2019 оны 9-р сарын 12
9 цаг 00 минут

Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн агуулга ба Оюутолгой...

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд  байгалийн баялагтай холбоотойгоор УИХ-ын нэр бүхий 20 гишүүн  “Стратегийн ордын 50-аас дээш хувь нь ард түмний мэдэлд, төрийн эзэмшилд байна" гэсэн томьёоллыг оруулах саналыг ажлын хэсэгт гаргасныг  ТББХ хэлэлцэж  “Стратегийн орд, байгалийн баялгийг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх заалтад нийцүүлэн түүний үр өгөөжийг  дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрхзүйн үндсийг хуулиар тогтооно" гэж найруулж дэмжээд байгаа билээ.

ТББХ-ны дарга С.Бямбацогт ард түмний ашиг хүртэхээр хуульчилж байгаа энэ “ҮР ӨГӨӨЖ” гэдгийг  татвар хураамж, төлбөр, ногдол ашиг бүгд орно, “ДИЙЛЭНХ” гэдгийг 50+1 хувь гэдэг байдлаар томьёолсон гэдгийг тодотгосон.

Өөрөөр хэлбэл,  старатегийн ордын 51-ээс доошгүй хувь нь төрийн мэдэлд байх тухай юм. Энэ заалтад талархах нь зүй хэрэг. 

Нэгэнт Үндсэн хуулийн хэлэлцүүлэг ард нийтийн санал асуулгад шилжиж байгаа болохоор УИХ “тавьж хоносон” төслүүдээ хэлэлцэнэ.  Тэдгээрийн нэг нь Оюутолгойд хийсэн УИХ-ын ажлын хэсгийн шалгалтын дүн. Энэ асуудал ээлжит бус чуулганы хэлэлцэх хэргийн дараалалд явж байсныг лав анзаарсан байх.  Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн араас нь нэхэж нэмж байгаа энэ заалт Оюутолгойн асуудлыг хэлэлцэхийн өмнөх угтал удирдтгал болох магадлалтай.  Үүнийг хойно дэлгэрүүлж өгүүлье.

Монголыг “монцойлгох” стратегийн ордууд хэзээ бүл нэмэх вэ

Стратегийн орд гэдгийн үүх түүхийг сөхвөл УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор  15 орд газрыг анх стратегийн ордоор нэрлэж, УИХ-ын 27 дугаар тогтоол баталжээ. Хожим нь 2015 онд Гацууртын алтны ордыг нэмсэн. Мөн тогтоолын хоёрдугаар хавсралтаар 39 ордыг стратегийн ордоор нэрлэх боломжтой хэмээн жагсаасан байдаг.  Хэрэв энэ 39 орд нэмэгдвэл монголчууд бид 54 ордоос хишиг хүртсэн шигээ Арабын баячууд лугаа амьдрах боломжтой ч юм билүү, хэн мэдлээ.  Бүр цаашилбал араас нь 100-аад орд жагсах магадлалтай гэж байв.  

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн 400 ордыг төрийн мэдэлд авна гэсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын  мэдэгдэл ч бас байгааг мартах аргагүй. 

2012 онд  салбарын яамнаас 64 орд дээр үнэлгээ хийж, 33 ордыг “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд”-ын ангилалд хамааруулах, үлдсэн 31 ордыг нь түр үлдээх тухай  яриа өрнөсөн ч тэгсхийгээд замхарсан. Ард нь ашиг сонирхлын зөрчил байсан байж мэднэ.

Стратегийн ордоо нэмэгдүүлнэ гэж ярьдаг ч бодит байдал дээр энэ талаар 2015 оноос хойш ганц ч алхам хийгээгүй байна.  Анхны 39 ордоо стратегийн ангилалд  оруулах эсэхээ ч шийдээгүй хэвээр.

Стратегийн орд гэдгийг Ашигт малтмалын хуульд  “Үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж үзнэ” гэж томьёолжээ.   

Мөн 2012 онд ОХУ  Эрдэс баялгийг ашиглах тухай хууль батлахдаа   70 сая тонн газрын тос, 50 тэрбум шоо метр байгалийн хий, 10 сая тонн зэс, 70 тонн алтнаас дээш нөөцтэй ордыг Стратегийн ач холбогдолтойд тооцно гэсэн заалтыг маш тодорхой тусгаж өгсөн байдаг.

Энэ бүхнээс стратегийн ордын ерөнхий дүр зураглал тодрох байх. Үндсэн агуулга нь байгалийнхаа баялгийг нийт ард түмэндээ хүртээлтэй байлгах гэсэн санаа юм. Өөрөөр хэлбэл стратегийн гэх тодотголтой ордуудыг ард түмний нэрийн өмнөөс төр зохицуулж, ашиг шимийг нь нийтээр хүртэх агуулга цаана нь байгаа юм.

Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн агуулга ба Оюутолгой, Цагаан суварга...

Одоогийн Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий ордын 34 хүртэлх хувийг төр эзэмшиж байгаа. Стратегийн ордын 50-аас дээш хувь нь ард түмний мэдэлд, төрийн эзэмшилд байна гэсэн заалтыг УИХ-ын гишүүдийн 57-гоос дээш нь дэмжвэл  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болж цааш яригдана. Тэгэхээр  энэ агуулга УИХ-аар хэлэлцэх Оюутолгойн шалгалтын дүн ба цаашид авах арга хэмжээний талаарх тогтоолын төсөлтэй өнөө биш юмаа гэхэд хожмын нэг өдөр зайлшгүй холбогдоно. Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэзээнээс хэрэгжиж эхлэхээс хамаарах байх.

Хэрэв Үндсэн хуулийн энэ нэмэлт өөрчлөлт  хэвээр батлагдвал Оюутолгой  стратегийн орд учраас  50+1 гэсэн эзэмшлийн асуудал яригдана гэсэн үг. Харин анхны  гэрээнүүдэд  ямар нэг үг үсгийн өөрчлөлт оруулах  асуудлаар хэлэлцээрийн ширээний ард  хэзээ ч суухгүй гэх байр суурь илэрхийлээд байгаа хөрөнгө оруулагчид ямар хариу акц үзүүлэх нь тодорхойгүй.  Эндээс эдийн засагт ирж болзошгүй сөрөг нөлөөллийг бодолцох учиртай болж байна.

Гэхдээ 50+1 ганц Оюутолгойд хамааралтай бус. Өмнөх засгийн үед 100 хувь МАК-ын мэдэлд очсон Цагаан суваргын зэсийн орд,  Бороо гоулдын алтны орд гэхчлэн үргэлжлэх байх.

Стратегийн ордын 50 доошгүй хувийг төр, ард түмний мэдэлд байлгаж ашиг хүртэнэ гэдэг сайхан санаа. Иргэд дэмжинэ. Гэхдээ энэ  боловсон “булаалт” Монголыг муухай харагдуулж, хөрөнгө оруулагчдыг үргээж мэдэх юм.

Монгол Улсын стратегийн ордууд:

"Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай" Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27-р тогтоолоор дараах ордуудыг стратегийн ач холбогдолтой гэж үзжээ.

  1. Тавантолгойн нүүрсний орд. Өмнөговь аймгийн Цогтцэций сум.
  2. Нарийн сухайтын Нүүрсийн орд. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байршилтай.
  3. Багануурын Хүрэн нүүрсний орд. Улаанбаатар хотын Багануур дүүрэгт байршилтай.
  4. Шивээ Овоогийн Хүрэн нүүрсний орд. Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байршилтай.
  5. Мардайн Ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байна.
  6. Дорнодын Ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар сум
  7. Гурван булагийн Ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар сум
  8. Төмөртэйн Төмрийн хүдрийн орд. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байршилтай. Уг ордын тусгай зөвшөөрлийг “БЛТ” ХХК эзэмшиж байсныг 2006 онд цуцалсан.
  9. Оюу толгойн Зэс, алтны орд. Өмнөговь аймгийн Ханбогд суманд байршилтай.
  10. Цагаан суврагын Зэс, молибдений орд. Дорноговь аймгийн Мандах суманд байршилтай.
  11. Эрдэнэтийн Зэс, молибдений орд.
  12. Бүрэнхааны Фосфоритын орд. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд байршилтай. Хөвсгөлийн их дархан цаазат газрын гадна ногдох нөөц тооцогдсон хэсэгт дөрвөн компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
  13. Бороогийн Алтны орд. Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.
  14. Төмөртэйн овооны Цайр, хар тугалганы орд. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.
  15. Асгатын Мөнгөний орд. Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд байршилтай.
  16. Гацууртын алтны орд. Сэлэнгэ аймгийн Мандал сум.

М.Нэргүй

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122й   • 9 сарын 12. 10 цаг 38 минут

СТРАТЕГИ гэсэн үгээр л ИХ тоглох юм даа Эцэггүй хүний толгой том гэдэг шиг,Эзэнгүй улсын агуулга хүртэл хоосон

202.179.31.26зочин   • 9 сарын 12. 10 цаг 35 минут

Санжийн Баяр Баярцогт гэхээр л дотор муухай болох юм Монголын төр эх орноо худалдаж урвасан энэ муу хулгайч нарыг дийлэхгүй л юм даа.

202.126.88.60Монгол   • 9 сарын 12. 10 цаг 33 минут

Оюутолгойн ордын. 34 хувийг 50-иас дээш болгох боломжтой. Баялгийн эзэн нь бид нар шүү дээ. Рио Тинто орхиод гарвал тэр л биз. Бид ашиглаж чадахгүй ч хойч үед баялаг нь үлдэнэ. Саяхан Монгол ирээд явсан НҮБ-ын бие даасан шитнжээч Оюутолгойгоос шалтгаалж говийн гүний усны нөөц үгүй болох эрсдэл бодитоор байна гэдгийг хэлсэн.

103.57.92.48зочин   • 9 сарын 12. 10 цаг 21 минут

Дэлхий дээр статегийн орд гэсэн ойлголт байдаггүй. Энэ бол манай тэнэг улс төрчдийн ард түмэнд таалагдахын тулд бий болгосон нэр томъёо. Ашигт малтмалын ордод 34 % буюу 51 % гэсэн ойлголт мөн дэлхий дээр байдаггүй. Аливаа ашигт малтмалын орд нь том ч бай, жижиг ч бай төрийн өмч байдаг. Ашигт малтмалын орд газрыг ард түмэн төрөөр дамжуулан ашиглаж, эзэмшидэг. Төр ард түмний нэрийн өмнөөс ашигт малтмалын ордыг захиран зарцуулж үнийг нь роялти, татвар хэлбэрээр 100 хувь хөрөнгө оруулагчаас суутгаж (гаргуулж) авдаг. Усан тэнэг, мангуу 76.

103.229.121.51Зочин   • 9 сарын 12. 10 цаг 17 минут

ЭНЭ ХОСГҮЙ АСАР ИХ БАЯЛАГ БОЛОХ ОЮУТОЛГОЙН ОРД МАНАН БУЛЭГЛЭЛИЙН ЛУЙВАРЧИД БОЛОХ ЭЛБЭГДОРЖ ТЭРГУУТЭЙС.БАЯР, С.БАЯРЦОГТ , ГАНСУХ, ЗОРИГТ НАРЫН АВЧ ОФФШОРТ НУУСАН АВЛИГАЛЫН ҮР ДҮНД ҮҮРД ГАДНЫХАНД ЛУЙВАРДУУЛАН СУЛ ОЧСОН БАЙНА.ТЭД 50-ХАН САЯ ДОЛЛАРЫН АВЛИГАЛ АВЧ ОФФШОРТОО ХИЙГЭЭД ОРОНД НЬ МОНГОЛЫН 400 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ БАЯЛГИЙГ ГАДНЫХАНД ЗҮГЭЭР ӨГСӨН АЮУЛТ УУЧИЛЖ БОЛОХГҮЙ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН. БУЗАРТАЙ ХАР ЛУЙВАРЧИД.....?!?!

66.181.153.34Зочин   • 9 сарын 12. 10 цаг 12 минут

Монголчууд баялгийнхаа 51 хувиас ашиг хүртэнэ гэдэг бол зөв заалт. Яахав, санасанд хүрээгүй ч гэсэн юм урагшаа явж энэ талаар хуулийн зохицуулалттай болж байгаа нь сайн хэрэг.

66.181.161.56Рлтыз   • 9 сарын 12. 10 цаг 02 минут

Эргэж авлаа гэхэд цааш нь аваад явж монгол чадах уу? Ганц зам барьж чадахгүй бж

202.173.23.111Иргэн   • 9 сарын 12. 9 цаг 27 минут

ОХУ болон Монгол Улсад стратегийн орд гэсэн ойлголт, нэр томъёо хэрэглэж, бүр Ашигт малтмалынхаа хуульд оруулж өгсөн.

139.5.217.230Иргэн   • 9 сарын 12. 9 цаг 22 минут

Дэлхий дээр Стратегийн орд гэж байдаггүй, стратегийн эрдэс баялаг гэж байдаг. Энийгээ ялгаж салгаж ойлгооч. Хууль эргэж үйлчлэхгүй тул Оюутолгой, Цагаан суврагад хамаагүй, энэ хууль үйлчлэхгүй.

Шинэ мэдээ

ДАШТ: ОУХМ Г.Баярхүү эхний ялалтаа байгууллаа1 цаг 27 минутын өмнөХалдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ4 цаг 41 минутын өмнө121 см хумстай эрэгтэй дэлхийн дээд амжилтыг тогтоов4 цаг 46 минутын өмнөДэлхийн хамгийн сайхан үндэстэн шалгаруулахад манай улс дөрөвдүгээрт оржээ4 цаг 51 минутын өмнөАнгараг гарагийн тухай сонирхолтой баримт4 цаг 56 минутын өмнөЭдвард Сноуден: Би Кремлийн өмнө сэлфи хийдэггүй5 цаг 1 минутын өмнөШар айрагны гаж нөлөө5 цаг 6 минутын өмнөОХУ: Ажлын дөрвөн өдрийг турших асуудлыг хэлэлцэнэ5 цаг 11 минутын өмнөКрасноярск хот 25 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авна5 цаг 16 минутын өмнөБүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент5 цаг 21 минутын өмнөАвстралийн дугуйчин шаазгайн дайралтад өртөж нас баржээ5 цаг 26 минутын өмнөБеларусь Венесуэл рүү эм тариа илгээнэ5 цаг 31 минутын өмнөТурк “С-400” системийн хоёр дахь хэсгийг хүлээн авжээ5 цаг 36 минутын өмнөBox office: "IT: Chapter two" тэргүүлж байна5 цаг 41 минутын өмнөАНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрчээ5 цаг 46 минутын өмнөРегбигийн домогт тамирчин Гарет Томас ХДХВ/ДОХ туссан гэдгээ зарлалаа5 цаг 51 минутын өмнөӨлгий хотын халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө5 цаг 56 минутын өмнөЖенерал Моторсын 50,000 орчим ажилтан ажил хаяна6 цаг 1 минутын өмнөУулын эрчимт алхалтын УАШТ энэ бямба гарагт болно6 цаг 6 минутын өмнөЭрүүл байхын тулд их зажилж идээрэй6 цаг 11 минутын өмнөВидео: "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" киноны дуу бэлэн болжээ6 цаг 16 минутын өмнөЛи Көцян ОХУ-д айлчилж байна6 цаг 21 минутын өмнөБ.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ6 цаг 24 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ6 цаг 26 минутын өмнө“Ниссан мотор”-ын захирал огцорчээ6 цаг 31 минутын өмнөДуут хавдар илэрчээ6 цаг 36 минутын өмнөХүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ өнөөдөр нээлтээ хийлээ6 цаг 38 минутын өмнөСонгомол бөхийн ДАШТ-д Оросын баг тамирчид хоёр медаль хүртжээ6 цаг 41 минутын өмнөНайз бүсгүйнхээ үнэнчийг шалгах гээд цагдаад баригджээ6 цаг 46 минутын өмнөДэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна6 цаг 47 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.