2019 оны 9-р сарын 12
8 цаг 20 минут

П.Бат-Амгалан: "Ар хударга" намайг олонд таниулж, өөртөө итгэлтэй болоход тусалсан

Бөөрөнцөг түлхэлтийн спортын улсын аварга, Пауэрлифтингийн Азийн мөнгөн медальт  “Ар хударга” киноны “Томоо”-гийн дүрээр та бидний сайн мэдэх П.Бат-амгалантай манай улсад зохиогдож буй  Пауэрлифтингийн Азийн аваргын тэмцээний үеэр уулзаж цөөн хором ярилцлаа.

-Азийн аваргын мөнгөн медалийн эзэн болсонд тань баяр хүргэе. Өчигдөрхөн медаль авсан сэтгэгдлээсээ хуваалцаач?  

-Маш их баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Мөн манайхан энэ тэмцээнд маш сайн оролцож байгаа учир улам их баяртай байгаа.

-Анх Пауэрлифтингийн спорттой холбогдож байсан түүхээсээ хуваалцаач?

-Би анх 2001 онд чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. 2006 онд “Алдар Спорт хороо”-нд  н.Цогтбаяр багшийн дор бэлтгэл хийж эхэлсэн. Хоёр жил бэлтгэл хийгээд 2008 оноос хойш чөлөөт бөхөө хаячихсан. Түүнээс хойш хэсэг бэлтгэл хийгээгүй яваад завсардсан хугацаанд бие өвдөж эхлээд багш руу гаа утастаад учир байдлаа хэлтэл “Чи бэлтгэлийн дутагдалд орчихсон байна” гэж хэлээд бэлтгэл хийхийг зөвлөсний үндсэн дээр 2011 оноос фитнесс клубд явж тамирчны гараа маань эхэлж байлаа.

-Чөлөөт бөхөө яагаад хаячихсан юм бэ?

-Чөлөөт бөх их хэл амтай байдаг болохоор больчихсон.

-Таныг Пауэрлифтингийн тамирчин гэхээс илүү жүжигчин гэдгээр нь олон нийт сайн мэдэх байх. Тамирчин хүн яаж яваад жүжигчин болсон тухайгаа хуваалцаач?

-2011 онд бэлтгэл хийж эхэлж байхдаа “Ар Хударга” киноны продюсер н.Болдбаатар ахтай танилцсан. Түүнээс цааш 2014 онд н.Болдбаатар ахтай эргээд уулзахад миний бие хаа бэлтгэл хийсний хүчинд илт сайжирсан байсан. Ах хараад “чи өмнөхөөсөө эрс өөрчлөгдөөд, гоё болсон байна” гэж хэлээд кинонд тоглох санал тавьсан.

-Анхны киноны санал гэдэг мэдээж сандрал, бага зэрэг айдас байсан байх. Хэрхэн хүлээж авч байв?

-Айдас гэхээс илүү “Хүн нэг л амьдарна” гэж бодоод тоглохоор шийдсэн. Ар хударга кино ч намайг “Томоо”-гийн дүрээр олонд таниулж, өөртөө итгэлтэй болоход тусалсан сайхан бүтээл. 

ауэрлифтингийн спортоор хичээллэхийн сайхан нь юу вэ?

-Стресс тайлна, бие хөгжинө, сэтгэл зүйг засч чаддаг гээд олон давуу талтай. Мөн дэлхийн аварга болох, олимпд оролцох  гэдэг миний мөрөөдөл.

аны мэргэжлийн тамирчны замнал хэзээнээс эхэлсэн бэ?

-2011 оноос бэлтгэл хийж эхлээд 2017 оноос хойш тасралтгүй олон улсын тэмцээнд оролцож байгаа.

-Их зардал шаарддаг спорт гэж сонссон. Олон улсын тэмцээнд явах, байнгын бэлтгэл сургуулилтаа хийхэд  хүндрэл бишгүй байдаг байх?

-Би өөрөө “BB” фитнессийн багш хийдэг болохоор бэлтгэлээ ажил дээрээ хийчихдэг. Тэмцээн уралдаанд явахад нилээн асуудал гардаг. Тэмцээнд орох хүсэл зориг байвч хүн болгон май гээд мөнгө өгчихдөггүй болохоор. Ээж, ах дүү садангаараа боломжоороо мөнгөө цуглуулаад л тэмцээндээ явдаг.

-Пауэрлифтингийн холбооноос тамирчиддаа хэр анхаарал тавьдаг вэ?

- Холбооноос одоохондоо хангамж гээд байх зүйл хаа хаанаа байхгүй, тамирчид бор зүрхээрээ хөдөлмөрлөж байгаа. Би холбооноос юм авж үзээгүй ч гуйвал өгөх л байх гэж боддог.

-Монгол тамирчдын төвшин дэлхийн хэмжээнд хаах нь яваа вэ?

-Бүх зүйлээр нь хангаад, тусалж дэмжээд өгвөл дэлхийн хэмжээнд хангалттай үзнэ. Ер нь маш их боломжтой .

-Мөн бөөрөнцөг түлхэлтийн спортод чамгүй амжилттай гэж сонссон. Энэ талаараа дурдвал?

-2018 оны 12 дугаар сард н.Энхбаатар багш намайг анх улсын аваргад ороод үз, чамд найдлага байгаа гэж хэлсэн. Нэг ч удаа оролдож бэлтгэл хийж үзээгүй хэрнээ улсын аваргад түрүүлж байсан. Энэ жил мөн улсын аваргад түрүүлсэн.

-Ойрын төлөвлөгөөнд байгаа тэмцээн уралдаан мөн кино уран бүтээлээс хуваалцвал?

-Энэ оны 11 дүгээр сард Арабын Дубайд бөөрөнцгийн төрлөөр ДАШТ-нд өрсөлдөх бодолтой байгаа. Киноны хувьд гэвэл санал гээд байх зүйл ирээгүй. Харин “Ар хударга” киноны хоёрдугаар анги хийгдэнэ гэсэн сураг байна лээ.

-Ярилцсанд баярлалаа.

И.ШИНЭБАТ

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.21.4Үнэн   • 9 сарын 12. 10 цаг 04 минут

Powerlifting буюу нэг яиарч сонирхолгзй дэмий спортыг нэг их хөгжүүлдэг улс болж,ёстой ха ха... Харин чаддаг юм бол тэр бөөрөнцөгөө хөөвөл ззгээр л юм?! Харин 20м-ээс дээш шидэж байж олон улсын тэмцээнд ороорой,эс тэгвэл сүүлийн байр онтголны нэг баатар мөнгө үрсэн хүн хэгд ч хэрэггүй шзү л гэж хэлэх байна даа!!'

202.126.88.218Зочин   • 9 сарын 12. 20 цаг 30 минут

ямар их алдаатай бичдэг бөөс вэ коммэнтчин ч болдоо кк

202.21.127.170Зочин   • 9 сарын 12. 11 цаг 12 минут

Атаархуу гамбир вэ. Чамайг 2м дээш шидэхийг харнаа.

192.82.65.224Зочин   • 9 сарын 12. 9 цаг 14 минут

хахаха би ёстой тэнд байсан хүнийг л тоглуулж гэж одоо болтол бодож явлаа..уучлаарай. Бас гоё дүр шүү

Шинэ мэдээ

АЙЛЧЛАЛ: Монголын нутгаар ХИЙН ХООЛОЙ барих төслийг эхлүүлэхээр тохиролцож, САНАМЖ бичигт гарын үсэг зурлаа3 цаг 9 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 5. 18:05Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 18:00ВИДЕО: Дэлхийн аваргуудын дуэль ширүүн өрсөлдөөнтэй явагдлаа12 сар 5. 17:55Нэг сая ам.долларын чимхэл сандлаар үзэсгэлэн гаргажээ12 сар 5. 17:50“Дэлхий дүүрэн асуулт” доторх Монгол хүүхдийн хариулт12 сар 5. 17:45Давсгүй хоолны 10 жор12 сар 5. 17:40Токиогийн олимпийн бэлтгэл ажилд 10 орчим тэрбум доллар зарцуулаад байна12 сар 5. 17:35Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна12 сар 5. 17:30Марафоны тэмцээн өглөөний 07:00 цагт эхэлнэ12 сар 5. 17:25Мальтын “алтан паспорт” 25-50 мянган еврогийн үнэтэй12 сар 5. 17:20Дуучин CL шинэ дуунуудаа цацжээ12 сар 5. 17:15Шинэ байр худалдан авахдаа дараах зүйлсийг анхаараарай12 сар 5. 17:10“Явдаг үзмэр” Амараа яалт ч үгүй ганган12 сар 5. 17:05Хамтдаа 68 жил амьдарсан хос нэг хоногийн зайтай таалал төгсчээ12 сар 5. 17:0015 өрхийн 46 малчин 11,9 мянган толгой малтай отроор өвөлжиж байна12 сар 5. 16:55Хятад иргэдийн гадаад паспорт болон Монголд оршин суух үнэмлэх хил нэвтрүүлснийг илрүүлжээ12 сар 5. 16:50Монголын говьд авсан гэрэл зураг дэлхийн шилдэгт багтлаа12 сар 5. 16:50“MAMA” хөгжмийн наадмын хаалтыг BTS хамтлаг хийлээ12 сар 5. 16:45“The HU” хамтлаг Япон Улсад тоглолтоо хийнэ12 сар 5. 16:40Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа12 сар 5. 16:39Кубын нэрт удирдагч Фидель Кастрогийн амьдралын тухай сонирхолтой баримтууд12 сар 5. 16:35Хүүхдүүдийг самар, өндгөөр хооллох нь харшлаас хамгаална12 сар 5. 16:30Таны нүдийг орой дээр нь гаргах Инстаграмын хамгийн ер бусын охид12 сар 5. 16:25АНУ-ын доктор Thomas Gasert-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа12 сар 5. 16:24Дүфүгээр пластик торыг орлуулж болно12 сар 5. 16:20Хоолоо сойх нь үс хуурайшиж, унах шалтгаан болдог12 сар 5. 16:15Амжилттай хүмүүсийн өглөөний 5 дадал12 сар 5. 16:10“Эскобар Фолд 1” уян дэлгэцтэй ухаалаг гар утас үйлдвэрлэжээ12 сар 5. 16:05Эртний Египетийн эртний мумигээс шивээс илрүүлжээ12 сар 5. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.