2019 оны 9-р сарын 11
14 цаг 05 минут

ХУАН ПАБЛО БОХОСЛАВСКИ: Монгол Улсын гадаад өр ДНБ-ний 220 хувьтай тэнцэж байна

Гадаад өр ба Хүний эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын хүний эрхийн хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски Монгол Улсын Засгийн газрын урилгаар энэ сарын 02-11 өдрүүдэд манай улсад ажиллаа. Тэрбээр Монголд  хийсэн судалгааныхаа тайланг  өнөөдөр танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр ДНБ-ний 220 хувьтай, Засгийн газрын гадаад өр ДНБ-ний 58.9 хувьтай тэнцэж байна. Мөн хувийн салбарын өр дотоодын нийт өрийн /ипотек, хэрэглээ, компанийн өр/тал хувийг эзэлж байгаа бол бусад 50 хувь нь ихэвчлэн уул уурхайн корпорацуудын гадаад өр эзэлж байна.

Засгийн газар төсвийн бүрдүүлэлтээ хийж, хүний эрх, нийгмийн асуудлыг орхигдуулж, энэ чиглэлийн төсвийн хөрөнгийг танаж энэхүү өрөө төлөх  явдал түгээмэл ажиглагдаж байна гэдгийг тэр онцлов.

 Мөн нийгмийн салбарт өнгөрсөн арван жилд хуваарилсан төсвийн хөрөнгө  хумигдаж иржээ. Тухайлбал, боловсролын салбарт нийт төсвийн 18 хувь нь бага болон дунд сургуулийн санхүүжилтэд зарцуулагдаж байна. Харин эрүүл мэндийн салбарт 2018 онд гэхэд гэр бүл төлөвлөлтийн чиглэлийн үйл ажиллагаанд 1.8 тэрбум төгрөг  төлөвлөсөн нь 2010-2017 онтой харьцуулахад буурсан үзүүлэлт  аж.

 НҮБ-ын хараат бус шинжээч эрүүл мэндийн салбар гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр хүн амд үзүүлэх үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангахгүй байгаагаас  үр хөндөлтийн хувь ихээхэн хэмжээгээр өссөнийг анхаарууллаа.

Мөн ажил мэргэжлийн ялгаатай байдлаас цалингийн зөрүү их байна. Эрэгтэйчүүд  эмэгтэйчүүдээс 11.4 хувь илүү цалин авч байна гэв.

Монгол Улсын хүний хөгжлийн индекс 2010 онд 0.697 байсан бол 2017 онд 0,741 болж ахиц дэвшил гарчээ. Гэсэн хэдий ч улсын эдийн засаг ашигт малтмалын үнэ болон эдийн засгийн уналтын цикл нөлөөнд автан 1996, 2000, 2009 онд ДНБ-ний өсөлт доогуур түвшинд хүрсэн ба 2009 онд 1.269 хувь болж буурчээ.

Ядуурлын түвшин 2014 онд 21.4 хувьтай байсан бол 2016 онд 29.6 хувьд хүрч өссөн байна.

2016 оноос эдийн засагт нүүрлээд байсан хямралыг даван туулахын тулд Монгол Улс ОУВС-гийн гурван жилийн хугацаатай 425 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон. Энэ хүрээнд өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар олон чухал эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэв. Гэсэн хэдий ч эдийн засгийн шинэчлэл хүний эрхэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг шүүх засаглалын түвшинд ч, гүйцэтгэх салбарын түвшинд ч хийж заншаагүй байгааг НҮБ-ын хүний эрхийн хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски анхааруулж байна.

 

Оюутолгойн уурхайг хөгжүүлэх талаар 2009 онд Монгол Улсын Засгийн газар Рио Тинто-той байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр татварын тогтвортой байдлын тухай заалт нь 30 жил хүчинтэй  байх юм байна. Тиймээс цаашид гэнэтийн ашиг болон ер бусын ашигт татвар ногдуулах эсэх асуудлаар санал зөрөлдөөнтэй  байх магадлалтай бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхэд хоёр тал гэрээг дахин авч үзэн, хэлцэл хийх замаар зах зээлийн үнэд суурилсан хөвөгч роялти хэрэглэх хувилбарыг сонгох нь хувилбар байж болох юм гэсэн саналаа дэвшүүлжээ.

НҮБ-ын хүний эрхийн хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски өнөөдөр танилцуулсан тайлангаа дахин хянан боловсруулж, ирэх арваннэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газарт танилцуулах юм байна. Монгол Улсын Засгийн газар түүний тайлантай танилцаж, хариу өгсний дараагаар НҮБ-ийн хүний эрхий комисст тайлангаа бүрэн дуусгавар болгон хүлээлгэн өгөх ажээ

Г.Тулга

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.9.90.98Зочин   • 9 сарын 12. 8 цаг 35 минут

ene ulsad chini bolj butej bgaa yum ban uu

202.9.43.172Зочин   • 9 сарын 11. 18 цаг 30 минут

Ulsiin hurungu tusubiig buruu zardag bvh udirdah atushasltanguud tegeheer hynadag baiguullaga hynaltaa saijruulj shalgaj baimaar yumaa tusuv hurunguu yamarch vr dvngvi ashig bagatai zartsuuldag shtee bvgd tegeheer yaj hugjih yum be ter shalgadag gazruud ni banga shalgaj baildaa

64.119.24.67Зочин   • 9 сарын 11. 17 цаг 23 минут

ХУУРАМЧ АРДЧИЛЛЫН ҮР ДҮН.

202.179.31.30зочин   • 9 сарын 11. 15 цаг 42 минут

УИХ-д байгаа 76 мал улс орноо ингэж удирдан сүйрүүлж байж бас 99 болгоно ч гэх шиг Энэ Монгол улс бузар авилгач эх орноо худалдагч урвагчдаас хэзээ салах вээ?

66.181.181.164Зочин   • 9 сарын 11. 15 цаг 15 минут

ПАР -ТЫН ЗАСАГЛАЛТАЙ 30 ЖИЛ НӨХЦСНЫ ЭЦСИЙН ҮР ДҮН ИНГЭЖ ГАРВАА ХӨӨРХИЙДӨӨ

Шинэ мэдээ

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 22. 15:05Ууp амьсгалын өөpчлөлтийн эсpэг жагсаалд олон сая хүн оpолцжээ9 сар 22. 15:00Шинэхэн цэцэг өрөөнд байх нь өвдөлтийг бууруулдаг гэж судлаачид хэлж байна9 сар 22. 14:55Гуталтай холбоотой этгээд сүсэг бишрэл9 сар 22. 14:50Майли Сайрус дахиад ”тэнэглэж” эхлэв9 сар 22. 14:45Лего тоглоом ашиглан бүтээсэн бодит машин9 сар 22. 14:40Европа лигийн дэд аварга "Арсенал" эхний хожлоо авлаа9 сар 22. 14:35Номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгджээ9 сар 22. 14:30Гар утасны гэрэл таны биед ингэж нөлөөлнө9 сар 22. 14:25Тажикстаны нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 503 доллар болов9 сар 22. 14:20Зөвлөлтийн үеэс тэмдэглэж ирсэн хэд хэдэн баярыг цуцалж магадгүй байна9 сар 22. 14:15Зөвлөгөө: Сэтгэл санаагаа сэргээх 10 алхам9 сар 22. 14:10Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Энэтхэгийн бизнес уулзалтад оролцож, үг хэлэв9 сар 22. 14:05Биед магни дутагдсаныг илтгэх есөн шинж9 сар 22. 14:00“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай9 сар 22. 13:55Чөлөөт бөхийн ДАШТ: Найм дахь өдрийн медальтнууд9 сар 22. 13:50Ус, шаварт суусан машиныг аюулгүй татаж гаргах 10 зөвлөмж9 сар 22. 13:45Амралтын өдөр гэр бүлээрээ хийж болох зүйлс9 сар 22. 13:40Энэтхэгийн армийг шинэчлэхэд 11,2 тэрбум доллар шаардлагатай9 сар 22. 13:35Апаёочууд нь нас барагсдаа гал тогооны өрөөнийхөө доор оршуулдаг9 сар 22. 13:30Рианна: Ойрын үед надаас шинэ уран бүтээл хүлээгээд хэрэггүй9 сар 22. 13:25НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр тодорно9 сар 22. 13:20Жэк Ма: Ирээдүйд 12 цагийн ажлын долоо хоногт шилжих боломжтойилж9 сар 22. 13:15Эймсберид хордсон британи эр Оросын эсрэг нэхэмжлэл гаргана9 сар 22. 13:10Нойр булчирхайн өвчин анагаагч хүнсний бүтээгдэхүүнүүд9 сар 22. 13:05“Эрдэнэс МГЛ”-д “Багануур”-ийг шилжүүлэх бүртгэлийг хийж дууслаа9 сар 22. 13:00Украйны улстөрч ОХУ-ыг задаргахыг уриалжээ9 сар 22. 12:55Чөлөөт бөхийн ДАШТ: Т.Түвшинтулга хүрэл медаль авахын тулд 3 барилдана9 сар 22. 12:50“УБТЗ” ХХН-ийн өвөлжилтийн бэлтгэл 80 орчим хувьтай байна9 сар 22. 12:45Ядаргаа тайлах уламжлалт цайны жорууд9 сар 22. 12:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.