Н.ЦЭРЭНБАТ: Ноён уулыг дархан цаазат газрын ангилалд оруулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийв.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт  орших Ноён уулыг дархан газрын ангилалд авах асуудлыг хэлэлцлээ.  Үүнтэй холбоотойгоор 12 тусгай зөвшөөрлийн асуудал яригдаж байгаа гэдгийг сайд онцлов.

Анх 1995 онд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 16 дугаар тогтоолоор Ноён уул орчмын нийт 21620 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг. Гэсэн хэдий ч энэ шийдвэр гарснаас хойш  Ноён уулын орчимд 12 лиценз олгогдсон. Үүнтэй уялдан Монгол Улсын Засгийн газрын 8 сарын 14-ний өдрийн 320 дугаар тогтоолоор Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж,  Ноён уул орчимд олгогдсон тусгай зөвшөөрлүүд, бүрдүүлсэн материалууд, лиценз олголтод хууль бус үйлдэл гарсан эсэхийг шалгахыг даалгасан гэдгийг мэдээллийнхээ эхэнд дурдаад  үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулв.

-Ноён уулын орчимд хэдэн  аж ахуйн нэгжид лиценз олгогдсон  бэ?

-Энэ бүс нутагт “Сентеррагоулд”, “Гацуурт” зэрэг нийт 5 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгогдсон. 1995 онд  орон нутгийн тусгай хамгаалалтад авчихсан байхад ингэж лиценз давхардаж олгосон асуудал гарч  байгаа нь хууль бус үйлдэл . Бидэнд байгаа Иргэдийн хурлын мэдээ материалаас харахад  хууль зөрчиж лиценз олгогдсон байх магадлалтай.  Үүнийг хууль хяналтын байгууллагад  шалгуулна.

-Урьдчилсан байдлаар байгаль орчинд хэдий  хэмжээний хохирол учирсан гэж тооцож байгаа вэ?

-Ноён уул орчмын бүсийг дархан цаазат газрын ангилалд авч, статусыг нь нэмэгдүүлэх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлнэ. Тиймээс тухайн байгаль орчинд учирсан хохирлыг хууль хяналтын байгууллагууд шалгаж, тогтоож нөхөн төлүүлэх асуудал яригдана.

Г.Хан

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.73Зочин   • 2019, 9 сарын 13. 12 цаг 59 минут

Уг нь юм дуулахаарагүй, дуулсан ч биелүүлэх гэж гүйхээргүй хөрөнгөжсөн эрсэн. Яасан ч дуулгавартай болчихов доо. Нэг л юм сонсчихож бас үнэрлэчихэж

124.120.192.79Зочин   • 2019, 9 сарын 11. 13 цаг 20 минут

Chi zail noen yyl haana bdagiin bugd todorhoi bgaa Chi bitgii hyts Erdenet uildveriin lyivaraa yri chi

203.91.115.46Зочин   • 2019, 9 сарын 11. 12 цаг 23 минут

Иймэрхүү поп хогийн сайданцарууд төрөөс зайлах хэрэгтэй, гэнэт ухаан оров уу. Харах царайны хулгайч царайтай ***** байна лээ. Одоо ухаж сэндийчээд нинжа шавсан газрыг дархан цаазат болгоод яах юм.

Шинэ мэдээ

Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа1 сар 24. 19:35Н.Номтойбаяр: Би өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх шийдвэр гаргана гэж хэлээгүй1 сар 24. 19:27ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн эрэн сурвалжлагдаж байгаа хүнд дипломат паспорт олгожээ1 сар 24. 18:05Турк Истанбулын хоолой төслөөс жилд 1 тэрбум ам.долларын орлого олно1 сар 24. 18:00Сансрын нисэгчид туршилтын зууханд жигнэмэг хийжээ1 сар 24. 17:55ДЭМБ электрон тамхины сурталчилгааг хязгаарлахыг уриалжээ1 сар 24. 17:50Хамгийн олон ихэр цуглуулж, Гиннесийн номонд оруулах ажил бүтэлгүйтжээ1 сар 24. 17:45Си Жиньпин дөрөвдүгээр сарын эхээр Японд айлчилж магадгүй1 сар 24. 17:40Египетийн 3,000 жилийн настай муммигийн дуу хоолойг сэргээжээ1 сар 24. 17:35Япончууд олимпийн наадмын ёслолын хувцсаа танилцууллаа1 сар 24. 17:30Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийдвэр гаргалаа1 сар 24. 17:29Стрессээ тайлж сурцгаая1 сар 24. 17:25АНУ-ын эрх баригчид Ираны эсрэг авсан хоригоо өргөтгөжээ1 сар 24. 17:20“Футзалын дээд лиг”-ийн тэмцээн 25-нд эхэлнэ1 сар 24. 17:15Таны биеийн тухай гайхалтай баримтууд1 сар 24. 17:10Макгрегор: Би ялахын тулд өлсгөлөн бар шиг дүүлнэ1 сар 24. 17:05Токиогийн Олимпын наадам эхлэхэд 6 сар үлдлээ1 сар 24. 17:00Шакил О'нилын хүү коллежийн сагсан бөмбөгөө орхилоо1 сар 24. 16:55Засгийн газрын цахим хуудсанд кибер халдлага үйлджээ1 сар 24. 16:50Везувий галт уулын хохирогчийн тархи шил болсон байжээ1 сар 24. 16:45Монгол бүжигчид дэд байрт шалгарчээ1 сар 24. 16:40Калифорнийн сургуулиуд нарны эрчим хүч ашиглаж байна1 сар 24. 16:35Яннис Адетокумбо хөлбөмбөгт нугасгүй1 сар 24. 16:30С.Гомбобаатар: Шонхорын бизнес улс төрөөс шууд хамаарч байна1 сар 24. 16:25Аюултай үед цагдаад мэдэгдэх боломжийг “Tinder” олгоно1 сар 24. 16:20Австралийн уран бүтээлч элсэн дээр аварга том коала зуржээ1 сар 24. 16:15Мал бүлэглэн хулгайлсан хэргийг шалгаж байна1 сар 24. 16:10Шүдэнд ээлтэй хоолны жор1 сар 24. 16:05Мэргэн Соломон хаан1 сар 24. 16:00Наро Банчэн гэгээн: Эцэг эх үр хүүхдээ тоолшгүй олон аюул ослоос хамгаалж байдаг1 сар 24. 15:55
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.