрч байна8 минут 48 секундын өмнөДонбасст сонгууль явуулахаар төлөвлөж байна13 минут 48 секундын өмнөUlaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ18 минут 48 секундын өмнөГ.Занданшатар: УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамт хийх хувилбар яригдсан23 минут 48 секундын өмнө“Ачит Зэс” компани дөрөв дэх улирлын хувьцааны хүүгийн ашгаа олгож эхэллээ  30 минут 35 секундын өмнөХамза бин Ладен алагдсан гэж Трамп баталжээ 33 минут 48 секундын өмнөЗамын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ38 минут 48 секундын өмнөКуба улсын эсрэг авсан хоригийг нэг жилээр сунгажээ43 минут 48 секундын өмнөШинэ дагуул хотын бүтээн байгуулалтын анхны санамж бичигт гарын үсэг зурлаа48 минут 48 секундын өмнөБНАСАУ-ын гурван кибер бүлгийн эсрэг хориг арга хэмжээ авжээ53 минут 48 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд58 минут 48 секундын өмнөПольш “F-35” сөнөөгч онгоц худалдан авна1 цаг 4 минутын өмнөLIVE: Замын хөдөлгөөний 09:00 минутын мэдээллийг дамжуулж байна1 цаг 9 минутын өмнөСэтгүүлч Ж.Жаргалсайханд туслацгаая1 цаг 14 минутын өмнөӨнөөдөр төв талбайд Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлнэ1 цаг 29 минутын өмнөС.Амарсайхан: Хэзээ баригдаж, ямар ашиг орлоготой байх нь ч ойлгомжгүй метро барина гэж сэтгэлийн хөөрлөөр хандахгүй1 цаг 39 минутын өмнөУлаанбуудайны урамшуулал Ч.Улаан сайдын толгойг “аврав”1 цаг 49 минутын өмнөХашаандаа төгөл байгуулж, 400 гаруй мод, бут тарьсан 70 настнууд1 цаг 59 минутын өмнө“ГАЗАР ДЭЭРЭЭС НЬ”: Хариуцлагаа өөрөө хүлээнэ. Манай хүүхдийг ганцааранг нь явуулчих”2 цаг 9 минутын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 19 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 29 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 39 минутын өмнөБританийн музейгээс 18 каратын цул алтан жорлонгийн суултуур хулгайд алдагджээ9 сар 15. 14:00Бяцхан Кристина охин өдөр, цаг, жингийн онцгой давхцалд мэндэлжээ9 сар 15. 13:50Дэлхийн хамгийн агуу хөшөө9 сар 15. 13:40Сибирийн баавгайнууд хоол хайж, монголын хилийг давжээ9 сар 15. 13:30Аминдэм дутагдахад дараах өөрчлөлт гардаг байна9 сар 15. 13:15Хүнсний худалдааны газарт иоджуулаагүй давс худалдаалахгүй байхыг анхааруулж байна9 сар 15. 13:00Зэрлэг ан амьтдын гэрэл зургийн уралдааны сүүлийн шатанд шалгарсан хөгжилтэй зургууд9 сар 15. 12:53
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.