2019 оны 9-р сарын 11
16 цаг 12 минут

Засгийн газар 2020 онд “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого баримтална

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Өнгөрсөн жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн эдийн засгийн өсөлтийг сэргээх, төсөв санхүүгийн орчныг эрүүлжүүлэх, сахилга батыг чангатгах “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогын дүнд эдийн засгийн өсөлт 2018 онд 7,2 хувьд хүрчээ. 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлт буюу 8 хувьд хүрэхээр байгаа аж. Түүнчлэн 2018 оны гүйцэтгэлээр нэгдсэн төсөв 27,8 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Бизнесийн орчин сайжирч хөрөнгө оруулалт 30 хувиар өсөж, экспортын хэмжээ нэмэгдэж, зээлийн хүү 16,9 хувь хүртэл буурчээ.

Ирэх онд “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг Эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлд үргэлжүүлж, дараах зарчмыг баримталж ажиллана. Төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлж,алдагдлыг үе шаттай бууруулах, Бизнес хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын хуулийн шинэчлэл хийнэ. Гаалийн шинэчлэлтийг дуусгаснаар гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, байгалийн баялагийн татвар хураалтыг сайжруулна. Өмнөх жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг бүрэн дуусгаж, нийгэмд тулгамдсан төсөл хөтөлбөрүүдийг эхлүүэх зарчим баримталж ажиллана гэв.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

АЙЛЧЛАЛ: Монголын нутгаар ХИЙН ХООЛОЙ барих төслийг эхлүүлэхээр тохиролцож, САНАМЖ бичигт гарын үсэг зурлаа27 минут 50 секундын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 5. 18:05Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 18:00ВИДЕО: Дэлхийн аваргуудын дуэль ширүүн өрсөлдөөнтэй явагдлаа12 сар 5. 17:55Нэг сая ам.долларын чимхэл сандлаар үзэсгэлэн гаргажээ12 сар 5. 17:50“Дэлхий дүүрэн асуулт” доторх Монгол хүүхдийн хариулт12 сар 5. 17:45Давсгүй хоолны 10 жор12 сар 5. 17:40Токиогийн олимпийн бэлтгэл ажилд 10 орчим тэрбум доллар зарцуулаад байна12 сар 5. 17:35Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна12 сар 5. 17:30Марафоны тэмцээн өглөөний 07:00 цагт эхэлнэ12 сар 5. 17:25Мальтын “алтан паспорт” 25-50 мянган еврогийн үнэтэй12 сар 5. 17:20Дуучин CL шинэ дуунуудаа цацжээ12 сар 5. 17:15Шинэ байр худалдан авахдаа дараах зүйлсийг анхаараарай12 сар 5. 17:10“Явдаг үзмэр” Амараа яалт ч үгүй ганган12 сар 5. 17:05Хамтдаа 68 жил амьдарсан хос нэг хоногийн зайтай таалал төгсчээ12 сар 5. 17:0015 өрхийн 46 малчин 11,9 мянган толгой малтай отроор өвөлжиж байна12 сар 5. 16:55Хятад иргэдийн гадаад паспорт болон Монголд оршин суух үнэмлэх хил нэвтрүүлснийг илрүүлжээ12 сар 5. 16:50Монголын говьд авсан гэрэл зураг дэлхийн шилдэгт багтлаа12 сар 5. 16:50“MAMA” хөгжмийн наадмын хаалтыг BTS хамтлаг хийлээ12 сар 5. 16:45“The HU” хамтлаг Япон Улсад тоглолтоо хийнэ12 сар 5. 16:40Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа12 сар 5. 16:39Кубын нэрт удирдагч Фидель Кастрогийн амьдралын тухай сонирхолтой баримтууд12 сар 5. 16:35Хүүхдүүдийг самар, өндгөөр хооллох нь харшлаас хамгаална12 сар 5. 16:30Таны нүдийг орой дээр нь гаргах Инстаграмын хамгийн ер бусын охид12 сар 5. 16:25АНУ-ын доктор Thomas Gasert-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа12 сар 5. 16:24Дүфүгээр пластик торыг орлуулж болно12 сар 5. 16:20Хоолоо сойх нь үс хуурайшиж, унах шалтгаан болдог12 сар 5. 16:15Амжилттай хүмүүсийн өглөөний 5 дадал12 сар 5. 16:10“Эскобар Фолд 1” уян дэлгэцтэй ухаалаг гар утас үйлдвэрлэжээ12 сар 5. 16:05Эртний Египетийн эртний мумигээс шивээс илрүүлжээ12 сар 5. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.